Thursday, 26 May 2011

Broken Angel

Гэртээ очоод тэрэнтэйгэ энэнтэйгээ чалчина гэхгүй болохоор тархинд эргэлдээд байгаа хэрэгтэй хэрэггүй бодлоо гадагшлуулж дундалж ачааллыг нь багасгах нэг арга нь блоогтоо бичлэг оруулах явдал юм даа. Хүн ер юм бодохгүй байна гэж байхгүй дамшиг юм, байнгийн бодол үерлүүлээстэй. Би боддын хүн хэдий чинээ их юм бодно тэрийгээ төдий чинээ хэмжээгээр гадагшлуулах хэрэгтэй гэж. Гэхдээ тэр гадагшлуулах арга хэлбэр бас өөр хоорондоо үр дүнгийн хувьд ялгаатай байх шиг байгаамаа. Ухаан нь хэрвээ тэр бодлоо амаараа яриад гаргаж байгаа бол тархинд ачаалсан тэр их ачааллын бараг 80-90хувийг нь гадагшлуулчихдаг байх. Аа харин энэ мэт блог, эсвэл чаатлах зэрэг нь үсрээл 40-50хувийг эзлэх байх. Яагаад гэхээр яг амаараа бодитоор ярих үед ярихаас гадна давхар сэтгэлийн эмоцоо гаргадаг шиг, харин чаатлах, бичих зэрэгт тэр үеийн эмоцоо төдий л хангалттай гадагшлуулж чаддаггүй шиг. Жишээлбэл хэн нэгэнтэй мээсэнжирдлээ гэж бодъё. Маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бичилцэж байнаа, тас тас хийтэл инээмээр, эсвэл түс хийтэл цаад хүнээ цохиод авмаар чумшиг. Гэтэл энэ үйлдлийг хийх боломжгүй тул тэр их сэтгэл хөдлөлийн бөөгнөрсөн энерги замхарч чадалгүй тархи, оюун санаа, бие организмийн хаа нэг газар хадгалагдаж үлдэнээ гэсэн үг. Воо воо энэ чинь л их аюул болж байгаамдаа, өнөө биднүүдийн яриад байдаг истрээсийн нэг хэлбэр ингэж үүсч болно доо. Хэдий чинээ их бодол бодож, сэтгэл хөдлөл үүсгэнэ төдий чинээ хэмжээгээр гадагшлуулах нь хамгийн зөв шиг дээ. Энэ талаар сэтгэл судлаачдын судалгаа эд нар гэж бий байх даа бодуул.
Гэж бодоод блоогшоод байх санаатай ч заримдаа залхуу ч юмуу, завгүй ч юмуу завдахгүймаа.

Өнөөдөр нэг ийм гоогоо дуу сонслоо. Таануудтайгаа хуваалцъя ингэж бодлоо. Плийззз инжой манайхаан .... 


 Бүтсэн ч бүтээгүй ч сайхан хайртай учраад үхэхэд харамсах зүйл алга даа, хүн болсных...

7 comments:

Эртний анд. said...

hair durlal deer hamtran ajillana etr kkk

Монгол бүсгүй said...

хэ хэ юугэж ойлгохым бэ? эсрэг хүйстнүүд бол ойлгож болжийнаа...

Nonna said...

миний дуртай дуу шүү дээ ... гэхдээ нэг гансрал мэдрэгддийн

Монгол бүсгүй said...

дуунаас төрж байгаа мэдрэмж бол нэг тийм юу гэмээр юм дээ, за мэджийгаааа даа

Гуталчин said...

ug ni dajgui duu, gehdee l neg tm sonin bdimaa

Гилийн хатан said...

Бүтсэн ч бүтээгүй ч сайхан хайртай учраад үхэхэд харамсах зүйл алга даа, хүн болсных...

Ter hairaa uuruu bas haih yostoi shd. Chi zugeer l suugaad bgaam bishuu. Bi chinii orond heseg orood hed hediig olood ugchhiimsuun, chi teed gantsiig ni songovol, haha boldog bol tee

Монгол бүсгүй said...

@Gutalchin
ммхнг....клипэнд тогложийгаа бүсгүй нь их сайхан хүүхэээн, бүр нүд унаад


Гилхэн минь: энд үннэндэээ хайх хүрээ маш давчуухан байнаа... тэрнээс өдийд хүүхэд шуухад гээд суужаах байлгүй... тэрхүү арга туршлагаасаа хуваалцаарай :