Хэдүүн онгоц нисэж байгаад уначихлаа гэж зүүдлээд, тэр онгоц нь бүр тэгээд Korean Air-ийн хар хөх өнгөтэй онгоц байдын. Нэгсэг онгоц унаж байна эсвэл тэнгэрээс төмөр биетүүд унаж ирж байна гэж зүүдэлж байснаа больцон байсан чинь дахиад зүүдлээд унадын. Дөрвөн жилийн өмнө Эрхүү явсын, Байгаль нуурын баруун талд арван хэд хонож билээ. Очиход бороотой байсан шигээ ихэнх хугацаанд бороотой байсан. Хотын чийгнээс гэнэт гараад бөөн мод, цэвэр агаар дунд очсондоо тэгсэн үү яасан нойроо дийлэхгүй, дээрээс нь аймаар зүүдэлдэг болчихож билээ. Сэрээл буцаад унтахад үргэлжлүүлж зүүдэлж бариад баларсышд. Тэр үед нэг ийм зүүд зүүдэлсийн. Одоогийн ерөнхийлөгч Элбэгдорж нас барцан гээд талбай дээр аймаар олон хүн цуглачихсан Соёлын төвийн гадаа мань хүний зурагтай лаг том анонс хадчихсан, бөөн зул хүж болчихсон байна гэж зүүдлээд, тэгээд тэр зүүднээсээ аягүй сэжиглэж билээ, хол газар хүний нутагт байжийж юун сонин юм зүүдэлдийн гэж бодоод. Аминдаа л эх орноо санаж байгаа царай нь энийм байхдаа гэж өөрийгөө тайвшируулжийж билээ. Тэнд интэрнээт, утас мутас гэсэн ойлголт байхгүй болохоор монгол руу холбоо молбоо бол нөү. Тэгээд албаны хугацаа дуусаад монголд ирлээ. Улаанбаатар бөөн утаа, хиншүү болчихсон, нар улаан харагдаж марагдаал их ёозгүй санагдаа явцан. Тэгсэн хэдхэн хоногийн өмнө түймэр унтраах гэж явсан нисдэг тэрэг осолдоод бөөн юм болчихсон, телевийз радиогоор эмэгнэл байс гээл яваал аймаар эвгүй байж билээ. Уур амьсгал нөгөө зүүдтэй их төстэй санагдаад явцан. Арай зүүдэнд орсон одоогийн ерөнхийлөгч бурхан болчоогүй аж. Тэгсэн тэр зун нь мань ерөнхийлөгч аваарт ороод баларсан шд. Тэр үед нь яанаа өнөө зүүд биелэх вий гэж их айж билээ. Нээрээ заримдаа санамсаргүй юм шиг хэрнээ зүүд биелээд байгаам шиг санагдаад байдгиймаа. Тийм болохоор бушуухан нэг газар бичээд тавичуул арай гайгүй болчиж байгаам шиг санагдаад байдаг юм.
13 comments:
Түй түй, онгоц болохгүй шүү,
бичцэн юм чэн одоо гаагүүээ хэхэ
харин тиймээ, эндээ бичцэн болохоор юу ч болохгүй ээ хөө.
Zuudee helsen ehnii hun yu gej tailna terengeer n boldog gej sonssiin bn.
Neeree chi boogiin domog deer gardag olihan aral ruu yavsiin bish biz dee
Өглөө шууд босоод хэлэх хүн байхгүй болохоор блоог руугаа гүйчдийн шд.Таанууд харин гоё тайлж өгч байгаарай :D
ОльХан арлын хажуугаар усан онгоцтой гарсан, бороотой бүрхэг өдөр байсан тул бүр тод сайн харж чадаагүй.
chi neeree zuudee tod sanah umaa, bi bol ugluu sanadaggui shd
ядаж ингэж өнгөтэй тод биш ч гсн хар цагаанаар ч болтугай зүүдэлж үзэхсэн этр....
зүүдлэдэгүй л нам унтдаг хүндээ би
@ Гилийн хатан; Хүслийнжигүүр
гилийнн хатантан хаагуур вайнаа?
аль хүүхэд байхын л их зүүдэлдэг байсын одоо хэр хэвээрээ...
таанууд зүүдлэх боломж олгодоггүй юм бишүү, янз бүрийн ажил мажил хийгээд :p
хэхэ... Өглөөнөөс орой хүртэл ажилладаг хүнүүд эхнэр нөхөрийнхөө үүргийг тэр л хавьцаа гүйцэтгэнэ шд кккккккк
гэхдээ бид хоёр хамт байдгүйг мэднэ л биздээ этр хэхэ
hen ni henteigee hamt bdgui bolood yavchvaa
харин мэдэхгүй ээ би бас ойсонгүй, надтай лав бишшшш..........
haha, setgegdluud lag goyo utgatai bolood yavchij, bi l lav jiguurtei bish
aan, manaih ni Oddiin uvchin hudulsun, edgereheer ni haalgaa neehees, haha aimaar bna uu
bugdeeree Giliin hatanaa emchilj avyaa
@ Гилийн хатан
хөнгөхөн өвдсөн байгаасаа гэж залбирья
@ Gutalchin
тэгмээр байнээ, ордог айл байхгүй болцон чинь мияа байна....
Post a Comment