Friday, 28 October 2011

Юу гэж ойлгох уу?

Хэ хэ марзан юмаа, миний хажууд нэг хүн надтай барьцаад байх юм. Эрэгтэй хүн байж ямар инээдтэй юм бэ? Манай монгол эрчүүд арай ийм биш гэж найджийна. Яадаг вэ гэхээр гайгүй хувцас өмсөөд ирэхээр яг дуурайна, гадуур хүмүүстэй уулзаад нэг орой лаабдаа суухгүй бол дараа өдөр нь бас яг дуурайгаад байхгүй болчихно. Утсанд дуудлага ирэх, мэссэж ирэх тохиолдолд бас яг дуурайна. Гадаа жаахан удаахан утсаар ярьжийгаад ороод ирэхээр жаахан байжийгаад утсаа бариад гараад явчина. Эхэндээ ч тоодоггүй байсын сүүлдээ бүр сонин санагдаа явчлаа. Эмэгтэй хүн бол яахав гэхсэн, эрэгтэй хүн тэгээд байхаар чинь ямар мээкээ юм бэ, сүүлдээ бүрр шал дургүй ч хүрэх шиг. Гол нь тэгэж хийгээд байгаа үйлдлүүдээ надад бүр зориуд мэдэгдүүлээд алиалагч царайлаад байгаа байхгүй юу. Тэрний юугаа хийж хаана яаж явна ямар ч падгүй байхад чинь, горьдцон голио. Одоо бас л дуурайх байх гэж бодохоос юм хийхээс дургүй хүрээд ч байх шиг. Эр юм байж хүний хувцас хунарыг дандаа сонжино. Хэдээр авсын, хаанаас авсын, хэдийг авсын гэх мэтээр. Өөрөө нэг хувцас авчуул майр ириклаамдаад, илж таалаад салахгүй, бараг л. Эмэгтэй хүн надаас долоон дор эм хошуутай, эм зантай гар.

 Өчигдөр би найзын төрсөн өдөртэй гээд бүр хэргээр худлаа хэлээд орой эрт гараад явцын, тэгсэн нөгөөх чинь өнөөдөр нялуун ус түрхэж аваад нүүрээ угаагаад нөгөө хувцаа өмсөөд гараад яваад өгсөн, хэ хэ энүүхэндээ жүжиг найруулчихын байна л даа.

Надаас илүү миний хэргийг сонирхоно. Хэн юм, юу идсэн уусан гэх мэтээр. Ийм монгол эр хүнтэй таарч байгаагүй л санагдах юм. Ай даа түмэн янзын хорвоогийн хүмүүсээ гэж...

Анхны сэтгэгдэл

Чонон сүлдийг уншаад эхэлсэн. Санасныг бодоход сэтгэлд нийцэж байгаа. Нээрээ тийм байж болох шүү гэж бодогдохоор гаргалгаануудыг нилээд хийсэн байнлээ. Жишээ нь хөдөө амьдардаг монгол айл бүр намрын сүүл сард өвөл хаврын идшээ бэлдэж базаадаг. Би хэдий малчны хотод төрж өсөөгүй ч малчдын амьдралын зах зухаас гадарлана. Одоогоос арай жаахан хойно буюу арван нэгэн сарын сүүл арван хоёр сарын эхээр хүйтрээд эхлэнгүүт айл бүр малын мах, гэдэс гүзээ янзлах гээд хэрдээ л их ажилтай болдог. Шөлний ганц хонь төдийхэн биш гэрт амьдардаг хүмүүсийнхээ тооноос хамааран нэг хоёр тооны бод мал, тав зургаан тооны бог мал хамгийн багадаа төхөөрдөг болохоор нэг өдөр бүхэлдээ л бойны ажил.

Олонбулагийн талд унасан их цастай хамжин талын гөрөөсийн бодийг хөтөлж талын чононууд хавар идэх хүнсний нөөцөө базаадаг үйл явцаас анх малчид санаа авч өвлийн идшээ базаадаг байсан байж болох талтай гэсэн санааг гаргасан байсан. Юмыг яаж мэдэхэв чоно малчин хоёр хэн хэндээ анхдагч нь болсныг хэн яаж мэдэх билээ. Байгаль, уул ус, ан амьтандаа дэндүү ойр амьдарч тэдний ааш аягийг андахаа байсан нүүдэлчид чононоос санаа авсан ч байж болох.

Чоныг тэнгэрийн амьтан гэж энэ номонд залхтал дурдаж байгаа нь бас ч хоосонгүй шигээ. Хүүхэд байхад малчдын амнаас чоно гэдэг үг биш хангай, хайрхан, боохой гэсэн цээрлэсэн үг ихэнхдээ гардаг байсан нь их тод санагдаж байна. Чононд идүүлсэн малын хойноос төдий л харамсаад байдаггүй, хангай зооголсон гээд орхичихдог.

Бас илүү хийморьтойд нь алагдаж ижил хийморьтойд нь харагддаг гэсэн хэлц ч байдаг. Мөн монгол эрчүүд чонын шагайг эрхэмлэж гар хөлийнхөө аль нэгэнд эсвэл түлхүүрийнхээ оосорт зүүцэн явах нь байдаг. Гээд бодохоор чоно гэдэг амьтныг нүүдэлчин монголчууд зүгээр нэг хээрийн араатан гэж үздэггүй байсан нь энэ номноос бүр батлагдаж байгаан.

Хүмүүс жаахан санаа муутай нэгнээ чоно шиг санаатай, тэр ч ёстой чоно л доо гэх мэтээр зүйрлүүлж ярих нь олонтой байдаг нь чоно гэгч амьтны барж дийлдэхгүй санаатай гэдгийг илэрхийлээд байх шиг. Чоно гэгч амьтны тэрхүү айхтар санааг уг номонд маш их дурдаж, дүрсэлсэн байна лээ.

Эхний ганц хоёр бүлгээс төрсөн сэтгэгдэл ийм бөлгөө.

Monday, 24 October 2011

2011-10-24

Өнөөдөр бороо ороод жаахан сэрүүхэн болжийна. Халуун цайнаас хошуу салгахгүй өнжлөө. Цагийн эргэлт гэж хурдан юм оо. Саяхан л ногоо дөнгөж ургаж эхэлжийсан чинь модод аль хэдийн шарлаад суларсан навчис нь газарт унаад эхэлцэн. Намрын байгалийг харахаар энэ орчлонгийн амьдралыг ойлгох шиг болохын, яг адилхан газар яг адилхан нөхцөлд ургасан тэдний зарим нь аль хэдийн ор мөргүй арилсан байхад зарим нь хатаж эхэлж байгаа зарим нь юу ч болоогүй юм шиг шив шинэ, гоёороо байж байх жишээний. Хүний амьдралтай яг адилхан.  Өчигдөр гадуур явж баахан патиардуулав. Зах зухаасаа энэ, ккк. Гоё байгальтай зураг оруулах гэтэл бүгд тамгалагдчихсан байхымаа, ямар бүх зургаа ийм болгож оруулалтай нь бишд.

Saturday, 22 October 2011

Би хагас сайнд дуртай

Өчигдөр бороо орж хоноод өнөө өглөө гадаа их сайхан байншд, бөррр нэг диваажинд байгаамшиг. Диваажинг би хараагүй л дээ, бодвол нэг иймэрхүү налайсан сайхан газар байдаг байх гэж төсөөлөөд байдгийн, хэрвээ үнэхээр бодитоор байдаг бол шүү дээ. Долоо хоногийн долоон өдрөөс миний хамгийн дуртай өдөр хагас сайн өдөр. Энэ өдөрт бүр цаанаасаа хайр хүрээд байдаг юм. Нэг л сайхан, тааваараа, дураараа, зоргоороо байж баймаар өдөр. Даанч гялс гээд л өнгөрчдийн. Тиймдээ ч бас үнэ цэнэ байдаг байх.

Моднууд шарлаад бас улаараад эхэлцэн, миний синдроом хөдлөх гээд л. Хүн хавар синдроомтдог бол би намар синдроомтдымшиг байгаан. Өчигдөр хальт гадуур гараад гудамжнаас уух юм авах гээд зогсжийтал хэдэн оюутан ирснээ та ганц нэг зургаа даруулахгүй юу, бидэнд улаан хувцас өмссөн хүний зураг хэрэгтэй байгаамаа ч гэнэ үү нэг тиймэрдүү юмнууд шулганаад. Нэг авахуулчдымуу гэснээ за ямар ч газар аваачаад наачихын билээ, янз бүрийн сүм сүмийн сурталчилгаа энэ тэр байвал яахын гэж бодоод амжихгүй нээ яарчийнаа гээд яваад өгсөн. Намар өмсөх дуртай улаан өнгөтэй ноосон цамц бий, тэрүүнтэйгээ явсын. Тэрүүндээ бас их хайртай гэж байгаа.

Түрүү жил нэг уулан дээр байдаг Буддын сүм рүү явах гэж хоёр удаа оролдоод болоогүй. Энэ жил явах юмсан гэж бодоол байгаа. Хагас бүтэн сайнд гадаадын хүмүүс зориулсан төлбөртэй их дажгүй хөтөлбөртэй юм билээ. Хагас сайны үд дундаас эхлээд бүтэн сайны үд хүртэл. Хосоороо очвол асар армаанчик байхым шиг байгаан. Би бүр төсөөлж бодоод байж сууж чадахгүй байгаан. Нэг хүн явах санал тавиад байгаа л даа уул нь, даанч зав зай болохгүй байгаад байхым даа.

Хааяа доорх дууг сонсоод гэрээ санаад сууж байх гоё :-)

Thursday, 20 October 2011

Гэр бүлийн амьдрал

Гэр бүлийн амьдралын талаар өөрийнхөө ажигласан зүйлсийнхээ талаар бичмээр санагдлаа. Мэдээж хэрэг эргэн тойрон бөөн гэр бүлүүд л байна, таньдаг таньдаггүй гэдэг нь л ялгаатай болохоос биш. Хамгийн ойрын жишээ бол манай аав ээж хоёр тэгээд л ах, эгч нар, дүүгийн гэр бүл гээд л жагсаалт цувраад явчихна. Цаашилбал найз нөхөд, ангийн хүүхэд, зүгээр гудамжинд зөрөөд өнгөрсөн хүмүүсийн гэр бүл гээд л ...

Эрэгтэй эмэгтэй хоёр хүн эхлээд ямар нэг байдлаар бие биедээ татагдана, яагаад тэгэж их танихгүй хүнд татагдаад байгаагийн учрыг нэг их сайн олдоггүй юм, нэг тийм далдын хүч нөлөөлөөд байдаг шиг байгаам. Би бодохдоо тэр хүчийг урд насных нь үйлийн үр, ерөөл барилдлага байх гэж ойлгоод байдаг юм. Өөрийн хүсэл сонирхол зан аашнаас тэс өөр хүнтэй, эсвэл бүр эсрэгээр яг өөртэйгээ адилхан хүнтэй гэр бүл болсон тохиолдлууд байдаг, ихэнхдээ. Нөхөр нь дуугай байхад эхнэр чалчаа байдаг, эсвэл хоёулаа дуугайвтар, эсвэл хоёулаа нийлж байгаад хүнийг үгээрээ булж өгдөг тийм хосууд байх жишээний. Гэхдээ он цаг улирах хирээр нэг нэгэндээ аажим уусаад ав адилхан болдог ч байх.

Ер нь тэгээд гэр бүлийн амьдрал гэдэг их ярвигтай шигээ. Хоёр өөр ертөнц нэг дор зохицож амьдрана гэдэг дээд зэргийн тэсвэр тэвчээр, ухаарал, ойлголцол, уучлал гэх мэт сэтгэл зүйн асар олон үйл явцыг шаарддаг шиг. Нэгэнт л анхнаасаа айл гэрдэж тоглоё гэж өөр хоорондоо тохиролцож амлалт өгцгөөсөн бол дуустал тоглоомын дүрмээ баримтлах хэрэгтэй байх, гэхдээ энэ мэдээж амаргүй залхмаар урт амьдралын замд.

Монголд байхад дүү эхнэртэйгээ хамт нэгсэг надтай байсан юм. Нэг харахад сайхан инээж хөхрөөд эрхлэлдээд байсан хүмүүс хэдхэн минутын дараа муудалцчихсан сууж байдгийн, заримдаа бүр бэр охин явна, сална гэж дөвчигнөнө. Хүүхэд нь гарцан, батлуулж амжаагүй байжийж сална байхдаа ч яахав. Хүн түр зуурын юманд бухимдаж уурлаж болно, тэглээ гээд тийм хэлж боломгүй үгийг амны зоргоор хэлнэ гэдэг яавч зөв сонголт биш. Би өөрөө хэдий эмэгтэй хүн ч гэсэн айлын эхнэр болчихсон эмэгтэй хүмүүсийн тэр занг ердөөсөө ойлгодоггүй юм. Анх дургүй байхад нь хүчээр богтолж авчраад наачихсан биш, нэг л их үнэд орж уньж туньсан хүмүүс харагддын. Хоёулаа нэг нэгэндээ таалагдсан болоод л тэр тоглоомыг эхлүүлдэг байх даа, бодвол.

Нэг иймэрхүү нөхцөл байдлаас өөр дээрээ ургуулж бодно, тэндээс сургамж авахыг хичээнэ, ирээдүйн гэр бүлийнхээ хүнтэй харилцах ерөнхий чиглэл гаргаж авна. Хүний эхнэр болох тэр цагт яг одоогийн санаж байгаагаас өөр байх нь ойлгомжтой. Гэхдээ хийх гэж байгаа үйлдэлдээ ялангуяа хувь заяаны асуудлыг шийдэж байгаа иймэрхүү зүйл дээр асар хариуцлагатай хандаж сайтар бодож, тунгааж, бүгдийг тооцоолж байвал хожим алдаагүй, алдсан ч хохирол, харамсах зүйл багатай амьдрах болов уу. Үгүйдээ л гэхэд тухайн нэг хоромд хэлэх үгээ цэнзүүрдэж чадах байх.

Өглөө бүр нөхрөө ажилдаа явахад нь зангиаг нь зангидаж, халуун үнсэлтээ хаа нэгтэй нь үлдээгээд, орой ирэхэд нь дотно тэврэлтээр угтаж, хувцасыг өлгүүрт өлгөж өгч байгаарай манай ангийн эхнэр болцон эмэгтэйчүүдээ. Гэр бүлд гол нь халуун дулаан харилцаа их чухал, ийм байхын тулд нэгнийгээ ойлгох, хүндлэхээс л эхлэх байх. 

Аавдаа адуу манахыг заана гэдэг шиг юм болчивуу яав, гэхдээ илүүдэхгүй байх :-).

Tuesday, 18 October 2011

Зөрүүд зан

Хүн үгүй гэх тусам зөрөөд байдаг миний энэ зөрүүд занг. Яадаг юм гэж бодогдоод бүүүүр эсрэг юм хийж байж санаа минь амардаг, нэг л санасан, амалчихсан бол тэрийгээ гүйцэлдүүлж байж сая санаа амардаг энэ зөрүүд зан гэдэг хэрэгтэй ч юмуу, хэрэггүй ч юмуу бүү мэд. 

Sunday, 16 October 2011

Заримдаа аглагт амьдармаар санагдах юм

Өчигдөр нэгсэг хүмүүстэй зайлшгүй уулзах болоод уулзав. Жимсний үнэртэй нэг архи байсан монголоос авчирсан гээд, нэрийг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Учиргүй л жимс үнэртээд байх юм билээ. Хүмүүс нэжгээд нэжгээд хундаганд хийгээд ерөөл хэлэн тулгаж ёроолыг нь харцгаасан боловч би үнэндээ үнэрнээс нь л эхлээд дотор муухайрсан тул шууд ширээн дээр тавьсан. Мэдээж хэрэг бүгд уусан хүмүүст би сонин байх нь ойлгомжтой тул тал талаас бөөн шордсон үгнүүд, нэгэнт чадахгүй тул гүрийсээр, гэдийсээр өнгөрөөв. Архи чадахгүй бол пийв уу гэсэн шалалт мэдээж хэрэг бас л нөү. Зөвхөн сайта найзтайгаа найзалсан шиг, түүгээр дүүргэсэн шилэн аягыг бусдын пийвтэй аягатай тулгасан шиг суув.

Тэнд байхгүй, миний мэдэхгүй бас тэдний ихэнх нь мэдэхгүй, танихгүй хэн нэгний тухай ярих дэмий ярианууд нь даанч уйтгартай. Өнөөх л өрөөлийн тухай өөдгүй үгс, тэдний уух архи пийвний үнэрээс илүүтэй дотрыг минь муухайруулна. Хэн нэгний тухай юу мэддэг гэж, хэн болоод тэр хүнийг шүүмжилж суух эрхтэй гэж өөрийн өчүүхэн үзлээр бусдын амьдралыг цэгнэж суугаа юм бол. Тэрийгээ мэдэх бүү хэл бүр баясан ярьж баясан сонсож байгаа нь үнэнхүү хөөрхийлэлтэй. Хэн нэгний амьдралыг өөрөөс нь ч илүү болтлоо мэдэхэд хүрсэн яасан завтай амьдрал вэ???  Энэ бол мэдээж хүүхнүүдийн яриа. За яахав ганц удаа юм гэж бодоод тэсээд л...

Хажууд ялгаран суусан эрчүүдийн яриа энэнээс арай дээр тэд хэн нэг хүний тухай биш ямар нэг зүйлийн тухай буюу сэдэв ярьж байв. Хамтдаа суугаад тэдэнтэй хуучилмаар байсан ч өнөөх ижил сүрэг болохоор эмэгчингүүдээс хальт санаа зовохдоо дэмий чалчаа үгийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөх гэж хичээн дотроо өөрийг бодож суув.

Тэснэ тэснэ гэж яаж тэсэхэв нэг удаа явах гэж өндийхөд минь хүмсүүд жаахан байжий гээд гуйгаад байхаар нь буцаад суусан, гэхдээ сүүлдээ бүр тэсвэр алдаад ар араас нь угсруулж уусан пийвэндээ халсан тэдний амнаас зоргоор нь гарах дэмий үгстэй нь хамт үлдээгээд сэрүүн агаарт гарч гэрийн зүг шүхрээ гартаа эргэлдүүлэн аз жаргалыг мэдрэн алхаж өгсөн.

Хүмүүс уулзахаараа яагаад заавал уудаг юм бол, уухын хэрээр тэд ухаанаа уугаад дараа нь ухаангүй үгсээрээ хоорондоо маргалдана.

Өчигдрийн энэ явдлаас найз нөхөд, санаа оноо нийлэх хүмүүс л биш бол иймэрхүү уулзалт миний хувьд цагийн гарз, там юм гэдгийг ойлгож, архи пийв гэгчээс нэг мөр ангижирсан гэдгээ ухаарав.

тэр сөрөг энергитэй ярианд би ядарсан шинжтэй, сэтгэлд таагүй бодол орж ирэн өнөө өглөө сэтгэлтэйгээ нилээд байлдлаа. Одооноос л арай гайгүй болж байна.

Бүгд бүхнийг сайхнаар хардаг тийм ариухан газар амьдрах юмсан...

Friday, 14 October 2011

Шумуултай үнсэлцээд бишээ байлдаад

Өчигдөр орой гэртээ очтол хаалган дээр маань нэг бичиг наачиж. Урд нь айлуудын хаалган дээр яг тийм бичиг байхыг хараад юун бичиг юм бол гэж бодоод их сонирхолтой санагдаад ийм бичиг авч үзэхийнсан гэж бодож байсан маань нэг бус удаа. Тэгээд нөгөө бичгээ аваад л, хаалгаа онгойлгож ороод яаруухан гэгч нь гэрлээ асаагаад өнөөхийгөө задалсан чиннннь юу байсан гээччччч...... Төлбөрийн бичиг байдын. Гаазныхаа мөнгийг төлөхөө мартаад аль хэдийний гурван сар болчихсон гэдгээ тэндээс харж санаад яанаа нээрээ тийшд, балайн бэ гэж дуу алдаад бичгэн дээр байгаа мэдэхгүй үгнүүдийг словардаж үзтэл төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тул тийм тийм зүйл заалтын дагуу торгууль ноогдуулж байна, цаашид манайхаар үйлчлүүлэх гэрээг хүчингүй болгоно энэ тэр гэсэн сүрхий сүрхий үгнүүд гарч ирээд. За дүүрч л гэж бодсон. Дээд хэсэгт нь гурван сарын гаазны мөнгө 8000 гаруй вон, түүнийг тушаах дансны дугаар, доод талд нь төлбөр барагдуулаагүйн торгууль гээд 70.000 вон, бас нэг юуны ч гэнэ  хураамж гээд 2.200 вон үүнийг өгөхдөө энэ дугаар луу яриараа ч гэнэ үү нэг тиймэрхүү юмнууд бичсэн байдын. Нэг бүрчлэн ойлгоогүй ч ерөнхий багцаа авчаад за ямар ч байсан маргааш банк орох нь тодорхой боллоо харин тэр 72.200-г хаана яаж өгөх юм бол тэр жаахан явдал суудалтай юм даа гэсэн юм бодов. Хэрэгтэй юмаа авцан бол багагүй мөнгө байна шүү гэсэн бодол орж ирдийн, бас. Гэхдээ бас за яахав яахав энэ зэргийн мөнгийг энэ улсад зүгээр өгөх юм байх шд гэж бодоод өөрийгөө тайвшруулцан.

Сар бүр ирдэг төлбөрийн цаасыг шүүгээ рүүгээ хийгээд байсан маань мартахад хүргээд үр дүнд нь өнөөгийн нөхцөл байдал үүссэн байна. Өглөө босоод гарах замдаа байрны эзэнтэй уулзаж өнөөхөө үзүүлээд эхлээд гаазны мөнгөө банкинд хийгээд дараа нь энэ мөнгийг нь хаана өх үү, энэ утсаар ярьж байгаад өхиймүү гэтэл надад гаазныхаа мөнгийг өгчих би тушаачий гэнээ. Бөөн баяр болно биз дээ, тэр 70 хэдэн мянга бол нөү юм байна гэж бодохоос л. Арван мянгыг гаргаж өгчөөд сургууль руугаа жирийлгэцэн. Үүнээс хойш түүнээс цааш яг хугацаанд нь төлж байхгүй бол ийм бичиг авна гэдэг муухай юм билээ, бас хамаагүй бичиг энэ тэр авахымсан гэж бодож модож байхгүй ээ цаашид осолтойн байна, ккк. Цэргийн албанд ч дуудуулчих ч юм билүү гсн.

Намар болохоор л шумуулнууд яаж ийгээд гэрт ороод ирэхиймаа. Анх ирсэн намар нэг шөнө бүр баахан шумуул дүнгэнэлдэж нисээд рүүмэйт охин битэр шөнөжингөө гэрлээ асааж унтрааж дискодож хоножийж билээ. Ноднин намар бас хоёр хоёроороо хосолж нисэлдээд бараг долоо хоног намайг дутуу нойртой хонуулж байсымдаг. Энэ жил бас адилхан байнаа. Хойгуур урдуур хосолж гүйлдээд. Гэрэл унтраахаар л дүнгэнээд хүрээд ирэхийн, асаахаар ер бараа сураггүй, юу ч болоогүйм шиг таг чиг. Үнэн санаа сууцан хүмүүжилгүй хэдэн сабаак шумуулуудтай нэгийгээ үзэх гэж олигтой унтаж чадахаа байлаа. Гэрэл асаахаар бараан өнгөтэй юм бараадаад суучихдаг, эсвэл ширээний давцан доор гэдрэгээ хараад хэвтчихдэг. Үнэн сармисган санаатай. Би ч сүүлдээ суудаг газрыг нь андахаа байжийх шиг байна. Гэрэл унтраахаар л гүйлдээд ирдийн бүр нэг нүгэлтэй, бодвол тэд нар эр шумуулнууд л байдаг байх даа, тээ :D.

Wednesday, 12 October 2011

Дотогшоо харахуй


Шашны утга учир нь бусдыг шүүмжлэхэд бус, өөрийгөө цэгнэхэд оршино. Гадагшаа харахаас илүү дотогшоо харж бай! Уур уцаар намайг хэр зэрэг эзэмдэж байна? Үзэн ядалт, атаа жөтөөнд би автаж байна уу? Шунаг сувдаг, бардам сайрхлын гал ноцож байна уу? Өдөр тутмын амьдралдаа бид өөрсдийгөө ингэж шинжиж явах учиртай. Таны дотоод орчин бол туршилтын лаборатори юм. Та улам төгөлдөржихийн тулд энэхүү талбарт нарийн ажиглалт судалгаа хийж, сэтгэлийн нууцад аяс аясаар нэвтэрвэл зохино.

Энэ зургийг өмнө би хальт дурсаад өнгөрсөн, энд хамт сурч байсан найзууд маань бэлэглэсэн гэж. Тэд маань бүр зориулж авч өгсөн. Эвдэлж хэмхэлгүй заавал авч яваарай, Солонгост гэртээ очихоор чинь ханьтай байх болно гэсний дагуу үүргэвчиндээ хийгээд нуруундаа үүрсээр авчиран гэрийн хоймортоо залчихсан. Зургийн доор байгаа тайлбар мөн л миний бодож, туршиж явдаг зүйлийг бичсэн байгаа нь маш их таалагдсан. Энэ тайлбарыг байнга санаж хэрэгжүүлэхийг хичээдэг. Далай багшийн Буддын шашны талаар хэлдэг ганц тодорхойлолт бол Буддын шашныг сэтгэлийн шинжлэх ухаан гэж хэлж болно гэсэн зүйрлэл байдаг. Үнэхээр сэтгэлээ ажиглаад үзэхэд хүний явдал суудал, ааш араншин дадал зуршил, цаашилбал хувь тавилан гээд байгаа бүхний үндэс ёзоор нь сэтгэл л байдаг юм билээ. Алдааг, буруу бүхнийг гаднаас биш сэтгэл дотроосоо хайх нь илүү хялбар шийдэлд хүргэнэ. Бас аливааг хийхээсээ, хэлэхээсээ өмнө сэтгэлээ анзаарч чадвал хийх гэж буй, хийж буй үйл, үйлдэлдээ ухамсартайгаар хяналт тавьж чадах болно.

Friday, 7 October 2011

Үерхэл гэж ...

Хүүхэд байхад тэр энэнтэй үерхдэг гэнэ гээл аягүй ярьдаг байж билээ. Ер нь хүнтэй үерхэнэ гэдэг бол ер нь нэг тийм болшгүй юм хийгээд ч байгаам шиг.  ойлголт төрүүлдэг. Дээрээс нь үерхэл гэдэг үг эрэгтэй эмэгтэй хоёрын хооронд л яригддаг ойлголт байсым шиг байгаан. Одоо цагт ч тоохоо байжээ.

Манай эмээ ээж хоёр эрэгтэй найз, хоёр эмэгтэй найз байсан ч  тэр нөхөрлөлийг нь үерхдэг гэж ярих дуртай хүн байсын. Намайг хүүхэд байхад үерхэл энэ тэр гэсэн үг чинь бас тэгэж хамаагүй хэлж болдоггүй үг байлаа. Тийм байхад манай эмээ бол тоохчгүй хэлчиж байгаам. Дээд талын эгч маань ангийхаа нэг охинтой их найз, байс гээл тэднийх рүүгээ явчина, эсвэл гадаа уулзаад суучина. Тэгээл эмээ нэх сүрхий үерхдэг охиныдоо очих гээд явцан гэж ирээл ярина шд. Эмээг тэгэж хэлэхээр яагаад ч юм өмнөөс нь ичээд байдаг байж билээ.

Зун эмээгийнх аймгийн төвд мөртөө цайгаа сүлж ууна гээд хэдэн үнээ саадаг байсын. Тэр зун нэг том бяруутай байлаа. Нөгөөх нь хашаанаас гараад явбал буцаж ирнэ гэж байхгүй болохоор өдрийн ихэнхийг хашаанд өнгөрүүлдэг. Уйддын байлгүй гудамжуудаар нэг цуурайттал мөрөөд л бас их сүртэй. Тэгсэн нэг удаа эмээ онгорхой цонхоороо гадагшаа харцан хамрын тамхиа татаал суужийсан. Манай эмээ хамрын тамхинд нугасгүй хөгшин байсын. Нэг жижиг цагаан, бас нэг бор өнгөтэй чулуун хоёр янзын хөөрөгтэй. Жирийн үед цагааныгаа, жигтэй буюу баяр маяр тиймэрхүү чухал үеэр борыгоо барьдаг.

Би наана нь нэг тиймэрхүү юм хум хийгээл байжысан. Тэгсэн эмээ күйтэр хараа л гэжийна. Хартал  гудамжаар явжийсан нэг бяруу мөөрсөн чинь нөгөө эмээгийн бяруу нөгөөх рүү чинь гүйж очоод хоёул хашааны наана чинь чухам нандин юм болжийноо. Тэгсэн эмээ күэ ер үерхдэг байх нь хогнууд чинь гэж авч билээ. Хэ хэ ийм л хөгшин байсан даа, миний буурай ээж. Гэхдээ эмээгийн ч зөв байж болох шүү.

Шугамын радио сонсоод, орон дээрээ хөөргөө барин тамхиа татаж суухыг нь  харах их сайхан сан. Одоо бурхны орондоо бас  тэгээд л суудаг байх даа. 

Wednesday, 5 October 2011

Ном

За нөгөө монголоос авч ирсэн номнуудаа үзүүлье.
Тав зургаан тооны ном авчирсан хэдий ч одоогоор нэгийг нь уншиж дууссан. Бусдыг нь энд тэндээс нь хальт харсан маягтай.
 Агнистийн гэгээ гэдэг цуврал номнууд гарч байгаа юм билээ. Энэ долоо дугаар дэвтэр нь. Ухаарал, бясалгал, гэгээрэл гэсэн нэртэй. Энэ ном маш их таалагдсан. Номын дэлгүүрт ганц хуудсыг нь нээгээд нэгхэн өгүүлбэр уншаад л шууд таалагдаад авчихсан. Нөгөө загатнасан газар маажина гэдэг шиг л жинхэнэ хайж байсан зүйлийнхээ талаар эндээс олж уншсан. Цаашид ширээний ном болох шинжтэй. Бусад дэвтэрүүдийг нь олж уншмаар санагдсан. Зохиогчийн эрхийн талаар дэндүү хатуу журам хавтсан дээрээ бичсэн байсан болохоор энд үг өгүүлбэр бүрчлэн бичиж болох эсэхийг сайн мэдэхгүй байна.
Энэ номыг найз маань Төвдийн залуужуулах нууц жор гэдэг номтой хамт бэлэглэсэн. Хальт нээж үзэхэд Хятад зохиолч монголд байхдаа ажигласан ахуй амьдрал, ахуй соёлын талаар бичсэн юм шиг байна лээ. Мөд уншиж эхлэх байх.
Энэ хоёр номыг эндээс монголд очоод цааш явахаасаа өмнө аваад явсан юм. Тэгээд хоёулангий нь аавдаа үлдээсэн. Аав маань өглөө бүр дасгалуудыг их идэвхтэй хийдэг юм. Буцахдаа дахиж хоёлангий нь худалдаж авсан. Тэгсэн найз охин маань Төвдийн залуужуулах жорыг нь бэлэглэдийн байна, ингээд дахиад нэг илүүтэй болчихсон. Өөрийн авсныгаа ахындаа бэлэглэчихсэн. Эндээс үзэхэд удахгүй би бүр их залуужих шинжтэй :р. Найз охин бас хөөрхөн нь аргагүй нэг ном нь Чонон сүлд гэдэг ном, нөгөө номыг нь өөрөө гэртээ очоод задалж үзээд мэдээрэй, чамд лав таалагдана. Уул нь найз нь Далай багшийн сургаалиудтай ном авч өгий гэж бодсон боловч гайгүй ном байсангүй гэсэншд, бүр хайр хүрмээр
Өглөөний хүн болж эхлэх гээд үзээд л байна. Шөнө нь яалтчгүй 1, 2 цаг хүртэл оройтчихоор өглөө тийм ч амар босч чадахгүй. Дан ганц сэрүүлэг тавиж унтснаар ч өглөө эрт босчихдоггүй юм байна. Сэтгэл санаа, хоол унд, бие организмаа хүртэл дадуулж дасгаж байж эртэч хүн болдог гэнэ. Дээрээс ажиллах, амрах цагийн тогтмол хурваарь мөрдвөл бүр илүү үр дүнд хүрдэг бололтой.
За энэ хоёр болохоор нэг тийм нийгмийн амьдрал руу чиглэсэн юмнууд зааж зөвлөсөн номнууд юм шиг байгаан. Яавал мөнгө цуглуулах уу? яаж өндөр карьертай эмэгтэй болох уу? эрчүүдтэй хэрхэн харьцах уу? тэднээс хэрхэн юм салгах уу (за энэ ч арай юу юм, ккк) за ер нь нэг тиймэрхүү л номнууд шиг байгаан, цаашид унших эсэхийг бүү мэд уншихгүй ч байж магадгүй. Шал дэмий авцан ч юмуу гэж бодогдоод байгаа шд бүр. Муу санаа, муу зан сурахыг заасан ном гээд хэлчиж болох юм билээ муу эмэгтэйн тухай ном нь. Биеэ тоож эгогоо асар хөгжүүл гээд байгаам шиг санагдсан. Гэхдээ хальт харсан төдийд ийм дүгнэлт хийгээд байгаа минь өрөөсгөл ч байх талтай...

Ер нь тэгээд унших номны төрөл жаанр асар өөрчлөгдсөн шиг байна. Нэг тийм философилог, гүн ухаанлаг номонд татагдаад байгаа шинжтэй. Ошо багшийн номнууд, Далай багшийн сургаалиуд, Буддийн гүн ухаан гэх юм уу ер нь нэг тиймэрхүү номонд их дурладаг болцон.
За эд нар болохоор мэргэжлийн номнууд маань зах зухаасаа. Цаана нь дахиад иймэрхүү өрөлтөөр дөрөв тав бий. Мэргэжлийн номыг уншиж дуусна гэж байхгүй, хэргийг нь хийж сурах гэж л байх болов уу???

Tuesday, 4 October 2011

Та нар хочтой юу???

Нөгөө номнуудыхаа зургийг нь аваад яг сайхан оруулах гэтэл аппраачний маань холбогчид асуудал үүсээд писи-рүүгээ хуулж болдоггүй ээ, ёстой сонин. Яагаад гэв гэнэт ингэчүү гэж бодоол суужийна.
За тэр яахав дараа нь болчих байлгүй. Сая гэнэт хочтой хүмүүсийн тухай хөгийн бодол орж ирээд инээд хүрээд уналаа, ккк. Нэх сонин сонин хочтой хүмүүс байдаг тээ.

Дунд сургуульд байхад манай ангийхан бүгдээрээ хочтой байсан шд. Ихэнх нь нэрнийхээ эхний үсгээр хочоо авцан. Зарим нь ч яахав биеийн хэлбэр галбираасаа болоод хочлуулцан. Үеийхнээсээ өндрүүдийг тэмээ, махлагуудыг нь гахай, жаахан хөдөлгөөнтэй нөхдүүдийг гөлчгий, хулгана, зурам гэх мэтээр дууднашд. Надад нэрийн эхний үсгээр хоч зүүлгэцэн. Тэрүүнд нь хайртай, дуртайм шиг байгаан. Анхны имайл хаягаа тэр нэрээрээ өгчийлээшд, одоо ч тэр хаяг маань хэвээрээ. За тэгээд манай ангид хоёр гурван гахай байлаа, тэмээ байсан, огтоно гэж байсан. О-гоор эхэлцэн болохоор шууд оготоно болгоод хаяцан, тэхтээ тэр хүүхэд ч өөрөө бас огтонорхуу хөдөлгөөнтэй, бүр нэг хочиндоо таарсан. Төмс байлаа, т-ээр эхэлсэн болохоор нь тийм нэр хайрлацан. Бас аавынх нь хочийг хүүхдэд нь уламжлан олгох тохиолдол ч байдаг байсан, шударга бус байгаам шүү. Ө-гөөр эхэлсэн нэртэйгээсээ болж өндөг гэж дуудуулдаг хүү байлаа. Хөл жаахан майгадуу хэлбэртэйгээсээ болж дугуй гэдэг нэртэй болсон охин байв (бүр манай үеэл). Анги томрох хэрээр дугуй гэдэг нэр нь папришик болж хувьсан өөрчлөгдсөн гэж байгаа. За байз өөр чинь ямар хочтой хүүхдүүд байлаа. Аа тийн жүжигчин Сосорбарам гуайтай адилхан царайтай нэг хүүг Со гэж дуудаг байсан, өнөөх ч сүүлдээ нэрэндээ бүр дасцан, бараг өөрийн нэрээ мартсан байх шүү. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэг охин байдаг байлаа, тэрийг Корьелаа гээд нэрлэцэн, тэр үед гарч байсан нөгөө Венсиуэлийн олон ангит киноны баатартай их төстэй болохоор нь тийм нэр өгцөн. Аман хуурын Соном өвөөтэй төстэй нэг хүүг Сономоо гэж дууддаг, өнөөх ч нэрэндээ дуртай.Үхэр гэдэг хочтой охин байсын, яагаад тэгэж нэрлэсэн гэхээр аягүй том аргалдсан алаг нүдтэй болохоор нь. Өөр гоё нэр өгч болох л байсан, гэвч яагаад үхэр гэцийн??? Бидний хувьд тэхээр хоч гэдэг бол сайн талаасаа биш нэг тийм хоржоонтой талаасаа олгогдоод байсым шиг байгаан. Аа бас хоёр ижил нэртэй хоёр банди байсан юм. Нэгнийх нь овгийн эхний үсэг Я, тэгэнгүүт янзага болгоцон. Тэгээд том болоод ирсэн чинь янзага гэдэг нэр мэдээж зохихгүй. Тэр үед англи хэл ч орж таарсан тэгэнгүүт янзагыг яааак болгоод өөрчилцөн. Яаак гэдэг нь англиар сарлаг гэсэн үг. Тэр хүүхэд ч өөрөө хочиндоо  бие сэтгэлээрээ итгэцэн үү яасан яваа яваандаа сартгар хамартай нэг тиймэрхүү сарлагтай төстэй болоод явцан.

Нэг удаа хичээл тараал зүг нийлдэг хэдэн охин явжийсан чинь ангийн хөвгүүд хойноос гүйж ирснээ миний нэрийг дуудаад цүнхээ уудлаад үз дээ, гоё юм хийцэн байгаа гэнгүүтээ пар пир хийж инээцгээснээ пижигэнэтэл гүйцгээгээчдийн. Дуун дээр бид хэд миний цүнхийг нэгжиж өглөө, тэгсэн Алгебрийн номны завсраас дугтуйтай юм гараад ирэв. Нээгээд үзсэн чинь муу дайсны цэргүүд чинь харин бидний хэдэн охидуудаа хочтой юутай ийтэй нь зурахыг нь зураад, хажууд нь шүлэг энэ тэр бичцэн байдым даа. А4-ийн хэмжээний алд цаасан дээр ёстой бахаа ханатал маниусыгаа шоглосон байгаа байхгүй юу. Хэдүүлээ юун уурлах нулимсаа гарж, савж унаталаа инээцгээсэн. Зурсан зураг, бичсэн шүлэг эд нар нь бүр яг голыг нь олцон байгаам, ямар ч гомдол гаргах аргагүй. Тэрийг тэр хэвээр нь хадгалаад л байдаг юм, одоо хаана байгаа бол, бодвол бичиг цаасны хайрцгаар л байгаа байх даа.
Мэдээж бид хэд зүгээр өнгөрөөнө гэж байхгүй, гэмгүй байжийгаад дооглуулцан хүмүүс чинь. Бас баахан урт шүлэг бичээд, томоос том зураг энэ тэр зураад нөгөөхийгөө өөрсдөд нь биш сургуулийн хаалган дээр наацан. Хариугаа харин ч нэг сайн авсан шүү. Сургуулиар нэг яриа, ккк. За нэг иймэрхүү дурсамжийн хэлтэрхий үлдээсэн сурагч явжийлаа.

Та нар хочоо бичиж үлдээгээрэй...

Saturday, 1 October 2011

Зүгээр л ...

Есөн сар дуусаад арван сар эхэллээ. Шаргал нартай намрын өдрүүд. Энэ нутагт ирсээр намар гэдэг улиралд их дуртай болсон. Хэт хурц нартай биш, хэтэрхий чийгтэй биш, жихүүн хүйтэн биш яг л монгол нутгийн уур амьсгалтай адилхан байдаг болохоор биед төрж байгаа таатай мэдрэмжээр дамжин сэтгэлд зохистой санагддаг байх. Дээрээс нь өнгө өнгийн будгаар будчихсан юм шиг олон янзын өнгөтэй моднууд их сайхан.

Заримдаа дэмий дэмий бодлууд орж ирэхиймаа. Би байхгүй болчихвол миний нүдээр харагдах энэ ертөнц тэр чигээрээ байхгүй болно гэж бодохоор аймаар ч юм шиг. Эндээс яваад хаана очиж, хэнүүстэй танилцаж, юу хийх бол гэж бодохоор сонирхолтой ч юм шиг. Би гэж хэн юм гэж бодохоор тэр энэ гээд хэлчих хариулт ч алга үнэндээ. Тэгээд цааш цааш нь бодоод байвал өөрөө өөрөөсөө аймаар ч юм шиг. Уул нь бол надаас өөр хэн ч намайг сайн мэдэхгүй шүү дээ. Гээд бодохоор хүн гэдэг амьтан өөрийгөө ч бүрэн таньж амждаг болов уу гэсэн асуулт гарч ирж ч байх шиг.

Өдий хүртэл наслахдаа аав ээж гэдэг хүмүүсийг жинхэнэ хүн гэдэг утгаар нь биш, намайг хайрлагч, халамжлагч, миний хамгийн дотны хүмүүс гэж бодож байснаас надтай өөртэй минь адилхан хүн гэдэг утгаар нь бодож арай өөр нүдээр харж байгаагүй юм байна. Магадгүй нас явж аливааг олон талаас нь харах гэж хичээж байгаагийн нэг илрэл ч байж болох юм. Нөгөө талаас тодорхой хугацаанд ойр биш байгаа болохоор харах өнцөг жаахан өөрчлөгддөг байж болох юм. Би ямарваа нэг зүйлийг хүсэж мөрөөдөж байдаг шиг тэд маань ч гэсэн бас л адилхан байдаг байх даа. Бидэнтэй зэрэгцээд яахав гээд, эсвэл нэр хичээж намба заагаад тэр бүхнээ хойш тавьдаг ч юм билүү.

Хэд хоногийн өмнө мөн л эх орноосоо хол номын дуу сонсож байгаа танилтайгаа холбогдоход "Би ч ижийдээ хүссэн юмыг нь авч өгч чадахгүй яваа тааруухан хүн дээ" гэж билээ. "Би ч бас ялгаагүй ээ, гэхдээ хүн тэдэндээ тээр дараа бололгүй чихийг нь амар явж байвал болдог юм гэсэн дээ "гэхэд "Чи яахав охин үр, би чинь голомт залгасан бага хүү нь шүү дээ" гэжийж билээ. Гол нь элдэв зүйл авч өгөхдөө биш хамт байгаа хором бүрдээ хайрлаж, халамжилж байвал болох байх. Үргэлж бидний төлөө санаа тавьж, алдах вий буруу гишгэх вий гэж алхам бүрд сэтгэл зовнихдоо хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь тэр үедээ ойлгохгүй гомдоож байсан үеүд их олон юм. Дэргэд нь байхдаа тэр их хайр халамжийг нь анзаарахгүй, холдох агшинд хэлсэн үг бүр нь орой руу орж, миний, бидний төлөө гэж оргилох тэр их сэтгэлийг нь мэдрэх юм даа.