Monday, 29 August 2011

Өвс идэж ус уусан амьтан

Аав маань надад ийм нэр өгсөн. Учир нь уржигдар яасан ийсэн нь мэдэгдэхгүй дээшээгээ огиод, хамаг бие сульдаад баларсан. Бүр бодоод бодоод шалтгааныг нь олоогүй. Гэнэт хурц юм хум идэж уугаад тэгчүү ингэчүү гэсэн таамагтай өнжсөн. Орой нь хүнээр судсаа үзүүлсэн чинь наранд цохиулаад наршчихсан байна гэхээр нь гэнэт шалтгааныг нь олов шүү. Урьд өдөр нь эгчийн бага хүүг салхилуулж байгаа нь гээд баахан гадаа суусны маань үр дагавар нь тэр. Уул нь цамцныхаа малгайг өмсөөд, нуруугаараа нар луу хараад хэрэндээ л хөдөлмөр хамгаалалт сайн хийж суусан чинь хагас цагийн наранд цохиулцан байгаамдаа. Дээрээс нь гэнэт сүү тараг өрөм гэх мэт хурц юм идэж уусан нь ч бас нөлөөлсөн байна гэсэн. Тэгээд аав маань өвс идэж ус уусаар байгаад нүнжигтэй юм хүлээж авахаа бльцон байна гэж анхааруулах зэмлэх хоёрын хооронд хэлсэн нь их бодууштай санагдав. Учир нь мань хүүхэн нь цагаан хоолтон болоод нилээд хугацаа болж байгаа юм. Шингэн зүйл уусны хүчээр гайгүй тэнхэрэв, ккк.
Том эгчийн маань бага хүү гэж хамаг хайр өхөөрдлийг татсан муухай амьтан байнаа. Би лав хүүхдээ гарвал дэргэдээс нь салахгүй юм шиг байлээ. Хараад л хэвтээд байх шинжтэй ер нь. Хүүхэд гэдэг чинь яасан муухай амьтан байдгийн. Хайр өхөөрдөл гээд хамаг юм хөдөлгөчих юм.
Амралтын хугацаа маань ужээ дундаасаа хэтэрчлээ. Хүүхэд багачуудтай наадаж л амарч байна даа би нь. Хүүхдийн ертөнц гэж хиргүй тунгалаг ямар ч ариухан юм дээ...  

Wednesday, 24 August 2011

Эх орон мину зээ

Монголдоо ирцэн гоё бай-нөө. Баахан хөдөөгүүр явлаа. Болдог бол чумдаан дүүрэн агаар аваад явах юмсан. Ёстой л налайж байдаг газар юм байна дөө, манай монгол.

Tuesday, 16 August 2011

Жинхэнэ эр хүний нэг чанар

Хэдүүн хэдхэн хоногийн өмнө нэг айлаас нилээд хүнд юм авчирах болоод танил эмэгтэйтэй хамт найзынхаа ажлын газраас тэрэг аваад явлаа. Буцаж ирэхдээ яаж ирэх үү ийх үү, дийлэх болуу тэнд нэг таньдаг монгол эрэгтэй хүн байгаам чинь дөхүүлээд өгчих байлгүй гэсэн юм хоорондоо ярьсаар очлоо. Очоод өнөөх таньдаг эрэгтэйгээр арайх гэж туслуулан өнөөхиигөө гаргуулаад тэргэн дээрээ тавиад нөгөө хүнээ хүргээд өгий гэхийн болуу гэж бодоод байдлыг хартал еээр тэгэх шинж алгооо. Хөдөлж ядаад, янцаглаад бүррр нэг дургүйд хүчгүй байгаа нь илт ээ. Дотроо муу эр хүний гол, хүч муутай хоёр эмэгтэйд ганц удаа тусалчихгүй гэж бодогдоод тэрэгтэй юмаа ганцаараа түрээд яваад өгсөн, шарандаа. Араас хамт явсан эмэгтэй маань гүйгээд ирсэн. Монгол эр хүн байж арчаагүй амьтан гээд би яаж дуугүй байхав, үглээд. Тэгсэн өнөөх чи сайн гуйхгүй яасын гэнээ. За яршигоо, байдал дэндүү тодорхой байхад, за яахав буянаараа бол гээд орхицон. Түрүүний бичлэгэн дээр гарсан гэр бүлтэй найз маань гүй мөн их тусалдаг байжээ. Хүнд өргөж тээх юмнуудыг гаргаахгүй шүү, явсан өдөр нь л үгүйлж эхэлдийм даа. Түрж явсан тэрэг маань харин их дуулгавартай тэрэг байв шүү азаар, бид хоёр зүгээр л замыг нь дагаад явсан даа бараг л. Байрныхаа гадаа ирээд өнөөхийгөө яаж оруулах уу гэжийтэл хаанаас ч юм нэг ах гараад ирцэн оруулах гэж байгаамуу, тийн гэсэн чинь сээффф хийтэл өргөөд гурван давхарт гаргаад өгцөн. Би баярласандаа бараг аньсага чийгтүүлээгүй. Гол нь хэн ч туслаач гэж хэлээгүй байхад бас дээрээс нь огт танихгүй байж ингэж эр хүний зан гаргасанд хайр хүрээд нэээх гоё байсан. Ёстой жинхэнэ монгол эр хүн гэдэг чинь энэ байдымшд гэж хажуудахдаа хэлээстэй бас. Баярласандаа хамаг сайхан ерөөлөө хэлсээн.
Ийш тийш явахад цүнх чимдаантайгаа өргөж тээх гэж эмэгтэй хүнд нэг асуудал байнаа. Хирээ мэдэхгүй нээх том чимдаан чирэхийг нь яаахнуу. Оросод явжийсан, байрнаасаа гарах санаатай том чимдаандаа түүртээд шатны хажууд мунгинаж зогстол нэг бакь залуу ирснээ чимдааныг маань шууд аваад, тэгснээ эргэж хараад дагаад яв гэгээстэй. Гарч ирээд очих газар чинь хаанав энээ тэрээ гээд бас үнэн тусархуу, мужикнийий байгаам чинь. Ийм үед л эмэгтэй хүн гэдгээ мэдрэх юм байшд, нээрээ.
Бас анх удаа нэээх хол хилийн чанад руу явлоо. Хаана очих ийхээ ч сайн мэдэхгүй бүв бүрхэг хүн. Азаар онгоцонд хажууд суудал таарсан хүн миний очих хотын хүн байж таарсан, бурхан л цаанаас нь явуулцан юм болов уу гэлтэй тэр хоёр гурван зуун хүнээс тэгэж суудал таарцан байгаам. Нислэг хоёр дамжсан, эхний нислэгт таараагүй мөртөө яг хэрэгтэй сүүлийн нислэгт маань тэгэж таарсан, үнэн сонин. Бас болоогүй монголд аялчихаад буцаж яваа хүн байсан. Зам зуур маш их тус хүргэсээн. Нилээд настай хүн байсан, одоо амьд мэнд эсэхийг нь харамсалтай нь мэдэхгүй байгаа. Хааяа нэг тэр хүний тухай санах бүртээ юмыг яаж мэдэхэв гээд маанийн үсэг амандаа хэлчихдэг, амьд байвал нэг уулзах юм сан гээл боддог юм.

Гэх мэтээр хүч дутмаг бүсгүй миний амьдралд тус хүргэж явсан эрчүүддээ их баярлаж явдаг юм.

Saturday, 13 August 2011

Найман сар юу юугүй талдаа ороод явчлаа шүү, таминь ээ!

Ойрдоо үдэлт энэ тэр хийгээд тун бийзий байнаа, ккк. Энд хамт ирсэн дотночилж нөхөрлөж байсан хоёр найз маань сургуулиа төгсөөд явж байгаа юм. Нэгэнтээ нь нэг жил хамт амьдарч байсан, тухайн үедээ бидний хооронд үл ойлголцол байсан хэдий ч хожим хэн хэн нь бүгдийг ойлгоод эргэж нөхөрлөсөн юм. Эмэгтэй хүмүүсийн зан хурдан юм хойно муудахдаа ч сайдахдаа ч амархан байдаг даа. Нөгөөх нь гэр бүлтэйгээ ирсэн, үргэлж биш ч хаа нэг уулзахаараа салахаа мэдэхгүй буу халж суудаг найз маань. Хамт ирсэн хүмүүс түрүүлээд явахаар эвгүйм байшүү. Дасаж нөхөрлөсөн хүмүүсээсээ салж одно гэдэг амаргүй эд шүү. Сэтгэлд нэг л хоосон зай үлдчихэж байгаам шиг. Цугласан бүхэн таран оддог хойно одоо яахав дээ, тиймээ.

Дээрээс нь би нь малгайндаа салхи оруулан, хийморь лундаагаа сэргээж ижий аавдаа хацар юугаан үнэрлүүлэхээр алд цэнхэр хадгаа бариад нутгийн зүг хүлгийн жолоог залах гэж байгаа бөлгөө. Бас хөөрхөн бэлтгэл энэ тэр болоод л байж байна. Ээж аавд юу авах уу, намайг энд ирснээс хойш мэндэлсэн шинэ хүүхдүүдэд юу өх үү гээд л энд тэндээс алга тэнийлгэх бэлэг сэлт цуглуулаад л. Билетээ аль эрт авцан мөртөө профессорт хэзээ хойно хэлж байгаа байхгүй юу. Ашгүй харин проф нааштай хариу хэлсэн. Амралтын хугацаа тодорхой бус, богино эсвэл урт байх эсэх нь. Хотод нэг их удахгүй, үсрээл 2 хононо. Уул нь блоогчин найзууд таануудтайгаа уулзуул уулзмаар л байна. Яг таг амлаж бол чадахгүй нь ээ, санаа бол байгаа...

За нэг иймэрхүү тиймэрхүү л байна :-)

Saturday, 6 August 2011

Би тэсэрмээр байна....

Нэгэн хэвийн амьдралын хэмнэлээсээ гажих нь таалагдахаа болчихож. Гажсан тохиолдолд буруу зүйл хийгээд байгаам шиг л санагдаад нэг л эвгүй бөгөөд итгэлгүй. Уул нь нээх сүртэйм биш л дээ. Нэг л сонин, догдолж хөөрөх юмгүй гөлийсөн ч юм шиг санагдах юм. Цаг нь болоогүй юманд яараад тэгээд байгаам болуу гэж бодогдоод. Яагаад гэхээр бодож байхад миний амьдралд болж ирсэн бүхэн надаас хамааралгүй өөрийн цаг хугацаатайгаар явагдаж ирсэн байдаг юм. Өөрийн итгэл үнэмшил, бодлоос жоохон өөр үйлдэл хийхээрээ шаналаад, өөрийгөө зэмлээд яваад өгдөг зан минь бүүр гаарч өгсөн байна. Бусдын хувьд за юун сүртэйеин гэгдэхээр юманд ингэж өөрийгөө шийтгэж суух ч гэж дээ гэж бодогдох шиг, заримдаа. Сүүлийн үед миний сэтгэл санаа нэг тиймэрхүү байгаа, өөрөө ч ойлгохгүй ойлгоод ч хэрэггүй байх. Хажуугийн хүнд яаж харагдаж байгаагаа би өөрөө таашгүй нь харамсалтай. Нээрээ ингэхэд би бусдад хэн гэж харагдаж, ямар сэтгэгдэл төрүүлдэг юм бол???  гэж анх удаа бодож үзлээ. Хариултыг яаж авах, хаанаас олохоо мэдэхгүй байна. Энэ нэг залхмаар сонин эргүүлэг хэзээ дуусч намайг амраах юм бол???

Бурхан хэрвээ хүний хувь заяаг зурдаг бол миний хайр дурлалын хэсгийг дэндүү сонин зурчихсым байна, аглаг зэлүүд газрын бартаат зам шиг ...

Сүүлийн үед сонсож байгаа дуу...

Friday, 5 August 2011

Усанд сэлж сурахыг шахав...

Өчигдөр лаабаараа амралтанд яваад ирэв. Урд жилүүдэд явж байсан ч энэ жилийнх шиг кайфтай явж байгаагүй юм. Азаар бороо орсонгүй, гэхдээ халуун байсааан. Очоод юм хумаа байрандаа тавьчихаад бүгд л ус руу гүйцгээв. Усны хамгийн гүн хэсэг нь миний эрүүгээр татна. Усанд ороод хэд алхах гэтэл хөл минь тэнцвэрээ олохгүй лав гишгэхгүй л бол хөлөө алдаж уначих гээд эвгүй. Хэсэг газар явтал хөлөө алдаад бүх биеэрээ усан дотор ороод, гарах гэж тэмцтэл дахиж ойчоод юу болсон гэж санана. Хамар, ам, хүд чих гээд гээд нүх бүр лүү ус ороод бүрэн бүтэлтийн байдалд орчив, за ингээд л дуусдаг юм байж гэж бодогдоод аймаар байсан. Туслаараай гэж хашгирах завдал ч болоогүй. Гэтэл азаар хажууд явсан лаабийн непал залуу татаж гаргаснаар аврагдав. Ус гэдэг чинь ийм айхтар эд байдгийнмуу гэж бодохоос бушуухан л уснаас гарахын түүс. Яг үнэндээ урьд нь шилбэнээс хэтэрсэн усанд орж байгаагүй юм билээ. Эргийн чулуун дээр сууж жаал айдас хүйдсээ дарав. Хөнгөхөн болоод ч тэр юмуу үйсэн бөглөө адил усны урсгалд хөл алдах нь маш амархан байсан. Ус үзээгүй энэ монгол хүүхэнд ус таниулья гэж бодсон уу яасан нөгөө непал маань усанд сэлэлтийн анхан шатны техникүүдийг зааж өгөв. Эхэндээ хэцүү байсан ч яваандаа хийвэл ч хийчмээр болоод ирсэн. Гэхдээ л зарим нэг үед ам хамар луу ус орох үед өмнө мэдэрсэн айдас сэргээд аймаар байсаан. Бараг 7-8 цагийн турш усанд өнжив, хамаг арьс үс дэвтэх шиг л болсон. Сүүлдээ ч үнэн кайфтай санагдаад...уснаас гармааргүй.
Орой нь гарын шуу улайраад ирсэн, борлох шинжтэй тэр хэсэг. Уувал ч уучмаар санагдаад байхаар нь вайн уух санал тавьж үнэтэй вайн авчируулчаад уруул хүргэж амсах төдийхнөөс хэтрээгүй, хоолой зурж гашуу оргиулаад. Алхокольноос бүрэн ангижирсан шиг байна. Өдөржин усанд дэлчгэнсний горыг шөнө дундаас амсаж эхэлсэн. Хөл гар гээд биеийн хэсэг газрууд хөдлөх бүр хөндүүрлээд. Өглөө босоход байдал дээрдээгүй нь ойлгомжтой. Босоод голын эрэг дээр очиж бяцxан угаалга үйлдэж, мэйк-ап хийсэн нь үнэн сааак байв шүү. Хажууд гол соржигнон урсаад л, яг монголынхоо хөдөөд сууж байгаамшиг. Зуны зугаатай өдрүүд минь хөвөрсөөр л ....