Wednesday, 25 May 2011

Урьд шөнө террор зүүдлээд

Анзаараад байхад шүлэг энэ тэр оруулсан бичлэгэнд комээнт еэээр байхгүй байгаад байхымаа. Миний өөрийн пара пара, бла бла гэсэн хүнд хэрэг тусаар бага бичлэгэнд л комээнт байгаад байх юм. Уул нь бол тэр шүлэг энэ тэрт комээнт үлдээх нь үнэнд нийцэх юм байгааншд. Ялангуяа Равжаа хутагтын уран бүтээл, шүлэг эд нар бол энгийн шүлэгнээс огт өөр шүү. Комээнт байхгүй байгааг та нөхөд уг шүлгийн санаа оноотой бүрэн гүйцэд нийцээд бүррррр хэлэх үггүй болоод чив чимээгүй гарч одсон байна гэж ойлгож болохымаа бас. Нар өнгөрвөл үдэш ирнэ, нас өнгөрвөл үхэл ирнэ гэж яасан үнэн үгэв, хэзээ үхэл ирэхийг хэн ч үл мэдэх бөлгөө, тиймээс буяны мөрд шамд гээд л байх шиг байгаамдаа. За нэг иймэрхүү...
 
Урд шөнө нөгөө Америкийн онгоцонд мөргүүлдэг хоёр ихэр цамхагийг зүүдлээд. Яг хажуугийн байрнаас нь онгоц мөргөж байгаа, мөргүүлснийхээ дараа байшин нурж байгаа зэргийг хараад зогсчийна гэж зүүдлээд. Нэг цагаан онгоц нисч ирэнгүүтээ байшинг нэвтлээд нилээн цааш нисэж байснаа буцаж ирээд дахиж нэвтлээд, байшин цонхны шил дагаж ус урсаж байгаа юм шиг нураад л... Хамгаалалттай малгай өмссөн бараан хувцастай террорист залуу миний өөдөөс харчихсан сууж байсан. Тэр нөхөртэй арай юм хум яриад байсан уу яасан нэг тийм кино шиг ч юм шиг зүүдлээд.

Энд тэнд ийм террор мирор болох вий сий дээ, бурхан гончигсум минь өршөө.

6 comments:

Гилийн хатан said...

mair zuudlenee chi

Монгол бүсгүй said...

харин тийн, надаас өөр хүн бол кино хийчмээр юмнуул зүүдлэхиймаа, заримдаа зугаатай, заримдаа аймаар...

Гудиггүй эр said...

Уран зөгнөлт л зүүд биш бол яах уу зүүдлээд л байж дээ.

Эртний анд. said...

terror zaluu ta 2 evgui bga shu, yu yarisnaa sanaj l bga sh de hudlaa nuugaal etr kk

Монгол бүсгүй said...

@ Гудиггүй эр
харин дүххх, зүүдлээл,
хийсвэр ертөнцөд адал явдалтаал байжийхаас

@ Эртний анд
Хоёулаа Хавайд амьдарнаа, тэсээрэй, намайг хүлээгээрэй, энгэрээ битий сул тавиарай л гээд байсан санагджийна :р

Хүслийнжигүүр said...

саяхан би өнгөтөөр зүүдэлсэн... гэхдээ муухай байсан... тэгэж байгаад бичнээ хэхэ