Сая саяын бүтэн сайнд гарсан "Танайд хоноё" нэвтрүүлгийг ухрааж үзлээ. Сараа аниагийнд хонож. 8-9 жилийн дараа дахин хонож байгаан байна. Тэр үед бичкэн байсан хүүхдүүд нь өндөөөр өндөр сайхан залуу, охид болжээ. Ээж харин өөрөө хөгшрөх тийш хандсан байна. За энэ яахав, гол юмандаа оръё. Гэрийн эзэгтэй маань хоноцдоо ямар ч хачир хольцгүй бантан хийж өгч байгааг хараад их олон юм бодлоо. Миний туршлагаар бол шөлтэй хоолыг даа ялангуяа элдэв ногоо могоогүй мах гурилаас өөр орцгүй бантанг ястай мах чанаж шөл гаргаж байж л хийхгүй бол хүний байтугай миний өөрийн хоолойгоор давшгүй жонхуу болчихоод байдаг. Жонхуу гэж хүүхэд байхад ээж дээл мээл хийхдээ зах, ханцуй эдрийг нь цардаж наахдаа хэрэглэдэг усанд гурил хийж хутгаад буцалгачихаар бий болдог нэг төрлийн цавуу юм уу даа, одоогийнхоор. Тиймэрхүү л юм хийгээд өгчих шиг болсоог. Тэгээд өөр бусад хачир мачир ширээн дээр тавихым бол уу гэсэн нияд уу. Ганц хүн ороод гарахад хамгаа барьж гүйгээд, гал тогоогоо дэлбэрцийм шиг болгодог маний хувьд аймаар хялбархан, өөрт бас их ийзий харагдаж байгаа байхгүй юу. Манайд танайд хоноё гээд хүрээд ирүүл би аягүй бол хонь монь гаргаж өгий мөгий гэж тэнэгтэнэ дээ. Айлын эзэгтэй байхын нэг үүрэг нь ороод гарч байгаа хүний гэдсийг нь бондойлгоод, сэтгэл ханамжтай гаргах явдал мөн гэж үздэг нэг тийм хуучинсаг үзэл баримтлал надад их гүн гүнзгий сууцым шиг байгаан. Хүн ирнэ гэхээр л дэлгүүр нүүлгэх шахаад, тэр өдөржингөө гал тогоондоо сав суулга, аяга таваг, халбага сэрээтэйгээ вальс эргээстэй. Ирсэн хүмүүс минь л цадаж байвал би яахав гээд хоосон хоцрох бол энүүхэнд, угаасаа зочиддоо хоол зөөж гүйгээд цадчихдаг юм шиг байгаан. Тэгсэн мөртлөө өөрөө айлд очихоороо болно болно, өө яахын яахын бөөн ажлын нэмэр гээд хэмх нэрэлхээстэй.
Хүүхэд байхад ээж мань "Айлд намар, гэртээ хавар" тийм л айлын авгай болов!!! гэж 2 эгч бид гуравт их захьдаг байсан. Энэ юу гэсэн үг үү гэхээр айлд очихоороо хамаг байдгаар нь дайлуулж идэж уучихаад өөрийн гэртээ хүн оруулах болохоор цайны шавхруу ч гүй өлмөн зэлмэн, тарчиг байваа л гэж байгаан.