Saturday, 31 March 2012

Аливааг сурна гэдэг тоть байхтай адилхан ч юм шиг

Хавар мавар болоод хацар ам хуурайшаад, хальт гадаа удчихвал хамар амнаас нар салхины үнэр ханхлаад байх болжээ, таминь ээ. Модод гөлөглөчихэж, хаа нэг хэд гурван эрвээхэй урдуур хойгуур нисэлдээд л айсуй цаг гэж сайхан л юм. Ассар завгүй гэж бодоод байгаа мөртөө энэ муу руугаа гүйчээд байхым. Өглөө боссон ч үдэш унтсан ч нэг л зүйлийг бодно, ганц л түүний төлөө санаа зовно, тамтай ч юм тээртэй ч юм шиг. Нэгэнт өөрийн хийсэн сонголт хойно буцах гүүрээ шатаачихсан гээд гүрийхээс өөр сонголт байхгүй, за энэ ч яахав гайхуулаад байхым биш. Байдаг л нэг хэнд ч хэрэггүй ялархал ч гэх үү, лазагнал ч гэх үү нэг тийм юм.

Ер нь сурна судлана гэдэг чинь яг зарчмын хувьд бол сайн чанарын коопий пааст хийдэг машин болох л явдал юм шиг байшд. Хүний хэлснийг алдаа мадаггүй маш сайн дуурайдаг тотьтой ч зүйрлүүлж болохын. Цаг үедээ өөрсдийн хийхийгээ хийгээд хүн төрөлхтөнд үлдээхийгээ үлдээчихдэг сод ухаант эрдэмтэд, нээлт хийгчдийг бишрэх юм. Яг өнөөгийн бидний хувьд нэгэнт хийчихсэн тэдний мэдлэгийг өөрийн болгож ойлгож, эзэмших л гол асуудал юм. Хүний юм хүнийх л байдаг хойно яг тэр хүмүүс шиг сэтгэж хийсэн бүтээснийг нь ойлгож өөриймшүүлнэ гэдэг ч явдал суудалтай л эд шиг байна шүү. За энэ нэг иймэрхүү.

Доорх видео хичээлийг үзээрэй, би оройд үзэж баахан инээдэг юм. Англи хэл эхлэн сурч байгаа хүнд их хялбар бас сонирхолтой маягаар заасан их энгийн хичээл юм байна лээ. Над бол жул санагдаад байгаан, гэхдээ хөгжилтэй юм болохоор нь өдөрт заавал нэг хэсгийг нь үзчихээд байгаа. Хэл усаа дордуулчихгүй гээд өдөрт нэг, хоёр цаг иймэрхүү юм хийдэг ухаантай. Орчинд нь биш болохоор англиш маань төдийлэн ахицгүй, орчинд нь байгаа хэдий ч со хэлийг сурах сонирхол төдийлэн байхгүй. Нэг тийм өөх ч биш булчирхай ч биш гэдэг шиг англиш нь ч сайжрахгүй со хэл ч дорвитой сурахгүй байна.

Аргентинаас Лондонд англи хэл сурах гэж ирсэн баян айлын хүү, хамт байр хөлсөлж амьдардаг хоёр англи эмэгтэй, тэдний хөрш залуу дөрвийн хоорондох гурвалжин дөрвөлжин хайр сэтгэл болон өдөр тутмын хөгтэй адал явдлаар энгийн үг хэллэг, харилцан яриаг дүрмийн дагуу хэрхэн зөв хэлж ярих тухай заасан их хөөрхөн хичээл.

Friday, 30 March 2012

2012-03-30

Зүүдээ гэж нээрээ шөнөжингөө адал явдалт кинонд тоглосоор байгаад таарах юмаа. Арай л дэндүү зүүдэлж байна. Өдөр нь хальт харсан, хальтхан бодсон юмаа шөнө нь дүрсжүүлж хэлбэржүүлээд сүйд хийх юм. Хэдүүн нэг хэдэн банди цагаан бөмбөг барьцан явахыг нь хараад сагсных ч арай бишиймаа, хөл бөмбөгийх л юм шиг байна гээд бодсон чинь шөнөжингөө хөл бөмбөг тоглон наадаж хоносон. Уул нь хүн үзэж харсан, бодсон санаснаа зүүдэлдэг гэдэг л дээ, минийх бүр хэмжээнээсээ хэтрээд байх шигээ. Заримдаа хуучин ажлыхантайгаа хамт гар бөмбөг тоглож хонодог гэж байгаа. Эсрэг багийн дэмжигчид их уур хүргэнээ, манай талбай дээр баахан ширээ мирээ оруулж ирээд суучихсан, яг тоглож байхад чинь аймар дургүй хүргэж байгаан.

Дээгүүр явжийгаа онгоцыг бол зоолттой зүүдлэнэ. Хаашаа ч юм юу юугүй л нисэх гээд л байх юм. Заримдаа бүр бичиг баримтаа мартцан нисэх дээр очоод нислэгээ хойшлуулж байна энэ тэр гэж бүтэлгүйтэж зүүдлэхийн. Жаахан бороотой өдөр байсан бол шөнө нь асгарсан их бороо, бөөн үер ус зүүдлээд унахын. Урд шөнө энд дуу цахилгаантай бороо ороод, шөнөжингөө л үер болж байхыг харлаа. Шавар шалбааг урсаад л сүртэй гэж, бурхан минь. Гайгүй намуухан зүүдэлж болно доо, гэтэл бүр бөөн фантаазний юм л байхын, зүүд болохоороо ч тэгдэг байх даа. Цасан дээр нэг хүнтэй уралдаад л гүйгээд байсан. Тэгэж гүйж байгаад орой нь наад тал руугаа тахийсан ууланд тулаад зогсчихсон, өөдөө харахад дээрээс нурж унах гэж байгаа юм шиг тэр уул их сонин уул байсан. Нэг жижигхээн жаал хүүд хацраа үнсүүлээд ч байх шиг. Хацар дээрээ идэж байгаагаа наачихсан тэр их хөөрхөн жаал байх шиг харагдсан.

Заримдаа баахан террористууд зүүдлэнэ. Баахан буутай, эрээн алга малгай толгойтой цэрэг хүмүүс байшингийн наагуур цаагуур гүйгээл, намайг хөөгөөд байгаамуу яагаад байгаан тэр нь ассар бүрхэг. Огт дайн тулааны талаар боддоггүй, кино энэ тэр ч үздэггүйм байж ингэж зүүдлэх нь олонтоо, сонин.

Өглөө босдогоосоо эрт сэрчээд за усанд орьё доо гээд гэж бодоод буцаад зүүрмэглэчихвэл хаа хамаагүй газар хувцастай юутайгаа шүршүүр доор зогсоод л байна, бүр нэг ичихгүй шд. Үсээ өчнөөн удаа шампундаж бариад л их тухална гэж жигтэйхэн. Тэгээд их сайхан усанд орцым шиг хүн л босч ирнэ шд, түй чоорт нээрээ энэ чинь зүүд байсышд гэж бодохоос хайран арав хорин минут минь болж байгаан.

За тэгээд хэн нэг хүнтэй ярьж суух бол энүүхэндээ. Орос англи монгол со хэлнүүдийг хольж солиод бантан болгож өгнө, заримдаа ойлголцохгүй бол бичиж энэ тэр. Мэдрэлийн ядаргаанд оржийгаан бол уу, зүүднээс ер салахаа байлаа. Уул нь ч ихэнхдээ зугаатай байдым л даа, байгалийн аймшигт үзэгдлээс бусад нь.

Sunday, 25 March 2012

2012-03-25

Заримдаа санахаараа блогийнхоо статистикийг хардгийн. Хамгийн инээдтэй нь ямар түлхүүр үгээр хайлт хийж орсон бэ гэдэг хэсэг. Өнөөдөр харж байхад хамгийн их хувьтай нь амьдрал гэдэг үг байна. Миний блогийн нэр нь амьдрал. Тухайн үед юу бодоод ийм нэр өгсийн болдоо. Өөрийнхөө хэр хэмжээнд л амьдралын тухай харж үзснээ бичье л гэж бодсон байх. Сонсдог ном гэдэг үг дараад нь байна. Номны тухай бичлэг оруулж байхдаа л ийм үг бичсэн болтоймаа.
Бага ангийн цагаан толгойн баярын үг гэдэг үг гуравт байна. Нэг бага ангийн багш эсвэл бага ангийн хүүхэдтэй л эцэг эх ийм үгээр хайлт хийж орж ирсийн байлгүй дээ.
Дугар зайсан гэдэг үг өмнө хэд хэдэн удаа харагддаг байсан энэ удаа ч бас байж байхын, би ийм үг бичсэн л юм байх даа. Яг үнэндээ яг ямар тэмдэглэлд юу бичсэнээ тоочний санадаггүй ээ. Хар зураг гэж үг байна. Ийм үгтэй бээгий оруулж байсаан, эгчийн охины тухай бээгий байсан санагдаж байна. Хүүхдэд бодлого бодуулж сургах гэсэн үг дараагийн байранд. Нэг залуу аав ээж л хүүхэддээ бодлого бодуулж сургах гээд л баахан зөвөлгөө хайсан бололтой догоо. Гэтэл миний блогт тийм ач холбогдолтой бээгий нэг ч байхгүй. Багш нарын баяраар багш нарынхаа тухай бичсэн бээгийнд иймэрхүү төстэй үгнүүд байх магадлалтай.
Бадрал лам гэнээ. Яадаг билээ, энэ хүний орчуулсан номны тухай оруулж байсан болохоор хайгчийг миний блог руу дагуулаад ирсэн бололтой. Өндөгний мадк гэнээ маск гэх гэж байгаад алдаж бичсэн бололтой. Урт үсний тухай бээгийнд ийм үг орсон байх даа. Нилээн дээр урт үстэй солонгос хүн гэдэг үгээр хайлт хийсэн байсан. Ус ургуулах тухай гэсэн үгнүүд нилээд харагдаж байсан санагдана. Бас зүүдний тайлалтай холбоотой үгнүүд нилээн байдаг байсан, сүүлийн үед зүүдээ бичихгүй байгаа болохоор энэ удаад тэр үгнүүд байхгүй байна.

Уул нь блогоо өөртөө ч гэх юм уу нэг тийм олон хүнд мэдэгдүүлэхгүй далд бичье гэж бодсон боловч нэгэнт нээлттэй болохоор боломжгүй болсон л доо. Хүнд нэмэр тусаар багатай болохоор олонд түгээж гайхуулаад байхаар юм биш л дээ, бичлэгүүд маань. Бүх бичлэгүүд маань тухайн үед тархинд яг ямар бодол байна тэр бүхний тусгал байдаг. Урьдаас төлөвлөөд хянаад, хасаад янз бүр болох юм нэг ч байхгүй. Хэрвээ тэгээд бодоод төлөвлөөд, засвар хийгээд ирэхээрээ л амьд биш, миний үг, миний ертөнц биш болоод ирж байгаа юм шиг санагддаг. Яг одоо өнгөрч байгаа цаг хугацаанд би маш их юм бодож байгаа, хүнд байтугай өөрт хэрэггүй хийсвэр бодлууд. Заримдаа өөрийгөө гайхдаг юунд ингэтэл олон юм боддог юм бол гэж. Хэзээ ч билээ нэг хүн миний алганы хээг харчихаад юмыг маш олон талаас нь боддог хүүхэд байна гэж хэлж байсан, ортой ч байж магадгүй. Заримдаа мэргэжлээ буруу сонгосон юм шиг санагддаг, гүн ухаан, философийн чиглэлээр явсан бол өөрөө одоогийн мэргэжлээсээ илүү сонирхолтой байх учраас илүү амжилттай ч байх байсан байж магадгүй. Арван жил, оюутан байх үед нийгмийн ухааны хичээл сонирхдоггүй, тоодоггүй байсан хүн өдийг хүртэлх амьдралын туршид нэг л мэдэхэд тиймэрхүү талын сонирхол хообийтой болчихсон байсан.
Миний бичлэгүүд тодорхой нэг загвар стилтэй биш, нэг бол юу ч мэдэхгүй жоохон хүүхэд шиг, эсвэл амьдралын арвин туршлагатай хөгшин хүн шиг, заримдаа жигтэйхэн баяртай сэтгэл дүүрэн, эрс шийдэмгий , заримдаа санасан ганихарсан, эргэлзсэн тээнэгэлзсэн иймэрхүү мэдрэмжүүд төрүүлэхээр бичлэгүүд. Өмнө бичсэн бичлэгүүдээ харж байхад их сонин ямар сонин юм бэ би үнэхээр ингэж бодож байсан юм уу, иймхэн юманд ингэж санаашрах ч гэж дээ, нээрээ л үүнийг бичиж байхад тийм л байсан даа гэсэн дурсамжаар дамжаад өнгөрсөн тэр цаг хугацаандаа оччихдог болохоор энэ муу блогтоо хайртай гэж жигтэйхэн.  Нээлттэй болохоор дээрх мэтээр хүмүүс түлхүүр үгээр дамжиж хэрэгтэй мэдээллээ хайхдаа хэрэг тусаар муу блог руу минь орж цагаа алдаад байгаад л жаахан эмзэглэж суух юм даа.

Sunday, 18 March 2012

2012-03-18

За эр хүн гэсэн тодотголтой бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Цэргийн мэргийн, баяр маяр гэсэн олон юм ярихгүй ээ. Цэрэгт явсан ч  юмуу гүй ч юм хэн мэдлээ. Энэ өдөр бас нэг сайнаар ч гэх үү саараар ч гэх үү дурсагдах юм болж байсымаа, өнгөрсөнд. Заримдаа тэр тухай бодохоор дотор муухайрдаг, сайхан ааштай үед бол байн байн дурсмаар санагддаг нэг тийм үйл явдал.

Өчигдөр өнөөдөр гээд хоёр өдөр сургууль дээр тогны хязгааралалт хийсний буянаар хоёр өдөр гэрт бүгэж өнжлөө. Үр дүнд нь нуруу бөөр чилчихэж, аргагүй шд тувт сууцым чинь. Дахиад нэг өдөр амарчыхымсан гэсэн шунал бас байгаад байх юм. Өдөр болгон харжийдаг малигар мантгар, хар шар сайхан муухай хэдийний танил болчихсон царай зүснүүдийг төдийлэн харахыг хүсэхгүй байгаагийн л шинж дэг ээ. Энэ хоёр өдөр бороо ганц нэг дусагнаж, тэнгэр бүхэлдээ бүрхээстэй байсан тул гэрт гэрэл муутай, цонх онгойлгохоор даарах маягтай, ноос үстэй юм нөмрөхгүй болох жиндүүхэн л байлаа.

Үсэндээ чоолк тавьдаг баатар болсон чинь талыг нь богинодуулаад хаячиж. Жил шахуугийн өмнө нэг тэгэж дүр дүрсээ өөрчилж байснаас хойш даахь үргээгээгүй удчихжээ. Хурдан ургаасай гэж хүсэхдээ шүлсдэх нь холгүй л суужийна. Уул нь эхлээд нилээд уртдуу тайрсын, тэгээд толинд харахад том эгчтэйгээ адилхан харагдаад. Угаасаа бид хоёр адилхан, нас явах тусам бөррр ч адилхан болоод байгаан. Хүмүүс ч бас тэгээд байдаг юм. Гол хэсгийг нь жаахан багасгачихвал бүрр ганган болчих юм шиг санагдаад тайрцан чинь оосойчихдог байшд. Юун эгчтэй адилхан энэ тэр шууд цэцэрлэгийн хүүхэд шиг дүр төрх гарч ирэв. Маргааш хүн амьтан айлгаж барьж бөөн юм болох вий дээ, яанаа гэж сандраал. Ноднин Чингис хаантай адилхан болчлоо гээд нэг бээгий оруулж байсан маань санаанд оров. Үс гэснээс нэг хүн үсээ тайрахгүймүү, би урт үсэнд дургүй чихшиг тэнэг тэнэг юмнууд ярьж уур хөдөлгөөд байгаа. Аа бас тэр чинь урт үсэнд шампуунь их орышд, шампуунь чинь амархан дуусчийгаа биз дээ гээд байгаамаа. Хүн арай гэж нэг юм уруулж сэтгэл ханамж авах хэмжээнд хүргэчээд байхад чинь. Тайрахгүй бол хими хийлгэчиж болношдээ чихшиг. Уул нь хими хийлгэнэ гэж аль дээрээс боджийсийн, жаахан дулаарахыг нь хүлээгээд байсын. Тэгээд тэр нэг хүн тэгэж хэлснээс болоод гэдэн хөдлөөд хийлгэхгүй гээд шийдчихсэн, ёстой гончиг л байшд. Тэр одоо юу юм тээ, миний нөхөр үү найз залуу юу, тэс далий хөндлөнгийн хүн байж шал илүү хошуутай. Хүний ая таалалд нийцүүлж толгой тархиараа тоглож суудаг би ч бас хэнийм одоо. Хол хэвтнээ ёстой нээрээ.

Аа тийн гэрээс юм ирээд, сар шинийн хишиг. Хоёр өдөр ааруул мэрээд ам хуурайгүй л өнжлөө. Бас ул боов цайнд хөвүүлж идэж хөлс энэ тэрээ гаргав шүү. Нутгийн юм гэсэндээ өөриймаа өөрийн. Аппраатаа цэнэглэж амжаагүй зураг дараагүй л суужийна, дуусахаас нь өмнө дарж амжих байхаа.

Thursday, 15 March 2012

Өөрийг нь өөрөөр нь хүмүүжүүлэх нь

Над нэг ийм арга байнээ. Яадаг гэхээр ингэдийн. Би уул нь эрдэм мэдлэгт тодорхой хэмжээнд  боловсорсон хүмүүсийг тэр хэмжээгээрээ их ёс суртахуунтай, боловсон байдаг болов уу гэж боддог байлаа. Одоо бол тийм байгаасаа, тийм болж өөрчилөгдөөсэй гэж их найддаг, горьддог болсон. Харамсалтай нь эсрэгээр байх нь олонтой юмаа. Бүр арай ч дээ өнөө мундаг хүн чинь иймхэн юман дээр тараа таниулчих өчүүхэн хүн байсымуу гэж бодохоор өмнөөс нь харамсмаар, нулимс унагаамаар нэг тийм гашуун мэдрэмж төрдөг.

Эргэн тойронд сурч, судалж буй чиглэлдээ гаршиж хүний өмнө нүүр улайхааргүй юм хийгээд сурцан хүмүүс байнаа, бахармаар, бүр хайрламаар. Гэтэл гэтэл гэтэл тун ялихгүй аар саар зүйл дээр өнөө сайхан үнэлэмжийг минь босож ирэхгүй болтол нь дэвсэлж орхихым, гол харламаар. Нэг хүн байнаа, бид хоёул энэ улсад хоёр өөр зүгээс ирсэн хоноцууд. Хоноц хоноцдоо нэмэртэй байх гэж хэр хэрэндээ л нэгэндээ тус нэмэр, түшиг болох гэж хичээж ирсэн. Магадгүй тэр надаас олон хоносон болохоор надад үзүүлсэн түүний тусламж минийхээс илүү байгаа, угаасаа илүү. Дотор сэтгэлдээ ач санаж, юухан хээхэн дээр нэмэр болчих гээл явдаг байв. Бас ч гэж тодорхой хугацааг хамт өнгөрүүлсийм гэсэндээ багахан ч гэсэн таньсан гэж бодож чухам л сайн найзын энтэй санаж бодож байваа гэж. Тэгсэн саяхан мань хүн зэрэг цолоо хамгаалангуутаа жинхэнэ ёоёотдог байшд.

За уучлаарай нэг тийм материаллаг юм ярих гээд байна. Хэрэглэдэг байсан хүн нь яваад хоёр дисплэй үлдвээ, манайхан намайг аваад хэрэглэ гээд, би ч нэг их яарахгүй аажимдаа авчина даа гэсэн юм бодоол явжийлаа. Тэгсэн нэг өглөө ирсэн өнөөх хоёрыг бүр хоёуланг нь өнөө сайн найз аваад, өөрийн хэрэглэж байсан хоёрыгоо солицон байвал яах уу? Ядаж асууж болно доо, үгүй бүр нэгийг нь үлдээж, бүр юм үзээгүй арчаагүй амьтан гэж бодохоос дотор арзаганаад. Тэсэлгүй хэй чи яагаад бүгдийг нь авчиж байгаан, уг нь би авах гээд тохирцон байсаншд ядаж нэгийг нь өгөөрэй гээд л орхисон. Тэгэлгүй яахав гэсэн мөртөө одоог болтол надад өгөөгүй байгаа. Чанарыг нь шалгах гээд ганц хэлснээс өөрөөр дахиж ам нээгээгүй, өөрөө өгвөл өгөг үгүй бол тэр дисплэйнүүдээ харах бүрдээ ичиж яваг. Наад захын соёл мэдэхгүй өчүүхэн юмнаас өөрийгөө таниулаад байгаа ийм бүдүүлэг гарууд бүр дотор маажчихдаг юм. Ямар тоглоомоо булалдаж байгаа учир мэдэхгүй жоохон хүүхдүүд биш дээ, өдий зэргийн хэмжээнд хүрчихээд хүний урдуур орж булаагаад, үнэн арчаагүй. Урд нь болоод ирсийн хуучинтайгаа байхад болж л таараа гэсэн юм бодоол явжийна. Мэх мэхэндээ гэдэг шиг тэгэж арчаагүйтснийхээ төлөө тэр эгцxэн нүүр харж чадахгүй байгаа. Ухаан нь хүрвэл иймэрхүү байдлаас өөрийн гэмийг ухаарч өөрийгөө бүх талаараа байгаа хэмжээндээ хүмүүжүүлж аваг чадахгүй бол тэгээд нэг талаа нөгөөгөөрөө баллуурдаад насан туршдаа амьдраг. Энэ нөхөр угаасаа иймэрхүү эд материаллаг зүйл дээр нүдээ ухаж өгөхөөс холгүй шуналтаж байдгийг мэдэх хойно зөнд нь ийнхүү орхисон, энэ явдлаас гэмээ ухаарч чадвал хожим аливаа зүйлээс шуналаа татаж сурах болов уу гэж найдна. Бурхан өршөөг сайн найзыг минь, энэ удаа болчимгүйдчих боллоо. Уул нь балчир хүүхэд биш аль хэзээний нас биед хүрсэн эр хүн л юмсан, лол :D.

Бас нэг хүн хэзээ ч билээ надаас мөнгө зээлсийн, өгөх үедээ өгчихнө биз гэж бодоод дуугүй л яваад байлаа, бүр байхгүй одоог болтол би аваагүй. Их ч мөнгө биш дээ гэж бодоод орхисон. Гэхдээ тэр хүн одоо тэрийгээ мэддэг, тэрнээсээ санаа зовоод байгааг нь би анзаардаг. Яг тухайн үедээ зориуд өгөхгүй байгааг нь мэдэрсийн, тэр үед надад нэг баярт явдал тохиолдоод тэрэнд минь шаралхахдаа тэгэж хариугаа авчлаа гэж ойлгоод өнгөрсөн яг үнэндээ бол.

Мэдлэг чадвар бол зөв хүн байхын зөвхөн нэг л тал шүү дээ, мундаг чаддаг гэж хэдэн удаа гайхагдаж, үнэлэгдсэн үнэлэмжээ нэг муу халтар мөнгө, өчүүхэн материаллаг зүйл дээр алдах гэж. Хүн бололгүй дуусах вий дээ хайран хүмүүс.

Одоо би лав тэр хүмүүсийг хүн шиг хүмүүс гэж харахаа больсон. Тэд бол компьютерээс өөрцгүй махан роботууд.

Нэгэнт нурсан итгэлийг буцааж босгох амаргүй. Нэгэнт итгэл алдсан бол олон юм ярьдаггүй зангаараа тэднийг балчиг намагт нь орхиод холдон одсон нь амар байдаг. Угаасаа хийж байгаа үйлдэл нь хэн бэ гэдгийг нь харуулаад байхад олон юм яриад ч яахын, амны гарз. Тухайн үедээ хүмүүс намайг чадчихаж байгаа юм шиг санадаг шиг байгаан, гэтэл яс юман дээрээ тэд өөрсдөө өөрсөддөө чадагдсан байдаг. Ухаан нь хүрээд ухаарсан нэгэн нь байхад дөргүй бух шиг өөрийнхөөрөө мунхаглаж явсаар дуусах нэг нь ч байдаг, гэхдээ ихэнх нь хожуу ч гэсэн ухаарсан л байдаг юм. Энийг л би өөрийг нь өөрөөр нь хүмүүжүүлэх гэдэг юм. 

Хамгийн гол нь ХҮН л байх хэрэгтэй. Юуны тулд бид хүний төрлийг авч орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа билээ ...

Wednesday, 14 March 2012

2012-03-14

Ойрын үед нэг иймэрхүү үгнүүд олж сонслоо, тэднийг бас баахан эргэцүүллээ. Нэг танил гадаад нөхөр миний амаа жимийсэн зургийг харчихаад бүсгүй минь үргэлж инээж бай, бидэнд ганц л амьдрал байгаа шүү дээ гэсэн. Энгийн хэрнээ үнэнийг хэлчих шиг болсон. Боломж л гарвал сэтгэлийн угаас нүүр дүүрэн инээж байхыг хичээгээд л байна. Барагтай бол тал засаж инээдэггүй хүн юм гэдгээ олж мэдсэн.

"Амьгүйг бүтээхийн тулд амьтайг хүйс тэмтэрнэ гэдэг муу ёр"  (Сант) гэсэн үг үнэндээ таалагдаж байгаа. Мунхагийн харанхуйд төөрч, нисванисийн далайд живсэн хөөрхий хүн төрөлтөн өрөвдмөөр. Тэдэн дунд уусч, үйлийн үрээр холбогдсон би бас хөөрхий. Амь хороосон бүхнээс хол байх гэж хичээж буй хэдий ч буян нь гүйцээгүй юм байлгүй заримдаа яалтчгүй хэрэглэх юм.

Хүмүүс бидэнд хайр гэж алга, нэгнийгээ ойлгох мэдрэмж бас алга. Яг л харанхуй дунд тэмтчин яваа юм шиг сохор, харалган байдлаар цаг хугацааг өнгөрүүлж байна. Би ч бас адилхан доо. Өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх гээд дотор хүнтэйгээ хийх тэмцлийн хажуугаар гаднаас давшлан орж ирэх хяналт үгүй бусдын хорт сэтгэлд хариу үзүүлэх гэж ядарчийна. Хүмүүс дэндүү харанхуй амьдарч байгаад өмнөөс нь харамсах юм. Авах сэтгэл нь ханахгүй, бусдыг гомдоож, сэтгэлийг нь шархлуулж байж таашаал авдаг хаашаа ч нүгэлт нийгэм юм.

Нэгэнт нийгмийн амьтан болж амьдарч байгаа хойно сохрын газар сохор доголонгийн газар доголон болж жүжиг тавиад л явахаас. Юутай хуурамчаар цаг хугацааг туулна вээ, хайран юм!!!
Юу ч юм нэг юм хайгаад байгаа юм шиг, гэхдээ эд хөрөнгө, эрх мэдэл, алдар хүнд лав биш. Нэг л хоосон, цангасан мэдрэмж төрж гадаад, дотоод зөрчил дунд өөрөө өөрийгөө алдах дөхөн сажилж яваа миний амьдрал аа гэжжж....

Sunday, 4 March 2012

Дуу хөгжим, бүжиг яаж үүссийн бол

Дуу хөгжим, бүжиг анх яаж үүссэн тухайд жаахан бодож үзсэн юм. Ноднин жил энд амьдардаг гадаад хүмүүсийн дунд үндэсний урлагаа сурталчилах бяцxан хэмжээний фестиваль болсон билээ. Түүнийг үзэж суухдаа үнэхээр улс орон бүрийн үндэсний дуу хөгжим гэдэг өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг юм байна гэдгийг олж харсан. Тэр фестивальд оролцсон улс орнууд гэвэл Монгол, Солонгос, Орос, Хятад, Вьетнам, Энэтхэг, Непал, Бангладеш, Филлипин зэрэг. Эдгээрээс улсуудаас Орос манай хоёрын дуу хөгжим их цоглог ритм өндөртэй байгаа нь ажиглагдсан. Манай монгол үндэсний дуу бүжигт морьтой холбоотой элемэнтүүд их байдаг юм билээ. Хийж байгаа бүжгийн хөдөлгөөн, уг хөдөлгөөнд тохирсон ая аялгуу нь өөрийн эрхгүй морийг санагдуулдаг. Бусад орнуудтай харьцуулахад үндэсний дуу хөгжмийн өв сан, төрөл жаанрийн хувьд маш баялаг юм байна гэдгийг олж мэдсэн. Аливаа үндэстэн анх бүжгийг бий болгохдоо нүдэнд нь байнга харагддаг ямр нэг хөдөлгөөн, мөн өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хийдэг хөдөлгөөнүүдээс санаа авсан нь ойлгомжтой. Монголчуудын хувьд нүүдэлчин амьдралтай, мал аж ахуй зонхилдог учраас бүжгийн хөдөлгөөнд голдуу морь малын хөдөлгөөн дуурайсан, мөн мал аж ахуйтай нь холбоотой өдөр тутмын хөдөлгөөнүүдийг тусгасан юм шиг. Морьтой хүн давхиж байгаа, сур элдэж байгаа, сааль сүүгээ боловсруулж байгаа гэх мэт хөдөлгөөнүүд ихэвчлэн анзаарагддаг. Биелгээг морин дээр давхиж байгаа хүний хөдөлгөөнөөс санаа авсан байх гэж бодсон.

Үнэн цоглог, эрэмгий, дайчин шүү. Суудал дээрээ өөрийн эрхгүй өндөлзмөөр.

 Гэтэл газар тариалан эрхэлж тариан талбайд ажиллаж ирсэн биднийг бодоход суурин амьдралтай улс орны бүжгийн хөдөлгөөн нэг тийм намуухан, тогтуун, найгасан ганхсан хөдөлгөөнүүд байх жишээний. Салхинд найгаж байгаа тариан түрүү эсвэл ой мод санаанд ормоор. Лав Вьетнам, Солонгос хоёр орны үндэсний бүжгээс тиймэрхүү төсөөлөл төрсөн.

Солонгос үндэсний бүжиг нэг иймэрхүү байдгийм шиг байгаан. Их намбалаг. Гойд хөдөлгөөн барагтай байхгүй.

Араб зүгийн үндэсний бүжгийг бэлли дээнс юм болуу гэж боддог, үнэн зөвийг бүү мэд. Бэлли дээнсийг харж байхад яагаад ч юм нурж биагаа элсний хөдөлгөөн санаанд буугаад байдаг юм. Тэгээд би бодохдоо тэд анх элсний хөдөлгөөнөөс бүжгийн санаа авсан байж магадгүй гэж таагаад байгаа.
Усныхөдөлгөөн гэмээр үелзсэн хөдөлгөөн яах аргагүй элсний хөдөлгөөн байх.

Дуу хөгжмийн хувьд манай монголын үндэсний дуу бас их олон төрөлтэй юм шиг байгаан. Цэлийсэн талд амьдардаг хүмүүсийн дуулдаг уртын дуу. Тал нутагт амнаас гарсан авиа эргэж ирэлгүй агаарт замхардаг учраас тал нутгийн дуу дуулаачийн хоолойн хэмжээ хаа хүртэл дуугарч чадаж байна тэр хүртэл үргэлжилдэг. Гэтэл уул хад ихтэй газар нутгийн дуу ойр ойрхон нугалаа ихтэй байдаг. Энэ нь цуурайтай холбоотой байх.
 Норовбанзад гуайн энэ дуу бол яах аргагүй монголын тал нутгийн илэрхийлэл болох дуу.

Солонгосын үндэсний дуу, аялгууг сонсоход яагаад ч юм салхинд шуугиж байгаа ой санаанд буудаг. Энэ нутгийн газар нутгийн ная орчим хувь нь уул, ой мод (тоо хэмжээг нь яг сайн санадаггүй ээ) байдаг болохоор анх ойн чимээнээс санаа авч дуу хөгжмөө зохиосон байж болох талтай.
Ариранг гэдэг нэртэй энэ дууг сурна гээд бодчихоод байгаа. Үндэсний утга агуулгатай дуу юм байх гэж бодоод байсан чинь бүтэлгүй хайрын тухай юм гэсэн. Хайртай залуудаа хаягдсан эмэгтэйн тухай гэж хүн хальт хэлж өгсөн.

Ноднин нэг хэсэг араб дуу сонсдог байв. Тэгээд тэр зүгийн дуунд элсний чимээ агуулгадсан юм шиг санагдсан. Амир Диаб гээд дуучин залуугийн дуунууд лав нэг тиймэрхүү аялгуутай юм билээ. Энэ дуучны хоолойноос шууд элсэн цөл санаанд буугаад ч байгаам шиг санагддаг заримдаа. Гэгэлгэн аястай үелзсэн авиа.
Араб дуунууд коран судрынхаа уншлагаас бас санаа авсан байж магадгүй юм шиг байгаан.

Дээрх бичлэгүүдийг харьцуулаад нэг үзээрэй. Хөгжим судлаач аятай л юм биччих шиг боллоо. Аль дээрээс л бодогдоод байсан юм. Бичлэг оруулахаас нь төвөгшөөсөөр өнөөг хүрчихэв.

Saturday, 3 March 2012

2012-03-03

Хэн нэгэнтэй нүүр тулж биш танилцахаараа дууг нь сонсмоор, нүдийг нь хармаар санагддаг болж. Хүний дуу хоолойноос уг хүний талаар маш олон мэдээлэл авч чадах юм шиг санагддаг. Одоогийн  цахим харилцаа түгээмэл болсон үед чухам хэнтэй харилцаад байгаагаа мэдэх боломж их ховор, үсрээд л нэг зураг харах жишээний. Хэзээ ч билээ нэг хүнтэй утсаар танилцаж, чааталдаг байв. Утсаар ярьж буй хоолойгоор нь төсөөлвөл их сайхан хүн шиг. Нэг тийм наалдацтай, цэвэр, тунгалаг хоолой. Нилээд хугацааны дараа нүүр тулж уулзлаа. Гэтэл дуу шигээ, миний төсөөлж байсан шиг сайхан хүн биш байв, гадаад төрхийн хувьд. Сэтгэл нь хүүхэд шиг цайлган юм шиг санагдсан. Юм яриад алхах зуур төсөөллөөрөө бий болгосон бодит амьдрал дээр байхгүй хүнийг бодоод, өнөөх хүний дууг сонсоод алхаж явах бас их сонин юм билээ. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг ч билүү юу билээ нэг үг байдаг чинь бас оргүй шиг. Тэр хүн сайхан дуулдаг юм гэсэн, би дуулж байхыг сонсоогүй. Өөрийн ярианаас тэгэж ойлгосон.
Зарим нэг сөөнгө хоолойтой хүмүүс байнаа бас. Яагаад ч юм тийм хүмүүс жаахан уудаг байх талтайм шиг санагддаг. Урд орой нь бага зэрэг хүртээд хоночихсон хүний хоолой маргааш өглөө нь сааралтчихсан байдаг, эрэгтэй эмэгтэй ялгаагүй. тийм болохоор уух дуртай хүний хоолой бол тунгалаг биш сааралдуу, сөөнгө байх магадлал маш өндөр. Ер нь тэгээд хүний ууж идэж байгаа зүйлээс дуу хоолойны өнгө их хамаардаг юм шиг санагдсан.
Нүд бас их мэдээлэл өгч чадах эрхтэн. Хүний өөдөөс харж чаддаггүй дальдардаг нүд, цоо ширтдэг зоригтой эсвэл эрээ цээргүй нүд, аливааг дандаа нүдний булангаар хяламхийж хардаг хулгайч нүд, дүрлийтэл ширтэх гэнэн нүд, уяртал ширтэх хайр дүүрэн нүд гээд зөндөө нүд, харцууд. Худлаа ярьж байгаа нүд андашгүй, ийш тийш холбирч гүйгээд. Хаалттай, санаатай хүний нүд эгц харах нь ховор, сэмхийг тааруулж сэмхэн хяламхийдэг. Ийм нүдэнд үнэндээ дургүй. Ийм нүднүүд их олон байдаг, гунигтай. Аль болох хүний нүд рүү харж ярих дуртай миний хувьд ийм хүмүүстэй ярилцахад төвөгтэй.