Sunday, 22 April 2012

Амиа бод

Над араб зүгийн хэдэн найзууд байдгийн. Маниуд сайбэр коммуникэйшнтэй. Тунис, Ливи, Египт гэх мэт Исламийн шашинтай улс орнуудын ард түмний үр сад. Олоон жилийн өмнө ноёрхож байсан арабийн эзэнт гүрэн гээчээ дор бүрнээ эргүүлэн сэргээж эрх мэдлийг гартаа авах сонирхолтой бүлэг хүмсүүд их байдаг гэнэ. Тиймдээ ч ийнхүү өвөр зуураа тэмцэлдэж байдаг юм байх. Жишээ нь Осама бин Ладен, Каддафи гэх мэт үе үеийн цогтой тэмцэгч цуутай аавын хөвгүүд. Яг өөрсдийнхөө энэ сэтгэхүйгээр надад нэг асуулт тавьсан нь танай монголчууд бас ингэж тэмцэлддэг үү??? Гүй чиш, ямар шалтгаантай гэж тэрэв гэхэд Танай улс чинь мундаг том эмпайр байсан шд. Одоо тэрийгээ эргүүлж бий болгох сонирхол байдаггүй юмуу гэнээ. Өө гүй гүй биднүүд мундаг түүхтэй болохоос биш одоо бол их төлөв даруу амар жимэр амьдардааг гэсэн яриа тун саяхан сар гаруйн өмнө болоод өнгөрч билээ.

Тэгсэн чинь бас ч үгүй юм шиг байна шүү. Тэрхүү арабийн ертөнцөд болоод байгаагаас долоон дор, бүр ичгүүртэй юм болоод байгаан байншд. Толгой хагаравч малгайн дотроо гээд гадагш цацагдахгүй байгаа болохоос биш. Өчигдөр хальт оймс энэ тэр гялалзсан бичлэг үзлээ. Сайн найруулсан баримтат уран сайхны, эмэгнэлт бас дэтэктив төрөл жаанрийн кино шиг л санагдсан (ийм төрлийн кино байдаг ч юмуу гүй ч юмуу). Нэгсэг бүлэг нөхөд  баригдуулах гээд баригдах хүмүүсээ хүлээгээд суужийгаа харагдсан. Баригдахын өмнөх айдас хүйдэс үгүй харин ч найрлаж байгаа аятай санагдасныг нуух юун. Сүржин эхлэл, төгсгөлтэй мөртөө яг оргил хэсэг дээр нь бичлэг байхгүй. Тиймэрхүү бичлэгүүд зөндөө л байх шиг байна лээ. Ганцыг нь үзээд юу болсон тухай баримжаа авсан нь хангалттай. Ер нь монголын мэдээллийн сайтуудаар шагайх ч дургүй, өнгөтэй өөдтэй юм нэг ч байхгүй. Улс төрч гэдэг сэтэртэй ухнууд нь нэгнийгээ хэмлэсэн, дагаж далбайгчид нь улыг нь долоож долигоносон бөөн хэрүүл, захиалгат зохиомжууд. Бүх сайт нь бүгд адилхан.

Монголын төр засгийн тухай бодохоор дотор муухай оргижийна. Ичих нүүр, айх айдас түй ч байхгүй. Яс юман дээрээ таваг хоолны төлөө л ингэж байгаа биз дээ. Хэн нэгнээс таваг хоол илүү идлээ ч яалаа байлаа ч яалаа. За за энэ ч яахав, муу муухай бүхнээс холуур байхыг эрхэмлэх нь амиа бодох хамгийн зөв шийдэл ажгуу, нэгэнт иргэн гэдэг үүргээ биелүүлэх боломж олдохгүй байгаагаас хойш.

10 comments:

би said...

Үнэхээр тоохгүй орхиё гэвч тэгж бас болохгүй л болчихоод байгаа юмдаа. Жишээн Туул гол маань ширгэж тасарч байна гэвэл яаах уу? Бид 1000 байгаль эхээ хамгаалаад дээр байгаа эрхмүүд хэдэн хятадуудад Туулын эрэг дагуу газар өгч хэдэн арьсны үйлдвэр нь Туул голоо бузарлаж, хэдэн барилгын компаниуд нь элс хайргыг нь ачаад, бид нээрээ юу хийх ёстой вэ, үнэндээ би бол зүгээр нэг муулаад хараад суумааргүй байна яг одоо.

Монгол бүсгүй said...

арга тасраад ийнхүү уйлагнаж сууна даа. иргэний үүрэг, эх орнч сэтгэл хичнээн байгаад яах юм хий дэмий л хэдэн эсээ үхүүлж байна. хэдэн жил наслана гэж бүтэхгүй юмны төлөө шаналж суух вэээ, нэгэнт биднийг сонсохоос өнгөрсөн, харин ч дургүйгээ хүрвэл буудчихдаг болсон төр шүү дээ. тиймд амиа хойхолсон нь дээр болчоод байгаан бишүү, төр засгаас ард түмний төлөө хийж байгаа юм юу байгаан, хүүхэд чихрээр хуурдаг шиг хэдэн халтар цаасаар нүд хуурчаад.

эхэндээ ч өөдрөг төсөөлдөг байлаа, одоо бол үгүй хаана аятай амьдрал байна тийшээ л явна гэж бодогдох болсон.

би said...

Тэр тал дээр бол үнэхээр бидний өөрсдийн сонгосон л хүмүүс шүү дээ. НЭгэнт өнгөрсөн гэж бодохгүй байнаа, хэзээ ч тэгж бодмооргүй байна.

би said...

Миний хувьд харин ч эсэргээрээ иргэний үүрэг, эх оронч сэтгэл иргэд бидэнд өөрсдөд минь дутагдаж байгаа л гэж боддог. Магад үгүй ч байж болно. Эх орон гэж худлаа цээжээ дэлдэгсдээр дүүрээд байх шиг. Гэвч хүсвэл хүн бүр дор дороо эх оронч байж иргэний үүрэгээ мэдэрдэг болчих юм бол энэ бүгдийг өөрчилж чаднаа, би бол тийм ирээдүй байгаад итгэдэг. Бид аль сайхан газар луу зугатсаар байгаад тэр газраа шавчих юм бол угаасаа хэзээ нэгэн цагт тэр сайхан газар чинь ч үгүй болно. Бид өнгөрөөд дуусчихдаг юмаа гэхэд бидний үргэлжлэл бий шүү дээ. Мэдэхгүй юм даа, ми хувьд ээж болсон тэр цаг мөчөөс эхлээд хийх үйлдэл бүрээ миний үр хүүхдэд хожим хэрэг болно гэж бодож хийх гэж оролддог болсон. Өөрийн иргэн хүний хувьд хүүхдээ зө сайн хүмүүжүүлж чадвал эх орны өмнө үүргээ сайн биелүүллээ гэх ухаан мундаг юм боддог болоод байгаа шд.

Монгол бүсгүй said...

Тэр үнээн, ямар ард түмэн байна тийм төр засаг байдаг гэсэн үг байдаг. Дөрөв дөрвөн жилээр хууртсан ард түмэн одоо нэг ухаарвал ухаарах болсон. Гэхдээ одоо монголын ард түмэн юу руу ихэвчлэн хошуурч байгаа вэ гэвэл миний ажигласанаар бөө, лам, бөх, хурдан морь гээл хошуурч байгаашд. оюунлаг, гэрэл гэгээ рүү тэмүүлж байгаа нь хэд бол???

ард түмний сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй, хуучин цагт соён гэгээрүүлэх гэж ярьдаг байсан шиг ллл.
аль феодалийн үеийн сэтгэлгээнээсээ салаагүй байгаа цагт нэг иймэрхүү л байх байх даа.


тэгэж бодохгүй гээд ямар ч үр дүнгүй үнэтэй цаг хугацаагаа өнгөрүүлэх л болчоод байгаам даа.

Монгол бүсгүй said...

үр хүүхэд үргэлжлэл минь яаж амьдрах бол гэж төсөөлөхөөс айдаг, шалтгаан нь өнөөдөр худлаа үнэн нь мэдэгдэхгүй газрын наймаа, ашигт малтмал гэдэг нэрийн доор эргэж сэргэхгүйгэр сүйтгэгдэж байгаа газар нутгийг хараад л тэр.

үнэндээ энэ бүхнийг хийгээд байгаа хүмүүсийн талаар хэлэх муу үг минь дуусцан. халуун цусаа урсгаж, утсан чинээ амиараа тэмцэж олсон газар нутгийг нь таваг хоолны төлөө худалдаж байгааг өвгөд дээдсийн сүнс хараад цусаар уйлж суугаа байх даа гэж бодогдож зүрх шимширдэг.

мэдэхгүй ээ би лав монголчуудыг эх оронч гэж хэлж чадахгүй, уучлаарай. эх орны төлөө юу хийж байгаа юм, хэрвээ тийм сүрхий эх оронч юм бол эв эеэ хичээгээд хамтраад эх орны төлөө нэг юм хийгээд үзэх хэрэгтэй. би би гэсэн тусгаар сэтгэлгээтэй нүүдэлчин монголчууд нэгдэж нэг тийш зүглэж зүтгэх нь юу л бол. гэдсэндээ хөлөө жийлцдэг гэж хэзээнээсээ л үгтэй шүү дээ.

Энэ бүхнээс намайг монгол хүн биш болж гэж бодуузай, үгүй. буруутай эвлэрээд суудаггүй, болно доо, за яахав гэсэн уужуу ухаантай байхаас залхаж байна, монголчууд дэндүү уужуу хүмүүс тийм дээ ч өнөөгийн нөхцөл байдал хүрчихсэн.

би said...

Яг үнэн цусаар уйлж байгаа байх. Би ч бас тэгж боддог. Харин эх оронч хүн олон биш учираас ийм байгаа л гэж боддог. Заавал төр засгаас хамаарахгүйгээр эх оронч байж болноо гэж боддог. Заавал том зүйлээс эхлэхгүйгээр эх оронч байж болноо гэж боддог. Бид бол шилжилтийн нийгмийн хүмүүс. Бидний хойч үедээ үлдээх зүйлийг л бид хийх гэж эрмэлзэх хэрэгтэй юмуу л гэж боддог доо. Өнөө маргаашийн хоолоор ходоодоо зогоож, юуны тулд яаах гэж амьдраад байгаагаа мэдэхгүй өдөр хоногыг өнгөрөөгсөд олон. Гэхдээ хэрвээ гарц байдаг бол тэрнийг мэддэг нэгэн байгаа бол бусдад тэрнийгээ түгээх хэрэгтэй, бусдыг уриалж байх хэрэгтэй, хэзээ нэгэн цагт үр дүн заавал гарнаа гэдэгт би итгэлтэй байдаг

Монгол бүсгүй said...

Удирдаж байгаа төр засаг нь гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрах боломж олгохгүй байхад бор ходоодоо борлуулахын төлөө бор зүрхээрээ зүтгэж байгаа ард түмэн эх орон гэж бодох сөхөөгүй байгаа байлгүй дээ. өөрөөр хэлбэл аливааг сайн сайхнаар харж сэтгэл уужуу амьдрах боломж бүрдээгүй байгаа нийгэмд илүү дутууг бодох зав зай нь юу л бол.

гэвч мэдээж хэрэг хийж байгаа ажил үйлээрээ эх оронд, ард түмэнд тус нэмэртэй юм хийж байгаа хүмүүс байгаа. гэхдээ тийм хүмүүс хэтэрхий цөөхөн тиймдээ ч хэрвээ хөгжил гэдгийн тухай ярихад хүрвэл тэрнийх нь хурд яг яст мэлхийнийх шиг л байгаа.

шалтгаан нь өнөөх л монгол хүний сэтгэлгээний онцлог. нүүдэлчин соёлоос нийгэмших гэж зүтгээд л зүтгээд л байдаг, ардчилсан орон болсон гээд хөөрцөглөөд байгаа хэдийч тэрийгээ баталчих юм төдийлөн алга, үүргээ мэдэхгүй эрх чөлөөтэй гэж цээжээ дэлдэгсэд л олширсон байх.

би said...

Миний мэдхийн хэнээс ч хамааралгүйгээр хөдөлмөрлөөд маш сайхан амьдарч байгаа олон хүн бий. Хэн ч наашаа гэхгүй түлхэж байхад л хэнд ч гомдоллохгүйгээр хөдөлмөрлөөд үр дүнгээ хүртээд сайхан амьдарч чадаж байгаа тэдгээр хүмүүсийг харахлаараа би өөрийсөө болон ядуу зүдүү амьдарч байгаагаа бусдаас хамааралтай мэт амьдарч байгаа хүмүүсээс ичдэг. Хэрвээ хөдөлмөрлөж чадвал амьдрах хамгийн боломжтой нийгэм шүү дээ манай нийгэм. Миний хэлэх гээд байгаа санаа минь гэвэл хэт олширч байгаа тэдгээр цээжээ дэлдэгсдээс өөр байж, ялгарч өөрөөр сэтгэж байж л ирээдүнй сайхан амьдрал үүсэх байхаа гэж. Аль ч улс оронд манайх шиг ийм нөхцөл байдал нийгмийн шат дамжлага байжил байсан. Давж гарсан шүү дээ. Тэгээд хэцүү ийм нийгэмд нэг нь ч нэг гэлгүй бусдадаа сайн сайхны үрийг тарьж байвал аяндаа манай орон сайхан болноо. Би ч бас шүүмжилдэг лдээ. Гэхдээ шүүмжлээл яваад байхаас үнэндээ одоо залхаж байнаа гэж. Өнөөдөр Туул голоо хараад уйлмаар болсон байна. Өөрийн зүгээс чадах бүх зүйлээ хийнээ гэж бодож байгаа.
Уучилаарай, сэдвийн чинь доор бөөн л юм бичээд хаялаа. Өнөөдөр яг Туул голын талаар юу хийж яааж болох талаар бидний хэдэн нөхөд яриа хийж байтал чиний бээгийг уншаад хөөрөөд л баахан юм цээжний гүнээс ундарчихжээ ккк

Монгол бүсгүй said...

Өөрийн гэсэн жижиг бизнес гэх мэт төрөөс үл хамаарах юм хийгээд болж байгаа хүмүүс байгаа байгаа. Миний хувьд тиймэрхүү юм хийж амьдарч чадахгүй шу гэдэг юм руу орсон учраас төгсч очоод юу хийх вэ гэдэг асссар бүрхэг. өнөөдөр монголд шу, боловсролын салбар ямар төвшинд явж байгаа билээ. хамгийн тэргүүнд байх ёстой зүйл нилээн хойгуур л жагсаж байгаа байх.

аа тэр туул голын хувьд ганц туул голын эргэн тойронд ч биш байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа ямарваа нэг аж ахуй нэгж штс, уул уурхай, аялал жуулчлалын бааз гэх мэтүүд анх БОЯ-наас эрх авахдаа өчнөөн сайхан амлалт өгөөд авдаг, гэтэл хамгийн энгийн үүрэг болох нөхөн сэргээлт энэ тэр нь байдаггүй юм билээ, нөхөнсэргээлтийн талаарх тайлан энэ тэр нь өмнөх ажлаа коопийдчихсон юмнууд байдаг анзаарагдсан, монголчууд өөрсдөө ингэж нүглийн нүдийг гурилаар хуурч байхад нөгөө том том толгойнууд дээрх гадаадын нөхдүүд яаж хулхидаж байгааг таашгүй. бохирдож, ширгээд , онгон байдлаа алдаад дуусч байгаа байгаль одоо дүүрсээн, гишгэх газартай, нүд анихдаа шингэх хөрстэй байгаасай гэж л гуйдаг. хэрвээ энэ газар нутаг гадагш нь дотогш нь худалдаад байгаа гэсэн хов жив шиг ярианууд үнэн бол шүү дээ.