Friday, 29 April 2011

Хуриманд яваад ирлээээ

За өнөөдөр маш том түүхэн үйл явдлын гэрч боллоо,ккк. Английн хунтайж Чаарилз гэрлэв. Хуримын үйл ажиллагаа чухам сүрлэг болсон. Анх удаа ийм нүсэр хурим үзэв. Арай өөр байна шүү. Хосууд над их таалагдсан, энгийн хэрнээ ихэмсэг бас тэгээд хүүхдэрхүү санагдсан. Энэ хоёр лав салахгүй байхаа. Битгий салаасай гэж хүсжийна. Сүйт бүсгүй сайхнаас гадна нүдэнд дулаахан эмэгтэй юмаа.

Хоосон мээсэж

Би нэг болсон явдал ярих уу...
Одоогоос бараг 3 жилийн өмнө юмуудаа. Зун найман сарын эхээр шахуу, авга бурхан болоод удаагүй дөчин ес хоног нь дуусаагүй байсан үе. Тэр зун би гэртээ ганцаараа зуссын, хотод. Авгийн ажил явдалд оролцож чадаагүй, тэднийх яг манай хажууд байдаг хүүхдүүдтэй нь их ойр өссөн, суманд л даа. Тэгээд нэг орой гэртээ баахан цаасан дунд, ном шагайгаал суужийсийн нам жим. Бараг 3 цагийн хугацаанд гар утасныхаа дэргэд байсан. Дин дин гээл утсанд мээсэж иржийна, аваад хартал 2  message recieved  гэсэн бичиг. Нээгээд инбоокс руугаа ортол нэг нь эгчийн охиноос нөгөөх нь авгийн охиноос ирсэн байв. Авгийн охин бид баяр ёслолын үе л биш бол мээсэж бичилцээд байдаггүйн, ярих үедээ ярьчихаад л. Тийм болохоор гайхсан л даа, яагаад гэнэт мээсэж бичив гэж бодогдоод. Бас мээсэж ирэхэд дуугардаг чимээ ганц л гарсан даа хэдүүдээ өөр нэг мээсэж ирцийн бол гэж бодогдов. За юутай ч эгчийн охиныхыг эхэлж уншаад дараа нь тэр мээсэжийг уншья гэж бодоод дүүгийн мээсэжийг уншив. Учир нь энэ дүү маань хүүхдүүдтэй аялалаар явна гээд вагонд суух гээд вокзаал дээр байсан, цаг орой болчихсон тул би бас наана нь жаахан санаа зовоостой байсан болохоор яаравчлан түүний мээсэжийг уншсан хэрэг. За тэгээд энэ мээсэжийг уншчаад нөгөө мээсэжээ унших гээд инбоокс руугаа буцаад ортол өнөөх чинь байхгүй байдын. Гайхсандаа нүдээ нухаж нухаж сайн гэгч нь харсан бас л байхгүй, инбоокс аутбоокс гээд мээсэжтэй холбоотой бүхий л сонголтуудаар ороод гарлаа бүр юу ч алга шүү. Гар утсаа эргүүлж тойруулж хүртэл харсан. Арай л гэр доторх сав суулга, ор дэрэн доогуураа өнөө мээсэжийг эрж хайсангүй. Тэгээд бодлоо, за энэ ер юу болоод байна ай. Харуй бүрий болцон байдаг, гав ганцаараа байжийдаг гээл, айхгүй ч гэсэн арзайж байнаа. Яг тэр мөчид зүүд ч юм шиг их сонин нэг тийм хоосон мэдрэмж төрсөн. Одоо бодоход үнэхээр сонин санагдаад байдаг юм. Тэр үед яг юу болсон юм бол.

Бааааасан уу өнөөдөр - Баааасааан

Хэ хэ ингэж асуугаад ингэж хариулах нь истой хоёр утгатай ойлгогдохоор байгааздээ. Баасанд таанууд ерөнхийдөө юу хийжийна. Мань үүхэн нь маргааш нөгөөдөр 2 сайхан унтана гэж бодоод л суудаг юм. Тэрнээс өөрөөр сүртэй юм байхгүй. Өмнө ганц нэг шил пийв уудаг байсын, ёсыг бодож. Одоо бол кино ший харах мэтээр л өнгөрүүлж байх шив даа. Уйтгартай сонсогджийна уу, гүй юу... За тэр яахуу, цаа чинь монголд цас ороод байгаа сурагтай. Энэ дэлхий ертөнцийн аяг араншинг ойлгохоо болилоо шүү. Глообаал ваарм гээд байгаа хэдий ч мөстлөгийн үе нь дөхөөд байгаан биш үү дээ. Энэ өвөл ер нэг тиймэрхүү базаахгүй өвөл болно гэсэн мээсэжнүүд нисээд байна лээ, цацраг эд нараас улбаатайгаар хүнсний ногооны элбэг хангалун байдал багасч магасах юм уу даа. Нэг тиймэрхүү юм сонссон, ер нь юмыг яаж мэдэх үү дээ, эртнээс нэгийг бодож хоёрыг хойш хийхийг бодоорой гсн.
Ноднин нэг хичээл үзсийн дэлхийн дулааралтай холбоотойгоор. Дэлхийн олон эрдэмтэд яагаад ингээд дулаараад цаг агаарын хэвийн горим юунаас болоод ийнхүү алдагдаад байна гээд толгой нь гашилсаар байгаа юм билээ л дээ. Тэгээд их олон талаас нь асуудлыг авч үзээд байх шиг байгаан. Тэгээд явж явж гол буруутан этгээд бол хүн төрөлхтөн бид өөрсдөө. Хүний өдөр тутмын хэрэглээ болох мах чинь нөлөө үзүүлэгч гол гол хүчин зүйлүүдийн нэг нь болчихсон явж байна лээ шүү. Мах идсэн хүн унтаж байх үедээ маш их хэмжээний нүүрсxүчлийн хий ялгаруулдаг гэнэ. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр мах идэгчдийн тоо төдий хэмжээгээр нэмэгдэнэ, ингэснээр СО2-н хэмжээ мөн нэмэгдэнэ.
1кг үхрийн мах 13.3кг СО2-г ялгаруулдаг бөгөөд ийм хэмжээний хий 6л бензин шатаахад ялгардаг гэнэ. Үхэр өөрөө амьд байхдаа хүртэл агаарыг ихээр бохирдуулдаг юм байна. Мөн сүүлийн үед метаны хийн агаар мандалд нөлөөлөх хор хөнөөл нь дэлхийн дулаарал, глобал уур амьсгалын өөрчлөлтөд СО2-с илүүтэйгээр нөлөөлж байгаа гэнэ. Энэ метаны хий нь бидний ярьдаг намгийн хий. Голдуу томоохон далай тэнгисийн эрэг орчимд газрын гүнд нь байдаг. Тэр хавийн эрэг нурахад дээш суларч гарч ирдэг.
Хэрвээ махнаас татгалзаж чадахгүй бол ногоон ургамал тарих хэрэгтэй гэж байгаан, болж өгвөл их хэмжээгээр. Учир нь ногоон ургамал СО2-г хамгийн сайн шингээгч.
Ноднин ийм хичээл үзэж байсан маань ойрын үед цаг агаар дулаарахгүй байгаатай холбоотойгоор бодогдох болсон билээ.
Эх дэлхий минь бидний гарт шатаж байх шиг.

Thursday, 28 April 2011

Халуун шөл уумаарийнаа

Энэ чинь одоо дөрвөн сар дуусаад таван сар эхлэх гэжийгаа биддээ таминь ээ. Гэтэл нэг тийм зэвийсэн, бүрзийсэн өдрүүд үргэлжилсээр. Мань үүхэн нь үүхэнлэг хувцаслах гээд хэдүүн хальсан өмд (трико), засгийн өндөр эднүүдээ дөхүүлээд тавьцан хүлээгээд байдаг хүрд эргүүлэх боломж олдохгүй дэгээ. Долоо илүү хоночлоо. Өнөө өглөө зургаад сэрсэн боловч арав арав минутаар визээ сунгасаар 8.10т дуртай дургүй өндийв, өндийгөөд хэвтрээ харж жаал суув. Тэгээд босов. Цонхоороо гараа гаргаж агаарын хэмийг шалгахад лав хальсан өмд өмсөхөд тохиромжгүй гэсэн мэдрэмж төрсөн тул, биржээхэн өмдөн дээр сонголт буув. Мань цаг агаарыг иймэрхүү байдлаар тодорхойлдгийн, алдана ч гэж байхгүй дээ харин ч нэг. Сургууль дээр ирээд 1л хүйтэн ус ууцан чинь дотроосоо даараад хамаг биеэ хавчсан хүн болчихлоо. Халуун усны цорго ойрд асуудалтай байгаагаас хүйтэн усаар дотроо сэрүүцүүлж сууна. Цайны цагаар сайхан халуун шөл уух минь гээд 12.00ыг хүлээгээд цаг руу хяламсхийн бас хагас бүтэнд сайхан унтаж авья гэсэн бодол өвөрлөөстэй сууна даа.

Tuesday, 26 April 2011

Зүүүүүдээээ гэжжжжж

Урд шөнө аймаар зүүд зүүдэллээ. Уул нь ойрд бараг зүүдлэхгүй байсан юм. Зүүдэлсэн ч тун бүдэг, өглөө сэрээд зүүдэлсэн үгүйгээ ч мэдэхгүй. Өнгөрсөн шөнийн дэндүү тод, дэндүү аймаар. Би бүр өөр дээрээ тэр бүхнийг мэдэрсэн. Гарт мэдрэгдэх чулуун шингэсэн тос, машинаар хүний дээгүүр гарч байх үеийн овгор товгор хөдөлгөөн. Нас барсан хүний танихгүй царай. Яг кино шиг, хүмүүсийн яриа жинхэнэ амьдралд болж байгаа шиг тод.
Сэрээд цагаа харахад 3.48, зүүдээ хэсэг гайхан бодож байгаад,босох цаг болоогүй байна гэж баярлаад буцаад нам. Үүрээр зүүдэлсэн зүүд мөн л тод. Тэр манайд ирчихсэн байсан. Лам хувцастай хоёр эмэгтэй, огт хараагүй царай ч маш тод харагдсан.
Сартай ханьсаж одотой ижилсэж хонох өдрүүдийн зүүд дэндүү учир битүүлэг, дэндүү үл ойлгогдох хэрнээ нэгийг надад хэлээд л байх шиг.

Monday, 25 April 2011

Яг хажууд минь хөтлөлцөж яваа залуу нас чамдаа

Исэн шуугих дарс мэт, хундаганд буй
Ир нь гялалзах хутга мэт, хуйнд буй
Ирээд буцах нүүдлийн шувууд шиг
Эгшин зуур үзэгдээд л өнгөрөх залуу нас чи

Салхинд хийсэх хамхуул шиг гэнэхэн юм
Саранд хуцах нохой шиг ч бас цэцэн юм
Үдийн нар шиг хав халуухан юм
Үдшийн од шиг хурц тод юм

Sunday, 24 April 2011

Кану

Мань үүхэн нь кану ший үзээгүй ихээ уджээ. Өнөөдөр Tourist гээд кану үздийн болсон чинь дуусгалгүй тэгсгээд орхичихлоо. Хаа нэг кану харахлээр ийм ойлгомжтой юманд ингэж их цаг зарцуулах гэж ч гэдиймүү нэг тиймэрхүү бодол орж ирээд дундуур нь гүйлгэж мүйлгээд кануныхаа бүрэн утгы нь алдуулаад үзэж чадахаа байчиж. Уг канугаа тэгтлээ сайн ойлгоод тэгээд байна уу эсүүл нь бүр юу ч ойхгүй ингээд байна уу гэдэг эргэлзээтэй бодох л хэрэгтэй. Анжээлина Жоолий ч нас ахих тусмаа л гоё болоод байх болтоймаа, бүр нэг ясны ёстой л аанжэл юм даа. Төгс эмэгтэй хүний гоо сайхныг түүнээс олж хардаг гэхэд ер нь буруудахгүй.

Friday, 22 April 2011

Би бас бичий даа

Хүмүүс энд тэнд бохины тухай яриад байхын. Над бас тэднүүдээс өөр бохь хийж явсан туршлага, ноу хау байнаа байна. Хатаасан борцыг мэднэ биддээ, зун голдуу хэрэглэдэг. Хатсан борцонд нэг тийм урт утас цагаан юмнууд байдгийн, шөрмөс л юм шиг байгаан. Урт нарийн борцоо дундуур нь цуулж байгаад өнөөх цагааныг нь гаргаж ирээд хуулж аваад зажилдаг байсын. Бохь ор тас байхгүй ч юмуу нэг тийм үед хоолоо бэлдэх зуураа өнөөхөөрөө хоол болтол шийр зугаа хийгээд хорхойгоо нэгсэгтэй дарчдаг байв шүү. Их түр зуурын настай энэ бохь. Бас нэг өөр арга нь шүдний оог юу юутай ч билээ холиод шүдэнзний хайрцаганд хийгээд наранд тодорхой хугацаагаар тавьдаг байсын. Энэ аргаар хийсэн бохийг нэг сайн санахгүй байна, болдог л байсын байлгүйдээ. Ямар ч байсан шүдэнзний хайрцагтайгаа гадаа дээвэр тавьжийснаа л сайн санадын. Өөр нэг арга сүүлд нээсийн, тэр үед нэг дүнсэн тамхи зардаг байсымаа, тэр тамхины гаднах цаасан уутны дотор нь нэг тийм нимгэн гялгар уут шиг юм байдгийн. Тэрийг нь зажлахаар үнэртэй усны бохь шиг болдог, гэхдээ тэрийг бодоход харьцангуй зөөлхөн. Энэ бохийг удаан хэрэглэж чадаагүй, учир нь тэр тамхи тэгэсгээд оросоос орж ирэхээ болчихсон. Энэнээс хойш дүнсэн тамхины цаасан уут урж тасдан өнөөхөө хайж, хөгшин тамхи татдаг өвөө, эмээ нарыг сэм бараадах болсон нэгсэг. Ховор зэвэр юм гэдэг ийм эрэл хайгуултай байж, шинэ нээлт эдэр хүртэл сэтгүүлж байгаам шүү. Оросын союуз гонзгой бохь ч тасархай шүү, боодолдоо 5ширхэгтэй, үнэр нь үүд хоймрын зайтай ханхлаад л. Зажилахаар арааны шүлс асгарч, хөлс гарах дөхнө. Энэ бохь тасарсны дараа уутандаа дөрвөн ширхэгтэй бөөрөнхий бохь гарч ирсийн, Доналдаас өмнө. Нилээд зажилсаан, за тэгээл үүнээс хойш бохь ч олширч эхэлсэн дээ, үлээдэг үлээдэггүй гээд янзан бүрээрээ. Гэрийхнээсээ бохио нуух гэж бөөн юм болдог байжуулээ. Эгч дүү хоёр олоод авчих эсвэл би тэд нарыхыг авчуул бохины хэрүүл хийх болно. Хүн бүр бохио нуудаг газартай. Аяга таваг хийдэг сэрваант, хөргөгч гэх мэт хавьцаа голдуу нууна, аяга тавга, өрүүнк гэх мэтийн ард урдуур, заримдаа дотор. Ээжид загинуулаастай, аяга заваарууллаа гээд.
Аа тийн оюутан байхад найз охинтойгоо тэр үед 50төг-өөр зарагддаг байсан Даабл мээнтийг дундуур нь хувааж зажилдаг байсын, дараа нь ажил дээр гараад найзтайгаа хамт байхгүй болсон болохоор бохио хуваагаад өх хүн олдохгүй, бүтнээр нь зажлахаар аманд томдоод байдаг болцон байсан даа.

Wednesday, 20 April 2011

5-хан алхамын цаанаас Далай багшийг харсан нь

Зиак Далай багш бид хоёрын хувьд нэг ийм юм болсын. Юу гэхээр багш намайг хараад би багшийг харж уулга алдах тун ховор боломж тохиосым, маш санаандгүйгээр. Би шашинтай хөөн, Буддын шашинд сүсэглэж явдаг хүмсүүдийн нэгэн. Гэхдээ аливаа шашиныг мухраар итгэж үнэмшихээсээ илүүтэйгээр утга учир, хүнд өгөх ач тус, сайн талыг нь хүмүүс амьдрал ахуйдаа хэрэглээсэй гэж боддым. Манай улсад орос ах нарын нөлөөгөөр шашинд харьяалагдах соёлын өв гэх мэт сайхан сайхан зүйлүүдийг хайр гамгүй устгаж, улмаар шашины жинкэнэ мөн чанарыг нь гуйвуулж ард түмний толгойд буруу мээссэж суулгасанд их харамсаж байдгиймаа. Дараа тэгжийгаад энэ тухай бичиж магад. За гол яриандаа орьё.
Ерэн хэдэн онд нэг удаа Далай багш монголд ирсийн. Зун цаг байсан, тэр үеэр нь би хот орж таарсымдаг. Хурд хамтлаг ид гарч ирээд цэргийн бодол гэдэг дуугаа дуулаад залуучуудыг хуйлруулж байсан үе шүү дээ. Хар хорин гэдэг нэртэй хүн амьтан тоймгүй хөлхсөн зах зээлийн газар өнөөх дуу нь яваастай, хөгшин залуугүй аялаастай л байсан. Тэр зах дээр нь арай л бүтэж үхээгүй, том том өндөр өндөр хүмүүс өнөөх дуугаа аялан дээгүүр дүүхэлзээстэй, би гэж хүн тэр доор тэднүүдийн гэдэс хавьцаа амьсгалан бүтэлтийн байдалтай нэг тийм бороотой өдөр зээлийн газартай танилцаж байв шүү. Анхны сэтгэгдэл лав гоё байгаагүй, юун юм авах хүний гэдэс гүзээнд хушуугаа наах нь халаг явсаар байгаад бүр дур гутчиж билээ. Иж, бэр эгч хоёртой хамт явсын, ахын байртай ойрхон гээд тийшээ явсым шиг байгаан. Бас болоогүй бэр эгч жирэмсэн гэж байгаа.  Гандан дээр Далай багш олон түмэнд хурал хурна гээд бид гурав нэг өдөр тийшээ явлаа. Хүн гэж өнөөх захаас чинь дутахгүй их. Мань нь амьхандаа Гэгээнтний дүрийг харчих санаатай, бүр уулзах маягийн юм бодоостой бас их эдээ. Тэгэхэд яг юу болоод байсныг сайн мэдээгүй ээ, хажууд төрөх дөхсөн бэр эгч маань байсан болохоор тэр чихэлдсэн олон хүн гэдсийг нь шахаад хүүхдийг нь гаргачих вий л гэж их айж эгчийн гэдэс рүү харж зогсжийсымдаг. За тэгээд нутаг буцлаа, Далай багшийг харж чадаагүй, бүр уулзаагүйдээ их гонсгор хүн нутагтаа буцаж очсын. Тэгэж бодохоос л хоолой дээр хар юм тээглээд нэх сонин хэд хонов. Тэгсэн нэг өдөр өдрийн цагаар хальт зүүрмэглэх зуураа Гэгээнтнийг манай хажуугийн айлд ирчиж би очиж уулзаад, хацраа үнсүүлэх гэтэл үнсэлгүй зүгээр гараараа хацры минь иллээ гэж зүүдлээд сэрчдийн байна. Зүүдэндээ аймаар ач холбогдол өгч өөдгүйшд ганц үнсчихгүй ухааны юм бодохоор өнөө хоолой дээр тээглэсэн юм нь хэвээрээ. Тэгэсгээд мартсан л даа.
Дараа нь одоогоос тав зургаан жилийн өмнө нэг ирсийн монголд. Тэр үед нь хоёр бүтэн өдөр олон танихгүй хүмүүсийн дунд ганцаараа Жанрайсгийн өмнөх талбайд сууж номын айлдварыг нь сонссон. Хаанаасаа ч тэгээд олоод мэдсийн, бодуул тэлийз энэ тэрээс мэдсийн байлгүй. Нэг мэдэхэд л очцон байсан. Хань олдоогүй учир ганцаараа очсон хэрэг. Эхний өдрийн өглөө нь Гэгээнтэн гарч ирж байгаа эднүүд нь хэдий холчигсэн яг нүдний өмнө харагдаад, би наана нь баярласандаа уулга алдаад бараг уйлангаа алдсан. Нэх сонин гол өөд юм огшоол явчдын билээ. Дараа нь тэр мэдрэмжээ бодохоор их гайхдаг юм, би биш хэн нэгэн миний өмнөөс тэгчих шиг л болсон. Маргааш өдөр нь хуран цугласан олонд мөн л ном айлдаж орой тарах үед нь бүгдэд нь зангиа гэх мэт юм тарааж байсан, хүмүүс овоо дээр доороо орчоогүй авцгаасым шиг байгаан. Тэр үед цугласан олон тарахгүй хорогдсон байртай нэг тиймэрхүү байцгаасан санагддаг юм. Баяр наадам тарж байгаа ч юм шиг сонин мэдрэмж төржийж билээ. Тэгээд мань хүн олж авсан юмнуудаа тас атгачаад хүмүүсийн урсгал дагаад зам уруудан Гандангийн хашааны урд төв хаалга зүглэн за ямартай ч холоос ч гэсэн барааг нь харлаа гэсэн юм бодоод явжийтал хажуугийн замаар хар машинууд яваад эхэлдийн. Хартал голын хар машины урд талын суудал дээр Гэгээнтэн суучихсан онгорхой цонхоор нь нүүр дүүрэн мишээчихсэн гараараа даллан өнгөрч билээ, нарны хар шил зүүсэн байсан учраас нүдийг харж чадаагүй. Тэр агшинд өөрийн мэдэлгүй багш минь гэж уулга алдан залбирч билээ. Их сайхан нүдэнд дулаахан эерэг сэтгэгдэл төрүүлсэн сайхан хүн. Сургааль номлолуудыг нь уншиж, чадах хэрээрээ мөрдөхийг хичээдэг юм. Багш минь сэтгэл амгалан, лагшин тунгалаг урт наслах болтугай

Tuesday, 19 April 2011

Хоофээ гэх мэт уух зүйлсээ гэж

Энэ үгийг мэднэ биддээ, кофе гэж байгааг нь. Өмнө өдөрт нэг иймэрхүү хэмжээтэй кофе уучдаг байлаа. Уучихаар нэгсэгтэй л сэргээд, тархи толгой ч сайн ажиллаад байгаамшиг санагдаад өдрийн нормоо л уухгүй бол нэг л юм дутуу санагдаад байдаг байжуулээ. Ихээр уучуул хөөрч нисчих гээд байгаам шиг санагдаад бас амаргүй ээ, доозийг нь тааруулахгүй л бол. Одоо тэгсэн бараг тоохоо байжээ, уухгүйгээр хэд ч хонож чаддаг болцон байна. Хаа нэг уумаар санагдуул уучхаал, өнөөдөр толгой жаахан дүнкүүркээд байхаар нь машаан рүү гүйж очоод авч орхилоо. Машааных арай гоёым шиг санагдаад байдгийн, ууттай уусгадагаас илүү. Сүүтэйг биш харыг уугаад дагнацан байсан чинь бүр сурчиж энийг уусан нэг л сонин санагдаад тэхдээ шимсээр байгаад ёроолыг нь харчихсан. Урьд өмнө хэрэглэдэг байсан зарим зүйлсийг бүр нойл болгоцон чинь их аштайхан юм шигээ. Жишээ нь хаа нэг хүмсүүдтэй ганц нэг гүрүүшиг пиав ууж, ганц нэг зуу эдэр амсдаг байлаа, заримдаа бүр шил виног ганцаараа дуусгачих тохиолдол ч байдаг байв, тэхдээ нэг суудал биш л дээ. Одоо эднүүд миний хувьд түүх болон үлдсээн. Цаашид ер нь амсахгүй л болуу гэж бодоод байгаа. Гэхдээ архинд ам гарч болдоггүй гэдэг билүү :р. Сүүтэй цай уулгүй жил илүү болчиж, болдог л юм байна ккк. Архи, пиав уулгүй амьдралын сайхныг мэдэрч болдог л юм байна. Хэ хэ нэх их уудаг хүн шиг яриад байна уу гүй юу. Эдгээрт дуртай, таалалтай хүмүүс битий хүндээр тусгаж аваарай, боль битий гэж байгаан биш шүү.

Monday, 18 April 2011

Хүйтэн байнаа, өнөөдөр

Пээш гадаа чинь ямар хүйтэн байнаа. Ганц нэг бороо ч бас дусагнаад байх шиг. Өчдөр цэвэрлэгээ хийж байна гээд зузаан гэсэн хувцас бүхнээ лав хийгээд байсан маань буруудав уу яав. Сая даарсандаа арай л буцаад гаргаад ирсэнгүй тэслээ. Нэг дэх өдөр бүр нэг иймэрхүү зэврүүн байгаад байх шиг санагдахым. Өнөөдөр уул нь оройн хоолоо нэг газар очиж идий гэж боджийсан чинь хүйтэн болохоор нь гэр зуураа болгочихлоо. Дулаахан бол тэр газар луугаа алхчдаг байхгүй юу, эмпэгээ угалж аваад хэдэн дуугаа пижигнүүлсэн шигээ. Өнөөдөр тэр ч худлаа боллоо. Энэ жил нэг л сааайийихан дулаарч өхгүй л байхым даа. Ер нь тэгээд явж явж хоёр улиралтай болох дэг шүү, энэ цэнхэр дэлхий. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч бас дэмий л дээ, дөрвөөрөө л байжийвал дээр байх.

Хайрын сэзоон

Ойрд жаахан иймэрхүү бичлэг сийрүүлнээ, сэзоон нь юм чинь яадын тээ.
Би ер их азгүй хүн юмаа, хайр дурлалын хувьд. Уул нь байшд ангидаа болоод тодорхой хүрээлэлдээ аль аль талаараа гайгүй эр хүйстнүүд маасалж эхэлдэг байхгүй юу бүррр бага ангиас ахуулаад дунд анги, ахлах анги, оюутан гээд одоо чигсэн. Гэтэл тэдний хажууд сүүдрүүд байнгийн, өөрөөр хэлвэл 2догчууд байнгын шавар хаагаастай гэсэн үг. Мааслагч этгээдийн тууштай байдал над чухал учир тэрийг нь ажиглаж байгаад нэг тийм эргэлзсэн, шийдвэргүй ганхсан байдал анзаарагдвал бааая баая, гөү гөү бэйбэй л болгочихдог, энэ бүр гэм биш зан гэнэт биш хуучийм шиг байгаан. Ганхаж гунхаад байгаа нь мэдэгдүүл тэгээл манийх нь дотор арзаганаад, (хөлөө ачаад суучихаар хөл ирвэгнээд байдаг шиг л) гэдэн годон минь хөдлөөд рэмөүт, формаат хийгээд дуусааский. Өөрөө болвоос нэг итгэсэн, найдсан зүйлдээ хамгийн сүүлийн гадил жимсээ ч гэсэн өгөхөд бэлэн хөөн, энэ үнэн шүү үнэн. Миний ордны гаруудыг дурлалын хувьд бүтдэггүй гээд байдаг хамгаас үнэн шиг байгаан. Миний том эгч яагаав хэдүүн нэг гостуугийн хөмсгийг нь тас цохьцон гэж би яриагүй юу тэр эгчийн маань авын анхны, хав халуун, цавын цагаан ариун хайр дурлал нь ид сайхан цэцэглэж явжийгаад бас бус хүмсүүдийн явуургүй байдлаас болоод бүтэлгүйтсэн түүхтэй. Одоо хэр цаад хар хүн нь дурсан санагалзаж, уулзан учрахыг мөрөөсөж суудым гэнэ лээ зайлуул. Эгч минь ч гэсэн битүү хатуухан бодож л явдым шиг байлээ. Ай амьдрал гэдэг бас л адал явдалтай байхым дөө. Сайхан таарах хүмсүүдийг салгаж санаа үл нийлэх хүмсүүдтэй нийлүүлж санаж уйсрахын далайд умбуулж эргээд бүхнийг ухаарч бүхний учрыг нь олуулчихаад дахиж эргэж ирэхгүй залуу нас цаг хугацаагаар нь хээв нэг шагнаж байдаг айхтар эд шиг ээ, базарваань гэж.
Хэдий бүхний учрыг олж, ухаарлаа ч гэсэн эргэж ирэхгүй одсон цаг хугацааг яалтайв.
Хүүхэд байхын ингэж боддог байсын. Би ер нь хүнтэй суувал богино хугацаанд аймар сайхан амьдраад л бид хоёрын хэн нэг нь чадхийх байх гэж. Яагаад гэхээр хайртай хүнтэйгээ удаан амьдарвал нэг нэгийгээ хуурах ч гэх юмуу нэг тийм гоё хайрыг минь сүйд хийх зүйл бий болж бид хоёр муудалцах учраас тэр гоё хайраа аврахын тулд ингэсэн нь дээр байх гэж боддог байв.
Тийм ариун байж болшгүй хайрыг хүсэж мөрөөддөг байсан болохоор хуурмаг шударга бус зүйлс намайг тойроод ч байдгийн болуу гэж заримдаа бодогддог л юм.

Sunday, 17 April 2011

Дурлал хайр

За нэг иймэрхүү талын юм бичээтий байз. Мань чинь дурлахаас үхтэрээ айдышд. Яагаад гэхээр байнашд ингэдийн. Энэ хүн дурлахаараа их хүнд дурладаг сул талтайм шиг байгаан. Өөрөөр хэлбэл түр зуурын нэг тийм зугаа маягаар биш утга учир үүсгэж, цаад этгээдийг нэг тийм ер бусын хайраар энхрийлж хайрлах гэж дурлаад байх шиг байдын. Тэр их агуу хайрыг минь махан нүдтэй, хөндий цээжтэй баагийнууд барагтай л ойхгүй шд, үнэн тамтай. Тийм болохоор ернол тэгэж хий дэмий энерги, цаг заваан алдаад яахуудээ гэж боддын. Тэгээд нэг тоочиглож, бас нилээд тунгааж байгаад шийдээ гаргаад дурлачуул хамаг байдгийгаа тавиад тууна шүү дээ. Нойр хоолоо мартана, ингэснээр шолхойтлоо турна. Бүх хувцас хэлхэг хулхаг, араг яс л бараг болчих дөхдийн. Өдөр нь бөөн догдлоостой хүн өнөөхөө хайгаастай, хүлээгээстэй шөнө нь зүүдлээстэй нэг тиймэрхүү. Яг одоогийн байдлаар бол нэг тийм дурлал ганц тохиосым шиг байна. Цаад этгээд болбоос гарал үүсэл нь борог тал руугаа, зүс царай нь ангидаа бас гайгүйд нь  ордог, толгойны хувьд бас л ангийн гавлуудын нэг гэгдэж байсан гар. Мэдээж мань эр өөрөө эхэлж мааслаад, би яахав наана нь тоо бодоостой дурлах уу болих уу яахуу ийхүү, бидний хооронд хэдэн хувьсагчтай ямар тэгшитгэл бичигдэж эхлэх үү, хариу нь яаж гарах уу эдэр гээл тэгэж тэгэж мань хүн нилээн тууштайм шиг болохоор шийдээ гаргаад бундантаа наасан. Мань хүн хар багаасаа ижийгүй өссөн, амьдрал нь тийм чиг сайнгүй доороо бас олон дүүтэй өөрийгөө биш тэднийгээ гээд гүйгээд байгааг нь би нь мэдэрэхийн сайнаар мэдэрч, бүр цааш өрөвдөж хаа нэг далдуур ниламс хүртэл унагаж байв шүү. Ер энэ хүний эхнэр болоод эдэлж амжаагүй эхийн хайрыг нь амсуулы эдэр гээл алс хэтийн төлөвлөгөө хөтөлбөр зохиочоол дотроо тэрийгээ хадгалаастай гаргаж ирэх цаг хугацаа мөдгүй ирнэ гэдэгт итгээстэй явжийлоо доо. Тэгсэн миний хайрыг амсах тэрний аз дутаж, миний мөрөөдлийн биелэлт талаар болж хувь заяа гэх үү, бурханы зурсан зураг гэх үү нэг өдөр байдал нэг л биш гэдгийг мэдэрснээр сэтгэлээ татсан юм даа. Хөндий хоосон зүрх сэтгэл биш гэсэндээ тэр нэг шөнө өнгөрсөн бүгдийг бодож, түүнд бас харалган байсан хувь заяа, нийлэх учиргүй салах ёстой амьдралын замд гомдож хоёр хар нүдний усыг харамгүй урсаад л байсымдаг. Хатуужилтай сэтгэлийн тэвчээрийх үү, ханан гэрт толгой холбож хамт амьдраагүйн ач буян ч гэх үү хагас жил хэртээ хальт мульт дурсагдах төдий байж байгаад замхарсан даа. Тэр үед сэтгэлдээ хэн ч гэсэн жаргах гэж л амьдардаг хорвоо хойно жаргаж л байвал надтай надгүй яахав дээ гэж бодож сэтгэлээ ариусгадаг байлаа. Одоо тэр талаар бодох тэрнийг дурсахад хөгийн юм ч гэж байхымдаа, юундаа тэгж өрөөлийн төлөө өөрийгөө зовоожийсым болдоо гэсэн шүү юм бодогдох нь сонин. Цаг хугацаа бүгдийг авч одсон нь тэр байх даа.
Нэг иймэрхүү дурлалын туршлагатайм болохоор одоо яг дурлах гэхээр айгаадийнаа. Зүгээр хөнгөн зугаацах гэсэн гарууд ямар ч хамгаалалтгүй зүрх сэтгэл рүү минь хайр найргүй галлаад хаячуул би гэдэг хүн дахиж босож ирээч үү гүй чүү. Ернөл босч ирэхгүй байх шүү.

Friday, 15 April 2011

Сөү сөү хооот

Хавар мавар болсных юмуу хүмүүс жаахан сэтгэхүйн хувьд өөрчлөлт ороод байгаамшигээ. Мөрөөрөө тэгээд өөрсдөө өөрчлөгдөхгүй мөртөө байгаа маньд бас нөлөөллөөд яршиг удаад байхымаа. Өөх ч биш булчирхай ч биш гэдэг шиг, яахгаад байгаа нь мэдэгдэхгүй. Өнөөдрөөс эхлээд дүлий дүмбэ болдым луу, үзээгүй хараагүй сонсоогүй мэдээгүй гээд бүүр гөлийчийл дөө амар зүгээр. Хавар амьтад ичээнээсээ гардаг шиг хүмүүсийн энд тэндээ хав дарж байсан зан ааш бас бус юм нь сэргэдиймүү хаашаайин. Тэрийгээ мэдрэхгүй, бараг л автоматаар л байдымуу гэмээрч шиг. Над бас тэр нь халдварлаад байгаа нь аягүй асуудалтай байгаа байхгүй юу, тийн. Бодож санаж байгаагаасаа эв эсрэг юм хиймээрч шиг, маапийхантай уулзмаар чумшиг, архи ууж тамхи татмаар чумшиг, бүүр хээн ч байхгүй газар очмоор чумшиг, үүлэн дээгүүр онгоцоор нисмээр чумшиг. Гэх мэтээр аймаар олон хиймээр чумшиг юмнууд байдаг болчоод байгаа байхгүй юу, үнэн цагийн гарз тэд нарыг бодож суух гэж. За тэрчяхуу. Өнөөдөр гадаа үнэн хоооот байнаа. Зуныг сануулсаар хавар айсуй гэсэндээ.

Thursday, 14 April 2011

Сакура макура







Өдөр цайны цагаараа хальт хэдэн зураг дарав бас даруулав. Энэ сакура гэгчид би их дуртай, их тансаг гоё хэрнээ хэдхэн өдрийн настай. Ёстой үзэгдээл өнгөрдөг.

Адилхан

Өчдөр орой чоолкддог хүн болсон чинь арай л богинодуулчихаж. Орой харахад хөмсөгний доогуур байх шиг байсан чинь өглөө босоод ирсэн чинь хөмсөгний дээгүүр болчихсон байхын. Ойрд ингэж урдуураа үс оруулаагүй толинд харахаар өөдөөс өөр хүн хараад байгаам шиг санагдаад. Хальт харахад Чингис хааны үеийн баатрууд шиг ч юм шиг, ккк. Долоо хоноход гялс ургачина л даа, юухэн байхав. Өглөө өөрийгөө хараад эгчийн охины долоо найман настай үед болсон нэг хөгтэй явдал санаанд оров. Аавтайгаа хоёулаа гэртээ байж. Аав нь орон дээрээ зүүрмэглэсэн байдалтай, охин нь толины тэр хавиар эргэлдээстэй. Нэг мэдсэн аав аав хүүе аав намайг харалдаа гээд түр зүүрмэглэсэн аавыгаа дугтчих охиныхоо чимээнээр яасан миний хүү гэтэл. Аав та намайг хар даа би Чингис хаан болчихсон гэцэн духны урд хэсгээрээ туг үс оосойтол нь тайрчихсан зогсож байсан гэсэн. Ханан дээр нь байдаг хивсэн дээрх Чингис хааныг дуурайсан нь тэр.  Манай энэ зээ охин тэгэж байгаад их марзаан, хөөрхөн хөөрхөн юм сэтгээд л явдгийн.
Их хаантайгаа адилхан ийм төрхтэй хүн сууж байна даа, сахалгүй л болохоос биш.

Tuesday, 12 April 2011

Мөрий манай талд байгаасай

Манай профессор амээрих явчаад өнөөдөр ирж байгаам. Багшийг байхгүй хойгуур би байтугай архаг сомбэ нар аймаар эрх чөлөөтэй болцгоочихсон, арав хоногийн турш. Одоо л Инчоноос энд автобуснаас бууж байх учиртай. Өдөр манай лаабийхан хоолонд орж байхдаа профессорийг өнөө орой сургууль дээр ирнэ ирэхгүй гэдэг дээр мөрийцсөн. Профессор маань хоногийн хорин дөрвөн цагийн бараг арван найм, есөн цагийг нь сургууль дээр өнгөрүүлдэг. Хагас бүтэн болон баярын өдрүүдээр ч гэсэн байж л байна. Одоогийн байдлаар ямартаа ч ирээгүй байна. Бид зургаагийн 2 нь ирнэ, үлдсэн 4 нь ирэхгүй гэж таасан. Би хол замын нислэг эд нартаа ядраад ирэхгүй байх гэж бодоод ирэхгүй гэсэн хувилбарын талд. Хэрвээ бид дөрвийх таарвал нөгөө хоёроор Максвелээс кофе авахуулах юм. Арай ч бас ирэхгүй байлгүй дээ гсн. Айлын хүүхдүүд ээж аавыгаа байхгүйд нэг тиймэрхүү байдагдаа, багшийг байхгүй үед манай лаабийхан нэг тиймэрхүү дүр зурагтай. Уул нь манай профессор тийм айхтар цаг маг яг таг барьж мариулаад байддаггүй л дээ. Гэхдээ л айхгүй ч гэсэн арзайна гэж...

Ноён хутагтаас гэвш Шаравт хэлсэн сургааль

...
Энэ биеэ зээлийн байшин мэт батгүйд санаж яв
Энэ насаа зүүдний үзэгдэл мэт үнэнгүйд санаж яв
Аливаа хүний өмнө боол суурийг барьж бай
Адуу мэт орой унтаж шувуу мэт эрт босож бай
...

Monday, 11 April 2011

Сайбэр гэрийн амьдрал

За гялс нэг бичлэг. Өмнө блогийнхоо тухай хальт, хагас хугас юм бичээд орхичихсон, тэрийгээ гүйцээгээдэхий. За тэгээд миний энэ блог хуудас нь хувь хүний аливаа зүйлийн талаарх эв энгийн үзэл бодол явж байгаа учраас туйлын утга учир өгч итгэж үнэмшиж болохгүй!!! Хэрэв итгэж үнэмшээд буруудсан тохиолдолд хуулийн өмнө болоод бурханы өмнө би хариуцлага хүлээхгүй гэдгийг ноцтойгоор цохон тэмдэглэж байна (үнэн сүртэй байна уу,ккк). Гэхдээ ямар нэг санаа оноо өгч, өчүүхэн ч гэсэн тус нэмэр болж байгаа бол хэн хэн нь ийнхүү цаг үрж блоогшиж суугаагийн хэрэг бага ч гэсэн тэр болог. Бичлэг оруулахдаа яг тухайн үед юу бодогдсон тэрийгээ л бушуухан буулгачихдаг юм, тэрнээс хэдэн өдрийн өмнөөс бодоод драафт хийж хадгалаад, дахин дахин уншаад засаад байддаггүй. Хэрвээ эдгээрийг хийгээд суучихвал уг бичлэг нэг тийм хиймэл юм шиг санагдаад байдгийн. Заримдаа утга санаа байтугай үг үсгийн алдааг нь хяналгүй хэвлэчихдэг. Дараа нь уншиж суухад үг үсгийн алдаа цохиж явах нь элбэг, тиймээс хальт ч гэсэн ганц хянаад гүйцээ. Утга найруулгын алдаа нь гайгүй байдаг болов уу гэж найдаж байна. Блоог бичих болсон бас нэг шалтгаан нь энд ирсээр дотроо бодож байгаа зүйлээ, уншсан харснаа монголоор гаргах нь бага, бичих нь бүр ховор болсон бөгөөд энгийн утга найруулгын илэрхий алдаа гаргах гээд байдаг болсон нь анзаарагдсан тул өөрөө өөртөө даруй арга хэмжээ авч байгаа явдал юм.
Телевизийн сурвалжлагч нар халуун цэг дээрээс нь сурвалжиллаа гээд байдаг шиг би бичлэгээ яг тэр нэг санаа орж ирсэн тохиолдолд гялс шурхийлгэчихдэг. Дараа нь тийм бичлэгүүдийг уншиж суухад өөрт их сонирхолтой байдаг юм. Яагаад ч юм би биш өөр хэн нэгэн биччихсэн юм шиг санагдаад их сонирхолтой, ямар фаанний, оргилсон, дэвэрсэн бас их бодлогоширсон магадгүй гуньсан байсын бэ гэж бодогдмоор шүү заримдаа.
За тэгээд энэ хуудсыг нээснээс хойш нээж хааж, салхи оруулж байгаа сайбэр найзууд та нартаа гялайлаа. Би хэзээд та нартай хамт учир нь би хэзээд блогтойгоо хамт болохоор.

Sunday, 10 April 2011

Аммммралтын өдөр

Зиак сая лаабаа хөнхөөн цэвэрлэчихлээ. Уул нь их сүр цэвэлэдэг юм, их цэвэрлэгээ гэх юмуу нэг тиймэрхүү байдлаар. Энэ удаа илсэн маягтай халтуурдчихлаа. Цэвэрлэгээ хийдэггүй нөхдүүдэд бол их цэвэрлэгээ л гэсэн үг. Харин хумхийн тоосны төдийд алергитай миний хувьд бол гурилдсан цэвэрлэгээ байлаа. Манай өрөөнд эрчүүд голдуу болохоор үнэр нь дийлдэггүй юм. Мань үнэрт харшилтайг хэлэх үү, амь тэмцээд гадаа л байгаад баймаар. Эмэгтэй хүний зан юмуу нэг иймэрхүү цэвэрлэгээ, гараараа угаалга хийсний дараа нээх сайхан амарсан юм шиг мэдрэмж төрдөгийн. Ингэж хийх давтамж нь хол л доо. Лаабаа бол улиралд нэг удаа цэвэрлэдэг, гэрээ долоо хоногт нэг удаа цэвэрлэдэг нэг иймэрхүү. Хувцасаа болж өгвөл гараараа угаана. Учир нь угаалгын машинд итгэдэггүй юм, нэг л гурилдсан санагдаад байдгийн. Хэрэв зээ угаалгын машинаар угаах бол өмнө нь хэдэн цаг угаалгын нунтагтай усанд дэвтээж, сэжиг бүхий хир буртаг ихтэй газруудыг нь сайн нухаж барьж байгаад л угаалгын машин руу хийвэл юу юм гэхээс. Жин ихтэй, талбай томтой жинсэн өмд орны даавуу эд нарыг бол урьд орой нь дэвтээж байгаад, маргааш нь гараараа сайтар нухаж байгаад сая угаалгын машин руу хийнэ. Ойрд цаг агаар гэдэг дулаараад чухам тансаг байна дөө. Сүүлийн үед сонсож байгаа дуу.

Saturday, 9 April 2011

Бодлоо хянахгүй бол бодол таныг боолчлох болно

За өмнөх бичлэгүүдээ үргэлжлүүлье.
Ошогийн бас нэг хэлсэн зүйл бол хүн сэтгэл санаа болон оюун ухааны хувьд голын ус мэт байнгийн хөдөлгөөнд оршиж байх хэрэгтэй. Хэрвээ хэдэн жилийн өмнөх шиг эсвэл хэдэн өдрийн өмнөх шиг үгүй дээ хэдэн хормын өмнөх шигээ л адилхан сэтгэлгээтэй байх юм бол та оюун санааны хувьд зонгсонги байдалд орж аль хэдийнэ тогтонги нуурын ус шиг үнэр орж эхэлсэн гэсэн санаа юм. Тиймд байнга өөр байхыг хичээ, мөнхийн хөдөлгөөнд орш гэсэн байгаа юм. Платон хэлсэн байдаг билүү (би сайн санахгүй байна) нэг голын усанд 2 орж болохгүй гэж. Энэ үзэл түүний дагалдагч, шавь нараар нь хөгжүүлэгдсээр нэг голын усанд 1 ч орж болохгүй гэж өөрчлөгдсөн. Энэ үзэлтэй яв цав таарч байгаам.
Ер нь тэгээд бодоод байхад цаг хугацаа гэдэг өчүүхэн жижиг хормоосоо эхлээд дахин эргэж ирэхгүйгээр хүний, хорвоо ертөнцийн үнэн худал сайн муу гээд түүх бүхнийг өөртөө шингэн өнгөрсөн рүү урсан оддог шиг. Тэр номонд intellect, intellegence, intellectual гээд утгын хувьд маш адилхан үгнүүдийг тайлбарласан байсан. Өөрт байгаа Баабарын англи монгол толь бичгээс утгы нь харахад төдий л ялгаатай утга харагдахгүй. Нэг үг нь нэр үг зааж байхад нөгөө үг нь тэмдэг нэр, бас нөгөөх нь эзэн бие заасан утга илтгээд байсан. Тэр хэсгийг нь тэгэсгээд уншаад өнгөрсөн. Дахиж унших үед нь утга нь тодорч болох юм.
Ошогийн хэлснээр хэрвээ хүн өөрийн оюун ухааныг ашиглаж эхлэхгүй бол тэр таныг өөрийг чинь ашиглаж эхлэнэ гэсэн байгаам. Хэрвээ хүн анзаарвал ихэнхдээ л бодлууд бодогдож байдаг, ямар ч хяналтгүйгээр. Үүнийг л хэлээд байх шиг. Бас энийг бодоод байхаар Далай багшийн хэлсэн бидний сэтгэл угийн ариун чанартай, харамсалтай тэр ариун бүхэн нь бидний хэрэгтэй хэрэггүй бодлоор бүрхэгдсэн байдаг учраас бид аливааг жинхэнэ мөн чанараар нь хардаггүй зөвхөн өөрсдийн тэрхүү бохир бодлынхоо тусгалыг л харж байдаг гэсэнтэй тун ч их таараад байх шиг санагдсан. Энэхүү бохирдсон сэтгэлийг цэвэрлэх тун үр дүнтэй арга бол төрөл бүрийн бясалгал. Энгийн үед хүний бодол долгион нь таараагүй радио шиг өнгөрсөнд мөн ирээдүй рүү тэнэж одоод тун ч тогтворгүй байдаг учраас тэрхүү тэнцвэрээ олоогүй олон олон бодлуудын үр дүнд хүн стрээсдэж улмаар аливаад зөв шийдвэр гаргаж чаддагүй шиг байгаан. Бясалгал гэдэг миний бодож байгаагаар тэрхүү тогтворгүй сэтгэлийг нэг цэг дээр тогтоон барьж тэгснээр аливаа зүйлийн үнэн мөн чанарыг харж улмаар аливаа асуудлыг зөвөөр шийдэж чадах чадвартай болоход хүргэдэг болов уу.
За санаанд орж байгаагаараа ямар ч засваргүйгээр биччихлээ. Утга санаа нь гарсан гэж найджийна.

Friday, 8 April 2011

Бүх юм түр зуурын мөн чанартай

Өнөө өглөө гадаа үнэн гоё байнаа. Чийг үнэртсэн цэвэр агаартай, өчигдөр оройны бороо зогсчихож. За нэг өөрийн дуртай зүйр үг ишлэлүүдийг бичье гэж бодлоо. Энэ нэгдүгээр хэсэг нь.

Тус болж чадахгүй бол ус болохгүй амьдар - Мөрөөрөө өөрийгөө хичээж, өөрөө өөртөө эзэн бол гэсэн үг юмуу гэж бодож бусдад ямар нэг байдлаар төвөг болохгүйг хичээдэг юм. Энэ нь нөгөө талаасаа жаахан гүн ухаанлаг филсоовлог байдлаар нь ойлговол түр зуур болоод тодорхой хугацааны туршид надтай харилцаатай, надтай хормын төдийд таарсан хэн нэгэнд муу үйлийн үрээр нь учирсан хүн биш сайн үйлийн үрээр нь учирсан хүн байх гэсэн байдлаар ойлгож болно.

Тал өгч инээснээс танихгүй хүн шиг дуугай яв - Ер нь энэ үгэнд маш дуртай, тиймдээ ч үргэлж арзайтал инээгээд байдаггүй, шог гошин юм үзэж харвал л юу юм гэхээс. Гэхдээ нэг тийм сайхан бүррр нэг сэтгэлээсээ мишээмээр сайхан үе байдагдаа тэр үед бол харамгүй инээнээ.

Бүх юм түр зуурын мөн чанартай - Сэтгэл санаа хямралтай, ямар нэг зүйлд хэт их хүлэгдэж, татагдаж (хэн нэгэнд гомдох эсвэл ямар нэг зүйлд хэтэрхий их татагдах шунах ч юмуу нэг тиймэрхүү буруу үр дагавар үүсгэдэг үед) тэгснээс сэтгэлийн амаглан тайван байдал алдагдах үед энэ бүхэн чинь түр зуурын л зүйл шүү дээ, 5 мин-ийн дараа эсвэл 1 цагийн дараа эсвэл 1 жилийн дараа гэхэд энэ бүхэн оргүй алга болно шүү дээ гээд бодчиход тэрхүү сэтгэлийг маань харанхуйлуулаад байсан бүхэн юу ч биш болж эргээд сэтгэлийн амаглан байдалдаа эргэж очдог юм. Энэ дасгалыг өөртөө дадуулах гэж маш их хичээж байгаа. Үр дүнг нь хүртэж эхэлсэн.

Хүн гэдэг амьтан жаргах гэж амьдардаггүй. Энэхүү туулан өнгөрүүлж буй амьдрал нь урд өмнө хийсэн үйлийн үр, төлөөсөө төлж туулан өнгөрүүлж буй явдал юм гэдэгтэй зуун хувь санал нийлж байгаа. Улмаар амьдралаас төгс төгөлдрийг хүлээж, байх боломжгүй аз жаргал, сайн сайхныг хүсээд байх нь утгагүй цаг алдсан зүйл юм гэдгийг ухаарах болсон.



Түр зуурын орчлонд түр зуурын амьдралаар амьдраад буцах түр зуурын бие организм.

Thursday, 7 April 2011

2011-04-07

Зиак дөрвөн сар эхлээд хэд хоночихлоо. Энэ цаг хугацаа гэж талийж өгч байнаа, гүйцэгдэхгүй шинжтэй. Цаг зав бас дээрээс нь нэг сайхан дулаарахгүй байсан болохоор гүйж амжихгүй байж байгаад уржигдраас гүйж эхэлсэн чинь өчигдрөөс бороо ороод эхэлчдэг гэнээ. Өчдөр орой гараад ганц тойрвуу гүй юу бороо дуслаад эхэлсэн, гүрийгээд 3 тойрчий гэсэн чинь бороо ихсээд, цацрагтай бороо оржийж мэднэ гэж бодоод гэрийн зүг харайлгаж өглөө шд. Бороо орохоор чийг даагаад цаанаа л нэг зэврүүн шүү. Сакураа, чээрий эд нар цэцэглээд саак байншд, тэгжийгаад нэг сайхан нартай өдөр зургий нь аваад блогоо чимнээ. Хавар манай каампуус ямар тасархай болдог гээч, алаг эрээн цэцгийн мандал л гэсэн үг. Намар бас тасархай, өнгө өнгийн моднууд. Өвөл ч гэсэн нэвсийсэн цасанд дарагдсан сүрлэг моднууд. Зун жаахан халуун болохоос биш бас л гоё.

Wednesday, 6 April 2011

2011-04-06

За Ошогийн номны талаар дараа дахиж бичлэг оруулнаа. Миний дараа үргэлжлүүлий гэсэн бичлэг нэг биш нилээд хэд болчихлоо, тэгжийгаад нэг гүйцээхгүй бол өрөнд унана шд. Ер нь хүн гэдэг амьтан дараа, хожим гэсэн юм ярьж үлдээж болдоггүй юм гэсэн шүү, энийг бодоод бодоод, санаад санаад явчаарай. Хавар болоод нүүр хуурайшаад хэрэг алгаа, ойрын үед эрүү хавьцаа гар хүрэхээр нэг л биш. Уул нь ингэдгүй л юмсан юу болцын. За тэр яахав гадуур цэцэг ногоо ургаад найс байна даа харин ч нэг. Өглөө аюулын эрт босдог болчихсон. Учир нь цонхоо онгойлгоод цонх руугаа хараад унтдаг болсон чинь байдал арай дээр болсон гэж байгаа. Өглөө сэрүүлэгнээсээ түрүүлээд сэрдэг болсон гээд боддоо, мундаг байгаа бид дээ. За нэг тиймэрхүү байна. Хэдүүн манай өрөөнийхөн пийв ууя гээд явцгаалаа. Би нэг гүрүүшиг уудаг хүн болсон чинь яагаад ч юм ууж чадаагүй, бүүр уруулдаа ч хүргээгүй. Тэгээд сайда авч уув, дараа нь мөстэй ус гэх мэтээр. Ойрд тийм архи, тамхины газар зүглээгүй удсан байлээ. Утаанд өмхийрэх шахаж, дуу чимээнд дүлийрэх дөхсөн, сүүлдээ тэсэлгүй түрүүлээд гарсан. Юу ч уугаагүй мөртөө маргааш өглөө нь ууцан хүн шиг толгой өвдөөстэй, гайхсан гэж. Нөгөө хараад, сонсоод согтдог гэдэг нь л болсым шиг байгаан. Хийх ажил толгой дээрх хэдэн үснээс минь их, барайлттай хүн л суужийна даа энд. Блогоо бичих зав байгаа хэдий ч завгүй шд гэж бодогдоод болохгүй юм. 
Би тэгэж байгаад аймаар зөрүүд хүн юмаа. Хүн наашаа гэхээр цаашаа гээд цаашаа гэхээр нь наашаа гээд. Хар аяндаа л бүүррр зөрөөд байх юм. Хэдэн жилийн өмнө нэг танилаараа зурхай зурдаг орос програмаар зурхайгаа зуруулсын. Тэр үед миний ордод манай нарны аймгийн 9 гаригийн ганц эсрэг хөдөлгөөнтэй гариг байдаг тэр нь их нөлөөтэй гэж хэлж өгөөд байсан нь бодоод байхад ер нь үнэн болж таарах гээд байгаан. Ажлын өдөр нам амармаар санагдаад, амралтын өдөр нь ажлаа хиймээр санагдаад байдгийн, бүүр уг ёзоороосоо. Хүүхэд байхад ээж дандаа хүнээс гажууд юм ярьжийхын, наашаа гэхээр цаашаа гээд гэж зэмлэдэг байсан нь ер нь ор ч гүй зүйл биш дэг. Тэгээд тэр зурхайд зурагдснаар бол маньтай яг адилхан ийм мөчлөг, ийм ордод төрсөн хүн болбоос гэнэт тэсэрдэг, хувьсгал эд нар хийдэг овоо гарууд байдаг гэсэн. Тэр танил маань зурлагыг маань харчаад чи чинь харин их сонин хувь заяатай хүүхэд байх чив гээд байсан нь хааяа санагдаад байдгийн. Чухам юугаараа тийм өвөрмөц санагдсын бөө мэд. Зөрүүд зан маань улам л газар авах гээд байх юм. Өөрөөрөө байх дуртай, өрөөлийг хуулах бүр ч дургүй болоод. Элдэв дүрэм журам, хэв маягт захирагдах дургүй нэг тийм дур зоргоороо байдалд ассар дуртай. Гэхдээ тухайн үед юу хиймээр, яамаар байна тэрийгээ дагадаг. Заримдаа өөрийгөө ойлгоход бэрх үе бий шүү.