Tuesday, 25 October 2016

Ийзий байж сурах юм сан

Сая саяын бүтэн сайнд гарсан "Танайд хоноё" нэвтрүүлгийг ухрааж үзлээ. Сараа аниагийнд хонож. 8-9 жилийн дараа дахин хонож байгаан байна. Тэр үед бичкэн байсан хүүхдүүд нь өндөөөр өндөр сайхан залуу, охид болжээ. Ээж харин өөрөө хөгшрөх тийш хандсан байна. За энэ яахав, гол юмандаа оръё. Гэрийн эзэгтэй маань хоноцдоо ямар ч хачир хольцгүй бантан хийж өгч байгааг хараад их олон юм бодлоо. Миний туршлагаар бол шөлтэй хоолыг даа ялангуяа элдэв ногоо могоогүй мах гурилаас өөр орцгүй бантанг ястай мах чанаж шөл гаргаж байж л хийхгүй бол хүний байтугай миний өөрийн хоолойгоор давшгүй жонхуу болчихоод байдаг. Жонхуу гэж хүүхэд байхад ээж дээл мээл хийхдээ зах, ханцуй эдрийг нь цардаж наахдаа хэрэглэдэг усанд гурил хийж хутгаад буцалгачихаар бий болдог нэг төрлийн цавуу юм уу даа, одоогийнхоор. Тиймэрхүү л юм хийгээд өгчих шиг болсоог. Тэгээд өөр бусад хачир мачир ширээн дээр тавихым бол уу гэсэн нияд уу. Ганц хүн ороод гарахад хамгаа барьж гүйгээд, гал тогоогоо дэлбэрцийм шиг болгодог маний хувьд аймаар хялбархан, өөрт бас их ийзий харагдаж байгаа байхгүй юу. Манайд танайд хоноё гээд хүрээд ирүүл би аягүй бол хонь монь гаргаж өгий мөгий гэж тэнэгтэнэ дээ. Айлын эзэгтэй байхын нэг үүрэг нь ороод гарч байгаа хүний гэдсийг нь бондойлгоод, сэтгэл ханамжтай гаргах явдал мөн гэж үздэг нэг тийм хуучинсаг үзэл баримтлал надад их гүн гүнзгий сууцым шиг байгаан. Хүн ирнэ гэхээр л дэлгүүр нүүлгэх шахаад, тэр өдөржингөө гал тогоондоо сав суулга, аяга таваг, халбага сэрээтэйгээ вальс эргээстэй. Ирсэн хүмүүс минь л цадаж байвал би яахав гээд хоосон хоцрох бол энүүхэнд, угаасаа зочиддоо хоол зөөж гүйгээд цадчихдаг юм шиг байгаан. Тэгсэн мөртлөө өөрөө айлд очихоороо болно болно, өө яахын яахын бөөн ажлын нэмэр гээд хэмх нэрэлхээстэй.

Хүүхэд байхад ээж мань "Айлд намар, гэртээ хавар" тийм л айлын авгай болов!!! гэж 2 эгч бид гуравт их захьдаг байсан. Энэ юу гэсэн үг үү гэхээр айлд очихоороо хамаг байдгаар нь дайлуулж идэж уучихаад өөрийн гэртээ хүн оруулах болохоор цайны шавхруу ч гүй өлмөн зэлмэн, тарчиг байваа л гэж байгаан.

Wednesday, 14 September 2016

Хаос төлөв

Хүн өөрөө өөрийгөө шагналд тодорхойлно гэхээр ичмээр санагдаад байх юм. Багш нарын баяр болох гээд элдэв шагналд өөрсдийгөө тодорхойлсон хүмүүс л байх шиг байна. Намайг нэг шагналд материалаа бүрдүүлээд өгөөрэй гэсэн. Би ичээд яахын гэчээд л суугаад байлаа. Өнөөдөр өглөө материал авах сүүлийн хугацаа байсан. Надад бэлдсэн юм юу ч алга байсан тул юу ч өгөөгүй. 

За тэр яахав. Жилийн ажлын төлөвлөгөөгөө өг гээд. Юу юууг хэзээ, хэдийд хийхэв гээд баахан толгойгоо гашилгаад сууж байна даа. Гэснээс манай энэ дээд боловсрол тун эвгүй юм руу яваад орчиж. Эхний 1-2 курсдээ ерөнхий эрдэм гэж бужигнаж явж байгаад 3-аасаа мэргэжилээ сонгох болдог. Тэгсэн хими, физик, геологи гэх мэтийн байгалийн суурь ухааны талын мэргэжлийн ангийг 2-3хан л оюутан сонгож байвал яахуу? Ихэнх хүүхдүүд хэл, эдийн засаг, санхүү гэж сонгоод байгаа бололтой. Байгалийн суурь шинжлэх ухаангүйгээр улс орны хөгжлийг төсөөлж болох уу? 2 жилийн өмнө тухайн үеийн оюутнуудын чанар маш муудаж гээд энд бичиж байсан санагдана. Гэтэл яг өнөөдрийн оюутнууд тэднээс дор болчиж. Энэ арван жилийн боловсрол хүүхдэд юу өгдөг болсон юм бэ? Тойргийн талбай олж чадахгүй байгалийн шинжлэх ухаанаар мэргэжил эзэмшиж байгаа төгсөх курсын оюутнууд байна. Ирээдүйн сэхээтнүүд ийм байна гэхээр эмэгнэл биз дээ. Одоо жар гарсан хөгшин багш нар өнөөгийн боловсролын системийн өөрчлөлт, гажуудлын талаар хэлэх үггүй болоод шогширч суухыг харах өрөвдмөөр бас ирээдүйг бодохоор аймшигтай санагдаж байна. 

Олон юм бодоод, олон зүйлд санаа зовоод ирэхээр дотогшоогоо болж ихэнхдээ бичмээр санагддаг тийм төлөвтөө орчихлоо, ойрдоо.

Saturday, 10 September 2016

...

Хүүхдүүд том болж байна гэж баярлах эсвэл хурдан том болоосой гэж их хүсэх юм. Гуч гарсан хойноо ойрхон хоёр гурван хүүхэдтэй болох чинь бас амаргүй дэг. Гол нь өөрт зарцуулах цаг бараг гарахгүйм, бусдаар болгоол байна. Хүүхдүүд томрохын хирээр мань өөрөө хөгширч байгаа гэхээр л мияа юмаа. Өөр юмгүй дээ.

Wednesday, 18 May 2016

Блог

бичдэг найзууд минь ээ буцаад блогоо бичдэг болоочээ. Тэр нүүрном, жиргээ энээ тэрээг хаяаа. Зөндөө олон найзууд та нарыгаа гэнэт саначихлаа.

Monday, 22 February 2016

Зөв ч биз буруу ч биз

Сонгууль дөхөх тусам нийгэмд болох янз бүрийн үзэгдлүүд бүр гаарах шинжтэй дэг. Тэгэх тусам сонгууль өгөх бүү хэл энэ үгийг сонсох, харахаас ч дургүй хүрэх шиг. Нилээн задгай имиж, дүр төрхтэй шигээ яриа хөөрөө нь ч бас тиймэрхүү байдаг дуучин бүсгүй ирэх сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түрүүний бөөс толгойд гарна гэдэг шиг хэн дуртай нь төрд гарч юу дуртайгаа хийдэг болсон энэхүү бусармаг цаг үед үнэндээ мань дуучныг буруутгах арга алга. Улс төрд орж улс орныг төвхнүүлнэ гэдэг хэн хүний цээжинд элбэгхэн багтдаг болсонд хэн буруутайв? Сонголт хийсэн сонгогчид уу, сонгогдож гарсан нөхдүүд үү? 

Нөгөө талаас нь харвал аргаа барж цөхөрсөн хүмүүс өөрсдөө халуун тогоонд нь орж үзээд алдахаар шийдэж байгаа бололтой. Эмэгтэй хүнийг их юм бодтол нь битгий зовоо гэж эр нөхрүүдэд нь хандаж хэлсэн үг байдаг шиг энгийн иргэн хүнийг мөрөөрөө амьдруулахгүй ингэтэл нь ард түмнийг битгий зовоо л доо.

Ямартай ч Монгол төрийн үнэ цэнэ, нэр хүнд гэдэг зүйл шалдаа буужээ.

Thursday, 18 February 2016

Энэ өдөр

охиныгоо төрүүлж байлаа. Хүү дээрээ ус гарчихаад сэдээх тариа хийлгэж төрж байсан болохоор өөрөө өвдөж төрөхийг мэдэхгүй төрөхийн өмнөх хэд хоног биеэ их чагнаж байж билээ. Нэг удаа бүр хэвлийгээр базлаад байгаам шиг санагдаад эмнэлэгт очсон чинь юу ч болоогүй байсан. Эмч ойрхон төрж байгаа болохоор ядах юмгүй шүү, хэд хүчтэй базлаал бол гүйцээ гэж айлгаастай. Дэлгүүрээр орж төрөхөд хэрэгтэй дутуу юмнуудаа гүйцээгээд гэртээ ирсэн ч ямар ч өөрчлөлт байгаагүй. Тэгээд энэ өдрөөс хойш арав хонож байж жинхэнээсээ тодорхой хугацааны давтамжтай өвдөж эхэлсэн. Тэгээд л хугацаагаа ойртуулж байгаад төрөх рүүгээ очоод хэсэг өвдөж байгаад охинтойгоо уулзаж билээ. Жирвийсэн хар хөмсөгтэй цагаан охин гарч ирж байсан тэр өдрөөс хойш өдөр ирэх бүр өссөөр одоо охин минь юу нь мэдэгдэхгүй шулганадаг, ээжийгээ гаднаас орж ирэхэд хувцасыг минь тайлдаг, хааяа бас хөөрхөн хошин үйлдэл үзүүлж хүн инээлгэдэг хүүхэд болжээ. Охиноо харах бүрд, өөртээ минь адилхан эмэгтэй ертөнц шүү гэж бодох бүрд тийм гэх аргагүй нэг л дулаахан, танхилхан танил мэдрэмжүүд төрдөг дөө.

Saturday, 6 February 2016

Ердөө л ус гэж мэд!!!

Нэг жаахаан балгын төдий кофе уухаараа сэф хийтэл сэргэчдэг, нилээн өтгөнийг уухаараа хөөрч нисчих гээд л дэрвэлзээд байдаг хүн чинь сүүлийн нэг жил хагас бараг уугаагүй шахуу байж байгаад хаа нэг уухаар нойр сэргэх биш харин ч нойр хүрээд нозоороод байдаг болцон ч байх шиг. Хүн гөхширнөө гэж энэ байх даа хөөрхий зайлуул. Сая нэг аягыг уучаад лаг сэргээтий гэсэн чинь бүр таг шүү. Хожим мартахгүйн тулд нэг хэрэгтэй мэдээллээ энд бичээд хадгалаад авъя. 
Нилээн хэд хоногийн өмнө мань нэг сургалтанд суусын, ажлын шугамаар. Тэгэхэд анагаахын дээдийн /хуучнаар/ нэг багш ирсэн бөгөөд түүний ярианаас дараахыг тэмдэглэн үлдсэн бөлгөө.

Хүн өөрийгөө эрүүл хэв маягтай амьдарч байна уу? гэдгээ дараах энгийн хэдхэн асуултаар мэдэж болох юм байна.
1. 1кг жинд 40мл усыг авч чаддаг эсэх /Өөрийн жинг 40-р үржүүлэхэд өдөрт уух усны хэмжээ гарна/
2. Өглөө бүр 1 стакан ус уудаг эсэх
3. 2 цаг тутамд 00 ордог эсэх /шингэнээр/
4. Өдөрт хөдөлгөөн хийхэд хөлс гардаг эсэх /хөлс гарах үйл явц нь эсийн түвшинд явагддаг аж./
Эдгээр асуултанд өөрийнхөөрөө хариулаад хариултандаа анализ хийж үзээрэй. Ер нь ус ус бас дахин ус юм байнаа гэдгийг ойлгосон. Гэхдээ усыг уухдаа нэг дор ихээр биш 200-250мл усыг 30 мин-ийн турш уухыг зөв уулт гэдэг юм байна. Орой унтахаас 2-3 цагийн өмнө ус уухаа зогсоох нь зөв гэнэ. Хүн эрүүл байхад бодисын солилцоо сайн байх хэрэгтэй. Бодисын солилцоо нь усанд дээр явагддаг. Эсийн 70% нь ус, 30% нь уураг байдаг ажээ. 

За ингэж сонсчоод өөртөө анализ хийж үзлээ.

1.  Мань бол 50кг*40мл гэхээр 2л ус уух нормтой. Гэтэл энэ хэмжээнийхээ талыг ууж чаддаг юмуу даа гэсэн хариу гарсан. Учир нь Со-д очсноос хойшхи хугацаанаас энэ мэдээллийг сонсох хүртэл хугацаанд ус уух маань маш багассан. Уул нь өдөрт 2л байтугай уудаг байсан. Тэр үед одоог бодоход залуу байсандаа ч тэр үү, эсвэл уудаг тэр их уснаасаа болоод ч тэр үү хөнгөн шингэн байсан санагдаад байгаан. 

2. Өглөөд 2 стакан ус ууж хэвшээд хагас жил лав болсон. Уул нь 4-ийг ууя гэж оролдож үзсэн боловч бөөр өвдсөн тул өөрт тааруулаад 2 болгосон хэрэг. Үр дүн мэдэгдэхүйц, өтгөн хатах маягийн хүн байсан чинь ингэж ууж эхэлснээр тэр асуудал баяртай болсон. 

3.  Өглөөгүүр уусан 2 аяга усаа гаргах гэж тэр дараахан нь хэд хэд 00 орохоос биш 2 цаг тутамд 00-доод байдаггүй байсан байна лээ. Заримдаа аягүй бол өдөрт 2-хон удаа ч 00 ордог байсан байх шүү.

4.  За энэ бол их ховор. Завтай зайтай, синглэ минглэ үедээ орой болгон гүйж мүйгээд нэвт шувт хөлөрчдөг байсан. Одоо бол дөрвөн хөллөж мөлхөөд шалаа угааж мугаахад л нэг муу чийхарахчаа аядаад байх шиг байгаан. Эсвэл жаахан эцэж ядарсан үедээ хонины махтай хар шөл уухаар дух мух хэсгээрээ хөлөрдийн.

Урд нь ус уух сайн гэдгийг 1000-нтаа сонсдог байсан ч нэх тоодоггүй ч байсым шиг. Яг ийм ул үндэстэй бүр эс мэс гээд ярихаар нь уухайн тас л устай найзалдаг болсооон.

Saturday, 30 January 2016

Юу юугүй

цагаан сар боллоо. Айлын эхнэр болчихоор ер нь тэгээд их аж ахуйлаг болчдым шигээ. Манайх цагаан сар хийдэг ёс ёмбогор, эхнэр нь ямбагар, нөхөр нь томбогор залуу айл л даа гссс. Түрүү долооногт хэдэн буузаа хумиад хөлдөөгөөд уутлаад хөлдөөгчиндөө хийгээд тавьцан. Энэ долооногт боовоо аваад, бэлэг сэлтний юм цуглуулчуул дараа долооногт махаа чануулчина. Тэгээд дөхөөд ирэхээр нь айргаа оруулаад гэсгээчүүл ерөнхийдөө болоо явчлаал гэсэн үг. Өдөрт нэг хэсэг юм угаагаад, нэг өрөө эсвэл хаалга хана цэвэрлэжийтэл яг таарах биз угааж арчих талын ажил. 

Жилдээ нэг удаа гэртээ их цэвэрлэгээ хийж, ах дүүсээ оруулж цайлж дайлаад гарын цайлгаад гаргах сайхан шд, гэрийн жавар үргээд л. Хотын ихэнх залуучууд төвөгшөөдийм шиг байгаан.