Tuesday, 25 October 2016

Ийзий байж сурах юм сан

Сая саяын бүтэн сайнд гарсан "Танайд хоноё" нэвтрүүлгийг ухрааж үзлээ. Сараа аниагийнд хонож. 8-9 жилийн дараа дахин хонож байгаан байна. Тэр үед бичкэн байсан хүүхдүүд нь өндөөөр өндөр сайхан залуу, охид болжээ. Ээж харин өөрөө хөгшрөх тийш хандсан байна. За энэ яахав, гол юмандаа оръё. Гэрийн эзэгтэй маань хоноцдоо ямар ч хачир хольцгүй бантан хийж өгч байгааг хараад их олон юм бодлоо. Миний туршлагаар бол шөлтэй хоолыг даа ялангуяа элдэв ногоо могоогүй мах гурилаас өөр орцгүй бантанг ястай мах чанаж шөл гаргаж байж л хийхгүй бол хүний байтугай миний өөрийн хоолойгоор давшгүй жонхуу болчихоод байдаг. Жонхуу гэж хүүхэд байхад ээж дээл мээл хийхдээ зах, ханцуй эдрийг нь цардаж наахдаа хэрэглэдэг усанд гурил хийж хутгаад буцалгачихаар бий болдог нэг төрлийн цавуу юм уу даа, одоогийнхоор. Тиймэрхүү л юм хийгээд өгчих шиг болсоог. Тэгээд өөр бусад хачир мачир ширээн дээр тавихым бол уу гэсэн нияд уу. Ганц хүн ороод гарахад хамгаа барьж гүйгээд, гал тогоогоо дэлбэрцийм шиг болгодог маний хувьд аймаар хялбархан, өөрт бас их ийзий харагдаж байгаа байхгүй юу. Манайд танайд хоноё гээд хүрээд ирүүл би аягүй бол хонь монь гаргаж өгий мөгий гэж тэнэгтэнэ дээ. Айлын эзэгтэй байхын нэг үүрэг нь ороод гарч байгаа хүний гэдсийг нь бондойлгоод, сэтгэл ханамжтай гаргах явдал мөн гэж үздэг нэг тийм хуучинсаг үзэл баримтлал надад их гүн гүнзгий сууцым шиг байгаан. Хүн ирнэ гэхээр л дэлгүүр нүүлгэх шахаад, тэр өдөржингөө гал тогоондоо сав суулга, аяга таваг, халбага сэрээтэйгээ вальс эргээстэй. Ирсэн хүмүүс минь л цадаж байвал би яахав гээд хоосон хоцрох бол энүүхэнд, угаасаа зочиддоо хоол зөөж гүйгээд цадчихдаг юм шиг байгаан. Тэгсэн мөртлөө өөрөө айлд очихоороо болно болно, өө яахын яахын бөөн ажлын нэмэр гээд хэмх нэрэлхээстэй.

Хүүхэд байхад ээж мань "Айлд намар, гэртээ хавар" тийм л айлын авгай болов!!! гэж 2 эгч бид гуравт их захьдаг байсан. Энэ юу гэсэн үг үү гэхээр айлд очихоороо хамаг байдгаар нь дайлуулж идэж уучихаад өөрийн гэртээ хүн оруулах болохоор цайны шавхруу ч гүй өлмөн зэлмэн, тарчиг байваа л гэж байгаан.

5 comments:

Piglet said...

Магадгүй ганц бие ээж болохоор тэгсэн байх гэж гэнэт санагдав. Тэнд нөхрийн нэр хүнд, айл гэрийн эзэгтэй гэдгээ харуулах гээд сүйд болоод байх хэрэг алга. Тэр гэр бүлийг өөрийн хүч хөдөлмөрөөр тэр дайны авч явж байгаа, олны танил хүн тул хэн ч юу ч хэлэхгүй байх, хэлүүлээд дууссан болохоор хэлсэн ч тоохгүй байх.
Би бол өөрийнхөө амрыг бодоод бантандмаар үе зөндөө л байна хэхэ. Даанч чадахгүй юм. Өөрийнхөөрөө байж чадахгүйгийн шинж байх.

Meegaa said...

Bi bas yag l cham shig yum bna, hun ireheer heden sar jil tseverleegui geree tseverleed, yamar hool, yu hiihuu? geel bas l yum bolno sh dee.
Ooroo gertee neeh hool ideggui yalanguya zochintoi ued harin aild urigdsan tohioldold oldoj bgaad deer ni geed gusaj ogno doo harin chig hahah. Tegeed ailiin hool shaal oor, orchin oor yagaad ch yum goy sanagddag.

би said...

Би гэнэтийн зочинд дургүй.
Зочин ирвэл байдгаараа дайлж цайлж, хамаг байдгаа гаргах дуртай. Тэгж чаддаггүй учир гэнэтийн зочин хүлээж авах тун дургүй.
Манай хүн бол Сараа аниа шиг өөрийгөө зовоолгүй бай гэдэг. Харин би бол маш их бэлтгэл хийдэг ккк.
Бантангын тухайд бол мах нь булчин мах биш бол гайгүй шөл гараад гайгүй бантан болчих байх өө.
Ээжийн үг гайхалтай юмаа. Хүүхдүүддээ хэлж баймаар үг байна.

Монгол бүсгүй said...

Пиглет:

Харин тэр тусмаа хичээсэн бол хүмүүс пөөх энэ Сараа чинь ёстой күүл хүүхэн юм байна шд гэх байсан байхааг.

Биеийн амараа хармаар үе мэр сэр байх л юм. Нөгөө хүнээ өрөвдөөд байхын байна лээ, хүнийг үл тоож байгаа ч юм шиг санагдаад залхуурснаасаа эс дараа нь өөрөө бөөн шаналгаа болохым шиг байгаан.

Мээгаа:

Харин тиймээ гэр орноо бэлдэх, хоол унд зэхэх, хүүхэд шуухдаа дэгэнд оруулах гээд бэлдэх юм зөндөө зөндөө. Өөрөө хийгээгүй бэлэн хоол ч ихэнхдээ амттай л байдаг даа. Чам шиг гусаж сурахынсан, ккк.


би:

Айлын хөргөгч дүүрэн байх үе байна юу ч гүй болсон байх ч үе байна. Тийм болохоор айлд ирэх хүмүүс ядаж өмнөх өдөр нь дуулгачуул зүгээр. Ер нь манайхан бүгд мундаг эзэгтэй байнаа. Нөхрүүд нь лав сэтгэл хангалуун байдаг байх.
Манай нөхөр гэртээ хүн авчрах дуртай, зочинтой үед өөрөө надад сайн тусалдаг, авууштай нь.

Өө манай ээжийн биднийг хүмүүжүүлсэн үг, үлгэр дуурайл нь мундаг. Өөрийнхөө ээлжин дээр би одоо хаана ч хүрэхгүй л сууж байна.

Girl on the run said...

Би бас гэнэтийн зочид биш өөрөө хүмүүсийг уриад л өдөржин гал тогоогоо дэлбэлж хоол унд хийж ширээ таваг өрж элбэг дэлбэг байх дуртай. Гэнэт хүн хүрээд ирэхээр нээх сонин яах учираа олохоо байчдийн.