Энэ блог спот чинь бүр вийрүүсэндээ идүүлчихжээ. Нэг хэсэг гайгүй болсон байсан одоо дахиад л блог руугаа орохоор ар араасаа шинэ хуудсууд нээгдээд байдаг болчихлоо. Хэдүүн бүр хаагаад хаагаад барагдахгүй болохоор нь процессорийнхоо товчийг дарж унтраасан. Буцаагаад асаах гэтэл нэг чимээ гараад дэлгэцэн дээр нь юу ч гардаггүй. Хатуу диск нь эвдэрчихлээ гэж хамаг уушиг зүрх амаар гарчих дөхсөн. Тэгсэн санах ойд нь асуудал байна. Жаахан цэвэрлэчих гэж хүн хэлэхээр нь процессороо задалж хоёр раамийг нь нэг нэгээр нь сугалж байгаад гараараа арчиж, амаараа пүү пүү гэж баахан үлээж цэвэрлэчихээд буцааж хийгээд астаал харин болж байв. Тэрнээс хойш блогуудаар орохоос айдаг болсоон. Асуудал юунд байна вэ хүмүүсээ. Зарим нэг блогуудаар ороод ганц удаа клик хийхэд л сурталчилгааны хуудас нээгдээд байх юм. Үүнтэй холбоотой юу, гүй юу? Иймэрхүү байгаад байвал ер нь онцгүй байнаа. Та нарын хувьд тиймэрхүү юм ажиглагдаж байна уу?
Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Monday, 30 April 2012
Saturday, 28 April 2012
Гэхдээ тэр зүгээр л цаг хугацаа
Энэ зургийг анх удаа харахдаа хирдхийтэл цочиж билээ. Бууралтсан үс сахал, суларч ужин үрчлээтсэн арьстай өвгөн хэн нэгний ирээдүй цаг мэт. Унтаж буй бүх зүйл нь шив шинэхэн, зав залуухан гоо сайхан охин хэн нэгний өнөө цагийн оршихуйн тусгал мэт. Ийм нүдээр энэ зургийг хараад үзэхэд аймшигтай ч юм шиг. Тэгээд яагаад ч юм яг нэг ийм ирээдүй цагийн хөгширсөн хүн хаана ч байсан намайг дагаад байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Унтаж байхад ч, идэж байхад ч, алхаж байхад, усанд орж байхад, хүмүүстэй ярилцаж байхад, инээх, уйлах, баярлах, гуних гээд хаана юу ч хийж байсан дандаа надтай хамт байж, миний үйлдэл бүрийг ажиглаад л хараад байгаа юм шиг. Ямар ч үед ямар ч үйлдэл хийхгүй зүгээр л хараад байгаа юм шиг...
Wednesday, 25 April 2012
Сав ариун байж үгс шингэх болтугай
Хүн хэзээ ч хамаагүй үхэж мэднэ гэж боддоггүй, энэ хорвоо дээр яг л энэ хоромд байгаа хэвээрээ мөнх амьдрах юм шиг боддог болохоор өдөр бүр ялзарч өмхийрсөн төмс шуудайд хийгээд үүрч яваа мэт шиг муу санаа бодлуудыг сэтгэлдээ байнга тээж явдаг. Шинээр мууг бодох тусам муудсан төмсний тоо олширч ачаа хүндрэхийн хирээр үнэр ч бас нэмэгдэнэ. Өнгөрсөнд болсон муу зүйлс, хэн нэгний талаарх муу бодлуудыг бодох хором бүрд өнөөх ялзарсан төмснүүд наранд шарагдаж бороонд норон улам бүр муудан, өт хорхой, ялаа батганад шавуулж байгаатай адил сэтгэл нь хар буруу сэтгэлээр бохирдож, өт төмсийг нүхэлж гүн рүү нэвтрэх лугаа адил ариухан сэтгэлээ идүүлж байдаг. Үүнийг мэдэхгүйгээр сэтгэлийн ариун чанараа өөрөө өөрөө бохирдуулж байдаг нь харамсалтай. Хэн нэгнийг хорлох гэж, хэн нэгний талаарх сэтгэлдээ тээж байгаа хар санаа, биеэр үйлдэж байгаа үйл бүхнээрээ цаад хүнийг чадах биш яс юман дээрээ өөрөө өөрийгөө булшилж байдаг. Үүнийг л ойлгочихвол эд материалаар бий болгох гэж хамаг цаг хөлсөө урсган зүтгэж байгаа амар амгалан аандаа бий болно. Сэтгэлээ сонсож, сэтгэлээ захирч чадвал хичнээн их мөнгө байгаад авч чадахгүй амгаланг мэдрэх болно. Учир нь орчлон дээр байгаа бодит болоод бодит бус бүх зүйл сэтгэлийн тусгал төдий зүйл, яг л толинд тусаж байгаа дүрс мэт. Юуг яаж аль талаас нь харж байна гэдэг л гол асуудал. Хэрэв хэн нэгний тухай, аливаа юмны тухайд муу муухай бодол орж ирж, амнаас нь муу муухай үгс урсах мэт огтхон ч саадгүй гарч байгаа бол төдий чинээ сэтгэл бохир байна гэсэн үг. Бурханлагийн нүдэнд чөтгөр ч бурхан, чөтгөрийн нүдэнд бурхан ч чөтгөр харагддаг гэж.
Явж явж амьдрах гэдэг бол хэзээ нэг цагт үхнэ гэдгийг л ухаарах явдал. Хэзээ гэдэг нь ч гол биш. Гагцxүү амьдрал бол амьсгалж буй хором хормоор л өрнөж байдаг. Нэгэнт түүнийг ул үндэстэй ухаарчихвал үйл, үйлдэл бүхэн утга учиртай болж энэ олдсон нэгэн насаа утга төгөлдөр туулах болно.
Хэдий чинээ БИ үзэлтэй байна төдий чинээ муудсан төмс цуглуулах болно. Учир нь аливаа хар буруу сэтгэлийн үндэс ёзоор нь БИ, МИНИЙХ, МАНАЙХ гэсэн БИ-д төвлөрсөн минимхийлэн барих үзэл байдаг. Тэр намайг гомдоосон, тэр надаас илүү, тэдгээр юмс надад хэрэгтэй гэх мэтээр хэдий чинээ өөртөө хамаарлууж бодно төдий чинээ зовлонг өөртөө дуудаж, сэтгэлийн ариун байдлыг бохирдуулж, сэтгэлийн эрх чөлөөг боогдуулж байдаг.
Хэрэв сэтгэлд чинь ямархан ч байдлаар муу бодол үүссэн бай даруй устга, эс тэгвээс муу сэтгэл үүссэн тэр хормоос өөрөө өөрийгөө сүйтгэж эхэлнэ гэдгийг хэзээ ч битгий март.
Хэн нэгнээс муу үг сонсох, хэн нэгнээс муу үйлдэл учрах бүрд уурлах биш хөөрхий түүнийг гагцxүү өрөвддөг болжээ. Цэв цэвэрхэн тунгалаг шилэнд ямар ч дүрс түүгээрээ л харагддаг шиг тийм тунгалаг сэтгэлтэй болох юм сан.
Эргэн тойронд минь байгаа өөртэй минь сайн муу, хол ойрын ямар ч үйл барилдлагаар холбогдсон бай хамаагүй хүн бүхэнд хэлэх юмсан гэж хүсэж, уншсан харснаасаа ургуулан бодож явдаг хэсэг бодлын минь нэгээхэн хэсгээс.....
Sunday, 22 April 2012
Амиа бод
Над араб зүгийн хэдэн найзууд байдгийн. Маниуд сайбэр коммуникэйшнтэй. Тунис, Ливи, Египт гэх мэт Исламийн шашинтай улс орнуудын ард түмний үр сад. Олоон жилийн өмнө ноёрхож байсан арабийн эзэнт гүрэн гээчээ дор бүрнээ эргүүлэн сэргээж эрх мэдлийг гартаа авах сонирхолтой бүлэг хүмсүүд их байдаг гэнэ. Тиймдээ ч ийнхүү өвөр зуураа тэмцэлдэж байдаг юм байх. Жишээ нь Осама бин Ладен, Каддафи гэх мэт үе үеийн цогтой тэмцэгч цуутай аавын хөвгүүд. Яг өөрсдийнхөө энэ сэтгэхүйгээр надад нэг асуулт тавьсан нь танай монголчууд бас ингэж тэмцэлддэг үү??? Гүй чиш, ямар шалтгаантай гэж тэрэв гэхэд Танай улс чинь мундаг том эмпайр байсан шд. Одоо тэрийгээ эргүүлж бий болгох сонирхол байдаггүй юмуу гэнээ. Өө гүй гүй биднүүд мундаг түүхтэй болохоос биш одоо бол их төлөв даруу амар жимэр амьдардааг гэсэн яриа тун саяхан сар гаруйн өмнө болоод өнгөрч билээ.
Тэгсэн чинь бас ч үгүй юм шиг байна шүү. Тэрхүү арабийн ертөнцөд болоод байгаагаас долоон дор, бүр ичгүүртэй юм болоод байгаан байншд. Толгой хагаравч малгайн дотроо гээд гадагш цацагдахгүй байгаа болохоос биш. Өчигдөр хальт оймс энэ тэр гялалзсан бичлэг үзлээ. Сайн найруулсан баримтат уран сайхны, эмэгнэлт бас дэтэктив төрөл жаанрийн кино шиг л санагдсан (ийм төрлийн кино байдаг ч юмуу гүй ч юмуу). Нэгсэг бүлэг нөхөд баригдуулах гээд баригдах хүмүүсээ хүлээгээд суужийгаа харагдсан. Баригдахын өмнөх айдас хүйдэс үгүй харин ч найрлаж байгаа аятай санагдасныг нуух юун. Сүржин эхлэл, төгсгөлтэй мөртөө яг оргил хэсэг дээр нь бичлэг байхгүй. Тиймэрхүү бичлэгүүд зөндөө л байх шиг байна лээ. Ганцыг нь үзээд юу болсон тухай баримжаа авсан нь хангалттай. Ер нь монголын мэдээллийн сайтуудаар шагайх ч дургүй, өнгөтэй өөдтэй юм нэг ч байхгүй. Улс төрч гэдэг сэтэртэй ухнууд нь нэгнийгээ хэмлэсэн, дагаж далбайгчид нь улыг нь долоож долигоносон бөөн хэрүүл, захиалгат зохиомжууд. Бүх сайт нь бүгд адилхан.
Монголын төр засгийн тухай бодохоор дотор муухай оргижийна. Ичих нүүр, айх айдас түй ч байхгүй. Яс юман дээрээ таваг хоолны төлөө л ингэж байгаа биз дээ. Хэн нэгнээс таваг хоол илүү идлээ ч яалаа байлаа ч яалаа. За за энэ ч яахав, муу муухай бүхнээс холуур байхыг эрхэмлэх нь амиа бодох хамгийн зөв шийдэл ажгуу, нэгэнт иргэн гэдэг үүргээ биелүүлэх боломж олдохгүй байгаагаас хойш.
Friday, 20 April 2012
2012-04-20
Хавар болоод синдром хөдлөөд байгаамуу яагаад байгаан. Сүүлийн үед сахалтай эрчүүд дээр нүд унаад байх болж. Энд ч барууны орнуудыг бодоход үс ноостой эрчүүд цөөн л дөө, хаа очиж. Хэрвээ олон байсан бол би сүйд болж байхгүй юу, лол. Нээрээ сая бодсон чинь солонгосчууд толгой дээрээ үс ихтэй мөртөө эрүү шанаагаараа сахалгүй шахуу хүмүүс юм байна шд. Эмэгтэй хүн бүр л адилхан байдаг байхдаа, над лав сахаллаг эрчүүд таалагдаад байдгийшд. Өглөө нь сахлаа хусаж амжаагүй хэдэн сөрөвгөр юм сөрвийлгөцөн байгаа эрчүүд цаанаа л нэг эгдүү хүргээд байдаг. Эм амьтан гэдэг утгаараа өөрөөс нь ялгарч харагдах эр амьтны эрдүүхэн онцлогт зөнгөөрөө татагдаж байгаа нь тэрийм байх даа. Угийн сахаллаг эрчүүд байдаг даа, нэг тийм хөх туя татсан эрүүтэй. Бас шанаагаа хучсан зурвасxан хуузтай. Тэд нар чинь бол тэгээд тасархай л харагдаж байгаан. Цаанаа л нэг эр шинж нь давалгайлчихаад бүр нэг янзын хогнууд, ккк. Иймэрхүү типийн эрчүүд.
Янзан бүрийн сахалнууд байдаг юм шиг байна, нилээн хэдэн зураг оруулах гэснээ залхуу хүрчлээ. Хүсвэл гүүглэдээд харчаарай, лол.
Wednesday, 18 April 2012
Chiquitita
Өмнөх бичлэгийн гарчиганд алдаа гаргасан байснаа өнөө өглөө хараад заслаа. Солонгос хэл сурах тал дээр хэрхэн хайнга хандаж байгаагийн илрэл нь тэр зэрэгтээ байх шиг байна. ㅇ, ㄴ гэсэн хоёр янзын "н" үсэг байдгийн, Тэр хоёрыг хооронд нь байнга хольж солино. Энэ хоёр үсэг дуудлагын хувьд бараг ялгаа байхгүй. 행복하세요 гэж бичих ёстойг 핸복하세요 гэцэн байв, уучлаарай Солонгосчуудаа :-).
Нилээн хэд хоногийн өмнө болсон хүйтэн салхитай өдрүүдийн нэгэнд манай профессорийн удирдлага доор байдаг магистр, доокторын оюутнууд энгийн оюутнууд гээд бүх оюутнууд хамтдаа өргөн фронтоор нэгэн орой хөгжилдөн цэнгэлдэв ээ. Профессор хамт явсан, мань хүн барагтай бол иймэрхүү үйл явдалд хөдөлдөггүй юм. Эхлээд баахан мах шарж идэцгээцээд тэндээсээ халуураад нүрэ бан (караокэ рүүм) руу бүтэн бүрэлдэхүүнээрээ явцгаав.Профессор над руу хаа холоос хашгирах шахам МБ нүрэ бан явбал ямар уу гэж асуув. Өөдөөс нь мань хүүхэн бүгдээрээ явбал би бол дуун дээр шд багшаа гэх шахуу юм хариулав. За тэгээд шарсан махаа даруулж уусан мэгжү(пийв)-ндээ халсан хүмүүс нүрэ бан-д очоод дуулж хуурдаж өгнө биз дээ. Профессор бүр хоёр ч дуу дуулсан. Эхнийх нь Let it be гээд Beatles хамтлагийн дуу. Нэг нь солонгос дуу. Явж байх замдаа профессор надад хандан солонгос дуу сурсан уу, энд ч монгол дуу байхгүй шүү дээ гэв. Амжаагүй байгаа Ариранг гэдэг дууг сурах гээд бодцон байгаа (яг ингэж хэлэхэд инээгээд байсан, тэр дуу ер нь ямар утгатай дуу юм бол бушуухан бүр дэлгэрэнгүй мэдмээр санагдсан), энд монгол дуу байдаггүйм байна лээ, орос дуу байвал дуулчинаа гэв.
Хүмүүс ч ээлж дараагаараа дуугаа сонгоод л, миний ээлж ирлээ. Профессор ч тэндээс МБ дуулах дуугаа сонгосон уу гээд байдаг. Гадаад дууны цэс дундаас орос дуу гэсэн ангилалыг нь олж хараад мэддэг дуугаа хайлаа. ММММ үсэг хавьцаа очоо л Мальенкяа страна гээл хайгаад байдаг бөрр байх шинж алгаа. Энэ дуу миний хоолойд бүр захиалцым шиг таардын. За тэгвэл КККК үсэг дээр очий гээл Катьюша гээл бас хайлаа бас байдаггүй шүү. Энэ дууг арван жилийн урлагийн үзлэгээр ангиараа хоороор дуулж хоор дууны шагналыг авч байсан учир хөгжимгүй ч байсан дуулчина. Хайсан хоёр дуу хоёул байхгүй болохоор юун тэнэг юм бэ л гэж бодогдов. Гэтэл Зимний сон гэдэг дууны нэр нүдэнд тусаад, энэ чинь яг яаж эхэлдэг билээ гэж бодоод бодоод тархинд орж ирэх мэссэж алгаа. Одоо яаж ээлжээ аргалахым болжийнаа гээд сандрах аядав. Англи дуунууд болохоор дандаа тахир дутуу мөчлөөд сурчихсан, өөртөө бол дуулчаад байдын өрөөлийн дэргэд дуулж үзээгүй болохоор зориг хүрдэггүй. За за байхгүйм чинь байхгүй л гэж хэлий мэдэхгүй дуу дуулж байснаас л дээр гэж бодоод хажууд суугаа со охиндоо дуулах дуу маань алгаа гэж хэлээд нөгөө менюгээ өгчлөө.
Би болон миний нөгөө талд суугаа со банди бид хоёроос бусад нь эхний нэг нэг дуугаа дуулчдын байна. Доокторын хоёр оюутан бүр рокн ролл аваад хаячдаг байншд. Энэ хооронд Зимний сон дууны аяыг олчих гээл бөндгөр доторх архиваасаа эрэл хайгуул хийгээл суув. Гайгүй ая энэ тэрийг нь саначихвал дуулчмаар байдаг, хүн бүр дуулаад бүр 60 гарцан проф хүртэл дуулж хуурдаад байхад чинь бас юм бодогдоно биз дээ. Профессор за МБ дуулах уу, дуугаа олсон уу гэдийн байна, дахиад. За за Зимний сон-ыг л аваад хаячы нэх хүнээр гуйлгуулаад ч байгаам шиг, өөрөө өөрийгөө баясгажийж энэ тэр гэсэн юм бодоод дууны коодоо хийлгүүлж аваад дуулна биз дээ. Эхэндээ нилээн гайгүй дуулж байснаа сүүлдээ юу болоод явцан бэ өөрөө ч мэдэхээ байцан шд, хэ хэ. Мундаг дуулдаг солонгос оюутнуудын дэргэд яаж дуулчив аа гэж бодогдоод ичсэн гэдэг нь. Харин тэгсэн нөгөөдүүл маань анх удаа орос дуу сонслоо үү аа гээл алга ташаад бөөн юм болдын, худлаа хүн явуулаад гэсэн юм бас дотроо бодоостой. Энэ солонгосчууд чинь мундаг дуулдаг хүмүүс. Дуулж чадахгүй гээд гэдийж байгаа хүн нэгийг ч хараагүй. Сонсоод суухад их л хоолой шаардсан дуу дуулаад байх шиг байдгийн, яг дуулаад үзвэл ямар юм байгаан. Ямар ч дууг хэн нь ч тэр ая дангий нь олоод дуулцгаачихдаг сүрхий хүмүүс. Тав алхаад л нүрэ бан байдаг болохоор аргагүй ч биз дээ. Тэндээсээ гараад дахиж халуураад пийвдэх юм боллоо. Багш ч би ингээд явья гээд явцан. Нөгөө пийв энэ тэр уудаггүй мань хүүхэн чинь дагаж явсан. Манайхан ч өнөөдөр их олон анхны юм давхцсан гоё өдөр болжийна. Багш бидэнтэй хамт анх удаа нүрэ бан-д дууллаа, МБ анх удаа бидэнд орос дуу сонсголоо, бас тэгээд бидэнтэй уухаар явж байна. Одоо буцаад жаахан пийв уудаг болж байна энэ тэр гэцгээгээд, доргицон хүмүүс гэж нээрээ... Онцлог нь маргаашнаас нь ханиад зооглосон гэж байгаа. Уусан ганц стакан пийвнийх үү, хүйтэнд даарсных уу бүү мэд.
За тэгээд тэр өдрөөс хойш нээрээ нэг гайгүй дуу сурья байз гэж бодогдох болов. Тахир дутуу англи дуунуудаа ч гүйцээе. Энэ нутгийн дуунуудаас хоолойдоо тохирсныг шилж сонгоод сурья гэж шийдэв. Их хожуу шийдвэр гаргаад ч байх шиг.
АББА-гийн энэ дууг сурах гэж нэг шөнөжин коомийнхоо өмнө гингэнэж хоносон. Маргааш нь хоолой сааралтчихсан байсан, худлаач гүй. Хажуу хөршүүд гайхсан биз энэ монгол хүүхэн чинь унтахгүй хар шөнөөр гингэнээд гээд.
За тэгээд дуу хөгжим мандтугай, ENJOY!
За тэгээд дуу хөгжим мандтугай, ENJOY!
Tuesday, 17 April 2012
행복하세요!
Өглөө намайг ийм нэртэй дуудлага сэрээлээ (Аз жаргалтай байг, Be Happy гэсэн утгатай.) Нойрмоглох зуур юун сонин нэртэй хүн бэ гэж гайхав. Байна уу гэдэг үгийн зөрөөгүй шахам чим-дээ (солонгосоор ор гэсэн үг) гэдэг үгийг сонсоод түрүү долоо хоногт интэрнэт дэлгүүрээс худалдаж авсан ор гэсэн бодол тархинд харван орж ирэв. Гадаад хүн болохоор олон юм ярилгүй шууд гол яриандаа орсон нь тэр байж. Арваас хоёр цагийн хооронд очвол байх уу гэж байна. Захилга хийснээс хойш хэзээ ирэх бол гэж харуулдаж байсан хүн чинь дуун дээр л байна гэнэ биз дээ. Үдийн хоолны цагаар таарчаасай гэж байсанчлан арван хоёр өнгөрөөгөөд гэртээ ирээд удаагүй байтал хүрээд ирэв, азны юм. Анх сонголт хийх гэж нэгсэг юм болсон, одоо ганц бие байгаагаа бодвол өөртөө таарсан хэмжээтэйг авчмаар, ирээдүйд даабл болно гэдгээ тооцоолвол даабл хэмжээтэйг нь авчмаар санагдаж баахан эргэлзэв. Хос хүний матраас байтугай хоёр чимдаантай хувцасаа арайчмуу өргөдөг байжийж сийнглийг нь аваачээ гэж дотор хүн үглээстэй. Сийнгл нь хоёр янзын хэмжээтэй 97+-2см, 110+-2см. Даабл нь болохоор 130+-2см. Ор тавих газраа хэмжиж үзэв. Цаг дээрээ арван санжийн хэмжээ ч их юм байна лээ шүү. Тэгээд за за хэзээ дааблдаж давхралдана гээд далдайсан том юм авахав өөртөө тааруулаад авчий доо гээд сивийн синглийг нь сонгоод явуулцан. Шөнө унтахдаа бас за байж миний хамгийн өргөн хэсгийн хэмжээ чинь хэд билээ, үсрээд 45 см гэж бодоод дэлгэхээр 90 болчихно. За за дүүрч дүүрч синглээрээ л дуусы энэ гэсэн юм бодсон гэж байгаа. Туранхай хүн таарвал сайн л биз тарган хүнтэй таарчуул тэгээд дааблыг л дахиж авах байх энэ тэр гэж бас бодогдож байгаан. Тэгсэн өнөөдөр ирсэн ороо харсан чинь над шиг хүн гурваараа унтчихмаар өргөн байвал яахуу. Бөөн баяр болно биз дээ. Өндөр нь 40-50 см орчим. Уул нь элдэв янзын юм хум цуглуулах дургүй, буурин суурин биш нүүж сууж явдаг өөрийгөө яая гэжийж бас нэг юм чирэх гэж бодоод. Чадлаа мэдэхгүй баахан юм авчдаг дараа нь өргөж тээх гээд хүн гуйхаас төвөгшөөдгийн. Бас тэгээд гудамжинд байгаа цэцгэнд дургүй гэж байгаа, хэн хэрэглэж байсан, ямар ч энерги шингэсийм билээ гэж бодогдоод сүжиг муутай. Анх удаа маш том овортой юм худалдаж авч үзлээ. Кайфтай л байдгийн байна, лол.
Хамгийн инээдтэй нь түрүү долоо хоногт захиалга хийхэд зөвхөн энэ долоо хоногт л хямдарсан шүү гэцэн байхаар нь чухам яараад тав дахь өдөр захиалсан чинь өнөөдөр нөгөө сайт руугаа ороод харсан бүр 6000 воноор дахиад хямдарцан байвал яахуу. Оюутан надад ганц хоолны мөнгө шүү дээ бас,ккк. Өө бас яаж дангаар нь авах уу гээд бүрээс, бас cushion (монголоор яг юу гэмээр юм дээ) захиалав.
Дараа зургийг нь аваад зурагтай бээгий оруулж магадгүй.
Хаврын яг энэ үед гэрийн дулаан гадаа гарчихдаг болохоор сургууль дээр дотор даараад тун тухгүй сууж байнаа.
Sunday, 15 April 2012
2012-04-15
Нандиагийн ток шоу гээд дажгүй нэвтрүүлэг байх шиг байгаан. Хааяа нэг гарч байхтай нь тааралдвал үзчихдэг, дугаар бүрийг үзэж амждаггүй юм. Өнөөдрийн дугаарт нь зохиолч Шүүдэрцэцэг, дуурийн дуучин Отгонжаргал, Гайз хамтлагийн Мийгаа нар оролцов. Хоёр жилийн өмнө Шүүдэрцэцэгийн өгүүллэгүүд гээд ганц нэг бүтээлийг нь сайтуудаас уншиж байсан. Ану хатан гэж түүхэн роман бичээд одоо түүгээрээ кино хийж байгаа юм байна. Киноны гол дүр болох Ану хатанд дуучин бүсгүй, Галдан бошигт хаанд дуучин залуу сонгогджээ. Нэвтрүүлгийн явцаас ажиглахад дуучин залуугийн хувьд биеийн хэлбэр, царай төрх бас дээрээс нь биеэ авч яваа байдал зэрэг нь хааны дүрд тоглоход буруудахгүй юм шиг анзаарагдав. Харин дуучин бүсгүй үнэндээ таалагдсангүй. Гадаад төрх бие хаа нь болж байна гэж үзэхэд асуултад харуулж буй байдал зэргээс яавч хатан хүний дүр төрхийг чадварлаг гаргаж чадахааргүй санагдлаа. Өнөө цагт зоригт хатдын дүрд тохирох эмэгтэйчүүд бараг байхгүй болжээ. Мандухай хатны дүрийг Сувд гуай хэрхэн гайхалтай бүтээсэн шиг Ану хатны дүрийг гаргаж чадах болов уу, тун эргэлзээтэй!!!
Ер нь одооны жүжигчин бүсгүйчүүд царай төрхийн хувьд хэнд ч гологдохгүй болсон хэдий ч ясны жүжигчин чанарынхаа хувьд хуучны жүжигчдийн хаана ч хүрэхгүй болжээ. Миний хувьд Ану хатны дүрд жүжигчин Анхням тохирох юм шиг санагдсан. Өөрт оногдсон дүрээ чадварлаг гаргачихдаг, өөрийн гэсэн ертөнцтэй гайгүй жүжигчин гэж үнэлж явдаг юм.
За тэгээд дуучин бүсгүй өндөр үнээр бүтээгдэж байгаа түүхэн кинонд хариуцлагатай бөгөөд амжилттай тоглож ард түмний сэтгэлд хоногштол дүрээ бүтээгээсэй гэж л хүсье дээ.
Saturday, 14 April 2012
2012-04-14
Эхнэртээ гар хүрдэг эрчүүд одоо үед ер нь хэр олон тоотой байдаг бол. Цаг үеэ дагаад цөөрсөн байх гэж боддог юм. Тэгсэн бас ч үгүй юм шиг байна. Манай байранд нэг эхнэр нөхөр хоёр байдаг юм. Намар өглөө үүр цайхтай зэрэгцээд эхнэр нь аллаа хядлаа, ээжээ ааваа, х**рээ гээл хашгираад сэрээчихдэг байж билээ. Асуудал бүр хурцадвал гарч гүйнэ. Араас нь нөхөр нь муу п***да минь **лий шүү гэж байгаа дуулддын. Нөхөр нь эмэгтэй хүнд, тэр тусмаа бүр эхнэртээ бүдүүлэг, хараалын үгсийг арай дэндүү харамгүй хэлж байх шиг санагддаг. Сүүлийн үед арай цөөрсөн. Гэхдээ бүр болиогүй хаа нэгтээ бас пижигнэнээ. Манай давхарт тэднийх манайх гээд хоёрхон монгол айл, хоёр хятад айл, бусад нь солонгосчууд. Тэр хоёр хосыг би танихгүй хаа нэг шатан дээр зөрөх тохиолдол бий. Мань хоёрыг тийнхүү погоодох үеэр бусад хүмүүсээс санаа зовохдоо бас өнөө эмэгтэйг өрөвдөхдөө чихээ бөглөөд болиосой гээд хөнжилдөө шургана. Хаа байгаа харь газар хүний охин үрийг тэгэж зовоож суудаг бас бөх зүрх шүү гэсэн шүү юм бодоостой.
Дээр нэг орой нилээн оройтож гэртээ харилаа. Нэг цаг өнгөрч байсан байх. Байр луугаа явдаг замаар ороод байр хүртэл 30метрийн зайтай явж байтал танил монгол үгнүүд гудамжаар нэг дуулдав. П**да, **лы шүү гээд л. Юу билээ хаана билээ монголд байгаа билүү гэсэн юм тухайн агшинд бодогдож хэсэг зог тусав. Урд талд маань нэг солонгос залуу гайхсан, айсан байдалтай наашаа ч гүй цаашаа ч гүй гацалтын байдалтай зогсож байгаа харагдав. Байр луу дөхөөд иртэл гадуур хувцасаа тайлаад шидчихсэн, дээгүүр цээжин бие нь ил шахуу хоёр нөхөр хог хаядаг цэгийн дэргэд газар дээр доороо орон өнхрөлдөж байдаг байгаа. Ноцолдох зуураа өнөө бүдүүлэг үгнүүдийг харилцан солилцоостой. Чи муу ер нь юуын, чамайг яасан ч яадын энэ тэр гээд ширүүн ширүүн. Нэг нь манай байрны нөгөө залуу гэдэг нь бахирч байгаа хоолойны өнгө хэлж байгаа үгнээс нь илт. Солонгосчуудыг лав ингэж байхыг бодит байдал дээр хараагүй болохоор нөгөө солонгос залууд их сонирхолтой байгаа байх даа гэсэн юм бодсоор бас өнөө хоёрын өмнөөс ичсээр бушуухан байр луугаа яваад орцон.
Өндөр градустай сархад зооглох дуртай ч тэрийгээ шингээж чаддаггүй монгол эчүүдээ гэж гүэ мөн омголон бөгөөд хаа ч явсан нанчилдаастай, "дайчин" хүмүүс юм даа.
Бусдын явдал надад хамаагүй ч бурууд нүд хурц гэдэг болохоор тэсэлгүй биччихлээ.
Wednesday, 11 April 2012
2012-04-11
Өнөөдөр энд амралтын өдөр болж байна. Сонгуультай холбоотой бүх нийтээрээ амарч байгаа гэх шиг болсон, нарийн мэдэх гэж шалгаасанчгүй. Эндэхийн хоёр гол амралрын үдрүүдийг л мэднэ. Нэг нь цагаан сар, нөгөө нь ургацын баяр. Хуанли дээр улаанаар тэмдэглэгдсэн бусад баяруудыг мэдэхгүй.
Өглөө сургууль явах замд интоорын модод цэцэглэсэн байхыг харлаа. Бүрэн цэцэглээгүй, мод бүрийн тал нь. Өнөөдөр жаахан бороотой өдөр болж байгаа болохоор дөнгөж цэцэглэсэн тэр цэцэгнүүд унаад дуусчих вий гэхээс хайран санагдаад хармын сэтгэл төрөв. Зарим нь газарт унасан байгаа харагдсан. Үсрээд долоо хоног байж чадах уу гүй юу тэгээд л унаад дуусчихдаг эмзэгхэн, богино настай цэцэг. Тийм ч болохоор хүмүүсийн сонирхлыг их татдаг биз.
Түрүү сард тайрсан чоолк маань ургаад анх яг иймэрхүү болгох гэж санаж байсан хэмжээнд хүрчихсэн. Толинд харах бүртээ өөрөө өөртөө таалагдаад инээд алдсан хүн нэг ширхэг байна. Цаг агаар сайн дулаарч өгдөггүй, нимгэн хувцастай гарч гүйн гэндсэн хэвээр. Өнгөрсөн долоо хоногийн хүйтэн өдрүүдээр нилээд дайрсан бололтой үе үе хоолой аймшигтай загатнан хүг хүг хийлгэн хөхүүлэн ханиалгаастай. Хаширлаад хавар намрын гутлаа буцаад өмсцөн. Нэг дулаан мянган лан гэдэг билүү, тэрэн шиг хөл дулаан байх чинь мянган жаргал юмаа.
Тархинд элдэв бодлууд эргэлдсэн хэвээрээ. Хүн ганцаараа байх үедээ өөрөө өөртэйгээ илүү ойр, дотоод дуу хоолойгоо илүү ихээр сонсож, өөрийн жинхэнэ мөн чанараа илүүтэй сонсдог юм шиг ээ. Хэдий чинээ олны дунд байна төдий чинээ өөрөөсөө холдож байдаг шиг. Угаасаа бүр төрсөн цагаас авахуулаад хүн гэр бүл ээж аав гэсэн хүрээлэл дунд өсөж торнихдоо өөрийн мэдрэмж, дотоод дуу хоолойнхоо хүслээр биш дэргэд байгаа бусдын нөлөөнд автаж, улмаар жинхэнэ давтагдашгүй ганц хувь болох өөрийгөө сонсож чадахгүй бүр мартаж гээж орхидог юм шиг байна. Тэгэж болохгүй, ингэж болохгүй, юм чинь ийм л байх ёстой гэсэн бусдын итгэл үнэмшилд автах тусам өөрөө өөрөөсөө холдож байдаг. Өөрөөсөө холдох шалтаг шалтгаан, сатааруулах зүйлс маш олон ч байдаг юм байна. Жишээ нь кино үзлээ гэж бодоход зохиогчийн санааг өөртөө тулгаж байгаа явдал цаад утгаараа, мөн ном уншлаа гэхэд бас хэн нэгний ертөнцийг өөртөө тулгаж байгаа л гэсэн үг. Гэхдээ нэгэнт өөрөө зохиож чадахгүйгээс хойш үзэхгүй уншихгүй гээд яах ч билээ.
Ямар ч бичиг цаасан дээр хуульчилж дүрэмлээгүй амьдралаас бий болсон дэмий хууль дүрмүүд их олон. Хэн нэгэнтэй адилхан, төстэй замаар л явахгүй бол хүн биш болж ирж байгаа юм шиг. Тийм болохоор хүмүүс жинхэнэ өөрөөрөө байхаас ичдэг бас айдаг. Өөрийн итгэл үнэмшилдээ бат нот зогсох нь цөөн, аман дээр гарсан үгээ буцаагаад залгидаг хулчгар бас нэгэнт амнаас уначихсан үгэндээ эзэн суугаад өөрөө өөртөө үнэнч байж чаддаггүй хуурамч, гээд тоочвол их олон зүйл байнаа. Тэгээд л амьдралаа дуусан дуустал бусдыг дуурайж, бусдын үзэл бодлоор тархиа угааж байдаг. Харамсалтай нь өөрөө өөрөөсөө холдоод би хэн бэ гэдгээ мэдэхгүй явсаар дуусдаг байж магадгүй.
Ганцаараа байгаа энэ хугацааг ихэд олзуурхаж байгаа. Амжаад их юм ухаараад, сураад авчихья гээд. Тэртээ тэргүй өмнө маань маш том амьдрал хүлээж байгаа. Нүсэр хамт олон, том гэр бүл. Тэр цагт өөрөө өөрөөсөө холдох нь ойлгомжтой. Гэхдээ ямартай ч өөрийгөө гээхгүй байх гэж найдаж байгаа. Бүгдийг нэгэнт ойлгосон учраас тэр.
Хүн хэзээ ч өөрийгөө сонсох боломж өөртөө олгодоггүй. Идэж байхдаа, унтаж байхдаа хүмүүс яг тэр үйлээ хийж чаддаггүй. Ам нь идэж байгаа хэдий ч тархинд нь идэж байгаа хоолны тухайд бодол байхгүй өнгөрсөн рүү, эсвэл ирээдүй рүү гээд хаа нэгтээ явчихсан байдаг. Унтаж байхдаа ч гэсэн өдрийн болсон явдлын тухай, хүүхдийнхээ тухай, эхнэр, нөхрийнхөө тухай, эсвэл маргаашийн тухайд сайн муу аль нэгээр нь бодож байдаг. Гадаа алхаж байхдаа ч бас хөл доор нь юу байгаа, хөлөө хэрхэн яаж зөөж байгаа зэргээ төдий л анзаардаггүй. Хаа холын америкт байгаа хэн нэгний тухай, хажуугаар өнгөрөх хүний тухай гээд л хором бүрдээ өөрөө өөрөөсөө холдчихсон, өөрийгөө гээчихсэн байдаг. Гэтэл өөрт нь маш том ертөнц, маш дотны найз үргэлж хамт байж ямар ч хяналтгүйгээр өгч байгаа командын дагуу хий гэсэн үйлдэл бүхнийг нь үг дуугүй хийж байдаг. Даанч эзэн нь түүнийг хэрхэн дуулгавартайгаар өөрийнх нь төлөө ажиллаж байгааг мэддэггүй. Тэрийгээ олж харж, одоо цагт хийж байгаа үйлээ анзаарч, тархинд байгаа бодлоо ажиглаж, сэтгэлд төрж байгаа мэдрэмжээ сонсож чадаж байвал сая өөрийгөө, хамгийн сайн найзаа олж харж байгаа явдал юм шигээ.
Хэрвээ хүн өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, жинхэнэ өөрийн мөн чанараа нээж тэрэнтэйгээ хөл нийлүүлэн аливааг хийж чадвал эрүүл саруул, цовоо сэргэлэн, амар тайван, илүү урт насалж маш ихийг бүтээж чадах юм шиг санагддаг. Бие, сэтгэл, бодол, мэдэрхүй гээд бүх зүйл нэг зүгт чиглэж, нэг шугам дээр оршиж байгаа болохоор тэр.
Хэрвээ хүн өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, жинхэнэ өөрийн мөн чанараа нээж тэрэнтэйгээ хөл нийлүүлэн аливааг хийж чадвал эрүүл саруул, цовоо сэргэлэн, амар тайван, илүү урт насалж маш ихийг бүтээж чадах юм шиг санагддаг. Бие, сэтгэл, бодол, мэдэрхүй гээд бүх зүйл нэг зүгт чиглэж, нэг шугам дээр оршиж байгаа болохоор тэр.
Бичих юм маш их байвч ингээд зогсохоос... Энэ өдрийн тэмдэглэл нэг иймэрхүү.
Sunday, 8 April 2012
2012-04-08
Энэ долоо хоног бүхэлдээ их хүйтэн өдрүүдтэй болж өнгөрлөө, өчигдөр өнөөдөр хоёрыг эс тооцвол. Өнөөдрөөс овоо нуруу тэнэгэр алхах боломжтой боллоо. Цаашид ер нь дулаарч байгаа юм шиг байна, гэж бас найдаж байна. Нэг дэх болоод хоёр дахь өдөр бороотой бас дээрээс нь маш их салхитай хүйтэн өдөр болсон. Борооноос халхлах гэж барьсан шүхрээ салхинд алдахгүй гэж хичээхдээ хүчтэй үлээлтэд тэсэлгүй арай л нисчээгүй, дэрс шиг хүн чинь овоохон үлээлтэнд хөөрчих гээл байлаа. Яивийж жайвийсан хэлбэрээ алдсан шүхэртэй, өмссөн хувцас нь пөмбийж бамбайсан, шүхэрээ салхинд алдахгүй гэж салхитай тэмцсэн хүмүүс энд тэндгүй. Ер нь тэр салхи шүхэрний чанарыг таниулчих шиг болсоон. Хямдханууд нь бол шүхэр гэхэд хэцүүхэн л болдым байна лээ. Энд ирсээр анх удаа ийм ер бусын салхитай байхыг үзлээ, гончиг минь. Тав дахь өдөр өрөөний цонхоор тусах өглөөний наранд хууртаад нимгэн хувцаслаад гараад явцан чинь өнөө цөөн хэдэн цусны улаан эсээ бүгдийг нь хөлдөөгөөд тавиад туучих шахсан. Өөрөө мөрөөрөө дарахгүй хажуугаар зөрөх өрөөл бусдыг бас дааруулж дам бус нүгэл үйлдэв. Хүйтэнд нүцгэн шагайгаа гялалзуулсан хальсан тиркоо, огтор банзал угалсан хүүхэн яаж л олигтой харагдахав дээ. Би өөрөө тийм хүн хараад чичирчихдэг юм чинь нүцгэн шагайгаа гялалзуулсан намайг харсан хүмүүс дотроо чичирч байсан нь ойлгомжтой.
Өнөөдөр бол яг зуны нэг тийм сэрүүхэн талдаа өдөр шиг байна. Өвлөөс шууд зун болох гээд байна уу гүй юу. Явж явж хоёр улиралтай болно гээд байдаг нь үнэн ч болох гээд байгаам шиг. Амар л биз дээ, хавар намрын хувцас хунар гэхгүй шууд өвлийн хувцаснаасаа нүцгэн гүйгээд эхэлчихвэл. Эдийн засгийн хувьд ассар хэмнэлттэй амьдрах нь байншд. Бас хаврын синдроом энэ тэр гэж домбоорохгүй. Та нар хэр синдроомтож байна даа...
Өнөөдөр бол яг зуны нэг тийм сэрүүхэн талдаа өдөр шиг байна. Өвлөөс шууд зун болох гээд байна уу гүй юу. Явж явж хоёр улиралтай болно гээд байдаг нь үнэн ч болох гээд байгаам шиг. Амар л биз дээ, хавар намрын хувцас хунар гэхгүй шууд өвлийн хувцаснаасаа нүцгэн гүйгээд эхэлчихвэл. Эдийн засгийн хувьд ассар хэмнэлттэй амьдрах нь байншд. Бас хаврын синдроом энэ тэр гэж домбоорохгүй. Та нар хэр синдроомтож байна даа...
Энэ блогспот чинь синдроомтоод байгаамуу, зураг оруулж болохгүй хальт айлгүйтдэг байшд.
Subscribe to:
Posts (Atom)

