Thursday, 26 May 2011

Будаа агшаагч л авахыг их хүссэн дээ

Өнгөрсөн бүтэн сайнд манай энэ бүс нутагт амьдарч байгаа гадаад иргэдийн урлагийн фестиваль болсон гэжүгаа. Бас их сүртэй нэртэй байгааз. Их мундаг юм төсөөлөөд очсон чинь боджийснаас жаахан доогуур байсан. Голдуу Азиуд байх нь ойлгомжтой. Монгол, Хятад, Вьетнам, Филлипн, Бангладеш, Непаль, Камбож гэх мэт улс орны хүмсүүд. Тэмцээнд оролцогчид ихэвчлэн үндэснийхээ дуу бүжиг, хөгжмийн үзүүлбэр үзүүлсэн. Манай үндэсний бүжиг эхний гуравт орсон. Олон үндэстний ардын уламжлалт урлагийн бүтээлүүдээс хараад, харьцуулаад сууж байхад манай монголын үндэсний хувцас, ая дан бол цаанаа л өөр байна лээ. Ардын бүжгийн өмсгөл хувцас ямар сүрлэг бөгөөд нүнжигтэй сайхан юм бэ. Мөн ая аялгуу нь үнэхээр гайхалтай юм билээ, эрмэг зоримог цаанаа л өөр байдаг юм байна. Өмнө тэр бүхнийг анзаардаггүй байжээ, олон өөр үндэстэнтэй нэг дор тоглогдсон нь ялгааг олж харах боломж олгох шиг болсон. Өвөг дээдэс минь ямар гайхалтай зүйлсийг бүтээж бидэнд үлдээсэн юм бэ гэж бодож бахархаж суулаа. Энэ бүгдийгээ эзэн шиг эзэн нь байж хадгалж үлдэх юмсан ч гэж бодож суув. Хүмүүсийн билетийн дугаараар сугалаа сугалуулваа, дундуур нь. Хамгийн том хонжвор нь унадаг дугуй, дараагийх нь будаа агшаагч гэх мэтээр жижигрээд явчиж байгаан. Юмыг яаж мэдэхэв будаа агшаагч авчимсан гэж бодоол, тайзан дээр байгаа агшаагч руу нүдээ унагаал суужийлаа даа. Хүмүүс ч хожих нь хожоод л миний дугаар бөррр сураггүй. За за дэмий горьдсон юм болох вий гэж бодоод өнөө хүслээ жаахан намжаасxийв. Тэгжийтэл миний дугаарыг дуудах шиг, юувлээ гэж бодоод дахиад чагнасан дахиад хэлжийнаа яалтчгүй миний дугаараа. Хажууд хүндээ минийх мөн шиг байхын гэсэн өнөөх тийм байшд гар гар гэхээр нь сая суудлаасаа өндийв. Юун дээр таарчив гээд харсан нэг хавтгай юм байна, лав будаа агшаагч бишээ. Тайз руу гараад өгчийгөө хүнээс авлаа. Үнэндээ будаа агшаагч биш болохоор нэх сүртэй догдлоогүй. Аваад тайзнаас бууж явах зуур бодлоо энэ одоо юу юм болоо таваг юм шиг байхын, ийм том таваг байдаг л юм байх даа, за яахуу яахуу дээшээ харсан сав гэж хальт билэгшээв. Суудал дээрээ очтол хамт явсан эмэгтэй ханын цаг юм шиг байна гэнээ. Аа ашгүй ханандаа өлгөх цагтай болчлоо гэсэн юм бодоод бушуу харьж задлахыг хүсэв. Тэгээд үйл ажиллагаа өндөрлөв, ирсэн автусандаа суугаад сурсан дуугаад дуулаад сургуулийн зүг маарш.
Эхлээд нэг ийм учир битүүлэг боодолтой
Гэртээ очоод задалтал нэг ийм юм гарч ирсэн. Тэр тоог харчихаад за цаг гэдэг нь ч мөн болоод явчлаадаа гэж бодов.
 Хайрцгийг задлаад нээтэл энэ гарч ирэв. Тэгсэн өнөөх оньсого таавар болоод байсан зүйл маань жинлүүр байлаа гэж.

8 comments:

rainbowgl7 said...

hahha jinluur uguud bhdaa yadag yum!!!
gehdee lag heregtei tee:P

Nogoohon said...

Зүгээр ш дээ хө. Хэрэгтэй эд байна шдээ. Жингээ сайн үзэж байх хэрэгтэй, таргалж байгаадаа хяналттай амар байдаг юм. Аз дагуулж үнэгүй ирсэн юм чинь сайн л биз. Ёстой гоё жин байна.

Эртний анд. said...

aztai tuuchii shu bayar hurgeye
bi bol amidraldaa honjvor avch uzeeguin bna bodson chin

Монгол бүсгүй said...

@liusword
хааяа нэг жингээ үзэхийнсан ер юу болжийгаа бол гээд бодоод байдгийн, одоо амар болсон, дуртай үедээ өөрийгөө жинлэж байхад...

@naraa
харин тиймээ, таарахгүй бол таарахгүй л байхшд, даварчийхгүй юу... бас дээшээ харсан сав гэж хэлж болохын байлээ.

@Эртний анд.
даанкэ, за тэгжийгаад нэг өдөр таарна даа таарна....

Гудиггүй эр said...

Азтай байна аа хө. Жингээ үзээд л жингээ бариад л байж дээ гсн.

Монгол бүсгүй said...

@Гудиггүй эр
харин тиймаа, хэлээ юүүхэээ

Гуталчин said...

budaa agshaagch ch neeree hari gazar bhad bol buhniig orlono shuu dee tee hehe. gehdee l aztai bn sht

Монгол бүсгүй said...

@Gutalchin
жухмаа жухам. будаагаа агшаачжийна, буузаа жигнэчжийна, шөлөө буцалгачжийна, хуургаа хуурчжийна, хуушуураа хайрчжийна (за энэ арай бишиймаа)...