Tuesday, 31 May 2011

Их хааны төрсөн өдөр

Өнөөдөр монгол хүнийхээ хувьд заавал бичлэг оруулах ёстой. Одоогоос 849 жилийн тэртээ энэ дэлхий дээр, монгол хэмээх үндэстнийг сонгож нэгэн хүү мэндэлсэн нь хожим дэлхийг донсолгосон их хаан болсон. Тиймээ өнөөдөр Их хааны маань төрсөн өдөр. Дэлхийн хаа ч очсон монгол гэдэг нэртэй хамт хэлэгддэг үг яах аргагүй Их хааны минь нэр. Нэг удаа Италийн гаалиар гарах гээд хэтэрсэн ачаатай сандруухан явж байхад гаалийн ажилтан залуу Монгол гэсэн бичигтэй улаан паспортийг минь харчихаад монгол хүн үү гэж дуу алдан танимхайрч, Их хаантны тухай ихэд сонирхон асууж байж билээ. Сандарч явсан надад таньдаг хүнтэйгээ таарсан юм шиг санагдаж гаалиар ногоон гэрлээр гараад явчихсан. Тэр үед хаандаа зөндөө их баярласан. Ер нь эх орноосоо гадуур явах үед эцгийнхээ нэрийг бодохоос илүүтэйгээр их хааны нэр төр, улс орныхоо нэрийг хичээх маш том хариуцлагатай тулгардаг. Бидний түүхийг биднээс илүү мэддэгтэй ч таарч явлаа. Ялангуяа хааны цэргүүдэд эзлэгдэж байсан улс орны хүмүүс их сайн судалсан байдаг шиг. Иран гэх мэт дундад Азийхан маш сайн мэддэг, тэр бүү хэл хаа хамаагүй Африкууд, Непалиуд түүхийн нилээд гүн гүнзгий асуултууд асуугаад шараа болгоод байдаг юм, учир нь мань түүхээ тийм сайн мэдэхгүй.
Бидэнд үлдээсэн гайхалтай түүхээр тань өнөөгийн бид бахархан цээжээ дэлдэж, зарим нь бүр хоногийн хоолоо ч олж идэж байгаа, сайн эрийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг. Сорчилж үлдээсэн бүхнийг нь сохор зоосны төлөө барж дуусч байна. Үүнээс өөр гавьяаг бид бүтээсэнгүй ээ...  Хаан эцэг минь өршөө тэнэг үрсээ!

Өнөөдөр фэйсбүүктээ энэ өдөртэй холбогдуулаад зураг хөрөгтэй статус байрлууллаа. Гэтэл хаа холын Энэтхэг, Пакистан гэх мэт нөхдүүдээс комээнт ирээд монгол найзуудаас бөрррр LIKE ч алга байна шүү дээ. Монголчууд бид өөрсдөө юугаа дээдэлж, юугаа хайрлаж, юугаараа бахархахаа мэдэхгүй дэндүү хөлдүү, хүйтэн хүмүүс шигээ... 

Sunday, 29 May 2011

Саваагүй хөөн гэж

Би хүүхэд байхдаа их сониуч гэх юмуу нэг тиймэрхүү зантай хүүхэд байсын. Хүнээс сонссон боломжгүй гэмээр зүйлийг дотороо бодоод л яваад байна, тэгэж тэгэж байгаад нэг өдөр нөгөөхөө өөр дээрээ туршиж үздэг.
Нэг удаа нагацындаа авгийнхаа үеийн охинтой хоёулаа байжийлаа. Хойд өрөөнд нь. Өрөөний цонхоор нэг бүдүүн хар гэрлийн утас орж ирээд үзүүр нь хоёр тийшээ салаалчихсан зэс утас харагджийна. Тэрийг харангуут түүхийн хичээл дээр Халх голын дайны тухай ч билүү нэг түүхэн явдлын талаар багш ярьжийсан нь санаанд гялс гээл ороод ирдийн. Холбоочин Дашдондог билүү хэн билээ баатарлаг эх оронч хүн эцсийн хүчээ шавхаж тасарсан утсыг амандаа хийгээд ар тал руугаа холбоо барьсан юм гээл түүхийн багш тун бахдалтай ярьжийсан нь нүдэнд харагдах шиг болж өнөө утсыг барьж аваад амандаа хийчвээ. Ээ богд минь юу болсон гэж боджийна. Ам гэдэг чинь дотор нь чичирдэг төхөөрөмж оруулцым шиг тэр хавьдаа дэвхцэх шиг болсоон. Өөрөө яагаад байгаагаа ухаарах сөхөөгүй байтал авгийн охин хүүе наадах чинь тогтой шдээ, гэхийг сонсоод сая ухаарч гялс гаргаж чулуудав. Ам дарвигнаад дарь ч амтагдах шиг, дайнд яваад ирсэн ч юм шиг сонин байж билээ. Гараад нөгөө утас хаанаас орж ирснийг нь хартал 220ийн төв шугаманд холбоотой байдгиймдаа. Азаар элдэв юм болоогүй өнгөрсийм шиг байгаан. Тэр хичээлийг сонсчихоод яаж тэгсэн юм бол гээл бодоол байдаг байсын, янз бүрээр төсөөлөөл. Тэгээд төрхүү төсөөллөө хэрэгжүүлж байгаа нь энэ.
Бас нэг удаа угаалтуурын цоргоноос нэг гараараа барьсан чигээрээ, нөгөө гараараа савтай ус асаалттай байгаа плиткан дээр тавьсан чинь биеийн дээд хэсэг чичирээд хачин юм болсон. Цэнэгтэй хоёр зүйлийн хооронд багахан хэмжээний гүйдлийн дамжуулагч болсон юм шиг байгаан. Тэрнээс хойш угаалтуур плитка хоёрт ойртохоос жийрхдэг болчихож билээ. 

Friday, 27 May 2011

Би ноднин дурлаад

Одоогоос жил гаруйгийн өмнө нэг хальт дурласымаа. Цаад хүн маань урд өмнө харж байсан ч юм шиг тийм сонин харцтай, надад харц нь аймаар таалагдсан. Нэг тийм нэвт шувт ширтсэн харц. Жүжигчин Бямбацогт байшд, тэр хүний харц нь мань хүнийхтэй их адилхан. Ер нь төрх нь ч тиймэрхүүдүү залуу. Одоо европийн нэг оронд номын дуу сонсож байгаа. Номын дуу сонсож яваал тааралдсан хоёр.
Тэгээд нэг ийм шүлэг бичиж байсын, санаад байсын ;-(


Чамайг санахуй

Хөлөөр хөглөрөх навчисыг хайргүй гишгэчин
Хатсан тэр л навчисын бутрах чимээтэй ханьсаж
Х
үний нутагт хальтхан таарсан бүтэлгүйхэн дурлал
Холд орших чамайг бодон алхах энэ жилийн намар
Мартахыг хичээх тусам улам бодогдоход
Азг
үй дурлалд бялуурсан зүрх уйтгарлаж
Ахиад хэзээ ч бодохг
үй гэж ухаан намайг
Ам гарахыг хичнээн шаардавч
Албадаж нэг л болохг
үй юм аа гэж
Сэтгэл минь
үнэнээ өчин хүчгүйдэнэ
Чамтай х
өтлөлцөөд бас чамд үүрүүлж явснаа дурсан
Чив чимээг
үйхнээр моддын доор сууж тайтгарахыг хичээнэ
Хамт авахуулсан зургийг хааяа нэг харж
Харахыг х
үссэн их хүслийг бага ч гэсэн намжаана
Сэтгэлээс
үл гарах тэр л содон харц нүдэнд харагдахуйд
Сэмхээн нэгэнтээ санаа алдасxийгээд л алхаж одно
Хэзээ дахин учрахаа
үл мэдрэх бүрийд
Навчисын тэр чимээгээр з
үрх уйлах шиг
Чи тэнд би энд болохоор
Дахиж учрах эсэхийг хэн нь ч
үл мэднэ
Зорьсон зорилго, нэгэнт эхэлсэн ажил
өөрийн учир
Зам нийлэх эсэхийг бурханд даатгаад л
үлдээе дээ

Thursday, 26 May 2011

Broken Angel

Гэртээ очоод тэрэнтэйгэ энэнтэйгээ чалчина гэхгүй болохоор тархинд эргэлдээд байгаа хэрэгтэй хэрэггүй бодлоо гадагшлуулж дундалж ачааллыг нь багасгах нэг арга нь блоогтоо бичлэг оруулах явдал юм даа. Хүн ер юм бодохгүй байна гэж байхгүй дамшиг юм, байнгийн бодол үерлүүлээстэй. Би боддын хүн хэдий чинээ их юм бодно тэрийгээ төдий чинээ хэмжээгээр гадагшлуулах хэрэгтэй гэж. Гэхдээ тэр гадагшлуулах арга хэлбэр бас өөр хоорондоо үр дүнгийн хувьд ялгаатай байх шиг байгаамаа. Ухаан нь хэрвээ тэр бодлоо амаараа яриад гаргаж байгаа бол тархинд ачаалсан тэр их ачааллын бараг 80-90хувийг нь гадагшлуулчихдаг байх. Аа харин энэ мэт блог, эсвэл чаатлах зэрэг нь үсрээл 40-50хувийг эзлэх байх. Яагаад гэхээр яг амаараа бодитоор ярих үед ярихаас гадна давхар сэтгэлийн эмоцоо гаргадаг шиг, харин чаатлах, бичих зэрэгт тэр үеийн эмоцоо төдий л хангалттай гадагшлуулж чаддаггүй шиг. Жишээлбэл хэн нэгэнтэй мээсэнжирдлээ гэж бодъё. Маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бичилцэж байнаа, тас тас хийтэл инээмээр, эсвэл түс хийтэл цаад хүнээ цохиод авмаар чумшиг. Гэтэл энэ үйлдлийг хийх боломжгүй тул тэр их сэтгэл хөдлөлийн бөөгнөрсөн энерги замхарч чадалгүй тархи, оюун санаа, бие организмийн хаа нэг газар хадгалагдаж үлдэнээ гэсэн үг. Воо воо энэ чинь л их аюул болж байгаамдаа, өнөө биднүүдийн яриад байдаг истрээсийн нэг хэлбэр ингэж үүсч болно доо. Хэдий чинээ их бодол бодож, сэтгэл хөдлөл үүсгэнэ төдий чинээ хэмжээгээр гадагшлуулах нь хамгийн зөв шиг дээ. Энэ талаар сэтгэл судлаачдын судалгаа эд нар гэж бий байх даа бодуул.
Гэж бодоод блоогшоод байх санаатай ч заримдаа залхуу ч юмуу, завгүй ч юмуу завдахгүймаа.

Өнөөдөр нэг ийм гоогоо дуу сонслоо. Таануудтайгаа хуваалцъя ингэж бодлоо. Плийззз инжой манайхаан .... 


 Бүтсэн ч бүтээгүй ч сайхан хайртай учраад үхэхэд харамсах зүйл алга даа, хүн болсных...

Будаа агшаагч л авахыг их хүссэн дээ

Өнгөрсөн бүтэн сайнд манай энэ бүс нутагт амьдарч байгаа гадаад иргэдийн урлагийн фестиваль болсон гэжүгаа. Бас их сүртэй нэртэй байгааз. Их мундаг юм төсөөлөөд очсон чинь боджийснаас жаахан доогуур байсан. Голдуу Азиуд байх нь ойлгомжтой. Монгол, Хятад, Вьетнам, Филлипн, Бангладеш, Непаль, Камбож гэх мэт улс орны хүмсүүд. Тэмцээнд оролцогчид ихэвчлэн үндэснийхээ дуу бүжиг, хөгжмийн үзүүлбэр үзүүлсэн. Манай үндэсний бүжиг эхний гуравт орсон. Олон үндэстний ардын уламжлалт урлагийн бүтээлүүдээс хараад, харьцуулаад сууж байхад манай монголын үндэсний хувцас, ая дан бол цаанаа л өөр байна лээ. Ардын бүжгийн өмсгөл хувцас ямар сүрлэг бөгөөд нүнжигтэй сайхан юм бэ. Мөн ая аялгуу нь үнэхээр гайхалтай юм билээ, эрмэг зоримог цаанаа л өөр байдаг юм байна. Өмнө тэр бүхнийг анзаардаггүй байжээ, олон өөр үндэстэнтэй нэг дор тоглогдсон нь ялгааг олж харах боломж олгох шиг болсон. Өвөг дээдэс минь ямар гайхалтай зүйлсийг бүтээж бидэнд үлдээсэн юм бэ гэж бодож бахархаж суулаа. Энэ бүгдийгээ эзэн шиг эзэн нь байж хадгалж үлдэх юмсан ч гэж бодож суув. Хүмүүсийн билетийн дугаараар сугалаа сугалуулваа, дундуур нь. Хамгийн том хонжвор нь унадаг дугуй, дараагийх нь будаа агшаагч гэх мэтээр жижигрээд явчиж байгаан. Юмыг яаж мэдэхэв будаа агшаагч авчимсан гэж бодоол, тайзан дээр байгаа агшаагч руу нүдээ унагаал суужийлаа даа. Хүмүүс ч хожих нь хожоод л миний дугаар бөррр сураггүй. За за дэмий горьдсон юм болох вий гэж бодоод өнөө хүслээ жаахан намжаасxийв. Тэгжийтэл миний дугаарыг дуудах шиг, юувлээ гэж бодоод дахиад чагнасан дахиад хэлжийнаа яалтчгүй миний дугаараа. Хажууд хүндээ минийх мөн шиг байхын гэсэн өнөөх тийм байшд гар гар гэхээр нь сая суудлаасаа өндийв. Юун дээр таарчив гээд харсан нэг хавтгай юм байна, лав будаа агшаагч бишээ. Тайз руу гараад өгчийгөө хүнээс авлаа. Үнэндээ будаа агшаагч биш болохоор нэх сүртэй догдлоогүй. Аваад тайзнаас бууж явах зуур бодлоо энэ одоо юу юм болоо таваг юм шиг байхын, ийм том таваг байдаг л юм байх даа, за яахуу яахуу дээшээ харсан сав гэж хальт билэгшээв. Суудал дээрээ очтол хамт явсан эмэгтэй ханын цаг юм шиг байна гэнээ. Аа ашгүй ханандаа өлгөх цагтай болчлоо гэсэн юм бодоод бушуу харьж задлахыг хүсэв. Тэгээд үйл ажиллагаа өндөрлөв, ирсэн автусандаа суугаад сурсан дуугаад дуулаад сургуулийн зүг маарш.
Эхлээд нэг ийм учир битүүлэг боодолтой
Гэртээ очоод задалтал нэг ийм юм гарч ирсэн. Тэр тоог харчихаад за цаг гэдэг нь ч мөн болоод явчлаадаа гэж бодов.
 Хайрцгийг задлаад нээтэл энэ гарч ирэв. Тэгсэн өнөөх оньсого таавар болоод байсан зүйл маань жинлүүр байлаа гэж.

Wednesday, 25 May 2011

Урьд шөнө террор зүүдлээд

Анзаараад байхад шүлэг энэ тэр оруулсан бичлэгэнд комээнт еэээр байхгүй байгаад байхымаа. Миний өөрийн пара пара, бла бла гэсэн хүнд хэрэг тусаар бага бичлэгэнд л комээнт байгаад байх юм. Уул нь бол тэр шүлэг энэ тэрт комээнт үлдээх нь үнэнд нийцэх юм байгааншд. Ялангуяа Равжаа хутагтын уран бүтээл, шүлэг эд нар бол энгийн шүлэгнээс огт өөр шүү. Комээнт байхгүй байгааг та нөхөд уг шүлгийн санаа оноотой бүрэн гүйцэд нийцээд бүррррр хэлэх үггүй болоод чив чимээгүй гарч одсон байна гэж ойлгож болохымаа бас. Нар өнгөрвөл үдэш ирнэ, нас өнгөрвөл үхэл ирнэ гэж яасан үнэн үгэв, хэзээ үхэл ирэхийг хэн ч үл мэдэх бөлгөө, тиймээс буяны мөрд шамд гээд л байх шиг байгаамдаа. За нэг иймэрхүү...
 
Урд шөнө нөгөө Америкийн онгоцонд мөргүүлдэг хоёр ихэр цамхагийг зүүдлээд. Яг хажуугийн байрнаас нь онгоц мөргөж байгаа, мөргүүлснийхээ дараа байшин нурж байгаа зэргийг хараад зогсчийна гэж зүүдлээд. Нэг цагаан онгоц нисч ирэнгүүтээ байшинг нэвтлээд нилээн цааш нисэж байснаа буцаж ирээд дахиж нэвтлээд, байшин цонхны шил дагаж ус урсаж байгаа юм шиг нураад л... Хамгаалалттай малгай өмссөн бараан хувцастай террорист залуу миний өөдөөс харчихсан сууж байсан. Тэр нөхөртэй арай юм хум яриад байсан уу яасан нэг тийм кино шиг ч юм шиг зүүдлээд.

Энд тэнд ийм террор мирор болох вий сий дээ, бурхан гончигсум минь өршөө.

Tuesday, 24 May 2011

Аяа охин чи янагш сонс

Охин минь, сонс.
Аяа, эртний ерөөлөөр үр болсон охин минь, эцгийн хэлэхийг сонс.
Хуран үүдсэн бүхэн мөнх бус гэдгийг
Хутагт дээдэс номлосныг мэднэ биз ээ.
Модны навч насад модтойгоо үл ханилна
Хүний үр насад эцэг эхтэйгээ үл сууна
Луугийн дуу хэдий их дуурьсавч алсарч одно
Ертөнцийн алдар хэдий их доргиловч улирч одно
Солонгийн өнгө үзэсгэлэнтэй дурьтавч замхарч арилна
Идэр залуу гоо бие байвч өтөлж хуучирна
Голди мянган зүүд зүүдлэвч сэрэх цагт хоосон
Гоомой энэ насны явдал бүхэн үхэх цагт худал
НАР ӨНГӨРВӨЛ ШӨНӨ ИРНЭ
НАС ӨНГӨРВӨЛ ҮХЭЛ ИРНЭ.
Энэ үхэл гэдэг чинь:
Далавчтай шувуу мэт дутааж болдоггүй
Далд газар нуугдаж болдоггүй
Цэцэн үгээр тэмцэж болдоггүй
Цэвэрхэн башраар хуурч болдоггүй
Аргын сайнаар цагийг хойшлуулж болдоггүй
Амрагийн зэргээр нөхрөө дагуулж болдоггүй
Олз эдийн ихээр зольж болдоггүй
Омог хүчний ихээр эсэргэлж болдоггүй
Үймэх салхинд зүг чиг бий юу?
Үхэх цаг ирэхэд болзоо хэмжээ бий юу?
Энэ мэт үхэл ирэхийн цагт НОМ БУЯНаас өөр тустай юм огт үгүй
Чин зүрхний амрагтаа боол эм мэт биширч яв
Зэргийн олон хатадтай шувууныдалавч мэт атаагүй яв
Хичээлийг цангасан заан усанд орох мэт буцалтгүй бай
Хянал сэрэмжийг хаширсан мий /эр муур/ мэт сэргийлж бай
Мишээж өнгө царайг лянхуа мэт үзэсгэлэнт болго
Эелдэг занг мяндас магнаг мэт уяхан болго
Тусч сэтгэлийг огторгуй мэт уужим тэл
Саруул билгийг далай мэт гүнзгий хөгжүүл
Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт бос
Галуу зулзагаа усанд дагуулах мэт
Үр хүүхдээ буянд сурга
Элбэрэлт бодв гөрөөс мэт өнчин хүнд өмөг болж яв
Эвэршээл /зовлон/арилгах эм мэт зовлонт амьтны амьсгаа уужруулж яв
Хэзээ ямагт бодь эрдэнээс бүү сал
Хэтийн болон даруй хэргийг нэгэн насанд амжуул
Хөгшин эцэг надаас салахдаа санаа бүү зов
Хүний газар гэвч буяны орон мундашгүй

Данзанравжаа

Thursday, 19 May 2011

Та хумсаа хаана авдаг вэ?

Энэ нөхдүүд суудаг ширээн дээрээ хумсаа аваад байх юмаа. Тэр нь над манггар таалагдахгүй юм. Тэгээд хумсаа тэр чигт тэр газар нь үлдээчдийн, шүүрдэж хаяж маяна гэсэн юм байхгүй. Заримых нь хумс холоо гэгч нь үсэрч ч байх шиг. Манай гэрийхэн хумс үснээс сэжиглэнэ гэж тоймгүй. Тийм орчинд өссөн болохоор дасахгүй байнээ. Ядаж хажуугийн өрөөний угаалтуур дээр авч болно доо, нойлд байгээ гэж бодоход. Хүүхэд байхад ээж хумсаа хамаагүй хаявал хоол ундтай чинь холилдоод хоол руу чинь орчихно, ходоодонд ороод ургачихдаг юм гээд хумс авахад их болгоомжилж, үсэрснийг нь тэр хавиар нь эрж, түүж шүүрдэж бариад угаалтуурын усанд хийж устгадаг байж билээ. Одоо ч энэ хэвшил хэвээрээ.

Гоё ус ханхлуулсан залуучууд яваад байдаг мөртөө энэ мэт сиймпэл элемэнт дээр коко шууд алдах юм даа. Хэдий хумс над руу үсэрч ирээгүй ч гэсэн тас тас хийсэн чимээ, авсныгаа шүүрдэлгүй тэнд нь орхичиж байгаа нь үнэндээ онцгүй санагдаад байдгийн. Мань ийм жижиг сажиг гэмээргүй юмыг анзаарчдаг болохоор тэр хүний талаарх гоогоо сэтгэгдэл бүрхээд л явчжийгаан. Манай монгол эрчүүд арай ажлын байран дээрээ хумсаа тачигнатал аваад суудаггүй байлгүй дээ. Хэрвээ тэгдэг бол үтэр түргэн болиорой, хэнд ч таатай санагдахгүй нь лав, миний хувьд лав ажлын байранд хийх үйлдэл лав биш гэж бодож байна.

Wednesday, 18 May 2011

Дүйцэн өдөр

Өчигдөр монголд Бурхан багшийн их дүйцэн өдөр болсон байх учиртай. Энд түрүү долоо хоногийн хоёр дахь өдөр болоод бүх нийтийн амралтын өдөр байсан. Яагаад ялгаатай өдөр тэмдэглэснийг бүү мэд, календаарийн зөрүү байгаа юм байх гэж бодсон, гэхдээ тэнгэрт ганц удаа л том сар гарсан. Санаснаас эндэхийн Будда махлаг бас сахалтай байдгийн байна лээ. Манай монгол Буддагаас их өөр санагдсан. Хятад, Япон, Солонгос улсуудынх иймэрхүү төрхтэй байдаг байж магадгүй. Непалийн Будда манай Буддатай адилхан юм байна лээ, тэд бас бидэн шиг хүрд, эрхи гэх мэтийг хэрэглэдэг гэсэн. Төвд, Монгол, Непал зэрэг улсууд ижил урсгал дагадаг юм болов уу даа.
Өчигдөр, уржигдар 2 өдөр <<Төрөх, үхэх, зуурдын төрөл >>гэсэн Буддын ном сонслоо. Зуурдын төрөл гэдэг нь үхээд дараа төрөл олох хоёрын хоорондох түр хугацааны бөгөөд маш чухал хариуцлагатай үе юм билээ. Энэ үед доошоо явах уу, эсвэл дээшээ явах уу гэдэг нь шийдэгддэг. Үнэхээр гайхалтай л гэж хэлэх байна. Хүн гэдэг амьтан нүдэнд үзэгдэж харагдах махан бие төдий биш, гагц энэ амьдралаар энэ хорвоо дээр амьдраад дуусчихдаггүй юм байна. Хүүхэд төрнө гэдэг эцэг эхийн эсүүд нийлээд болчихдог эд ч бас биш юм байна. Бүх юм үнэхээр нарийн үйлийн барилдлагатайгаар бий болж, оршиж тэгээд дуусдаг аж. Хүн болж энэ хорвоод (хорвоо гэдэг нь эргэлдэх гэсэн утгатай Төвд үг юм билээ) төрсний хамгийн гол зорилго бол үхэх, үхээд хаана хэн болж очих вэ гэдэг юм байна гэдгийг ойлгосон. Энэ амьдрал бол зүгээр нэг зочид буудалд хэдэн хүнтэй хамт түрхэн хугацаанд байж байгаад салж одохтой адилхан гэсэн жишээг дурьдсан байна лээ. Бодоод үзэхэд үнэхээр үнэн байгаам. Би Буддын гүн ухаанд сонирхолтой, учрыг нь олох гэж, үгүйдээ ойлгох гэж хичээдэг. Будда гээд ярихаар хүмүүс шашин мухар сүсэг гэж ойлгоод байх шиг, дийлэнх нь. Тийм ойлголт төрүүлчихсэн, тийм ойлголттой байдагт нь их гонсгор байдгийн. Дээрх номын талаар бичих юм маш их байнаа. Хоосон чанар, мөнх бус гээд л .... Бурханы номны талаар хамаагүй биччихвэл алдаа мадаг гаргаж алдас болох учир ингээд түр зогсьё, дараа сайн тунгааж байгаад өөрийн ойлголтоо хуваалцахыг хичээнээ. 

Жич нэг тайлбар хийхэд Дүйцэн гэдэг нь Түй-Чэн гэсэн Төвд үгний монголжсон дуудлага нь бөгөөд Түй гэдэг нь цаг (хугацаа), чэн гэдэг нь их гэсэн утгатай гэдгийг нэгэн Жиргээч андаасаа олж мэдсэн билээ.

Monday, 16 May 2011

Зүүүүүүд мүүүүдэээ гэж

Хэдүүн онгоц нисэж байгаад уначихлаа гэж зүүдлээд, тэр онгоц нь бүр тэгээд   Korean Air-ийн хар хөх өнгөтэй онгоц байдын. Нэгсэг онгоц унаж байна эсвэл тэнгэрээс төмөр биетүүд унаж ирж байна гэж зүүдэлж байснаа больцон байсан чинь дахиад зүүдлээд унадын. Дөрвөн жилийн өмнө Эрхүү явсын, Байгаль нуурын баруун талд арван хэд хонож билээ. Очиход бороотой байсан шигээ ихэнх хугацаанд бороотой байсан. Хотын чийгнээс гэнэт гараад бөөн мод, цэвэр агаар дунд очсондоо тэгсэн үү яасан нойроо дийлэхгүй, дээрээс нь аймаар зүүдэлдэг болчихож билээ. Сэрээл буцаад унтахад үргэлжлүүлж зүүдэлж бариад баларсышд. Тэр үед нэг ийм зүүд зүүдэлсийн. Одоогийн ерөнхийлөгч Элбэгдорж нас барцан гээд талбай дээр аймаар олон хүн цуглачихсан Соёлын төвийн гадаа мань хүний зурагтай лаг том анонс хадчихсан, бөөн зул хүж болчихсон байна гэж зүүдлээд, тэгээд тэр зүүднээсээ аягүй сэжиглэж билээ, хол газар хүний нутагт байжийж юун сонин юм зүүдэлдийн гэж бодоод. Аминдаа л эх орноо санаж байгаа царай нь энийм байхдаа гэж өөрийгөө тайвшируулжийж билээ. Тэнд интэрнээт, утас мутас гэсэн ойлголт байхгүй болохоор монгол руу холбоо молбоо бол нөү. Тэгээд албаны хугацаа дуусаад монголд ирлээ. Улаанбаатар бөөн утаа, хиншүү болчихсон, нар улаан харагдаж марагдаал их ёозгүй санагдаа явцан. Тэгсэн хэдхэн хоногийн өмнө түймэр унтраах гэж явсан нисдэг тэрэг осолдоод бөөн юм болчихсон, телевийз радиогоор эмэгнэл байс гээл яваал аймаар эвгүй байж билээ. Уур амьсгал нөгөө зүүдтэй их төстэй санагдаад явцан. Арай зүүдэнд орсон одоогийн ерөнхийлөгч бурхан болчоогүй аж. Тэгсэн тэр зун нь мань ерөнхийлөгч аваарт ороод баларсан шд. Тэр үед нь яанаа өнөө зүүд биелэх вий гэж их айж билээ. Нээрээ заримдаа санамсаргүй юм шиг хэрнээ зүүд биелээд байгаам шиг санагдаад байдгиймаа. Тийм болохоор бушуухан нэг газар бичээд тавичуул арай гайгүй болчиж байгаам шиг санагдаад байдаг юм.

Saturday, 14 May 2011

2011-05-14

Ойрд блогспоот юу болоод байгаан. Өчигдөр нэг юм оруулчий гээд ер болсонгүй. Зарим айлд үлдээсэн сэтгэгдэл байхгүй ч болцон байх шиг. Блогспоот идчихээд байна уу эсвэл тэр айлын эзэд үзэл бодолдоо тааруулж устгаад байна уу? Уул нь устгаж бариад байхаар комээнт биш л байсын, за за тэр яахав тэгээд хэн хэн нь буянаараа л болно биз. Хийх юм мангггар их мөртөө хийж байгаа юм алгаа ёстой шээт даамн гэмээр л байна. Аль аль талаараа өөрийгөө олохгүй гүйгээд байгаам шиг санагдаад байх юм, яая даа байз...........

Tuesday, 10 May 2011

2011-05-10

Өнөөдөр энд амралтын өдөр. Амралтын өдөр болохоор л аймаар баярлаад байдаг болчихжээ. Урд нь бол ямар ч өдрийг ялгалгүй л гүйдэг байж. Нас явж байгаагийн шинж юм байх даа. Хагас бүтэн бушуу болоосой гэсэн хүн л байдаг боллоо. Тэгэж хүсэхийн хэрээр цаг хугацаа хурдан яваад байх шиг байна. Нэг мэдэхэд 5 дахийн орой нэг мэдэхэд нэгдэхийн өглөө гээд гялалзаж өгчийна даа.  

Ойрд энд жаахан бүгчим халуун байгаа, гадаа бороо нэх ороогүй ч битүү үүлтэй, жив жижигхэнээр дусалсан тийм өдрүүд. Тэгээд лаабийн айкооныг асаасан чинь нэг тийм сонин үнэр үнэртээд байгаан. Өнөө үнэр танарт дургүй хүн чинь тэр үнэрт дурлаад бүр нэг аягүй сонин байгаад байхын, шуналтаж ирээд тэр үнэрийг амьсгалмаар бүр идмээр уумаар санагдаад. Хүн зарим нэг үнэрт татагдаад байдаг даа, зарим хүн гутлын тосны үнэрт, зарим хүн бинзений үнэрт бас будагны үнэрт гээд... Манай том эгч жирэмсэн байх даа арцны үнэрт аймаар дуртай болоод, арцны үнсийг үнэрлээл байдаг байсан нь санаанд ороод. Би ч бас тэр үнэрт дуртай, цаанаа л нэг сонин бүр дурлуулаад байдаг их сонин үнэр шүү. Эгч тэр үедээ надад нэг үлгэр ярьж өгчийсан. Нэг эмгэн өвгөн хоёр амьдардаг байж. Эмгэн нь нэг тиймэрхүү их идэмхий хүн байсан гэнэл дээ. Идэж болох юу л байна идчихдэг. Тэгээд нэг өдөр өвгөн нь хамаг юмаа нуучихаад гэрийнхээ дээр гараад тооноороо эмгэнээ яахыг нь харж гэнэ. Тэгсэн эмгэн галынхаа үсийг зуураад идэж байсан гэсэн юм гэнэ лээ. Үлгэр хэдий ч нээрээ заримдаа үнс гоё үнэртэй санагдаад байдаг юм.

Sunday, 8 May 2011

Би урт үсэнд дуртай

Ноднин үсээ аймаар богинохон болгоцын. Мөр далдлах шахуу болтол нь. Уул нь хонгоо шүргэж байсан үсийг тэгээд хяргуулцын. Яг ч тэгэж багасгая гэж бодоогүй л дээ, ер нь жаахан тайруулья дал хавьцаа байхад болно доо гэсэн юм бодоол явсын. Тэгсэн нэг шөнө үсээ тайруулжийна гэж зүүдлээд, тэгээд маргааш өдөр нь цайны цагаар тайруулдаг баатар болоод оюутны үсчин лүү яваад орчлоо. Ганц нэг хүнтэй жаахан хүлээх хэрэгтэй, гараад явчмаар санагдаад нэг тийм сонин байсын. Тэхтээ гарчихгүй байгаа л байсан. Тэгээд нэг ажумма дээр очоод сэтгүүлийн зураг харжийгаад нэг иймэрхүү тайраад өг гэж хэлээд шуугаад боосон үсээ задлаад толины өмнө сандал дээр суулаа. Нөгөө авгай үсий минь харчаад уулга алдаад сүйдээ, гар чинь. Амьдралдаа анх удаа ийм урт үс тайрчийна эд нар гэж донгодоод. Тэгээд тайраад байсан, гарын хөдөлгөөнөөр нь багцаалдахад санаж байгаагаас арай дээгүүр тайраад ч байгаам шиг санагдаад, за гайгүй биз гэж дотроо бодоол суугаал байлаа. Дуусаад харсан чинь ээ бүү үзэгд, огтор шаазгай л гэсэн үг. Уур гэдэг чинь асаал явчина биз дээ, золтой л шаагаад өнхрүүлчээгүй гэхгүй юу. Муу тэнэг авгай албаар ингэлээ гэж боджийгаам чинь. Хэтэрхий богинохон болгоцон байшд гэхэд гөлөлзөөд арчаагаа алдаж өгсөн. Бантсандаа халуун индүүгээр индүүдэж өхийн гэнэ, хнн тийм тэнэг юм би үсэндээ хүргэдэг ч гүйм чинь бүүр гал дээр тос нэмнэ биз дээ. Уур хүрээд мөнгий нь шидчээд гарсан. Газраар байсан үсээ авдымуу гэснээ хүний үстэй холилдсон байх гэж бодоод хаяад гарчихсан. Бодохоос гол харлаад өөрийгөө л загнаж байгаам чинь мөртөө зүгээр байгаамыг ийм болтол нь хяргуулжийдаг, чамаас хоногийн хоол нэхээ юу, үсрээл хоёр атга шампуун л хэрэглэнэ биз гэж мэгээл загнаал загнаал, дотор бачуураал явсан. Тэхтээ бас за яады яады дандаа урт үстэй байсым чинь ганц удаа энэ зэргийн үстэй байх бол байх шд гэсэн бодол бас цухас цухас орж ирэхэд тайвширмар аядаж байгаан. Хэд хоног сонин байсаан, угаахад хүртэл аймаар жул байгаам чинь. Боохоор шодойчихно, алхахаар тэр нь бас гэдэн годон гээд хөдөлнө. Нурууг минь бүхэлд нь бүрхсэн тэр их үс байхгүй болчихоор нуруу сийгээд ч байгаам шиг, тархи хөнгөрчихсөн ч юм шиг нэг л дасахгүй. Ихэнхдээ хаздаг хавчаараар овойлгоод хавччихдаг болсон. Гудамжаар явжийгаа урт үстэй охидуудыг харахаар нөгөө муу үсээ санаал байдаг байжуу. Таньдаг хүүхнүүд тааралдахаараа үсээ яагаад тайруулцын хайран юм, сайхан үс байшышд гэж нээрвийг минь нэмээстэй. Одоо харин үс маань сайхан ургаад бүсэлхийгээ шүргэжийнаа. Дахиж үсэндээ хэнийг ч гар хүргэхгүй гээд бодчихсон. Ер нь урт үсэнд л дуртай хүн юм байна гэдгээ маш сайн ойлгосоон. Оюутан байхад бас нэг ингэж тайруулж байсын, нилээн урт байсаан мөн хонгоо шүргэдэг байсан. Нэг дадлагын оюутан охин тоглож хаяад дал шүргүүлээд тайрчиж билээ, бас л баахан бухимдаж байсан. Эмэгтэй хүний гоо сайхны нэг хэмжүүр яах аргагүй үс, тэр тусмаа урт үсийг эмэгтэй хүний нөөц гоо сайхан гэж боддог юм. Эмээ болоод өөрөө үсээ арчилж чадахаа боливол үр хүүхэд минь тайрах арга хэмжээ авахаас нааш үсэндээ хайч хүргэхгүй ээ, төвөг.

Эртний андыг асуухаар нь саналаа, тайруулсныхаа дараа хурдан ургуулах гээд интэрнээтээс баахан зөвөлгөө хайваа. Тэндээс сармисны ханд маш хурдан ургуулдаг бас их гоё өнгөтэй болгодог гэсэн зөвөлгөөг туршиж үзсэн. Сармисаа жижиг жижиг хэрчиж байгаад усанд хийгээд хэд хонуулжийгаад өнөөхөөрөө урд шөнө нь савшиж хоночихоод өглөө нь угаадаг ажлыг хэдэн удаа хийв. Өнгө гялалзах нь ч гялалзаж байсан. Үнэр нь харин хэцүү юм байна лээ, хичнээн шампуундаад ч арилахгүй юм билээ. Ноднин намрын үнэр одоо ч бараг байгаа байх шүү, үсээ угааж байхад үнэртээд байх шиг санагдаад байдын шд. Үнэрээс нь болоод сармисны хандыг дахиж хэрэглэхээ больсон. 

Saturday, 7 May 2011

Эсрэг тэсрэг

Саявтархан нэг кино үзлээ. The company men  гэдэг нэртэй америк кино. Гайгүй гайгүй жүжигчид тоглосон байна лээ. Киноны гол дүрийн гурав нилээд нэр хүндтэй компанид нилээн гайгүй ажил хийдэг. Гэр орон амьдрал ахуй бол үнэхээр тансаг, хувийн гоё хаус, машин тэрэг гээд л. Дээд зэрэглэлийн америк айлын амьдрал. Нэг өдөр ажлаасаа халагдацгаана. Тэрхүү амьдралын хэв горим, түвшингээ барьж үлдэх гэж хичээнэ. Нэг нь тэр байдлаа давж чадалгүй амиа хорлочихно. Нэг иймэрхүү. Зураг авалт их гоё гоё орчинд хийгдсэн байгаам л даа. Гэрүүд нь, ажлын газар нь гээд л, хорхой хүргэмээр. Энэ киног үзчихээд бодлоо л доо, хүмүүс ямар гоё амьдардаг юм, би хаана яваад байна гэж харьцуулж ирээд л. Их гонсойж байгаан. Бас их голжийгоон өөрийгөө, материаллаг талаасаа.
Дараа нь санаандгүй танайд хоноё нэвтрүүлгийн Тунгалаг бүсгүйнд хоносон дугаарыг нь үзлээ. Магадгүй энэ дугаар нь намайг монголд байхад хийгдсэн байх. Тийм эрт хийсэн нэвтрүүлгийг анх удаа үзсэн нь энэ. Урд нь үзээгүйдээ харамсах сэтгэл төрөх шиг болсон. Сарын 26.000 төгрөгөөр 3 ам бүлээ тэжээгээд дээрээс нь өвчтэй биеэ эмчилнэ гэдэг, надад үнэндээ хэлэх үг олдоогүй. Хэлж ярьж байгаа бүхнээс нь эрч хүч, тэмцэл, сэтгэлийн их тэвчээр, хат мэдрэгдэж байсан. Үхлийн ялтай адилхан сонсогдох эмчилгээгүй, хоногийн тоо тодорхой болсон өвчин туссан хүн гэхэд бурхан минь хэнээс ч илүү арчаатай, хэнээс ч илүү амьдралд хайртай, амьдралын үнэ цэнийг мэдэрчихсэн өвчний өмнө, үхлийн өмнө цэх зогсож байна гэдэг... Энэ нэвтрүүлгийг үзээд үнэндээ би өөрөөсөө ичсээн. Амьдралыг харах нэг цонхыг нээж өгөх шиг л санагдав. Цаг хугацаа болоод бусад зүйлсийг ямар гамгүй үрдгээ, дээрээс нь уйдаад, залхаад гэсэн шал утгагүй ойлголттой явдгаа мэдэрсэн.

Энэ амьдрал нь дуусаад дараа амьдралдаа илүү дээр түвшинд амьдрах их бэлтгэл нь байсан юм байлгүйдээ гэж бодон хөөрхий бүсгүйн төлөө сэтгэлийн зул өргөн байж үзэж дуусгасан.
Дээрх кино, энэ нэвтрүүлэг хоёрыг нэг өдөр үзсэн юм, газар тэнгэр шиг ялгаатай амьдралууд. Нэг нь кино, нөгөө нь бодит амьдрал байлаа. Бодит амьдрал нь кино байсан бол юутай сайхан. Киноноос төрсөн сэтгэгдэл хоромхон зуур замхарсаан.

Дэлхийн бөөрөн дээр ийм эсрэг тэсрэг амьдралууд өчнөөн их байгаа даа. Нэг хүн тэнд тансаглалын төлөө шаналж байхад өөр нэг хүн нэг газар амь явахын төлөө тэмцэж байдаг.

Бүгдийг нь бурхан өршөөг!

Thursday, 5 May 2011

Хорвоо ертөнцийн бүх хүүхдүүд дандаа инээж байг

Өнөөдөр энд хүүхдийн баярын өдөр. Хуанли дээр улаанаар тэмдэглэгдсэн албан ёсны амралтын өдрүүдийн нэг. Хүний амьдралын хамгийн гэрэл гэгээтэй, эрх дураараа сайхан үе яах аргагүй хүүхэд нас байдаг юм байна. Том хүний гэгдэх нэг тийм бүүдгэр, халхлагдаж нууцлагдсан амьдралд хөл тавиж эхэлснээс хойш хүүхэд насаа маш дурсан санаж байна. Болдог бол буцаад тэр гэгээн үе рүү очмоор.
Том хүн болно гэдэг ухаан сууна гэсэн үг шиг ухаан сууна гэдэг нь муу санаа сууж олон тооны баг зүүж нилээд хэдэн дүрд тоглож эхэлдэг шиг байгаамдаа. Юу ч бодож санах юмгүй гэнэн цагаахан хүүхэд насыг хайрлаж яваарай.
Хайрлана гээд хошуу дэвсэн эрхлүүлж харсан, гуйсан бүхнийг нь авч өгөх биш хатуу хөтүүд нухлуулах амьдралын үнэнийг ойлгуулж аливаад нугарашгүй байх хатуужил тэвчээрийг суулгаж, ариухан цагаан хүсэл мөрөөдлийг нь хүндэлж, бие даасан том ертөнц гэдгийг нь ухаарч хэлсэн үг, ярьсан яриа бүхнийг нь анхааралтай сонсож бурхан мэт хүндэлж байгаарай. Гэрийн жавар үргээсэн хүүхдийн цангинасан инээдээр хорвоо цалгиж байг, хиргүй тунгалаг харцнаас нь харуусал гомдлын нулимс урсах биш баяр баяслын оч гэрэлтэж байгаасай.

Sunday, 1 May 2011

Яаамаай л байна даа харин ч нэг

 Хэдүүн тав дахид оруулсан Английн хунтайжийн бичлэгэнд medleggvi baina, yum unsh  гэсэн нэг нэр усаа хэлэхээс айсан баагий мөрөө үлдээгээд гаржээ. Истой хөх инээд хүргэчлээ байна. Андуурч бодож явсандаа ийм үг сонсчих болтойм. Хээе аноон чи мэдэх юмаа мэд би мэдэхийгээ мэдий зао. Би ямар хариуцлагатай сонины сэтгүүлч биш заавал бүгдийг мэдээд зөв бичих хэрэгтэй юу??!! Хүний хувийн бичлэг үзчихээд бүдүүлэгтээд байх чинь, албатайм шиг.
Барууныхан овгийн нэрээрээ голдуу дуудагдаад яваад байдаг болохоор Уилльям нэрийг Чаарилз гээд бичсэн нь аймаар том алдаа болжоогоон биддээ. Юу ч мэддэггүйгээ харуулаад л айн...Буруугаа хүлээж английн хааны гэр бүлийн түүхийг уншдын ч юм билүү, мундаг мэдлэгтэй хүн болохын тулд...