Wednesday, 19 November 2014

Baaaiiiina uuuuu....

Sain uu, taanuud. Sonin saihan yutai bna? Bi sain. End uvul bolkeel baina....

Zaluu, joohon baihad ingej ehelsen zahia bichdeg baij, avdag baijee gejjj.

Saturday, 4 January 2014

2014-01-04

Монголд ирээд бараг хагас жил болчихлоо. Энэ газар хүн болж төрөн өсөж торнисын болохоор урьд огт очиж байгаагүй газар ирсэн мэт санагдана гэж мэдээж үгүй. Гэвчиг бие болоод сэтгэл санаанд амар тухтай санагдах харь орныг сайн сайхныг үгүйлэх өдөр нэг биш байх л юм. Шинэ он гарлаа. Хуучин оноо эргэж харан дүгнэж цэгнэж үзлээ. Баяр гуниг хосолсон хүний амьдрал ийм л байдгийм шүү гэж мэдрүүлсэн он дууссан мэт л санагдана.
 
Шинэ жилийн баяр гэдгийг 5 жил олигтой тэмдэглээгүй мартсан бололтой. Хүүдээ мод засаж өгч догдолсныг эс тооцвол баярын уур амьсгал надаас холуур өнгөрсөн. 2 ч шинэ жилд орж болох байсан ч орох хүсэл огтхон ч төрсөнгүй ээ. ТВ-ийн нэвтрүүлгүүд гэж утга агуулга нэгтэй, нэгнийгээ хуулсан юмнууд л байх шиг анзаарагдсан. Үзэх юмгүй болтол бүтэн 14 хоногийн турш шинэ жилийн тухай нэвтрүүлгүүд гарах нь залхмаар байсан шүү.

Ирээд ажилдаа орсон. Миний байх үеэс юмс өөрчлөгджээ. Сайн руугаа ч саар тал руугаа ч. Өнөөгийн оюутнууд гэж миний оюутан байх үетэй харьцуулшгүй болж. Маний үед гар утас гэж мэддэггүй байв. Компьютер гэдэг нүдний гэм байсан. Гэвч бид сурлага хичээл, ёс суртахуун хүмүүжлийн хувьд хэний ч дор ордоггүй байв. Өнөөдрийн оюутнуудад бүх зүйл бэлэн байдаг. Харамсалтай нь тэдэнд хөдөлмөрч зан, идэвх зүтгэл, хүсэл эрмэлзэл, ёс суртахуун гэж өчүүхэн ч алга. Жилийн сая хол давсан төлбөртэй сургуульд сурч байгаа мөртөө тэр мөнгөндөө таарсан мэдлэг, мэдээлэл, чадвар олоод гарчих юм сан гэсэн муу санаа алга. Яаж ийж аргалж байгаад гайгүй шиг оноо авчих юм сан гэсэн хүмүүс болж дээ хөөрхий. Энэ жилийн сүүлээр миний хамгийн их бодож эрэгцүүлсэн зүйл бол Монголын залуу үе ямар болчихсон юм бэ? Тэд хаашаа яваад байгаа юм бол гэсэн шар хүний төлөө хар хүн гэж хэлмээр юм байлаа даа. Энэ тухай дараа илүү дэлгэрэнгүй бичих байх.
 
Ирж буй шинэ онд хийхээр төлөвлөсөн, бодсон санасан зүйл маш их байна даа.