Sunday, 15 April 2012

2012-04-15

Нандиагийн ток шоу гээд дажгүй нэвтрүүлэг байх шиг байгаан. Хааяа нэг гарч байхтай нь тааралдвал үзчихдэг, дугаар бүрийг үзэж амждаггүй юм. Өнөөдрийн дугаарт нь зохиолч Шүүдэрцэцэг, дуурийн дуучин Отгонжаргал, Гайз хамтлагийн Мийгаа нар оролцов. Хоёр жилийн өмнө Шүүдэрцэцэгийн өгүүллэгүүд гээд ганц нэг бүтээлийг нь сайтуудаас уншиж байсан. Ану хатан гэж түүхэн роман бичээд одоо түүгээрээ кино хийж байгаа юм байна. Киноны гол дүр болох Ану хатанд дуучин бүсгүй, Галдан бошигт хаанд дуучин залуу сонгогджээ. Нэвтрүүлгийн явцаас ажиглахад дуучин залуугийн хувьд биеийн хэлбэр, царай төрх бас дээрээс нь биеэ авч яваа байдал зэрэг нь хааны дүрд тоглоход буруудахгүй юм шиг анзаарагдав. Харин дуучин бүсгүй үнэндээ таалагдсангүй. Гадаад төрх бие хаа нь болж байна гэж үзэхэд асуултад харуулж буй байдал зэргээс яавч хатан хүний дүр төрхийг чадварлаг гаргаж чадахааргүй санагдлаа. Өнөө цагт зоригт хатдын дүрд тохирох эмэгтэйчүүд бараг байхгүй болжээ. Мандухай хатны дүрийг Сувд гуай хэрхэн гайхалтай бүтээсэн шиг Ану хатны дүрийг гаргаж чадах болов уу, тун эргэлзээтэй!!!

Ер нь одооны жүжигчин бүсгүйчүүд царай төрхийн хувьд хэнд ч гологдохгүй болсон хэдий ч ясны жүжигчин чанарынхаа хувьд хуучны жүжигчдийн хаана ч хүрэхгүй болжээ. Миний хувьд Ану хатны дүрд жүжигчин Анхням тохирох юм шиг санагдсан. Өөрт оногдсон дүрээ чадварлаг гаргачихдаг, өөрийн гэсэн ертөнцтэй гайгүй жүжигчин гэж үнэлж явдаг юм.

За тэгээд дуучин бүсгүй өндөр үнээр бүтээгдэж байгаа түүхэн кинонд хариуцлагатай бөгөөд амжилттай тоглож ард түмний сэтгэлд хоногштол дүрээ бүтээгээсэй гэж л хүсье дээ.

13 comments:

Тэмээчин бүсгүй said...

Би бас Нандиагийн энэ нэвтрүүлэгийг их үздэг байснаа больчихсон. Нөгөө л нэг хэдэн одонцоруудтай яриад байдаг шиг санагдсан. Дуурийн дууч хүүхэн харин яаж тоглох бол доо. Би одоо Defacto-г үздэг болоод байгаа.

Монгол бүсгүй said...

@ Тэмээчин бүсгүй:

Ганц нэг дугаартай нь таарахад үзэж болохоор л санагдсан.

Defacto нэвтрүүлэгтэй хоёр ч удаа таарч байсан юм байна. Нийгэмд их хэрэгтэй хүмүүс оролцдог юм билээ. Миний таарсан хоёр нэвтрүүлэгт хоёр эдийн засагч хүн орж байсан санагдана. Тун сайн боловсорсон хүмүүс шиг байсан.

Keeper said...

Нандиагийн шоу дажгүй шүү. Дажгүй яриа өрнүүлдэг ч Опрагийн шоуг арай л дууриацан, бэлэг өгч бга нь.

Defacto гоёшт. Хөтлөгч нь их оновчтой асуултууд тавьна бас маш сайн ярьдаг. Би дээр Америкийн элчинд ажилладаг хараагүй охин орсон нэвтрүүлгийг нь үзсэн. Тэр охинийг биширсэн шүү.

Монгол бүсгүй said...

@ Keeper

Нээрээ баахан бэлэг өгөөд байсан шүү.

Тэр дугаарыг нь олж үзэх юм сан. Миний үзсэн дугааруудад лав их мундаг боловсролтой хоёр хүн оролцож байсан.

Keeper said...

тэр дугаар нь энэ бн http://www.youtube.com/watch?v=tOGKoc1vQQc

Хүн санаа said...

Нандиагийн ток шоунд оролцож байж билээ.

Тэмээчин бүсгүй said...

Хүн санааг таньчлаа ккк.

De facto-д дуучин Б.Сарантуяа, Төгөлдөр хуурч С.Саянцэцэг энэ тэр орсон нь youyube дээр байгаа үзээрэй. Үнэхээр гого.

Хүн санаа said...

ккккк. Чи угаасаал намайг танидаг биз дээ.

Монгол бүсгүй said...

@Keeper

Энэ линкээр орсон өөр хүмүүс орсон дугаар гарч ирлээ. Хайгаад үзвэл олдож магадгүй.


@Хүн санаа

Өөрөө хэн гэдэг од вээ?


@ Тэмээчин бүсгүй

За тэгнээ хөө :-)

Хүн санаа said...

Би юу? хи хи
Яагаавв өнөө Хүнсанаа л ээн.

Монгол бүсгүй said...

Юу билээ Хүн санаа гэж хипооп дуучин байдаг билүү?

Хүн санаа said...

Үгүй хүүхдийн дуучин. Нөгөө яагаав нүцгэн...:P

Монгол бүсгүй said...

Хүн санаа

Үзэл сурталгүй юм, хүүхдийн өмнө шалдлаад...