Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Thursday, 28 April 2011
Халуун шөл уумаарийнаа
Энэ чинь одоо дөрвөн сар дуусаад таван сар эхлэх гэжийгаа биддээ таминь ээ. Гэтэл нэг тийм зэвийсэн, бүрзийсэн өдрүүд үргэлжилсээр. Мань үүхэн нь үүхэнлэг хувцаслах гээд хэдүүн хальсан өмд (трико), засгийн өндөр эднүүдээ дөхүүлээд тавьцан хүлээгээд байдаг хүрд эргүүлэх боломж олдохгүй дэгээ. Долоо илүү хоночлоо. Өнөө өглөө зургаад сэрсэн боловч арав арав минутаар визээ сунгасаар 8.10т дуртай дургүй өндийв, өндийгөөд хэвтрээ харж жаал суув. Тэгээд босов. Цонхоороо гараа гаргаж агаарын хэмийг шалгахад лав хальсан өмд өмсөхөд тохиромжгүй гэсэн мэдрэмж төрсөн тул, биржээхэн өмдөн дээр сонголт буув. Мань цаг агаарыг иймэрхүү байдлаар тодорхойлдгийн, алдана ч гэж байхгүй дээ харин ч нэг. Сургууль дээр ирээд 1л хүйтэн ус ууцан чинь дотроосоо даараад хамаг биеэ хавчсан хүн болчихлоо. Халуун усны цорго ойрд асуудалтай байгаагаас хүйтэн усаар дотроо сэрүүцүүлж сууна. Цайны цагаар сайхан халуун шөл уух минь гээд 12.00ыг хүлээгээд цаг руу хяламсхийн бас хагас бүтэнд сайхан унтаж авья гэсэн бодол өвөрлөөстэй сууна даа.
Subscribe to:
Post Comments (Atom)

5 comments:
1т шоо хэхэ
Халуун шөл уумаарийнаа....
за байжөө энэ чинь танил бөгөөд салаа утгатай нэр байх чинь вээ гсн хэхэ
би хуучин газарруугаа нүүгээд оччихсон шоо орж гарах хөрш болсийшд
жигүүр
салаа утга гэж бас байнаа, над бол ганц утга л байна. танайд оруул юугаар дайлахын :р
нөгөө утгыг нь хүнээс асуучихаа хэхэ
манайд орвол байгаа бүхнээ дэлгээд л дайлна. гэхдээ цэвэрлэгээ энэ тэрийг хийж амжаагүй тоостой байгаа шоо хэхэ
бас санадаг л санаа тэ..
@jigvvr
салаа утгагүй үг хэллэг гэж байхгүй болсын биддээ..
@ Эртний анд
хэнд хэлчүү
Post a Comment