Есөн сар дуусаад арван сар эхэллээ. Шаргал нартай намрын өдрүүд. Энэ нутагт ирсээр намар гэдэг улиралд их дуртай болсон. Хэт хурц нартай биш, хэтэрхий чийгтэй биш, жихүүн хүйтэн биш яг л монгол нутгийн уур амьсгалтай адилхан байдаг болохоор биед төрж байгаа таатай мэдрэмжээр дамжин сэтгэлд зохистой санагддаг байх. Дээрээс нь өнгө өнгийн будгаар будчихсан юм шиг олон янзын өнгөтэй моднууд их сайхан.
Заримдаа дэмий дэмий бодлууд орж ирэхиймаа. Би байхгүй болчихвол миний нүдээр харагдах энэ ертөнц тэр чигээрээ байхгүй болно гэж бодохоор аймаар ч юм шиг. Эндээс яваад хаана очиж, хэнүүстэй танилцаж, юу хийх бол гэж бодохоор сонирхолтой ч юм шиг. Би гэж хэн юм гэж бодохоор тэр энэ гээд хэлчих хариулт ч алга үнэндээ. Тэгээд цааш цааш нь бодоод байвал өөрөө өөрөөсөө аймаар ч юм шиг. Уул нь бол надаас өөр хэн ч намайг сайн мэдэхгүй шүү дээ. Гээд бодохоор хүн гэдэг амьтан өөрийгөө ч бүрэн таньж амждаг болов уу гэсэн асуулт гарч ирж ч байх шиг.
Өдий хүртэл наслахдаа аав ээж гэдэг хүмүүсийг жинхэнэ хүн гэдэг утгаар нь биш, намайг хайрлагч, халамжлагч, миний хамгийн дотны хүмүүс гэж бодож байснаас надтай өөртэй минь адилхан хүн гэдэг утгаар нь бодож арай өөр нүдээр харж байгаагүй юм байна. Магадгүй нас явж аливааг олон талаас нь харах гэж хичээж байгаагийн нэг илрэл ч байж болох юм. Нөгөө талаас тодорхой хугацаанд ойр биш байгаа болохоор харах өнцөг жаахан өөрчлөгддөг байж болох юм. Би ямарваа нэг зүйлийг хүсэж мөрөөдөж байдаг шиг тэд маань ч гэсэн бас л адилхан байдаг байх даа. Бидэнтэй зэрэгцээд яахав гээд, эсвэл нэр хичээж намба заагаад тэр бүхнээ хойш тавьдаг ч юм билүү.
Хэд хоногийн өмнө мөн л эх орноосоо хол номын дуу сонсож байгаа танилтайгаа холбогдоход "Би ч ижийдээ хүссэн юмыг нь авч өгч чадахгүй яваа тааруухан хүн дээ" гэж билээ. "Би ч бас ялгаагүй ээ, гэхдээ хүн тэдэндээ тээр дараа бололгүй чихийг нь амар явж байвал болдог юм гэсэн дээ "гэхэд "Чи яахав охин үр, би чинь голомт залгасан бага хүү нь шүү дээ" гэжийж билээ. Гол нь элдэв зүйл авч өгөхдөө биш хамт байгаа хором бүрдээ хайрлаж, халамжилж байвал болох байх. Үргэлж бидний төлөө санаа тавьж, алдах вий буруу гишгэх вий гэж алхам бүрд сэтгэл зовнихдоо хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь тэр үедээ ойлгохгүй гомдоож байсан үеүд их олон юм. Дэргэд нь байхдаа тэр их хайр халамжийг нь анзаарахгүй, холдох агшинд хэлсэн үг бүр нь орой руу орж, миний, бидний төлөө гэж оргилох тэр их сэтгэлийг нь мэдрэх юм даа.

4 comments:
bi chinii beegiinees ih goyo medremjiig avch, olon saihan bodluudiig teeseer tanai haalgig haadag aa. ene udaad ch gsn ter. nas yavaad ireheer arai uhaan suuj tomoojdog umuu olon l umni tuhai bodhim daa.
bi ailin tom ohin ur, gehdee l bi ooroo iluu garsan achaag uurch dandaa l bolgohin toloo zutgej temtsseer irsen. minii moroodol husel biyelj odoo bgaagaas ch iluu sain saihang ger buliinhen ijii aavdaa ogch, hj chadaagui husel buhniig n biyeluulj ogoh umsan gj husdegee
насны нааааааааааамар гадаа ирэхээээээээээд
нартын жааамыыыыг ухааааарах юууум даааа
гэж шал солгой хоолойгоор дуулав.
сэтгэл зөвтэй явахад хүсэл биелэдэг гэдэг дээ, анд минь.
Бээгий мааш их таалагдав.
@Гудиггүй эр
гудиггүй эр гэдэг даанч сайхан нэр юмсан уул нь, гэвч энэ нэрийг буруу л авч яваад байна даа.
өргөө гэрийхээ хаягийг өгөөч, өөрийгөө унших боломж олгооч
Post a Comment