Thursday, 29 December 2011

2011-12-29

Өнөөдөр нөгөө оркуу гээд байсан шинэ жилдээ орохоор болцоон. Яасан гэсэн өчдөр хүмүүс утасдаад, хүүе хаая хүүхээ оры моры гайгүй майгүй болно молно гэж ухуулаад намайг зөвшөөрүүлцээн. Зохион байгуулжийгаа хүмүүс нь хэрдээ л ажил болж байх шиг байна. Найт клаб хүртэл очиж асуусан гэсэншд. Тэгсэн өөдөөс нь түрээс нь гээд бараг сая шахуу төгрөг нэхсэн гэнэ. Хорь ч хүрэхгүй хүн тийм том клабт, тийм үнэтэй орохоор чинь юу болох вэ. Дөчийн бидоонд байгаа шанага ус аятай л чол чол хийх байлгүй. Хөөрхийс минь хэрдээ л гайгүй юм зохиох гээд яваад байх шиг байна. Караокэтай бас гайгүй том заалтай газар олсон сурагтай. Хүний газар сурчийгаа оюутан хүмүүс энэнээс илүү тансаглаад ч яахав дээ.

Урд шөнө нохойтойгоо ярьж зүүдлээд. Барсаа гээд дөрвөн нүдтэй, халтар жинхэнэ монгол нохой байдгийн, манай ээж аав хоёрт. Тэгсэн тэр муугаа зүүдлээд. Манай тэр нохой чинь энергийн мэдрэмж аягүй сайтай. Яагаад гэхээр ээж аав хоёр энергийн эмчилгээ хийгээд өгчихсөн гэсэн, багадаа өвдөөд байхаар нь. Аав ээжийг ер нь өөртөө таалагддаг хүнээ харахаараа эрхлээд тэгээд дээшээ тэнгэр хараад дөрвөн хөлөө тэлээд хэвтчихдгийн. Тэгээд гэдсэн дээр нь хөлөө тавихаар ямар нэг юм сонсож байгаа юм шиг гэдсэн дээр нь тавьсан хөлний хөдөлгөөнийг мэдрээд сүүмийгээд нүдээ аньчихдагийн. Заримдаа хөлөөрөө хөл түлхээд энд тэндээ байрлуулаад байдаг, их эдээ бас. Тэгэх их дуртай, уяагүй сул байх л юм бол эрхлээд урд ороод дээшээ хараад хэвтчихдгийн. Чихэр горьдсон хүүхэд гар хараад байдагтай адилхан санагдаад байдгийн. Энэ зун баахан хөөцөлдөж тоглож билээ, бид хоёр. Надад их сайн. Анх хараад танихгүй өөдөөс дайрч майраад, хуцаж барьж янз бүр болох бол уу гэсэн чинь харж харжийснаа шууд эрхлээд унасан.

Тэгсэн шөнө нөгөөх маань надтай яриад. Гартаа байгаа утсаа энэ юув гэсэн чинь утас гэдийн, тэхээр нь чамайг хэн гэдийн гэсэн чинь Барсаа гэж авсан. Өөр юу юу ч асуусан бэ мартчиж, өөдөөс торохгүй хариулаад байсан шүү гайхал чинь. Арай ярьдаг болцын биш байгаа, тоть аятай.
Нохой минь намайг санав уу би нохойгоо санав уу гссс.

Wednesday, 28 December 2011

2012-12-27-28

Аргагүй шинэ жил дөхсөн гэсэн дээ интэрнэтийн орчин нам гүм байх шив дээ. Манай нэг хэсэг хүмүүсийн шинэ жил нөгөөдөр болохын гэсэн. Өчигдөр надаас санал асуусын. Өөдөөс нь ядаж ганц бүжиглэчиж болох газар болвол орноо тэрнээс ширээ тойрч суужийгаад баахан идэж уугаад тарах шинжийн юм хийвэл очкүү ээ, тэгээд ч би өөр хотод очоод шинэ жилээ хийчээд ирсэн. Дахиж шинэ жилдэх сонирхол жаахан бага байна гээд шууд түс тас хэлээд тавьцоон. Яасан өндөр шалгуур тавьжаахын гээд байлээ. Угаасаа шинэ жилийг чинь тэгэж гоё тэмдэглэхгүй бол муухайшд. Ширээ тойрч хэдэн малигар нүүрээ харж сууж баярлана гэж юу байдын. Тэгээд ч тэгэж суугаа хүмүүс хүн муу хэлэхээс өөр юм юу ч хийдэггүйм чинннн. Би тэгэж хүн муулмааргүй байна, бас хүмүүс чинь заавал уулгах гээд ядаргаатаад байдгийн, өөрсөдтэйгээ ижилхэн байлгах гээд хүчлээд байгаа нь үнэн төвөгтэй. Дуртай дуртайгаа хийгээд л суужийвал хэн хэндээ амар баймаарын. Бас тэгээд хүнийг элдэв янзаар нь сонжчихно, өмссөн зүүсэн, идэж ууж байгаагаас авахуулаад. Үнэн төвөгтэй. Тэхээр үндсэндээ миний шинэ жилийн үйл ажиллагаа өндөрлөсөн гэсэн үг. Одоо оноо гоё гаргачуул тэгээл болоо. 

Сүүлийн үед миний түс тас зан арай л хэтрээд байгаамшиг санагдахын. Хүнд ая эвийг нь олоод хэлчих юмыг өө харсан хүнд бол дургүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр хэлээд байх шиг байгаан. За ёоодын нялуунаас шулуун нь дээр. Засья гээд болох ч гүй байгаан. Эндээ заавал нэг юм бичихгүй бол өдөрт хийх ёстой ажлаасаа дутуу үлдээгээд байгаамшиг санагдаад байдаг болчихжээ. Энэ одоо дон уу?????????????????

Monday, 26 December 2011

2011-12-26

Хагас сайнд өөр хотод очиж шинэ жил хийгээд ирсэн. Энд байдаг найз хүүхэн хамт явы гэж санал тавиад, яах уу ийхүү гэж боджийгаад тэгээд явчуул ч явчий гэж шийдсэн. Палаач малаач дөөфл мөөфл өмсөж бүр нэг зориод очсоон. Тэр хотыхон манай хотыхноос илүү доргиом билээ, дан залуучууд. Манай энд чинь гэр бүлтэй тиймэрдүү голдуу хүмсүүд байдаг болохоор иймэрхүү баяр маяраар хүүхэд шуухдаа дагуулаад ирдийн, тэхээр ниххх сонин ямар ч эмоци байхгүй. Гэр бүлтэй хүмүүсийн яриа хөөрөө ч тэгээд манай нөхөр, хүүхэд бла бла иймэрхүүдүү.

Баахан бүжиглэжийгаад ирсэн дээ. Яалтчгүй хүмүүсийн дэргэд градустай юм уухгүй гээд гэдийгээд байж болсонгүй, жилд гавын ганц удаам даа гэж бодоод алтан түрүүг нэг өрүүнк, нэг шил пийв, хагас хундага шампаан дарс уусан. Шууд толгойд гараад аймаар сонин болоод. Транс аятай нийлээд бүүүүр гоё юм болсон. Нисээдийна уу, жингүйдээдийна, хөвөөдайна уу, живээдайна уу л гээд байгаамч ерөөсөө. Баалис эргий гэж мөн ч их бодсооон, даанч дижи залууст тийм мэдрэмж ухаарал байсангүй. Хальт хоёр гуруун уянгын ая яваад л дан дискоо. Жаахан мияа байсан. Тэхдээ яахуу ээ яахуу. Санаснаас тэнд их сургуулийн онжав залуутай таараад. Хааяа потоок лекц эд нар дээр таардаг даруухаан болуу гэмээр байдаг байсан хүн чинь бүжгийн талбайн голд ёстой нураажийлээшд. Хүн өөрчлөгдөнөө гэж лут юмаа гэж боджийлаа. Өндөр хүн чинь хөл гараа зэрэг савалчихаар чинь бас овоо юм аа овоо юм. Намайг хараад байгаа мөртөө ирж мэндлэхгүй байн лээ, би очилтойнишд. Аягүй бол таньсандаа бантаад, бантсандаа ичээд тэгсэн байх доо.

Маргааш өглөө нь толгой өвдөөд дээрээс нь зогсигоод хачин юм болсон. Эхний удаа бараг цаг гаруй зогсигсон, халуун юм хоёр аягыг уугаад нэмэр болоогүй. Хүүхэд байхад дүү амьсгаагаа түгжчих тэгүүл зүгээр болчдын гээд байдаг байсныг гэнэт санаж хэрэгжүүлтэл харин намдцан. Цаг гаруй гайгүй байжийснаа дахиад зогсигоод унадын. Тэгээд бодсол доо, ер нь чамд градустай юм зохихгүйм байна, хол явжийгаа чигээр хол яваа гэж. Жаахан унтжийгаад боссон. Биендээ хүрэхээр л нэг сонин арьсны цаана шал өөр юм байгаамшиг санагдаад байдаг хуучны мэдрэмж. Урд нь хаа нэг жоохон пийв энэ тэр уусны маргааш нь биедээ гар хүрэхээр нихх сонин хүний биед хүрээд байгаамшиг сонин санагдаад байдгийн. Яг тийм мэдрэмж төрж байдаг шүү.

Өчдөр баахан зүгээрийг хийж суув даа. Апраачаа авч явна гэж боджийгаад мартаад гараад явцан байдын, таксинд суужаахдаа л санасан тул тэгээд тэр чигтэй явсан, утсаар дарсан зурагнууд шаардлага хангаагүй байлээ. Иймэрхүү л сонинтой ...

Saturday, 24 December 2011

Сэнсэртэл эргэхиймсан

Сэнсэртэл сайхан ваальс эргэх юмсан. Тэгэж бүжиглээгүй лав гурван жил болчихож. Эндэхийхэн ваальс эргэх гэдгийг мэддэг болов уу? үгүй л юм шиг байгаан.
Энд ирэхийн өмнөхөн байгууллагынхаа шинэ жилийг манай хэлтэс хийх болоод. Тэгээд нэг охины хамт хоёулаа гардаж хамаг юмыг зохицуулсан. Тэгсэн байгууллагын захирлын туслах урдуур орж хамаг юм зааж зааварлаж бааварлаад, дургүй хүргэдийн. Та хоёр хүмүүсээс тэдэн төгрөг цуглуул байгууллагаас тэдийг гаргана. Тэгээд арван гуравт нэг тийм шинэ газар байгуулагдсан байгаа тэнд хийчий, тэр газартай очоод танилцаад үзчих энэ тэр гээд. За яахав гээд өнөө газар нь очсон чинь тухайн үеийн ханшнаас хэтэрсэн их үнэ өөдөөс хэлээд, зүгээр нэг ресторан байжийж. Тэгээд хотын төвд байгаа ажлын газраа манггар хол. Өө болий болий гээд хэлцэн тэгсэн өнөөх уурлаад наасан. Тэр газар нь найзых нь ч билүү хамаатных ч билүү байсым шиг байгаан. Тэгээд нөгөө охинтойгоо хоёулаа хэд хэдэн газраар орж танилцсан үнэ ханш цуглуулсан. Хүйтэнд хөлдчих гээд л яваад байгаам чинь. Хүмүүсийг ууж идүүлж баясуулан цэнгүүлэх гэж хэдэн өдөр бөөн юм болсон. Нүүр улайчихгүй гайгүй газар олоод гайгүй юм хийчихиймсэн гэж бодохоос л тайван сууж чадахгүй. Ер нь олон нийтийн тиймэрхүү ажил зохион байгуулах шал заваан юм билээ. За тэгээд мөнгө төгрөгтэй холбоотой болохоор бүр ч дэмий.

Өрөө өрөөний хаалга тогшоод л хүмүүст хөтөлбөр болоод мөнгө төгрөгнийхөө учрыг танилцуулаад л мөнгөө цуглуулаад гарын үсгээр нь баримтжуулаад явж өгсөн. Хөгшчүүдийн сайхан хүлээж авч байгаа гэж хөөрхийс. Эрдэм боловсролтой мундаг хүмүүс ч өөр байгаан. Бүх юм жин тан болоод ажлынхаа яг урд байдаг нэг газартай гэрээ энэ тэр хийгээд яв цав болцон байсан чинь өнөө туслах чинь тэр газрыг голоод бид лав тэнд шинэ жил хийхгүй гэж дүвчигнээд. Тэгэнгүүт нь өөдөөс нь авалцаад ийм байгууллагад ажиллаж байгаа хүмүүс тийм үнэтэй газрын төлбөрийг дийлэхгүй, тэгээд ч тэр чинь хол. Ер нь яагаад бидний хийх ёстой ажлыг дундуур орж зохицуулах гээд байгаан гэж мэгээд тас түс бөөн юм болсон. Ха ха тэгсэн тэдний фракцийн хүмүүс нь бид шинэ жилд орохгүй гэнгүүтээ мөнгөө буцаагаад авчиж уу. Үнэн алиа наасан, арван жилийн жоохон хүүхэд ч тэгэж тэнэгтэхгүй шд. Юу сайхан дур сайхан, буянаараа болцгоо гээд өхийг нь өгөөд явуулцан. Тэгсэн хамт зохион байгуулж байгаа охин маань буугаад өгцөн ерөөсөө хийхээ болий шал онигоотой юм, угаасаа бүтэхгүйм байна бид хоёр ямар өөрсдийгөө баясгах гэж байгаа биш эцсийн эцэст хүмүүсийг л уулгаж идүүлэх гээд л махаа идэж байгаа биз дээ энэ тэр гээд. Юу гэж тэгжээдийн орохгүй хэдхэн хүнээс болж ард нь үлдэж байгаа орий гэсэн хүмүүсийг хохироож болохгүй, танилцуулаад явжийхад баярлаж, сайхан хүлээж авчийсан хөгшчүүдийг яах гээд байгаан гэж өөдөөс би зөрж зүтгээд. Тэгээд шинэ жил болсоон. Ёстой сайхан болсон. Хүн хүний амнаас танайх ойрын хэдэн жил болоогүй сайхан шинэ жил хийлээ, их баярлалаа гээд л. Захирал хүртэл та хоёр баахан бужигнуулаад л явсан ийм сайхан юм зохиочихлоо гэж доль үсрээд. Тэгсэн хамгийн инээдтэй нь өнөө туслахын фракцийн арав гаруй хүн тусдаа нэг газар тмдэглэсэн гэсэн, юу ч болсын бүү мэд. 

Тэр газар нь цаанаасаа хөтлөгч энэ тэр бас хөөрхөн урлагийн үзүүлбэрүүдтэй. Ханатлаа бүжиглэж билээ. Хөгшин залуугүй.

Тэгсэн шинэ жил тараад гэртээ харьсан чинь цүнх маань нэг л хоосон оргиод юу билээ гэсэн чинь туфлиэ тайлж тавьчаад аваагүй гараад ирсэн байгаам даа. Гэр тэр газартай ойрхон болохоор дүүгээ дагуулаад чавхдаж өгсөн. Очоод хувцас сольсон өрөөнд ороод дээгүүр доогуур баахан хайсан, юу ч байдаггүй. Гарч ирээд ажилчдаас нь асуусан чинь мэдэх хүн байдаггүй. Паа Италиас авчираад дөнгөж анх удаа өмссөн туфлиэ ингээд алдчдын байж гэж бодохоос дотор харанхуйлаад бараг нулимс гарах нээ. Тэгсэн харин нэг эгч хэн гэдэг хүн гээд манай эрхлэгчийн нэрийг хэлээд тэр хүнд өгөөд явуулсан, тэр хүн манайхны нэг л үлдээсэн байх гээд аваад явсан гэдийн. Бөөн баяр болно биз дээ. Тэгээд эрхлэгч рүү утасдлаа. Байна уу аа би байнаа, эрхлэгчээ та миний туфлийг авсан уу гэсэн өөдөөс согтуу хоолойгоор аан миний хажууд нэг туфль цуг байна гэдийн, хэ хэ. Сая нэг юм санаа амарчийгаам чинь. 

Хэрүүл уруултай нэг шинэ жил хийх гэж ихэд дурлаж авсан гоё туфлиэрээ туг тахих шахсан шүү. Маргааш нь эрхлэгч энэ хэнийх үү гэчихсэн туфлийг минь бариад ирж билээ. Бас болоогүй юмаа мартахыг бодоход их л согтож дээ гээд байгаамаа.

Тэр үедээ хүмүүстэй хэл ам болоод ядаргаатай санагдаж байсан ч одоо бодоход бас л дурсамж...

Friday, 23 December 2011

2011-12-23

Өчигдөр эндээс яг хажуунаас минь явсан найз бүсгүйдээ бэлгээ дайгаад явуулчихсан. Маргааш эзэндээ оччих болов уу. Таалагдах эсэхийг бүү мэд ямартай ч миний сэтгэл дүүрэн шингэсэн байгаа шүү, хэрвээ миний монита үүнийг уншиж байгаа бол. Найз ачаа ихтэй гэж үнэд ороод, уул нь ч хөөрхий зөндөө ачаатай явсан л даа. Цаг нь тулцан чухал юм гэж гуйжийж бас дээрээс нь нэмж хахууль өгчийж нэг юм асуудлыг шийдэж дөнгөсөн. Уул нь ажлын хаягаар нь өгүүлсэн бол армаанчиг байх байсан болов уу? Сандраад энд тэнд бичсэн бичиг үсэг маань муруй саруй болчих шиг болсон.

Хааяа очиж гангар гунгар хийдэг найз маань ингээд амраад яваад өглөө. Шинэ жил болох гэж байдаг. Гадаадад амьдрахад таньдаг сайн хүн маань хэсэгтээ байхгүй болохоор онцгүй шүү. Нэг л хоосон оргиод...

Өчигдрөөс энд нилээн хүйтэрсэн. Хүйтнээс болсон уу яасан өвдөгний нүдээр өвдөөд. Өндөр болох гэж байгаан болуу гэж баясаад байгаа гэхгүй юу, ккк. Одоо ч өснө гэж ч юу байхав.
Хүмүүс Крисмасийн өдрөөр юу хийх үү гэцгээгээд л байна. Би юу хийх юм болооо...

Дурсамж сэргээд

Бидний таван хүн Монита зохиосон гэдгийг таанууд ,мэдэж байгаа байлгүй дээ. Дурсамж сэргээд ойрд гоё байнаа. Надад энэ тэмцээнтэй холбоотой нэх хөөрхөн дурсамж байдгийн. Оюутан байхад манай сургууль бүр том сургууль даяараа биш зөвхөн манай дэд сургууль нэг баярын үеэр долоо хоногийн хугацаатай монита зохион байгуулав аа. Бараг л тэмцээн эхэлсэн өдрөөс эхлээд л бэлэг ирээд болдоггүй ээ. Би бүр баярлах гайхах зэрэгцээд ллл. Өдөрт нэг бэлэг бол зоолттой ирнэ. Ангийханд чинь өнжөөд нэг эсвэл бүр бэлэг ч ирэхгүй заримд нь. Надад ирж байгаа бэлэг янз бүр. Нэг өдөр алфэн гоүлд чиклаад нэг үрэлтэй. Маргааш нь нэг жижиг тэмдэглэлийн дэвтэр ил захидлын хамт. Тэмдэглэлийн дэвтрийн хавтсан дээр Эзэн хичээвэл заяа хичээнэ гээд биччихсэн. Ил захидал дээр нь юу гэсэн байлаа даа, мартчиж. Дараагийн өдөр нь үзэг хийдэг цахилгаантай, снүүпи гэсэн бичигтэй ягаан өнгийн сав том жижиг хосоороо. Дотор нь нэг хөөрхөн эвлүүлдэг жижигхэн нугас хийчихсэн. Бас болоогүй тэр сав руугаа монита маань өөрийнхөө хэрэглэдэг үнэртэй усыг хайр гамгүй цацсан байгаан. Тэр усны үнэр болохоор эр хүний эр зоригийг санагдуулам нэг тийм гоё үнэртэй. Тэндээс үзэхэд монита бол эрэгтэй гэдэг нь тодорхой. Хэн бол гэхээс л бушуухан мэдмээр санагдаж хорхой гозолзоод байж сууж чадамгүй би чинь. Ангийн даргаас будаа идчих санаатай асуухаар аа нэг хүн байгаа гэхээс өөр юу ч хэлэхгүй нуугаад сүйд. Бэлэг ихэвчлэн хичээлийн цаг дээр ирнэ. Хичээл оржийход ангийн хаалга тогшоод надтай уулзы гээд хэн нэг нь хэлнэ гарахаар энийг монита чинь өгчийна гээд янз бүрийн боодолтой бэлэг өгнө. Зарим нэг өдөр хичээл тарахаас өмнө бэлэг ирж амжихгүй. Өдөр бүр авахаар хүн чинь муу зан суудын байна лээ. Өнөө бэлэг яачив гээд харуулдаад байгаам чинь, сүүл рүүгээ. Хичээл дээр бэлэг ирээгүй өдөр гадаа коридор эсвэл номын сан энэ тэрт байхад бэлэг барьсан хүн хүрээд ирдэг байсан. Бүүр нэг сэтгэл гаргаж байгаа байхгүй юу. Хэд хоног нээрээ жаргасышд, сайн монитагийн буянаар. За тэгээд монитагаа задлах өдөр боллоо. Соёлын төвд байдаг нэг клабт болжийсын. Би чинь хүний баахан юм авчихсан буцааж юу өх үү гээд баахан бодлого болсоон сонголт хийх гэж. Тэр үед Хуан-Жу гэг гээд Хятад кино гарчийсан, гол баатруудын зурагтай юмнууд чухам хит болжийлаа. Тэгээд Архаан, Зивэ хоёрын зурагтай нээх том зургийн албум бас зургийн жааз өөр юу юу ч авлаа даа. Авсан юмнуудаа боож баглаад  өнөө клаб руу явна биддээ. Ангийхан бүгд очоогүй ээ, ихэнхэд нь бэлэг энэ тэр ирээгүй гээд. За тэгээд монита задарч оньсого тайлагдав. Тэгсэн хэн байсан гээч дээтлийн дээд курсийн өөрөөр хэлбэл надаас  хоёр ах, миний сайн таньдаг нэг эгчийн ангийнх нь дарга, ангийхаа онц сурлагатан, тэр жилийн шилдэг оюутан болжийсан, урд нь танилцаж байсан оюутан байдын. Ичсэн гэж яаваа, бас л халуухан юм билээ. Нэг л сонин санагдаал, салгалаал ккк. Тэр таньдаг эгч хааяа таарахаараа манай ангийн тэр чамд гайгүй шд гээд байдаг байсын, өмнө нь. Тэрийг нь би тоглоом гэж бодоод тоодоггүй байсан чинь худлаа ч биш байсын байн лээ хөөрхий. Тэгээд би бодсон л доо мань хүн манай ангийн даргатай ярьжийгаад зориуд миний нэрийг сугалсан байх гэж. Яг үнэндээ тэр залуу надад хандтай байсымаа. Би ч сүүлд гадарласын. Гэтэл гэнэт ангийн банди надад зүгээргүй болж ирээд (өмнөх нэг бичлэгт дурдагдсан залуу). Тэгээд өнөө монита маань байдлыг мэдээд замаа хөөсөн. Амьдрал ч бас сониноо хүрвэл сонин юм билээ. Хожим хэдэн жилийн дараа тэр монита залуутай таарч бүх хэрэг явдал тодорхой болсон. Оюутан байхдаа би чамд сайн байсан гэтэл чамайг ангийнхаа залуутай найзалж байгаа гэж мэдээд сэтгэлээ татсан. Чиний хойноос намайг явж байгааг чамайг мэдээгүй гэж бодсон. Хэдий өнгөрсөн ч гэсэн өнөөдөр би үүнийг заавал хэлмээр байна гээд л баахан юм яриад л байсан. Би өөдөөс нь би мэднээ гэсэн чинь пүү тийм үү, би чамайг ёстой юу ч мэдээгүй байх гэж энэ хугацаанд бодож явлаа гээд л. Одоо лав чамайг хоёр хүүхэдтэй болчихсон байх гэж төсөөлдөг байсан. Гэтэл чи хүүхэдтэй болох байтугай хүнтэй суугаагүй байдаг. Энэ амьдрал ямар тоглоомтой юм гэж мэгээд баахан ярьж суусан. Ер нь их сонион энэ амьдрал.

Wednesday, 21 December 2011

2011-12-21

Хорвоо гэж хүмүүс бид маш их ярьдаг. Хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье гэж захиандаа эхэлж мэндчилдэг. Хорвоод хосгүй, хорвоогийн адаг шаар гэж ч бас ярьдаг. Тэхээр энэ хорвоо гэдэг үг ихэвчлэн ардаа орсон тэмдэг нэрэндээ хүч нэмэгдүүлдэг үүрэг гүйцэтгэж байна. Яг угтаа энэ үг монгол үг биш юм билээ. Эргэлдэх гэсэн утгатай Төвд үг гэсэн. Хорвоо бөөрөнхий бид бас ярьдаг. Буддизмд хорвоогоос гарах гэдэг ойлголт байдаг. Тэр нь юу вэ гэхээр үхэж төрдөг тэрхүү циклээс ангижрах гэсэн утгатай. Тэхээр хорвоо гэдэг манай бөөрөнхий дэлхий биш, түүнийг агуулж байгаа сансар огторгуй ч биш болж байгаан.
За тэгээд энэ хорвоо ертөнцөд зургаан зүйлийн төрөлтөн оршдог гэнэ.
Бурханы орныхон (бурхад, бодьсадва нар )
Тэнгэр асурыхан (бөө нар, ил далдыг хардаг зарим чаралбаанууд)
Хүн төрөлтөн (хүмүүс бид)
Адгуусан амьтад (бүх төрлийн амьтад)
Бирд (тамын нэг төрөлтөн)
Тамын амьтад  ийм зургаан төрөлтөн. Эдгээрээс бидэнд үзэгдэж харагддаг нь адгуус амьтан, хүн өөрөө. Бусдыг нь бид төсөөлөл, нэрийтгэл төдий мэдэхээс үзэж харж чаддаггүй. Энэ зургаан төрөлтний төрж бий болох зам нь бас өөр өөр.
Чийгнээс
Өндөгнөөс
Умайнаас
Хий хоосноос хувилж төрдөг.
Эндээс хүн төрөлтөн бид болоод зарим адгууснууд умайнаас төрдөг. Чийгнээс өт гэх мэтийн амьтад. Өндөгнөөс жигүүртэн шувуу болоод зарим хэвлээр явагчид төрдөг. Хий хоосноос дээд төрөлтөн буюу бидний олж харж үл чадах оршихуйнууд бас там бирдийн амьтад төрдөг. Гэж үздэг юм билээ, Буддизмд.
Бодоод байхад худлаа гээд хэлчиж болмооргүй. Дээрх зургаан оршихуйг гадаад бие мах бодийн хэлбэр төрхөөс гадна энергийн төвшин талаас нь авч үзэж болно.
Тэднээс ганцxан хүн төрөлтөнд адгууслаг болоод бурханлаг чанар хоёулаа байдаг. Өөрөөр хэлбэл хүн аль аль руу нь ч очих боломжтой гэсэн үг. Адгууслаг чанартаа хөтлөгдөж, түүнийгээ их хөгжүүлж энэ насаа дуусгавал адгуус болж төрөх нь ойлгомжтой. Харин өөрт байгаа бурхан чанараа сэрээж, бурхад мэт амьдарвал очих газар тодорхой. Бурхан гээд ярихаар Буддизмд итгэдэг хүмүүс гуутай зураг, янз бүрийн баримал энэ тэрээр төсөөлөөд байдаг. Мөн шашинд итгэдэггүй хүмүүст болохоор тэрхүү зурганд мөргөөд байгаа хүмүүс бүр ч утгагүй харагддаг. Гэтэл яг үнэндээ бурхан гэдэг нь маш өндөр төвшинд хүртэл хөгжчихсөн ухамсар л юм шиг байгаан. Бидэнтэй яг адилхан мах цусан биеийг олж төрсөн эгэл хүн тэрхүү ухамсрын төвшин хүртэл бурханлаг, оюнлаг, сүнслэг чанараа хөгжүүлснээр одоогийн бидний сунаж мөргөөд байгаа зураг болчихсон. Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг гэж ярьдаг гэтэл яг үнэндээ өөрөө өөртөө чин үнэнч байж, өөрөө өөрийнхөө яг мөн чанарыг олсноор өөрөө өөртөө тусалж байгаа болохоос хэн нэг хүн туслаад байгаа нь юу л бол. Өөртөө арчаагүй, өөрийгөө хуурдаг мөртөө гуутай бурханд хичнээн сөгдөж мөргөдөг.

Орчлон хорвоод оршиж байгаа хүн амьтан болон бусад оршихуйнуудыг бүхэлд нь аваад үзвэл товчхондоо нэг иймэрхүү. Өөрийн ойлголтоос хальт буулгав. Үүнд туйлын итгэл үнэмшил өгч болохгүй. Өөрийн сонирхлын заримуудаас хуваалцаж байгаагаас бус ямар нэг шашин сурталчилж таны тархийг угаахыг зориогүй болно.

Буддизмийн гол үзэл бол ХҮН ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ АВРАЛ НЬ...

Monday, 19 December 2011

2011-12-19

Буддизмд хүнийг хэрхэн төрдөг хэрхэн нас бардаг тухай маш дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм билээ. Өнөөгийн шинжлэх ухааны түвшин хүрэхээргүйгээр гайхалтай тайлбарласан байдаг. Шинжлэх ухааныг бүгдийг тайлбарлагч гэж үздэг хүн уншиж байгаа бол соррийи. Миний хувьд шинжлэх ухаан тайлбарлаж чадахыгаа чадна чадахгүйгээ бол чадахгүй.Тэгээд ч шашин шинжлэх ухаан хоёрыг харьцуулна гэдэг тэнэг зүйл. Шашнаар тайлбарлагддаг, улаан цагаан байгаад болоод байгаа зүйлийг шинжлэх ухаан өөрөө тайлбарлаж чадахгүй байж түүнийгээ шашныг мунхарсан үзэл, мухар сүсэг гээд орхичихдог. За энэ ч яахав мөнх үргэлжилдэг маргаантай асуудал.

Хүүхэд байхад авгын хадам аав болох ная дөхсөн өвөөгөөс хүүхэд хаанаас гардгийн гэж их шалдаг байж билээ. Бусад том хүмүүсийг бодоход биднийг тоож гангар гунгар хийдэг болохоор нь заримдаа давраад иймэрхүү том хүний асуултууд асуучихдаг байсын. Гэхдээ голдуу согтууд нь асууна л даа. Тэхээр тэр өвөө өөдөөс пүд гээд гүзээний энд байгаа нүхээр гараад ирдийн гэж хэлнэ. Маниус ч тэрэнд нь итгээд л наачина. Хүүхэд байхад хүн хаанаас гардаг талаар нэг иймэрдүү төсөөслөлтэй байв.

За тэгээд том болоод сургуульд ороод номын дуу сонсож бас хаа нэг кино миноос арай өөр газраас гардгийг олж мэдэж илүү бодит ойлголттой болсон. Одоо харин хүн гээч энэ мах цус, ясны бүрдэл болсон амьтны төрөл эцгийн цагаан дусал эхийн улаан цустай нийлснээр үүсээд бүрэлдчихдэг ч амьтан бишийм гэсэн ойлголттой болсон.

Манай монголчууд биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй гэж их ярьдаг энэ их учиртай үг юм билээ. Эцэг эхээс мэдээлэл авлаа авлаа гээд тавин хувь ч хүрэхгүй байдаг. Нэг эцэг эхээс төрсөн мөртөө тэс өөр ааш араншинтай ах эгч дүү нар зөндөө байдаг. Манай хэд лав өөр хоорондоо тэс өөр. Нэг нь сайн дуулдаг байхад нөгөөх нь чадахгүй, тэр нь спортдоо сайн байхад өнөөх нь таг гэх мэтээр. Хэрэв эцэг эхээс бүх мэдээллийг өөртөө шингээж төрдөг бол айлын хүүхдүүд дал наян хувьтайгаар өөр хоорондоо адилхан байх ёстой. Өөр бас айлын хүүхдүүдийн хувь тавилан амьдралын зам нь хүртэл өдөр шөнө шиг ялгаатай байдаг. Нэг нь баян тарган явжийхад нөгөөх нь гундуухан явж байх жишээний. Тэхээр хүн бүр өөрийн өмнөх амьдралаас хадгалж ирсэн мэдээлэлтэй байж таарах гээд байгаа юм. Хүн цэцэг аятай гэнэт бий болоогүй, төрлөөс төрөл дамжин өртөөлж яваа энерги гэдэгт би итгэдэг.

Миний уншсан номонд ингэсэн байхын. Хүн нас барсны дараа дөчин есөн хоног гэж байдаг. Энэ ямар учиртай тоо вэ гэхээр биеэ орхисон сүнс дараагийн төрлөө олохын тулд долоо долоо хоногоор тодорхой сорилтод (энэ насанд хийсэн үйлийн үрээсээ хамаараад) ордог гэнэ. Дараах төрлөө олох хамгийн бага хугацаа нь долоо хоног. Хэрвээ энэ хугацаанд амжихгүй бол дараагийн долоо хоног гэх мэтээр төрлөө автлаа долоо долоо хоногоор яваад л байдаг. Тэгээд хамгийн эцсийн хугацаа буюу дөчин ес хоногтоо ямар ч сүнс төрлөө авчих учиртай байдаг гэнэ. 

Энэхүү нэг төрлөөс нөгөө төрөлд шилжих үед сүнсний оршиж байгаа үеийг зуурдын төрөл гэдэг юм гэнэ. Энэ ертөнцөөс хором бүрд л хүн буцаж байгаа. Тийм болохоор бидэнтэй зэрэгцээ энэхүү зуурдын төрлийн сүнснүүд оршиж байгаа гэсэн үг.  Хүүхэд хийж болдог өдөр болдоггүй өдөр байдаг гэж дуулсан. Энэ ортой байх талтай юм шиг. Тэр өдрүүд нь сар тэргэл байх өдрүүд, бас саргүй тас харанхуй байх өдрүүд, мөн эр эм хоёрын час өдөр гээд сард тодорхой тооны өдрүүдэд тэрхүү үйлийг хийхэд тохиромжгүй байдаг. Хэрэв эр эм хоёр хүүхэд олохоор шийдсэн бол энэ өдрүүдээс зориуд зайлсxийх хэрэгтэй. Учир нь сартай холбоотой өдрүүдэд зуурдын төрөлд байгаа сүнснүүд болон өөр янзан бүрийн сүнснүүд идэвхждэг гэж үздэг.

Хүүхэд олоход тэр сүнснүүд ямар хамаатай юм гэсэн асуулт гарч иржийна. Эр эм хоёр тэрхүү ажлыг хийж байх үед тэрхүү оршхуй (сүнс) хүрч ирдэг. Хэрэв тэр сүнс эрэгтэйд нь шунан дурлавал эмэгтэй хүн болж эрийн зулайн оройгоор нэвтэрч эмэгтэйн умайд ордог, хэрэв эмэгтэйд шунан дурлавал эрэгтэй хүн болж мөн эрийн зулайгаар дамжиж эмэгтэйн умайд ордог. Иймэрхүү процесс явагддаг юм байна. Айлын охин хүүхэд аавдаа илүү сайн, хүү нь ээждээ илүү сайн байх явдал түгээмэл байдаг нь үүнтэй ч холбоотой байж болохын. Эхийн умайд хүний амь бүрэлдэх хамгийн анхны шат бол зуурдад байгаа сүнс эцгийн зулай руу орж цагаан дусалтай нь нийлэн цааш эхийн умайд орж улаан эстэй нь нийлдэг. Ингээд хүн үүсэж эхэлдэг. Эндээс үзэхэд сүнс аль хэдийн эхийн хэвлийд орчихсон байгаа. Хүүхдийг хөдөлж эхэлснээр нь амь орлоо гэж ярих буруу юм шигээ.

Гэхдээ тэр сүнснүүд нь хаа хамаагүй сүнснүүд ч бас биш. Тэр эм эр хоёртой маш ойрын үйлийн үрийн барилдлагатай сүнс байх учиртай. Түүгээр яваа гайг үүгээр дуудна гэж нэг үг байдаг. Тиймээс нас биед хүрчихсэн хүмүүс хүүхэд хийхтэй холбоотой процесд их хариуцлагатай хандмаар шигээ аль ч талаас нь аваад үзсэн. Хаа хамаагүй газар хэн дуртайтайгаа баларч байгаад хүүхэд олчихдог, тэгээд хүүхэд гардаг гэтэл хэн хэндээ муу нөлөөтэй хүмүүс болж хувирч болно.

Ер нь тэгээд хүний явдал суудал үйлийн үр, түүний үрийн барилдлага гэж айхтар юм байдаг шигээ. Энэ амьдрал ганц гээд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж жиргэчихдэг, гэтэл нэг л өдөр бүх үр дүн, үйл лай нь толгой дээр бууж ирдэг. Энийг их бодууштайм шиг санагддаг.

Өөрийн ойлгосноороо буулгачихлаа. Ямарч засвар энэ тэр хийсэнгүй. Утга найруулгын хувьд ямр юм болсныг бүү мэд. Засвар хийх ер нь дургүй, тэр үед орж ирснээ шууд гаргачихдаг болохоор алдаа байгаа байх.

За тэгээд өөр өөрсдийхөөрөө ойлгоно биз бас авах гээхийн ухаанаар хандана бизээ.

Sunday, 18 December 2011

Би сахалтай болчиж :-)

Өчигдөр нарны гэрэлд нүүрээ ихээ тухтай гээч харсан чиь юу харсан гээч сахалллл. Дээд уруулын хоёр захад сөрвийсэн хэдэн ширхэг бүдүүн хар үснүүд өрвийлдөн сөрвийлдөн өөдөөс инээцгээж байх нь тэр. Ээ бүү үзэгд, удахгүй хуузтай болох нь байшд гэж тольтойгоо ярив. Яагаад ийнхүү сахалтай болсны шалтгааныг би өөрөө хийсэн гэдгээ тэр дор нь олж мэдсэн. Ном уншиж суухдаа тэр хавийгаа байнга илээд суудын, заримдаа тэнд байх үснүүдийг ганц нэгээр нь зулгааж хурууны үзүүрт сугарч гарч ирсэн үс гэхэд гэхэд хэцүү жижиг зүйлийг харж кайф авдым. Энэ бүр ириклээфс болцын. Ухаангүй хийгдсэн үйлийн үрээр тасарсан тэр үснүүд хүүхэн надад шаралхахдаа ийнхүү өмнөхөөсөө ч илүү бадриун болон дахин ургасан хэрэг. Янзын муу хогнууд. Өмнөөс нь сөргөөлцөлдөөд байвал тэд намайг ялах нь ойлгомжтой тул ингэсгээд аяар нь аажуу үлдээе. Харин ном унших зуур юу хийдэг болох уу???

Намайг багад сайхан хүүхэн сахалтай гэдэг байсан. Хүүхдийн нүдээр хардаг байсан болохоор ч тэр үү нээрээ цаанаа л нэг эмэгтэйлэг  гоё гоё эгч нар уруулынхаа дээр үл мэдэг хар сүүдэр татуулсан сахалтай байдаг байсан. Өнөө цагт нүүрэндээ илүү дутуу зүйлтэй эмэгтэйг гоо сайхандаа анхаардаггүй гэж шүүмжилдэг болсон.

Сахал ярьсных хуучин дурлалт хархүү маань заримдаа сахлаа аваагүй сөрвийсэн хар хошуулчихаад явдаг байж билээ. Тэр хошуугаараа үнсэхэд нь хатгана гэдэг нь тоймгүй. Наа сахлаа аваачээ өвтгөөд байна гэхээр харин гоё байгааз дээ гэж явуулна. Заримдаа тэр сахлыг нь хумсаараа зулгааж мань хүнийг өвтгөдөг байсын. Бас болоогүй нэг ширхэгийг нь арван төгрөгөөр зулгааж байгаа шүү төлбөрөө өгөөрэй гэх мэтээр нөгөөхийг явуулна, тэр үедээ л армаанчиг байж дээ. Түүнийг үнссэний дараа хамар ам, нүүрнээс үнэр нь үнэртээд хаа ч явсан хамт байгаа юм шиг санагдаад гоё ч юм шиг ичмээр юм шиг байдаг байж билээ. Анхны бүхэн минь түүнтэй холбоотой болохоор заримдаа тэр тухайгаа дурсахаар түүнийг бодох болчих юм, тэр тэгэж байгаад азтай хог юмаа. Үнэндээ бол түүний тухай бодох дургүй, тааралдах вий гэж зугатааж явдгийн. Үхтэл ч таарахгүймсэн гэж боддын, гэхдээ амьдрал өөрөө таашгүй болохоор нэг өдөр таарахыг хэн мэдэх билээ...

Saturday, 17 December 2011

Сансар огторгуйгаар аялсымаа

Хэ хэ сүртэй гарчиг байна уу, гэхдээ өөрөө өөртөө бол нэг тиймэрхүү маягийн юм болсымаа.
Ойрд жаахан жаахан хүйтэрч байна. Заримдаа монголын өвлийг санагдуулам хүйтэн сэнгэнэсэн агаартай. Шөнийн тэнгэр лүү харахад тод тал сар түүнийг тойрон гялалзах одод нэг л гоё. Гайгүй томоохон талбай харж болохуйц задгай газар очиж байгаад тэнгэр өөд баахан өлийж хардаг юм. Долоон бурхан одыг харчих гээд л хайгаадийна, хаа байгаа баримжаа ер байхгүй. Хоёр жилийн өмнө шөнө онгоцоор явжийгаад цонхоор хартал яг онгоцны цонхны хэмжээнд таараад долоон бурхан од бүв бүтнээрээ харагдаж билээ. Урд нь дандаа доороос нь хардаг байсан бол тэр үед яг хажуугаас нь харсан юм. Сонин бас гоё л юм билээ. Дахин дахин хараад л явсан. Яг хажууд байгаа юм шиг зэв зэрэгцээ. Татаж матдаг лаг мэргэжлийн апраачтай явсан бол авсан зургаа энд үзүүлэхгүй юу. Тэр үед зураг дарсан л даа, гэвч зүгээр л хав хар юм гарчихсан байсан. Удалгүй үүр цайсан, бас л сонин үзэгдэл юм билээ. Дэлхий бөөрөнхий гэдгийг тэндээс тов тодорхой харсан. Бөөрөнхий дэлхийн хэлбэрийг тусгаж муруй хэлбэрийн солонгын долоон өнгө гэлтэй туяа үүсгэсээр үүр хаяардаг юм билээ. Бас л тэр үед мэргэжлийн апраачгүй дээ урамгүй байсан. Гэхдээ мөн л зураг дарсан. Бүдэгхээн зураг гарсан байдгийн.


Wednesday, 14 December 2011

Яагаад яагаад яагаад???

Би дотроо их олон зүйлийн талаар яагаад иймийм бол, бүр анхнаасаа иймийм байхдаа. Хэн ингээд зохио чуу гэж их боддым. Тэр олон яагааднуудаасаа хуваалцья гэж бодлоо.

Хамгийн нэг дүгээрт:
Бидний хамгийн сайн мэдэх тоог хэн зохиосон юм бол? Бодоод байхад энэ ертөнц дээр байгаа юм бүхэн тоогоор илэрхийлэгддэг. Түүний гадна үлдэх нэгээхэн ч зүйл байхгүй. Тэхээр энэ тоо гээчийг зохиосон хүн бол их мундаг товариш байсан байж таараа.

Удаах нь:
Савангийн хөөс за ер бүхэл хөөс яагаад заавал бөвийн бөөрөнхий хэлбэртэй байдгийн, дөрвөлжин гурвалжин гээд өнцөг үүсгэсэн өөр дүрстэй байж яагаад болдгүйн бол. Дэлхий өөрөө бөөрөнхий байгаатай холбоотойгоор тийм хэлбэр үүсгээд байгаа юм болов уу? Физикчид л их сайн тайлбарлах болов уу...

Гутгаарт нь:
Шөнийн харанхуйд гарч байгаа чимээ яагаад нартай эсвэл гэрэлтэй байх үеийнхээс илүү тод байдгийн??? Энийг та нар туршаад үзээрэй. Орой өрөөндөө сууж байгаад гэрэлтэй үед нэг чимээ гаргаад гэрлээ унтраагаад яг нөгөө чимээгээ дахиад гаргаад сонсоорой. Гэрэлгүй үеийнх илүү тод байх болно. Тэр гаргаж байгаа чимээ тань утсанд мээссэж ирэх үед гардаг чимээ ч юмуу иймэрхүү жишээ байж болно. Шөнийн чимээ тод байдаг гэж ярьж байхыг хүүхэд байхдаа нэг бус удаа сонсож байсан минь энэ яагаад гэдэг асуултыг улам батжуулаад байгаа ен. 
Энэ асуултыг өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролдоод байгаам л даа.
Гэрлийн долгион, дууны долгион хоёр нэг орчинд тархахдаа нэг нэгэндээ саад болдог. Ингэснээр бидний чихэнд ирж буй дуу чимээний эрчим суларч ирдэг, гэрэлтэй байх тохиолдолд. Харин гэрэлгүй байх үед дууны долгионд саад болох гэрлийн долгион байхгүй учраас дуу чимээ тэр хэвээрээ бидний чихэнд хүрч ирдэг байх.

Нөгөө талаас харанхуйд хүний харах эртхний үйл ажиллагаа зогсож, оронд нь сонсох эртхнийх илүү идэвхждэг байж болох талтай. Өөрөөр хэлбэл бидний мэдрэхүй болоод анхаарал сонсгол дээр илүү төвлөрдөг байж болох. Ийм хоёр тайлбар гаргачихаад байгаа. Үүнийг бас физикчид л сайн тайлбарлах болов уу...

Дараах нь:
Хамгийн анх дуу хөгжим, бүжиг гээчийг хэн зохиов юунаас үндэслэв. Энэ асуултын хариуг бараг олчихсон гэж бодоод байгаа. Дараа тусдаа бичлэг оруулах санаатай. Аль дээрээс л уул нь бодоод л яваам л даа.
За нэг иймэрхүү

Tuesday, 13 December 2011

Сулиарах вий дээ

Зүүдэлж байгаа зүүднээсээ болж сулиарах байхаа нэг өдөр. Арай гайгүй болцон байсан чинь нүд анилаал бол хөнжлөөс сугарч бостлоо зүүдлээстэй. Өнөө өглөө сэрүүлгээ унтраачаад зүүрмэглэх хооронд онгоц унагаачих шахсан. Эхлээд зүүн урд зүгийг чилээд зэрэгцээ байрлалтай хоёр онгоц нисч байхыг харж байгаам. За энэ хоёр лав Австрали руу явжаах шиг байна гэж бодож байгаан. Тэгсэн тэр хоёрын нэг нь доошлоод, сайн харсан юу гэмээр юм дээ гэдсэн дээр нь улаан өнгийн шувууны зураг байх юм. Энэ ч араб зүгийн орны онгоц байна гэж бодож байгаан. Тэгсэн өнөөх маань байлдааны жижиг онгоц аятай хэд хэд эргэлдээд л. Жолоочийн кабин нь хүртэл нүдэнд харагдахуйц болтол доошилж ирж байгаан. Яадгуулээ унах нь хүн амьтан багатай газар л унаасай гэжийтал ч жолооч нь миний санаг ойлгосон мэт байшин барилгуудын дундуур эгээ л машин адил тун сурцтай явсаар эзгүй уул руу яваад тэгээд цасан дээр гулсанхан газардлаа гэж зүүдлэв. Сэрсэн чинь дээгүүр нисч байгаа онгоцны дуу замхарч байгаа нь сонсогдсоор алга болсон. Мөрөөрөө зүүдлэхгүй заавал онгоц энэ тэр унагааж барьж тироорист юм зүүдлэхийн.
Дээр нэг солонгос охин хуруунд өргөс орчихлоо аваад өгөөч гээд байсныг нь авч өгч буян болсон.  Монголоор ойлголцсон уу солонгосоор ойлголцсон уу бүү мэд.
За тэгээд усанд орох ёстой гэж бодоод унтчихвал хаа хамаагүй газар шүршүүрт ороод л зогсоод байна, арай л дэндүү нээрээ. Гэхдээ сүүлийн үед шөнө орчоод унтаад байгаа болохоор гайгүй болсон л доо.

Monday, 12 December 2011

Чихрээр бороо орсон л юм даа

Өвлийн айхтар хүйтэн дуусаад хавар болох гээд л гэхдээ цас арай хайлж дуусаагүй байсан үе. Манай ангийн охидууд бүгд пальтоондоо орчихсон байсан лав. Биднийг дунд сургуульд байхад биеийн тамирын хичээл дандаа гадаа ордог. Өвөл ихэнхдээ цасан дээр хөл бөмбөг тоглоод л таардгийн. Сумын төвийн урд хэсэгт байх наадмын талбай манай сургуулийн биеийн тамирын заал гэсэн үг. Талбайн урд хэсэгт нэг уул бий, заримдаа тэр уулан дээр гарч цана, чаргаар гулгадаг. Нэг өдөр биеийн тамир ороод уулан дээр гулгачихаад ирж явсан чинь ангийн нэг нь энэ машин дээр дүүрэн чихэр байгаа гээд сумын захиргааны хашааны урд яг бидний улаан зам дээр зогсож байгаа давхар чиргүүлтэй Зил130 машиныг заадгийн байна. Худлаа үнэн гэж шуугилдсаар нөгөө машин дээрээ ирлээ. Хоёр банди чиргүүл дээр гарч харснаа үнэн байна гэснээ дээрээс чихэр асгаж өглөө. Машины дугуйны аясаар бүр гөлийчихсэн цасан зам дээр өнөөх чихэрүүд дээр дээр ойгоод л бууж өгөв. Хөвгүүд ихэнх нь чиргүүл дээр гарчихсан, охидууд доор будаа тоншиж байгаа Гандангийн тагтаа адил чихэрнүүдийг түүцгээв. Тухайн үед үлгэрт эсвэл кинонд л ийм юм байдаг байх даа гэж бодохоос итгэмээргүй. Бас аягүй сандарсан, яг тийм нөхцөлд хүн шооконд ордым шиг байн лээшд, үнэн үү гэж бодохоос л. Та нар боддоо ачааны машины хоёр тэвшний дундаас дээгүүр намрын будаа аятай зүгээр задгай аччихсан чихэр гээд. Минжийн хангай гэсэн бичигтэй, уулын зурагтай ногоон өнгийн цаастай чөмөгтэй жижиг чихэр байсан. Учиргүй гоё амттай биш ч гэсэн дажгүй амттай байсан, олзны юм болохоор амттай байхаас ч яахав. Охидууд пальтоонийхоо хоёр халаасыг дүүртэл чихэр түүсэн. Гэтэл нэг нь захиргааны байшингийн цонхоор хүн харчихлаа гэнгүүт байдал бишдснийг мэдсэн бид дэрхийн нисэх шувуу адил сургуулийн зүг чавхдаж өгцгөөв. Миний хоёр халаасанд лав хоёр килограм чихэр орсон байх. Сургууль руу гүйх үед бүгд эргэн эргэн захиргааны байшин руу хялалзаастай. Гэтэл машины жолооч хэн гуай өнөөх байшингаас гарч ирээд бидний ардаас гүйжийдийн. Ногоон бүс бүсэлсэн хүрэн дээлнийхээ нударгыг далбагнуулан хүүе хүүхдүүдээ ахыгаа хүлээжий, ах яах ч гүй гээд гүйж байсан нь одоо ч гэсэн нүдэнд харагддаг юм, хөөрхий зайлуул. Сургуулийн урд ирээд гадаах сандлууд дээр бас энд тэнд байгаа хогийн савнууд руу бүгд чихрүүдээ гаргаад хийцгээчихсэн. Тэр үеэр хичээл завсарлаж таараад өөдөөс дээд ангийхан, бас нөгөө ангийхан зөрч гарч байхтай таарсан. Тэд чихэр хараад уулга алдаад ард хоцорсон. Бид ум хумгүй ангидаа ороод бөөн зүрх нь савалсан хүмүүс гэмгүй царай гаргах гэж хичээн ширээндээ сууцгаав. Айхтар чанга багштай алгебрийн хичээл орж таараад, яджийхад. Бөөн түгшсэн хүмүүс бие бие рүүгээ хяламхийгээстэй. Тэгжийтэл ч машины жолооч гуай сүн хийгээл ангид ороод ирсэн. Пал гээл явцан. Гаднаас нэг банди орж ирснийг уурласан жолооч барьж аваад
- тэр чихэр гаргаад яасан айхтар турсагануудуу, улсын юм дутааж намайг шоронд хатаах гээ юу гэж загнангуут өнөөх банди айхдаа
- ахаа би 3ыг л авсан, нэгийг нь идээд нэгийг дүүдээ өгцөн гэхийн зуургүй тас хийтэл шанаадаад авсан, аймаар. Дараа нь энэ банди маань хөх нүдтэй хэд хоног явсан даа. Одоо энэ банди байхгүй бараг арван жилийн өмнө мааний болчихсон, ум ма ни бад мэ хум. 
Багш
- за би эдний учрыг нь олоодохьё гэж хэлснээр жолооч жоохон ч гэсэн намжуу болж улмаар ангиас гарав.
Энэ явдлаас болж тэр өдрөө ангидаа түгжүүлээд. Орой нь гэртээ хариад мөн их шаналж билээ. Сургуулийн захиргаа лав зүгээр өнгөрөөхгүй байх, багш нарын зөвлөлийн хурлаар орж мороод манай ангийхан ч онигоо боллоо доо гэж бодохоос тайван сууж чадахгүй. Яджийхад аав маань багш байдаг. Багш хүний хүүхэд байж хулгай хийчихсэн гэж бодохоос аавын нүүрийг харж чадахгүй.
Санаж байсныг бодоход асуудал гайгүй шийдэгдсэн. Сүүлд сураг сонсох нээ тэр чихэрнээс бараг гучин килограм дутсан гэсэн. Бидний айхдаа гадаа хаясан чихрүүд дээр тэр үед хичээл нь тарж байсан өөр ангийн хүүхдүүд найрласан гэж байгаа.
Манай ангийн зарим сэргэлэн нөхдүүд сургуулийн урд байх цэцэрлэгт хэсэг чихэр нууцан байсныгаа хэрэг намжсны дараа ангидаа авчирч их л нууц байдалтай идэж дуусцгаасан. Идсэн чихрийнхээ цаасыг жижигхэн болтол нь нугалж байгаад сандлыхаа түшлэгний босоо хоёр төмөрний пийврэн бөглөөг авчийгаад нарийхан төмөр труба руу чихэх мэтээр эд мөрийн баримтыг устгаж байгаа нь тагнуултай киноог санагдуулаад байна гэж өөр хоорондоо маазарсан шиг. Зургаа дугаар ангид ийм гэмт хэрэг үлдэж социалист нийгмийн эд хөрөнгийг сүйтгэж байлаа гэж (социалист нийгэм ч гэж лав ардчилал гээч ялаад байдал нилээн тогтворжчихсон байсан үе). Одоо хааяа ангийхантайгаа уулзахаар энийгээ ярьж савж унацгаадаг юм.

Saturday, 10 December 2011

Хүүхэд насны минь цастай өдрийн дурсамж

Гадаа цас ороод нэг л танил мэдрэмж төрүүлээд гоё байнаа. Тийм их биш л дээ, бага багаар том ширхэгтэй цаснууд дээрээс буугаад л. Монголд маань малгайлаад л сүртэй ордог сон.
Хүүхэд байхад өвлийн өглөө гэр дээр пид пидхийтэл буух модон малтуурны аясаар гэр чичирэх чимээгээр пүн хийтэл галласан монгол гэрт сэрдэгсэн. Ээж цайгаа чанаад ажилдаа явчихсан, аав эхний цаг хичээлгүй бол ийнхүү гэр дээрх цасаа буулгаж байгаа нь энэ (аав маань насаараа багш хийсэн хүн).  Гэр тойрон алхах аавын хөл доорх шар шар хийх цасны чимээ, тооноор орж ирээд халуун зуухан дээр унаад хайлж байгаа цасны чимээ одоо ч сонсогдох шиг. Тэр чимээг сонсоод л бас унь унаад ирэх вий гэж айгаад л хэвтээд байдагсан. Босоод гадаа гарахад түлээ рүү явдаг зам, бие засах газар руу явдаг зам, хойд талын зуны байшин руу явдаг зам, хоёр хажуугийн хөршүүд рүү явдаг зам гээд л цав цагаан дунд хав хар тэгш биш урт замуудыг хэдийнэ гаргчихсан байдаг. Оодгор ногоон дээлээ ард нь оцойтол нугалаа гарган бүсэлчихээд даарч байгаа ч юм байхгүй сэнгэнэсэн хүйтэн агаар залгиланхан жоогий руугаа нөгөө замуудын нэгээр нь гүйж өгнө дөө. Замдаа өнөөдөр ч хөвгүүдтэй гарцаагүй цасаар байлдах нь дээ гэсэн шүү юм бодож амжина. Гэртээ орж ор дээрээ засаж, гар нүүрээ угааж цайгаа уугаад гэрээ гялс цэвэрлэчихээд хичээлийн цагаа хүлээчихнэ.Цас орсон өдөр монгол гэр дотор гэгээ татаад л цаанаа л нэг гоё, гадаа гарахад нүд гялбаад хэсэгтээ дасах гэж нэг юм болно. Гаднаас гэрт ороход гэр хав харанхуй, гэрт хэн юу байгаа нь мэдэгдэхгүй.
Үсээ аль гоёороо самнаад энд тэнд нь хавчаар сэлт зүүгээд л, Заря гэдэг ногоон өнгөтэй тэрүүхэндээ өндөрдүү, арзгар ултай, цахилгаантай урт түрийтэй гутлаа тослоод л цастай өдөрт догдолсон жоохон охины армаанчиглал. Дөрөв тавдугаар ангиас нэг их хэтрээгүй үе дээ. Цастай өдөр Заряг заавал өмсдөг юм, халтирдаггүй болохоор нь, гэхдээ улных нь арзгар луу цас орчихоод шавхай тарих гэж тамтаггүй. Шалаа өөрөө угаадаг надад зохихгүй гутал, гэхдээ миний хамгийн хайртай гутал байсан. 
Арван хоёр цаг өнгөрөөгөөд найзуудтайгаа сургууль руу явж өгнө. Холоо явж байгаа хүмүүсийн яриа цуурайтаад ч байгаам шиг, хаа нэг хуцах нохойны дуу тээр хол ч юм шиг сонсогддог.
Сургуулийн үүдэнд энд тэндгүй том жижиггүй пид пад хийтэл хөлөө дэвсэлсэн хүмүүс. Модны үзүүрт салбайлгаж хийсэн даавуун гөвүүрээр гуталдаа наалдсан цасыг чимээ ихтэй гөвөх нь цастай өдөр хийдэг дуртай зүйлсийн нэг.
Хичээл тараад гараад ирэхэд хөвгүүд хэдийнэ гараад ирцэн охидуудаа гарч ирэхийг хүлээгээд гар гартаа цас бөөрөнхийлөөд зогсжийдог. Гараад ирэнгүүт галлаад гэсэн комаандтай зэрэгцээд бөөрөнхий цасан сумнууд бууж өгнө. Ингээд цасан байлдаан эхэлж байгаам. Хөөцөлдөж гүйсээр сургуулиас нилээд хол явчихна. Тэнд нэг охиныг хоёр гурван банди угааж байхад энд нэг бандийг хэдэн охин угааж байх жишээний. Нүүрэн дээрх нүх бүр лүү цас ороод үхэхээс наагуур л юм болдог. Өнөөх өглөөний гараа гаргаж самнасан гоогоо үс мүс будаа ...

Нэг хэсэг энэ дуунд их донтож байсан, өнөөдөр сонсоход гоё байна.


(Зарягийн зургийг нээтээс хайгаад олсонгүй )

Friday, 9 December 2011

2011-12-09

Ойрд коом маань вируус залгиад тэнхээ тун тааруу байлаа. Яст мэлхий явж байгаа мэт л аахилж уухилаад. Дуу явахаар зурагдсан пянз аятай эсвэл согтуу хүн дуулжийгаа юм шиг гуйвж дайваад.  Өнөөдөр дахиж форматласнаар асуудлыг шийдвэрлэж дуусгав. Хэрэгтэй файлуудаа дутуу авчихаж ээ. Жаахан тоогүйхэн санагдаад л сууж байна.
Яагаад юунаас болоод вируустай болсноо ч ойлгохгүй байна. Яахуу мэссэнжрээр заримдаа их спаам ирдэг тэрнээс болчих вуу гэж нэг бодох юм. Хамаагүй их блоог бичиж уншснаас болчуу ч гэж нэг санагдах, ккк. Өчигдөржингөө өнөөх вируусийг арилгах гэж баахан вируусийн програм суулгаад оролдлоо. Ёстой гонж байгаамдаа, бүр скээн хийж байгаа програмийг маань  зогсоож энэ тэр иркээтлэж байгаа байхгүй. Үнэн сабаак этгээд байсан.
Өмнө дүү ах эд нар гээд бэлэн хүмүүсээр компьютерийн асуудлуудаа шийдүүлчихдэг байсан бол энэ удаа бүх юмаа өөрөө хийх боллоо. Форматлаж байхыг гүэ мөн олон удаа харж байснаас гардаж хийж байгаагүй юм. Дүү өөрөө хийгээд сурчихаач амархан шд гээд байсныг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихдэг байсныгаа өнөөдөр санаж сурч байхгүй яав гэж бодов.
Эхлээд нэг форматласан чинь өмнө байсан файлууд маань хэв хэвээрээ зарим нэг нь бүр хоёр болчихсон ч тууж явах шиг. Гайхаад зөвлөх оюутандаа хэлсэн чинь форматаас өөр үйлдэл хийцэн байна гэнээ. Балай юм л гэж боджийгаан. Гол асуудал бүгд солонгос хэл дээр, тэрийг нь би хальт гүйлгэж хараад формат хийх гэдэг сонголтыг нь орхигдуулчихсан байгаан. Хамаг анхаарал Ди дискээ л андуурчихгүй юм шүү гэдэг дээр байсан болохоор тэгсэн хэрэг.
Дахиж бүгдийг эхэллээ. Си диск цэвэрлэгдсэн. За тэгээд хэрэгтэй бүх соофтуудаа суулгалаа. Зарим нэгийг нь өөрөө, ихэнхийг нь зөвлөх маань хийж өгөв. Хөөрхий амьтан өчигдөр өнөөдөр гээд хоёр өдрөө надад зарцуулчихсан. Би наана нь бөррр санаа зовоод. Орой хоолонд хамт орж хоол авч өгье гэсэн хэрэггүй ээ, хичээлээ сайн хийгээд сайн үр дүн гаргах чинь надад төлж байгаа төлбөр болно доо гэсэн. Ингэж хэлсэн нь нэг бодлын урам өгч байгаа ч нөгөө талаас хариуцлага нэмэгдүүлж байгаан. Хичээгээд л байж дээ. Файтин.....

Thursday, 8 December 2011

2011-12-08

Би ер нь дурлалд их одгүй хүн юмаа. Над өөрт минь тэгэж санагддаг, бусдын нүдээр харахад одтой ч юм шиг байж магадгүй.

Одоо эргээд бодож суухад ангидаа, сургуульдаа гайгүй гэгдэг царай зүстэй бас толгойтой банди нар, залуучууд маньд хандарч явжээ, ооё өнөөх аягүй тээ (гэхдээ энэ үнэн шүү, худлаа гэвэл манай найзуудаас асуугаарай).

Яг үлгэр эхлэх гэж байтал хөндлөнгийн нэг хүн заавал гарч ирдэг, бүр жам юм шиг. Гурвалжин дөрвөлжин юманд дургүй болохоор өнөөх үлгэрийг нэг их газар авахуулалгүй тэгээд л замхруулааский. Нэг үгээр хэлэхэд өө лай лай гээд шууд зайгаа тавиад өгчдөг, их залхуу ч хүн юмуу.

Ер нь нэг тийм тэмцэлдэж арцалдаж, өрсөлдөж уралдсан юманд бүррр ясны чөмөгнөөсөө дургүй зөнгөөрөө аясаараа байгаа юманд их дуртайм шиг байгаан. Бүх юм өрсөлдөөн дээр тулгуурлаад байгаа энэ зах зээлийн нийгмийн алиугээр нь яваад байдын бол.

За нэг иймэрдүү.

Wednesday, 7 December 2011

2011-12-07

Хүний дотор луу өнгийгөөд юу бодож байгааг нь харчихдаг бол сайхан аа, даанч боломжгүй зүйл.
Өөрөөсөө илүү гарч өрөөлд сэтгэл тавина гэдэг мах цусаа урсгаж төрүүлсэн эх хүнд л ганцxан байдаг байх. Тэрнээс хайртай дуртай гээд огт хөндлөнгийн хүнд хэлээд гүйж байгаа тэр зүйл бол би байгаагийн тулд чи надад хэрэгтэй гэдэг сэдлээр үүсгэгдсэн хуурамч жүжиглэл. Бүх зүйл ийм л харилцаан дээр тогтдог гэж бодохоор үнэндээ аймаар. Түр зуур хэн нэгнийг хань татна, хэрэг болсон үедээ дуудна гэх мэтээр ашиг сонирхол дээр дөрөөлсөн амьд биш харилцаанууд. Би ч бас тэгдэг л байх даа, уйдахаараа, гунихаараа хэн нэгэн лүү тэрийгээ дундлах гэж, үгүйдээ л түр зуур ч гэсэн мартах гэж очдог. Дараа нь тэрхүү мэдрэмжээ огт мартчихна нөгөө хүнээ ч гэсэн. Өөр нэгний хувьд ч гэсэн яг адилхан биз бодвол.
Хүний дотор бурхан чөтгөр хоёр хамт оршдог гэдэг. Өөрийнхөө бурханыг илүү их ил гаргаж, өрөөлийн бурхантай нь илүү ойр явахыг л хүснэ.

Tuesday, 6 December 2011

Би ийм хүн юм байна

Хамтдаа байхад уйдахааргүй  -  Ер нь тэгээд хүнтэй байхад дуугай суугаад байж чаддаггүй юм.

Нууцлаг    -   За энэ ёстой бүү мэд. Дэлгээтэй хөзөр шиг л байдаг шд.

Таныг ойлгоход бэрх   -   Магадгүй ээ, би өөрийгөө ч ойлгохгүй байхад өөр хүн яаж ойлгох вэ дээ...

Хэн нэгний бахархал болдог   -  Хэ хэ юу л бол. Гэхдээ хүмүүс манийг их дуурайдаг тал бий шүү.

Нэр хүнд нилээд өндөр   -    За энийг ёстой бүү мэд.

Амархан тайвширдаг   -  Энэ үнээн. Уураллаа, мартлаа ийм болчихсон байна лээ.

Үнэнч  -   Энэ үнэээн. Амалсан амлалт бодсон бодолдоо үнэнч байхыг хичээдэг, тэрэндээ ч хүрдэг. Үерхэлдээ ч бас их үнэнч, ер нь манай ордны эмэгтэйчүүдийг үнэнч эхнэрүүд гэдэг юм. Тиймдээ ч энгэрээ битгий сул тавиарай гэдэг дуунд их дуртай :-).

Хүмүүсийн мэдрэмжийг анхаардаг  -   Өөрөө мэдрэмжиндээ их анхаардаг болохоор тийм байх талтай.

Ая эвтэй   -   Барагтай бол ам муруйхгүйг хичээдэг. Гэхдээ дургүйг минь хүргэсэн үед бурхан буг хэн ч байсан үзэж тарна гэж мэд.

Нөхөрсөг  -   Мэдээж тийм. Гэхдээ наль наль гэсэн наалинхай бол биш. 

Сэтгэлийн хөдлөл их  -  Энэ магадгүй, гэхдээ хөдлөлдөө хөтлөгдөөд гүйгээд байх нь ховор.

Олон ааш гаргаж урьдчилан таахад бэрх  -  Энийг би өөрөө хэлж мэдэхгүймаа. Хүүхэд байхад ээж маань эгч бид хэдийг хаврын тэнгэр шиг олон ааштай хүн болов гэж их хэлдэг байсныг мөрдөхийг хичээдэг.

Сэтгэл санааны байдал амархан мууддаг - Амархоон, хүн хальт муухай харах төдийд л нураад ойччихно шд.

Цэцэн -  Ха ха энэ ч юуууу л бол. Гэхдээ нэгийг асуухад хоёрыг хариулчих хэмжээнд бол байнаа бас.

Уян сэтгэлтэй  -   Үнээн үнэн. Хаа холын хүний бэрхшээлийг сонсчоод өөр дээрээ юм шиг мэдрээд шаналж суух нь энүүхэнд.

Юманд эсэргүүцэх нь бага  -  Ер нь аясыг нь л хардаг шд.

Бусдыг уучилдаг ч хэзээ ч мартдаггүй  -  Үе үе бодогдох нь бий, гэлээ гээд өс санаад явдаггүй ээ.

Юманд хашир ханддаг -   Манай эмээ бас хүргэн ах 2 ингэж тодорхойлдог байсын, тэхээр үнэний ортой байх. Хашираас алдахгүй шд.

Хүнийг сайн судалсны эцэст шүүж чаддаг   -    Хүний сайныг ханилан байж мэддэг бус уу. Юухан хээхэн дээр дүгнэлт хийх нь яарвал даарна гэдгийн үлгэр болох буй заа.

Юманд махруу  -  Магадгүй. Гэхдээ дуртай юмандаа :-)

Хэцүү зүйл танд тун ховор   -   За энэ ч цаасан малгай болчих шиг боллоо.

Мань үүхнийг нь гэж тодорхойлсон байнаа. Ер нь тал илүү нь дөхүүлцийм шиг санагдсан. Таанууд юу гэж боджийна. Миний бичлэгээс харахад дээрхтэй таарчийгаа юмнуул байвуул харамгүй хэлээрэй. Тодорхой хугацаанд намайг уншлаа жоохон ч гэсэн баримжаатай болоо байлгүй :-)

Monday, 5 December 2011

Шилжилт хэзээг мэдэхгүй ч бэлэн байх нь чухал

Хэзээ ч нисэхэд бэлэн
Хүлээсгүй амьдрахыг хүснэ
Хэнд ч үл дурлана
Юунд ч үл татагдана
Өмсөж байгаа дээлээ тайлаад
Өөрийг өмсөх шиг
Нэгээс нөгөөд шилжих шилжилт
Өөр юу ч биш амьдрал болоод үхэл

Зүрхэнд байгаа хайраа
Зоргоор нь сул тавина
Зөрж өнгөрөх бүхэнтэй
Зүгээр л түүнээсээ хуваалцана

Аливаад татагдах тусам
Авахын зовлон нэмэгдэнэ
Авсан хойноо салж чадахааргүй хүлэгдэнэ
Хүсэл шуналд хөтлөгдсөн
Хүмүүний амьдрал
Хөрстийн хаа ч адилхан

Sunday, 4 December 2011

Кино булан

За өнөөдөр ёстой кино энэ тэр үзсэн шиг суулаа шд. Өдрийн турш хоёр кино үзлээ. Дундуур нь аав ээж хоёртойгоо амжаад чаатлаад авсан. Монголд хүйтэрч байгаа гэнээ, гэхдээ бас ч юу юугүй тачигначихаагүй л байгаа бололтой.

Бодлын хулгайч, Рашаантын 18 гэдэг хоёр монгол кино үзэв. Бодлын хулгайч их хүнд сэтгэгдэл төрүүлсэн. Ер нь киног ганцаараа үзэхэд их гүн тусгаж аваад байх шиг санагддаг, өөрт төрж байгаа мэдрэмж, сэтгэгдлээ өөр нэг хүнтэй хуваалцахгүй болохоор шууд үлддэг юм шиг байгаан.

Киноны гол баатар ээжтэйгээ өссөн айлын ганц хүү, аливаа шийдвэр, асуудлыг өөрөө ганцаараа шийддэг. Зөв ч бай буруу ч бай толгойд орсон бодлоо тэр чигээр нь бодит амьдрал дээр туршдаг. Эхэндээ санасан бүхэн нь нүд ирмэх төдийд үлгэрийн юм шиг л бүтнэ. Автобусанд сонссон хоёр хүний ярианаас санаа авч ургуулан бодсноор асар их мөнгөн дүн дотор эргэлдсэн том төслийг санаачилна. Төсөөлөл газар авсаар Америкийн элчинг хүртэл хуурч дөнгөөд англиар а ч мэдэхгүй тэр Америкийн визийг гаргуулж дөнгөнө. Дурласан охиноо хүртэл өөрийн болгож чадна.

Их мөнгөнд тархи нь эргэж ааш зан нь эвдэрч мөнгөнөөс өөрийг бодохоо болино. Өөрт нь санаа зовсон найз охин нь таньдаг цагдаадаа хуурамч бичиг баримтаар их хэмжээний мөнгө луйвардаад байна, болиулаад өгөөч гэж хэлсэн нь түүний хувь заяаг 180 градус эргүүлнэ. Тоглоом нь шоглоом болж шоронд хоригдоно. Хоригдож байх үедээ нэгэн хүнтэй гал хам болж хожим хамт оргоно. Сонингийн тасархай дээрх мэдээг хараад оргож хоногоо хүлээж байгаа хөгшин ээжтэйгээ уулзахын тулд оргох арга саам хайна. Орголт амжилттай болсон ч ээжтэйгээ уулзах хүртэл туулах зам нь амаргүй.

Оргоод явж байгаа хэсгийн үйл явдал их хүнд туссан, аймшигтай. Шоронгийн хүмүүс шоронгийнх л байдаг гэдгийг харуулсан.

Азаар элдэв мөрдөлт мөшгилтөөс мултарсаар гэртээ ирнэ, ирэхэд нь шоронгийн ахлагч хэдийнэ ирчихсэн хүлээж байна. Ганц хүү төрүүлээд амьдралын сүүлчийн мөчид ганцаараа үлдэж байгаа өрөвдөлтэй хөгшин ээжтэйгээ амжиж уулзана.

90 саяын Гансүх гэдэг алдарт хэргийг үүсгэсэн хүний амьдралаас сэдэвлэсэн кино юм байна лээ.

Рашаантын 18.
Хөөрхөн энгийн хөнгөхөн кино болж. Гол дүрийн залуу өнчин дүү эгч нарын хамт гэр хороололд амьдардаг, мэргэжлийн хулгайч. Голдуу гар утас туудаг. "Гээсэн юмаа аваарай" гэдэг төрийн бус байгууллага ажилуулдаг сэргэлэн толгой, ккк. Хулгайлсан утсаа олсон болж утасны үнийн 40%ийг утасны эзнээс авдаг нь байгууллагын үндсэн үйл ажиллагаа.

Баян айлын охины машинд дайруулж хараагүй болсон нь нэг талаас азгүй явдал ч нөгөө талаас азтай явдал болно. Баян айлын охин хүн чанартай хүн байж таараад мань хулгайчид дурлана, бас бус юмаар тусална, сүүлдээ хараа оруулах эмчилгээний зардлыг даана.

Хулгайч залуу хараагүй хэдий ч ажлаа хийсээр. Хэдий ядуу ч түүний эгчээс ёс суртахуун, үнэнч байдал ханхалдаг. 

За нэг иймэрхүү кинонууд үзлээ. Үзээгүй бол үзээрэй гэх байна.

Friday, 2 December 2011

2011-12-03

Гурван жилийн өмнө жолооны курс гээчид явдаг байв. Жолооны курсийнхээ нэрийг мартчижээ, жолоо зааж өгсөн багш сонсуул гомдох байх даа. Дороом нь хорооллын хорин найм дугаар сургуулийн ард байдаг. Өвлийн хүйтэн эхлэхээс өмнө гээд дороомон дээр явагддаг жолоондоо идэвхтэй явдаг байлаа. Дадлагын машин нь аксэнт гэдэг жижигхэн цагаан машин. Хэдэн ч хүнийг дуусгасан юм бол доо гэмээр ихэд элэгдэж хуучирсан эд. Үнэр танар бол ярих юм байхгүй тамхи ч юмуу архи ч юмуу шивэр ч юмуу нэг тийм үнэртэй, хажууд суусан багш тувтан тамхи зуугаастай. Өглөө эрт ажлаа зохицуулцаад 9 цагт жолоондоо гардаг байв. Эхлээд сууж сурахыг заалгав, аль хөл хаана байхуу, бас гар гэх мэтээр. Суудалдаа хойшоо шигдээд суучихаар хөл гишгэх ёстой гишгүүрээс нь холдоод явчдаг. Тоормос гэдэг дээр нь гишгэх гэж хаазалдаг дээр нь гишгэчээд өнөө муу цагаан машиныг мөн ч их чарлуулсан даа, тэрэндээ миний баясах гэж. Дотроо инээд алдаад, гаднаа уруулаа хазаад л сууж байгаан. Анхалж машин барихад их эфффгүй юм билээ. Би хөдөлгөчиж чадаж байгаамуу гэж санагдаад гайхах баярлах зэрэгцээд. Тодорхой хэмжээстэй газар зогсохдоо сандраад тооромсоо гишгэж амжаагүй байхад машин өөрөө зогсчихоор нь лаг гайхаад байсан байхгүй юу. Энэ явдал хэд хэд давтагдсан. Тэгсэн чинь нэг удаагийнх дээр багш чи наад тооромсоо гишгээчээ, яагаад надаар ДАНДАА гишгүүлээд байгаан гэж авдын. Сая л учрыг нь олсон, мань хүний доор бас илүү тоормос байдым билээ. Шон мөргөхийн алдад тоормос гишгээгүй байхад л машин зогсоод байсан чинь??? Сүүлдээ тооромсоо өөрөө дардаг болсон чинь гэнэт хүчтэй гишгээд өөрийнхээ болоод хажууд суужийгаа багшийн нугасыг нэг бус удаа таслах шахсан. Гэхдээ тэгэж зогсох чинь аягүй кайфтай байгаамаа. Өнөө багш яаж дуугай байхав, машинд чинь суусан хүнийг алах нь байшдээ л гээд байна. Удалгүй их аажуу тоорсомсолдог болсон л доо. Кармаанд зогсох гэдэг билүү, тэрийг харин их цэвэрхэн хийж сурсан шд, багш тэр үйлдлийг магтана оо бас. Ер нь тэгээд дадлагаа сайн хийгээд байвал гарт хурдан ороод бас толь мольтой ажиллаж сураад, орон зайн баримжаа эдрийг сайн авдаг болчдын байн лээ. Жолооны ардаас буух дургүй болчдым билээ бас.
Ажлын өдөр өглөө эрт болохоор би ганцаараа тул маш их үр дүнтэй, харин амралтын өдөр хүмүүс ихтэй болохоор жолооны ард цөөхөн сууна.
Жолооны багш нь жаахан наахальныи товариш шиг санагдсан тул анхнаасаа би харилцааны хэв горим тогтоочихсон. Араа мараанд хүрэх далимаараа хөл гаранд хүрээд ч байх шиг. Нэг удаа амралтын өдөр дадлага хийж байтал надаас дүү болов уу гэмээр охин хамт хийвээ. Тэгсэн тэр охин бол тавь гарцан өнөө жолооны багштай чинь үеийн юм шиг бөррр найзан дундаа орцон харьцаад байгаан бишүү, ганц юм ууя мууя ч гэнэ үү. За бушуухан дуусгаад төгсье л гэж боджийгаам.
Дүрмийн хичээлд нь нэг л удаа сууж үзсэн гэж байгаа. Баахан карт бөглүүлээд л байсан санагдана. Тэгжийтэл нааш явах болоод дутуу орхисон доо. Хотын жолоо молоонд ч явж үзээгүй. Хэзээ нэг цагт дутуугаа гүйцээж жинхэнэ жолооч болох байх гэж боддог.

Thursday, 1 December 2011

2011-12-01

1: Би хүнд зүрх сэтгэлээ өгөхөөс айжийна
2: Яагаад?
1: Хүмүүс чинь зүрх сэтгэлийг минь сийчээд л орхичдыншд
2: Тийм гэж үү? Яагаад тэгдэг юм бол?
1: Тэдэнд зүрх сэтгэл гэж байдаггүй юм шиг байна лээ
2: Харин?
1: Гэхдээ би өөрийнхөө хайж байгаа зүрх сэтгэлтэй тааралдаагүй л юм шиг байгаан
2: Нээрээ хүн бүхэнд тохирох өөр нэг зүрх сэтгэл байдаг байж болох юм
1: Тэрийгээ олохгүй байгаад л гол учир оршдог байх
2: Хүн бүр тэрийгээ олж чаддаг болов уу?
1: Тун цөөхөн хүн л олдог байх, ихэнх хүмүүс олж чаддаггүй.
2: Хммм, харамсалтай ...

Wednesday, 30 November 2011

2011-11-30

Өнөөдөр энд бороотой өдөр болжийна. Ээжийнхээ чанасан сүүтэй будаатай цайг өрөмтэй хольж идчихээд аавынхаа хөвөнтэй дээлэнд хошуугаа шургуулаад дээлэнд шингэсэн үнэрийг тааламжтайхан үнэрлэн унтдаг хүүхэд насны минь бороотой өдрүүдийг санагдуулсан нэг тийм өдөртэй төстэй санагдана.

Tuesday, 29 November 2011

Аймаар завгүй мөртөө ниххх чухал царайлчаал

блоог бичээд суухымаа, ккк. За яахуу яахуу юм юмыг амжуулахгүй бол энэ амьдрал гэдэг чинь нисээл өнгөрчийшд гэдэг билүү. Энэ сар дууслаа. Дараа сар гоё сар байгаасай гэж хүсчийнэ. Энэ сарын эхэнд хальт зурхай харсымаа, тэгсэн жаахан тиймхэн юмнууд бичцэн байсан нь оргүй байгаагүй гэж байгаа. Сэтгэл санааг минь эерэг сөрөг хоёр туйл руу нь татаж чангаасан үйл явдлууд болоод, нэг давтамж дээр нь торгоох гэж нилээн л үзэж тарав. Гэхдээ би ялсоон, одоо бодоход өөрийгөө ялж чадсан санагджийна. Тиймэрхүү байдлаас гарах туршлага хуримтлуулж сурлаа гсн. Хүний био хэмнэл гээд нэг юм байдаг даа, төрсөн он сараа хийгээд гаргаад ирдэг. Тэрийг хальт үзсэн чинь яг тэр дэгэнцэн догонцож байх үед бүх үзүүлэлтүүд төв шулууны доор зэрэгцээ байрлацан байгаа байхгүй юу. Миний хувьд тэр био хэмнэлийн шугам ортой юм шиг санагдаад байдаг юмаа. Ойрын хэдэн сард ганц таарах хамгийн бага утгууд нь бүр давхцчихсан байгаам. Ирэх сард шинэ жил болно. Монголд одооноос уур амьсгал ороод эхэлчээ байлгүй дээ. Бүтэн сарын турш их наастртай явдагсан, хаа сайгүй чимэглэлтэй сүлд мод, шинэ жилийн холбогдолтой дуунууд яваад л. Энэ жил шинэ жилийг гоё өнгөрүүлнэ гэж бодоод байгаа. Авч ирсэн даашинзаа гаргаж өмсөж үзнэ, гурван жилийн өмнө өмсөж байсан одоо таарах болов уу, тэр үед их туранхай байсан гэсэн юм бодоостой.

Ойрд энэ дууг их сонсжийгоо. Сонсохоор яг нисэж байгаа юм шиг, эсвэл ихээ өндөр хавцлын ирмэг дээр гараа алдлаад, салхид илбүүлэн тэнгэр ширтэн зогсож байгаа юм шиг санагдаад байдгийн.  Клипэн дээр нь гарч байгаа эрчүүд их таалагдаад байгаам, бас. 

Monday, 28 November 2011

Амьдрал намайг муу санаанд сургаж байна

Уул нь сэтгэл дотроо бараан юм бодохгүй юм сан гэж их хичээдэг юм. Хэдий хэцүү байсан ч мартаж орхиод инээж л суудаг юм. Гэтэл хажууд буй хүмүүс яалтчгүй санаатай байхыг шаардаж байна. Худлаа дүр эсгэж чаддаггүй аливаад тууштай байдаг хүн дүрд тоглож сурах гээд л мунгинаж суунаа.

Хүн хүнийг өөр чигээ санадаг гэж үнэхээр үнэн юм. Би гэж хүн хүний өмнөөс хүний алдааг цайруулж бодоод, хийх гэж байгаа хийж байгаа үйлдлийг нь аль хэдийн өөрийнхөөрөө хийгээд үр дүнг нь төсөөлчихсөн бөөн баяр баясгалан сууж байдаг гэтэл бодит байдал миний төсөөлснөөс тэс өөр. Цаад хүн буцаад миний хэлсэн, үйлдсэн бүхнийг өөрийнхөөрөө бодож төсөөлөөд намайг бас буруугаар ойлгох нь энүүхэнд. Түүний нүдэнд би яг өөр шиг нь л хүн харагддаг биз. Алхам бүр, үг бүрээ хүнд хэлж суух нь утгагүй учир ингээд андуурагдаад л сууж байхаас. Гэхдээ би огтхон ч тоохгүй ээ. Юм үнэнээрээ сайхан гэдэг. Хэдий тэр хүн миний бодож санаж, хийж байгааг мэдэхгүй мөртөө буруугаар төсөөлж байлаа ч би л өөрөө өөртөө үнэнч, өөрийнхөө сэтгэлийн орон зайг ариун байлгаж байгаа минь л чухал. Тэгээд ч нэг үг байдаг билүү бүх юм бурхан бид хоёрын дунд үлддэг гэж. Гомдоож, баярлуулсан аль ч тохиолдолд би ерөөл хэлээд л хоцордог. Тиймдээ ч би хүнд гомдож, тунирхаж сүйд болдоггүй юм. Харин баярласан тохиолдолд алхам бүрдээ санаж явахыг хичээдэг.

Махан нүд, махан зүрхнээсээ өөрөөр харж мэдрэхээ байчихсан харалган хүмүүсийн буруу ч гэж юу байхав дээ. Мунхагийн харанхуй нь арилаагүй тэднийг ариуслын гэгээн гэрлийг цухас ч болсон хараасай гэж үдэш бүр залбирдаг минь үнэн.

Муухай ааш гаргаад бусдыг доромжлоод, хамаг байдгаараа харааж зүхэж чадах шиг амархан юм байхгүй байх. Гэлээ гээд надад өөрт минь ямар тус байх билээ. Нэгэнт л би өөртөө тэр бүхнийг хийхгүй гээд амалчихсан бол өөрөө өөртөө үнэнч үлдэж хөөрхий тэр хүмүүсийг хар муугаар бодохоос илүүтэйгээр өрөвдөөд л хоцордог юм.

Ганц л яваад өнгөрөх дуу шиг амьдралыг гэрэл гэгээгээр дүүрэн өнгөрүүлж яагаад болдоггүй юм бол ...

Sunday, 27 November 2011

Өвлийн шөнө од харах сайхаан

Өвлийн тэнгэрт байгаа одод ч бас л сүртэй шүү тээ. Мань багадаа өвлийн орой гадаа гарах юм бол тэнгэр ширтсээр байгаад гэртээ ордог тийм хүүхэд байлаа. Одоо ч хэвээрээ л дээ. Өдөр ч шөнө ч байнга л дээшээ өлийгөөстэй. Гэвч энд Монголын тэнгэрт байдаг шиг олон одод байдаггүй юм.

Хүүхэд байхад том эгч орой хамт гарч бие засья гэж дандаа гуйна. Идэр ес эхэлж мэхэлцэн хүйтэн үед бол хэцүүшд. Эгч намайг даараад дэрчийж байгааг мэджийгаа ч юм байхгүй тухлана гэж жигтэйхэн. Тэгээд би эгээ болжийна уу, яг хөлдлөө гэхэр арай болоогүй ээ гээд шүлсээ хаяад хаалгыг нь онгойлгоцон модон жоогийдоо суугаал байна. Тэр хооронд өөрийгөө сатааруулахын тулд юу хийхэв од л харж зогсчийгаан. Эхлээд долоон бурхан одыг харна, дараа нь хүн таван од гээд л явж өгнө. Яагаад ч юм тэнгэрт буй хирнээ юу юугүй дээрээс унаад ирэх гэж байгаа юм шиг однуудыг харахаар шал өөр ертөнц руу яваад орчиж байгаам шиг санагдаад заримдаа их аймаар байдаг. Цаанаа л нэг сүрдмээр.

Friday, 25 November 2011

Кино булан

Хуучирч буй цэнхэр дэлхий минь.

Хүн төрөлтөн бид өөрсдийн амар амгалан, тохь тухын төлөө цэнхэр дэлхийгээ ямархан гамгүй эдэлж байгаасан билээ. Байгаль ямар гайхалтай бүтээгч, өглөгч болохыг энэ баримтат киног үзэх бүрд бодогддог. Байсxийгээл үзээд суучихдаг кинонуудын нэг. Зураглал сайтай дэлхийн олон орны амьдрал болон байгалийн гайхалтай тогтцын талаар мэдээлэл авч болохуйц. Олон хүн энэ киног үзээсэй гэж боддог. Хүмүүн төрөлхтөн бид гэр дотроо, хашаан дотроо эргэлдэх биш арай өргөн хүрээнд харж сэтгээсэй гэсэн ойлголтыг өгөх гэж энэхүү киног бүтээжээ гэдгийг олон хүн ойлгоосой билээ.


Англи дээрх хувилбар нь болж байгаа мөртөө энд ганцxан итали хэл дээрх нь болоод байнаа. Юутүүб рүү ороод англи дээрхийг үзээрэй.

Хүмүүс аль хэдийн үзцэн байх дөө.

Thursday, 24 November 2011

2011-11-24

Өглөөний хүн больё гэж бодоод ер чадахгүй байна оо. Шөнө хоёр цагаас нааш унтаж чадахаа байж. Уул нь арван нэг гээд унтах гэж оролдоод байдаг байсан маань овоо үр дүнтэй болохын даваан дээр буцаад горим алдагдааский.

Урд шөнө хоёр өнгөрөөж унтаад өглөө найм өнгөрч байхад бослоо. Сэрүүлэг 5.30-д байсныг нь наашлуулж 7.30 болгосныгоо унтраачихаад буцаад нам унтдаг болсон. Үндсэндээ зургаан цаг гаруй унтаад байгаа юм. Эрт унтаад эрт босдог болчуул гүэ мөн их сайн байхсанж.
Өчигдрөөс нэг дасгал эхлүүлцэн чинь өнөөдөр бие их хүнд байна. Нойр ч хүрээд байгаам шиг, толгой ч өвдөх шиг, хөл гар, гэдэс гүзээ энэ тэрүүгээр хөндүүрлээд. Их л үр дүнтэй дасгал гэхээр нь эхлүүлцэн, үр дүнгий нь үзтэл явж чадах юмуу гүй юу бөө мэд.

Гадаа их хүйтэн болжээ. Гэвч эрс тэс уур амьсгалтай эх газарт төрж өссөн би юу алзах сан билээ гээд энгэр задгай алхаж явна дөө.

Давчдаад байгаамуу яагаад байгаан нэг сонин болохоор гадаа гарч баахан тэнгэр өөд харж байгаад орж ирлээшд. 

Tuesday, 22 November 2011

Номоо уншаад дуухаа

Босон суун барьж тавин уншсаар өнөө Ногоон нүдэн ламаа гурван өдөрт уншаад дууслаа, бас ч тийм нимгэн ном биш байна. Түүхэн зохиол гэдэг утгаараа ч тэрүү аль эсвэл зохиогчийн онцлогтой (мэргэжлийн гэх үү юу гэх үү зохиолч хүн биш болохоор) холбоотой ч юмуу байгаль болоод хүний талаарх элдэв уянгын халил, залхмаар дүрслэл харьцангуй багатай нь анзаарагдсан. Тиймдээ ч тэр үү үйл явдлууд ар араасаа болон зэрэг зэрэг хурдан өрнөөд байгаагийн хирээр унших хорхой хуудас эргэх тоолонд хөдөлсөөр сүүлийн хуудсыг уншиж үйл явдлын зангилаа тайлагдснаар түүхэн сэдэвт зохиол маань дуусав.

Үйл явдал нэг байшин, нэг газарт цөөн хэдэн хүний хүрээнд бас одоо цагт өрнөөгүй болохоор зохиогч уг зохиолыг бичихдээ олон хүнтэй уулзаж, түүхэн ном зохиол, архивын материалтай уншиж танилцан мөн зарим нэг сүм хийдээр орж, зарим нэг газар нутгаар явж байгалийн тогтоц зэргийг өөрийн нүдээр харсны эцэст номондоо тэдгээрийг дүрслэн буулгасан болов уу гэсэн бодол төрсөн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн биш зохиолч хүнээс нилээд хөдөлмөр шаардсан бүтээл болсон бөгөөд зохиогчийн анхны зохиол гэхэд час хийсэн бүтээл болсон байна гэж үзэж байнээ.

Зохиогч эмэгтэйн Миний ажлын Ноу Хау гэдэг номыг яг жилийн өмнө уншиж байлаа. Тэндээс Ц.Оюунгэрэл гуайг их дайчин, аливаад ул суурьтай ханддаг хүн юм байна гэсэн төсөөлөл авч байсан маань энэ номыг уншсанаар улам батжив.

Хүүхэд байхад дээрх зохиолтой сэдэв ойролцоо Пүрэвдорж гэдэг хүн бодит түүхээс сэдэвлэн бичсэн Даяанчийн хяслан гэдэг ном уншиж байлаа. Айл бүрийг нөмөрсөн айдас хүйдэс, гэмгүй олон хүний үхэл ...

Хагас зуунаас олон жилийн өмнөх тэрхүү түүхийн хар шуурганд өртөөгүй айл ховорхон байдаг болов уу?
Миний мэдэхийн ээжийн минь өндөр нагац буюу эмээгийн маань нагац болох хоёр ч лам тийм замаар амиа алдсан гэдэг. Хожим мянга есөн зуун ерэн зургаа долоон оны үед миний хувьд өндөр нагац маань болох буурай хэлмэгдсэн дээдсээ цагаатгуулах гэж хөөцөлдөж явсны эцэст цагаатгуулж нэг сая гаруй төгрөг авч байсан юм.

Номыг уншиж суух зуур шоронд тамлагдаж байгаа хөгшин лам нарын хэсэг дээр хэдий би мэдэхгүй ч өндөр нагац нар маань бас тийм зовлон үүрч, тийм байдлаар нүд аньсан байх даа гэж бодон шимширч байлаа.

Буддизмийг шашин биш мухар сүсэг гэж ард түмний толгойд нь гүн бат суулгаж, эрдэм номтой лам нар, дахиж бүтээж чадахгүй сүм хийдүүд, хамаг үнэтэй цэнэтэй урлагийн бүтээл, ном судруудыг өөрсдийнх нь гараар устгуулж чадсан нь даанч харамсалтай.

Тийм их золиосоор соёлт ертөнцтэй золгох учиртай ард түмэн байсан юм байх даа бидний Монголчууд...

Sunday, 20 November 2011

Ногоон нүдэн лам залуутай наалдан пад суухаа

Өчигдөр миний амралтын өдөр байсаан, бөрр зориуд тийм өдөр болгоцон. Сургууль зүглэх энэ тэр ёстой нөү... Өдөр дөрвөөс хажуугийн хот руу хэдэн гадаад оюутнууд бас манай сургуулийн хэдэн проф нартай явах нэг үйл ажиллагаанд бүртгүүлцийн, тэгээд цаг дөхөх тусам за ерөөсөө болий, гэртээ сайхан номоо уншаад сууя гэж боджийлаа. Чонон сүлдийг талаас нь өнгөрөөцөн, давхар Ногоон нүдэн ламыг эхэлүүцэн суужийв. Цаг ч аль хэдийн дөрөв арав болчикэж, хүмүүс утасдсангүй ашгүй ухааны юм боджийтал гэнэт утас пижигнэтэл чичрээд унаваа, хартал үл таних дугаар. Авлаа Ёобүсэюу? (конглишоор байна уу гэсэн үг) гэтэл өөдөөс англишээр ярьжийна. Хаана байна, та нөгөө үйл ажиллагаанд явах уу, хүмүүс явчихсан, би таныг хүлээжийнэ эдэр гээд нэг эмэгтэй. Тэгсэн нөгөө явахгүй гэцэн байсан хүн чинь суурин дээрээ эргээд явнаа, одоохон аравхан минутын дараа чавхдаад очий ёо гэцэн. Тэгээд гяааалс хувцаа өмсөөд гараад гүйцэн. Очсон хоёр эмэгтэй нэг эрэгтэй проф үлдсэн байна. Хэдүүл машаанд суугаад явж өгсөн. Энэ хэдэн хүмүүстэй түрүү сарын эхээр ууланд хайкинг хийсийн. Нэг жижигхэн эмэгтэй профессор нь анх хараад л надад ихээ эртний танил мэт санагдсан гэж байгаа. Яджийхад инээхээрээ нүд нь алга болчдог, яг над шиг. Ер нь нүүрний хэлбэр төрх нь маньтай адилхан дуу. Манай сургуулийн математикийн салбар сургуулийн ганц эмэгтэй проф нь юм гэсэн. Бодуул их мундаг хүн байх, энд проф хийх, багш болох эд нар чинь шалгуур өндөртэй.
Очлоо, хөөрхөн хөөрхөн урлагийн үзүүлбэрүүд. Энэтхэг энэ тэр зүгийн бараан зүсмийн царайтай хүмүүс нилээд иржээ. Хэдэн жунгаа оюутнууд, ганц нэг өөр өөр орны оюутнууд, монголоос би ганцаараа, нэг иймэрхүү. Нэг тоглоомонд оролцоод нэг юмаар шагнуулсын, юу юм бол гээд тэмтэрсэн чинь тааааааавчик байдын. Дээшээ харсан сав гэсэн юм бодогдож, бэлэгшээсэн гэж байгаа, (үэ хэ хэ).
Гурван цаг үргэлжлээд буцаад нутгийн зүг. Кааампус дотроо буучаад гэрийн зүг маааарш.
Гэртээ орж ирж хувцас хунараа тайчиж, гар хөлөө угаачаад Ногоон нүдэн ламтай наалдан пад суухаа. Энэ номыг Чонон сүлдээс түрүүлж дуусахдаг шүү, янз нь. Сонирхолтой зохиол байна лээ. Чоно сүлд ч бас оргил хэсэг дээрээ явж байгаа... За нэг иймэрхүү тиймэрхүү амарлаа дөөө.

Friday, 18 November 2011

Кино булан

За нэг ийм нэртэй бичлэг оруулж байя гэж бодлоо. Ямар нэг кино үзээд төрсөн сэтгэгдлээ буулгаж байх юм. Монголын уран сайхны кинонуудыг Юутүүбд оруулсан байна лээ. Гарьд магнай, Мандухай цэцэн хатан, Тунгалаг тамир, Цогт Тайж гээд түүхэн зохиолуудаар найруулж, чадварлаг жүжигчид тоглосон монголын кино урлагийн сор болсон бүтээлүүдийг тэнд байхыг үзээд ямар их баярлав. Өнгөрсөн долоо хоногт Мандухай цэцэн хатан киноны бүх ангиудыг үзсэн. Бидний ярьдгаар том том жүжигчид тоглосон сайхан кино шүү. Сэтгэлд хүрч догдлуулсан сайхан сайхан агшнууд их олон байсан. Дахиж үзээд төрсөн сэтгэгдлээ буулгая гэж бодлоо.

Мандуул хааны тушаалаар Сатай сайд Мандухайн гэрт ирж байгаа хэсэг их сэтгэл хөдөлгөмөөр. Аав ээжийн хайранд дутаж гуцах зүйлгүй өсөж торнисон цэвэр ариухан, гэнэн бас танхил бүсгүй Мандухайн дүрийг Н.Сувд гуай тун чадварлаг гаргасан байгаан. Энэ хэсгийг үзээд нэг л гоё мэдрэмж төрсөн, би охиноо ийм л хүн болгож хүмүүжүүлнэ дээ гэж бодогдсон шүү, нууцгүй хэлэхэд.

Сатай сайд их таалагддаг, ноён нуруутай, эрдэм мэдлэгтэй жинхэнэ төрийн хүний жишээ нэг иймэрхүү байх болов уу гэж эрхгүй бодогдуулдаг. Очирбат гуайд яг сайхан таарсан дүр.

Исмэл тайж нэрийг нь хэлэх байтугай сонсохоос ч дургүй хүрмээр зэвүүн дүр. Санасандаа хүртэл хорыг жинхэнэ найруулж чаддаг баатар эр гэмээр. Үхэхдээ хүртэл өршөөл гуйхгүйгээр булуулж дуусдаг шийртэй эр, бахархмаар. Өөрийгөө бодит амьдрал дээр нь хүртэл үзэн ядахад хүртэл дүрээ гаргасан Дамчаа гуайгаас өөр хүн ингэж амилуулж чадахгүй байсан болов уу гэмээр санагддаг. Өөр кинонд хичнээн сайхан эерэг дүр бүтээсэн байлаа ч "муу Исмэл" гэдэг нэр хамгийн түрүүнд орж ирдэг.

Юнгэн хатан, хааны удам залгах хүүхэд төрүүлээгүйн төлөө бага хатанд суудлаа алдсан хөгшин хатан. Сүүний үнэр нь арилаагүй бяцxан охинд хортой чавга өгч амийг нь хорлож залуу хатныг чадсан хатуу сэтгэлтэй айхтар эмэгтэй. Мэндбаяр гуайг харах бүрд энэ дүр нь хамгийн түрүүнд бууж ирдэг, бас л мундаг жүжигчин.

Батмөнх даян хаан, үе мултарсан хатны нөмөр нөөлөгт эрхэлж явсан нялх эр нэг л өдөр өнчин хүүгийн хамт үлдэж хоцордог. Хожуу ч гэсэн ухаарсан тэр амраглаж явсан хүүхнээ нүхэнд бултлаа хатууждаг. Сүххүяг гуайн дэлгэцэнд мөнхөрсөн дүрүүдээс Чилүгэний дүрд нь дуртай.

Жижигхэн ч гэсэн киног чимж чадсан дүрүүд бол Начгаа зайран, Цэгц баатар, Хөхдэй мэргэн, Ибрай тайш, боол Минхай нар.
За ингээд тухлан сууж кионгоо үзэцгээнэ үү...

Thursday, 17 November 2011

Шилний таглаа нар буруу эргэж онгойдог

Хүүхэд байлаа, ойролцоогоор ес арван настай байсын болуу эсвэл тэрнээс арай бага ч байсан байж магадгүй. Самбуу өвөө гээд жижгэвтэр биетэй, үл мэдэг бөгтөр нуруутай, дуу цөөтэй, нухацтай сүрхий харцтай өвөө хаа нэг манайхаар үзэгддэг. Ирэх бүрд нь ижий аав хоёр маань байдгаа барьж гүйгээд сүйд болно гэж жигтэйхэн. Тэр өвөө их номтой лам хүн, нутагтаа бүү хэл зэргэлдээ нутгуудад хүртэл эрэл сурал болон үгүйлэгдэж байдаг тийм хүн. "Ховч хар" гэдэг их ховор бас их хэрэгтэй судар ганцxан энэ өвөөд байдаг гэж хүмүүс ярилцдаг байсан. Тэр сударт нь байхгүй юм байхгүй шахуу л гэцгээдэг, ялангуяа мэргэ төлөгний тал дээр.

Нэг өдөр гэртээ ганцаараа байжийтал нөгөө өвөө ороод ирсэн, сэтгэлд нэг л дулаахан хирнээ яагаад ч юм айгаад гэрэвшээд байдаг юм. Тэгээд цай хийж, тавагтай идээ барьж айлд ирсэн хүнд үйлддэг ёслолыг хийчихээд авдар дээр байгаа хавтастай толины урд байрлуулсан цаг руу хараад зогсчиж билээ. Нөгөө өвөө жаахан сууж байгаад "ганцаараа гэрээ сахиж байгаа хүүхэд юм биз дээ, сайн байна" гэж хэлээд гарахад нь "та аав ээжийг ирэхээр дахиж ирээрэй "гэж хэлээд хоцорсон. Тэгээд үргэлжлүүлээд нөгөө цаг руугаа хараад л хааяа нэг толинд өөрийгөө хяламхийж харчихаад эрүүгээ тулаад цаг руу хараад л байлаа. Тэгж анх цагийн зүү зогсолтгүй хөдлөөд байгааг олж мэдсэн.

Бага дүү их өвдөмтгий хүүхэд байсан, яасан нь мэдэгдэхгүй уйлна. Тэгээд нөгөө өвөөгөөс юм аваад хэрэглэчихээр зүгээр болчихдог. Ээж аав хоёр маань хар залуугаасаа нялх нойтон хүүхдээ хоёрыг ч алдаж байсан болохоор хүүхэд өвдөхөд сууж чаддаггүй хүмүүс, залуу хүмүүс болохоор учир сайн мэдэхгүй тэгээд нөгөө өвөө рүү л гүйдэг байсым шиг байгаан. Би бага болохоор тэр бүр учрыг нь ойлгохгүй, хожим ахын ярианаас л там тум учрыг нь ойлгосон.

Нэг зун нөгөө өвөө маань эмнэлэгт хэвтээд. Нэг орой намайг нөгөө өвөөд оройн хоол аваачиж өг гээд нилээн том барианы шилэнд хийсэн банштай шөлтэй хоол сонингийн цаасанд боогоод гадуур нь уутанд хийгээд халуун савтай цайтай хамт бариулаад явууллаа. Очтол намайг өрөөнд нь орохыг зөвшөөрдгийн байна, сувилагч нь. Өрөөндөө өөр нэг өвөөтэй хамт хоёулаа хэвтэж байв. Шилтэй хоолоо гаргаж өгөв. Нөгөө хоёр хөгшин маань шилний таглааг эргүүлж онгойлгох гэж нилээн юм болсон. Хоолны халуун ууранд тэлчихсэн шил таглаагаа нилээд сайн зуусан шиг байгаан. Гарын бяр нь харьчихсан хоёр хөгшний тэнхээг нилээн шалгасан. Би наана нь гарын хөдөлгөөнийг нь дагуулж уруул амаа жайвагнуулахаас өөр нэмэргүй. "Уул нь нар буруу эргээд л онгойх учиртай даа" гээд нөгөө хоёр хөгшин маань гар дамжуулан оролдсоор байгаад онгойлгочихсон. Эндээс би шилний таглаа нар буруу эргэж онгойдог юм байна гэдгийг анх удаа олж мэдсэн.

Миний аваачиж өгсөн энэ хоол нөгөө лам өвөөгийн маань сүүлчийн оройн хоол нь байсан. Маргааш өглөө нь аав "хөгшин бурхан болжээ" гэсээр гэртээ ирсэн. Нэг том орон зай, нөмөр нөөлөг манай нутгаас алга болчихож байгаа юм шиг санагдаж билээ.

Wednesday, 16 November 2011

За би нэг юм хэлмээр санагдаад байнөө

Микрофоноо нааш нь явуулдаа гсн :-).
Хэдүүн гэр бүлийн тухай нэг бээгий оруулсан даа. Таанууд санажийгаа биддээ. Яг тэрний дараачаар нь хүмүүсийн хандалт чухам их байваа, бөррр гайхаад статисчикаа харсан чинь нээвс айди гэсэн айдигаар дамжаад зөндөө хүн орж гарчээ. Сонирхоод тэр хаяг руу нь орсон чинь блоог гэдэг ангилалд нь миний муу бээгий туужээдгийн, ичсэн гэж яаваа хацар халуу шатаал явцан. Гээд одоо яахав тэндээс дэлит хийх эрх байхгүйм чинь. Доор нь бас хүмүүс сээгий эд нар үлдээдийм шиг байгаан. Нэг хүн бөррр намайг аягүй загинасан байгаа байхгүй юу!!! "Амьдрал үзээгүй байж их юм мэддийм шиг том том яриад, ийм сэтгүүлч гэж юу байсын яасан мөрөөдцийн" эдэр гээд. Би чинь бүүр ичэээл унана биз дээ, энчээнээ. Еээ нүдний булай энэ хүний зөвшд угаасаа миний гэр бүл мэдэх гэж юу байдын уучлаарай гээл бодохоос дэлгэц рүүгээ ч харж чадахгүй байгаам чинь.

Тэгээд тэр сайтад миний блоогоос бичлэг оруулдаг хүнээс хүсэх нэг хүсэлт байнаа "Битий л дээ дэхүү, миний блоогт хүнд хэрэгтэй юм нээг ч байхгүй. Мань нь зүгээр л харсан үзсэн, бодсон санаснаа хэлэх хүн хажууд байхгүй болохоор блоогтоо л бурдын. Юун тэр сэтгүүлч мэтгүүлч, интэрнээтэд байгаа бүхнийг сэтгүүлч хүн бичдэг гэж бодож байгаа тэр хүний түмэн зөв, тэх зөв шүү хөөрхий минннн, тэр хүнийг буруушааж ер болохгүй. За тэгээд зөв зүгээр байжийгаад би нь бас хүн амьтан уурлуулмааргүй байна, гэм зэмгүй суужийгаад хүнд бас загинуулмааргүй байна, айн мөн үү? "

Tuesday, 15 November 2011

Ай тий тий тий халуун пааранд гараа наахымсан

Ойрд ойрд ч юу байхав өчигдрөөс аягүй сэрүүсч байнаа. Өвөл гэж бодсон чинь хамаг биений үс ноос өрвийж сөрвийгөөд бас л эфгүй байшүү. Би дотуур тиркоондоо орцон. Ноолууран цамцаа өмсцөн, алчуураа гаргаад зүүцэн, бээлээгээ арай л өмсөөгүй байгаа. Ингэхэд иймэрхүү чийгтэй газар манай ноолууран бүтээгдэхүүнүүд аминд ордог гэдгийг мэднэ биз дээ. За тэгээд цааш улам хүйтэрвэл бүтэн жил ганд дэвтээж, бүтэн жил элдсэн хурганы арьсаар хийсэн лээнин болоод лээдий гаагаа эд нараа гаргаж өмсөнө дөө. Лээнин гэж мэднэ биз дээ, эмэгтэй хүний дээгүүр өмсдөг дортуур хувцас, оюутан байхад найз охидуудтайгаа ийм үгээр пороолдож ярьдаг байлаашд. Одоо ч хэвээрээ. Миний лээнин хуучирцан, шинэ лээнин авахынсаан, тэр ямар гоё лээнин бэ гэж мэгээд явж өгнө. Лээдий гаага бол ойлгомжтой шд, нөгөө юу...

Мань цус багатайг хэлэх үү гар хөл цэв мөс хэрэг алга. Хөл гар дулаацуулдаг хүнтэй болохынсан, хөгширөхөөр тэгээд хөнжил дулаацуулах хүн гэж ярих байх даа, балай ч юмаа даа нээрээ хүн хөгширнө гэж. Сайхан паар юмуу эсвэл пийшин тэвэрч суухымсан гэж бодогдохын заримдаа. Айконий халуун ч тэгээд дээгүүрээ яваад доогуураа юу ч байхгүй тиймхэн эд.

Энэ жил харин их орой хүйтэрлээ. Одоо шунаад яахав мөн үү. Хүйтэрвэл хүйтэрхээс биш.


Жич нэг бяцxан тайлбар зүүлт хийе.

Лээнин гэж юу яриад байнаа гэж уншигч асуугаад байна.
(о)(о) энэ гээчид өмсгөдөг хувцасны авгайлсан нэр болой. 

Monday, 14 November 2011

Та хэзээ усанд ордог уу????

Шөнө усанд ороод унтчихаар гүэ мөн сайийхан амархымаа. Өглөө таван минут ч болтугай дуг хийгээд авчихын. Үс хүртэл өглөө босч ирэхэд их сайхан намирсан гоё болцон байхын, бие хүртэл сайхан амарчихсан хонодын байшд. Ер нь тэгээд боджийна л даа. Өдөржингөө баахан хүмүүсийн дунд байж байчихсан юм чинь орой унтахын өмнө усанд орж өдрийн турш биед хуримтлагдсан сайн муу аливаа мэдээлэл, энергийг устгах нь зүйтэй гэж. Усанд орсны дараа бие нэг их хөнгөрцөн ч юм шиг байдаг даа. Бас нэг тиймэрхүү шинээр мэндэлцэн ч юм шиг гоогоо мэдрэмж төрдөг шд. Тэр чинь тийм их хир хур угааж арилгасан даа ч биш юм. Худлаа гэвэл усанд орохоосоо өмнө болоод усанд орсныхоо дараа өөрийгөө нэг жинлээд үзээрэй. Бараг л зөрүү байхгүй, байвал үсрээл зуун грам байх биз, энэ хэмжээ бол харин хэр байх магадлалтай :. Тэрхүү хөнгөн шингэн байгаагийн шалтгаан бол биед буй хирнээ нүдэнд үл харагдах тэрхүү сөрөг, биед таагүй нөлөө үзүүлдэг мэдээллийн оронг устгаж байгаа явдал юм шиг байгаан.

За тэгээд цааш нь яривал хүн гэдэг амьтны энэ мах цусан бие хий, шороо, гал, ус, мод гэсэн таван махбодийн бүрдэл гэж уламжлалт анагаах ухаанд үздэг гэдэг. Энэ талаас нь үзвэл усанд орсноор биед байгаа усан мах бодоо тэтгэж, цэвэрлэж байгаа явдал байж болох талтай. Хүний биеийн дал гаруй хувь нь ус гэдэг. Гэх мэтээр холбоод бодоод байвал наян юм гарч шинжтэй. За тэгээд шөнө усанд орж унтаж байгаарай. Шөнө нь зүгээр унтаагүй хүмсүүд харин өглөө нь дахиад усанд орох шаардлагатай байдаг байх даа бодвол, тээ. Би ч юу мэдэхэв.

Sunday, 13 November 2011

2011-11-13

Урждар шөнийн зүүд гэж юу байваа. Өрөөсөн далавчтай саарал өнгийн аймар том онгоц юу юугүй л хошуугаараа онхолдчихсон шд, гал мал гараад бөөн л юм болж байх шиг байсан. Тэнгэрээс ямар нэг зүйл унаж ирж байна гэж гүэ мөн их зүүдлэх юм. Шалтгаан болоод тайлал нь юу байдгийн болдоо.

Тавдахийн орой гэртээ эртээ гэгч нь харьж гэр орноо сайийхан цэвэрлэж, ус цасанд орж, хуруу хумсаа будаж аваад, бас орныхоо даавуу эд нарыг сольчихоод уншиж байгаа номоо бариад эрт гэгч нь орондоо оров. Бас болоогүй арц уугиулсан гэж байгаа. Ойрд иймэрхүү байдалтай байгаагүйн билээ. Дандаа шөнө дундтай уралдан орж ирж хам хум юмнуудаа амжуулчаад хажуулдаад яваад байсан байгаам. Яг сайхан эрт унтья гэхээр нойр бүр алга болчдог, сонин. Шөнө дундаас нааш унтдаггүйм даа харин ч. Номын хуудас л харин нилээд эргэх шиг болсон. Чоно сүлд чинь ямммар манннгар зузаан туучий вэ? Оройд хэдэн хуудас явуулахын. Одоо л тал руугаа оржийшд. Гэхдээ ер нь их нуршуу эд байлээ, үнэндээ. Гэвчиг ганц үсэг ч гээхгүй уншиж дуусгана даа чамайг гэж гүрийгээд байгаа мань үүхэн чинь. Тэр хятад залуу маниусыг хаа нэг газар муу хэлцэн байж магадгүй гэсэн хар буугаад байгаан, сайндаа ч биш харандаагаа бариад хаа нэгтээ тиймэрхүү утгатай үг өгүүлбэр байвал сэмхэн тэмдэг тавьчихаад л. Хэ хэ үнэн хартай үүхэн байгааз.

Хагас сайнд угаасан хувцасаа хатаах гэж, хогоо хаях гэж гарснаас өөрөөр гэрээс хошуугаа цухуйлгаагүй. Унтаал унтаал, босож ирж хоол хийж идчээд ном уншаал уншаал. Ойрд амраагүйгээрээ амарлаа даа харин ч нэг. Азаар утасны цэнэг ч дуусчихаж. Гадаад ертөнцөөс бүрэн тусгаар найссс. Утасны цэнэглэгч сургууль дээр бөөн далим.

Гэртээ өнжихөөр гэрт байгаа эд юмс маань хүртэл өнгө зүс ороод надад баярлаад ч байгаам шиг санагдаад байдышд, нээрээ ккк. Та нар тэгдэг үү?

Tuesday, 8 November 2011

Шал сонин санагдчихлаа

Түрүүхэн инээгээд байсан хүн гэнэт гэдэн хөдлөөдөө...

Сая найз охинтойгоо хальт мээсэнжэрт таарсан чинь бүр дургүй хөдөлчлөө. Бараг сарын өмнө би монголд байхдаа хамт авахуулсан зураг хөрөг багтаасан эмээл явуулсын. Өдөр болгон шахуу нээтэд байдаг болохоор нь хариу нь тэр дороо ирчих байх гэж бодоод байсан чинь өнөөг хүртэл байхгүй шүү. Мээссэнжэрт байгаа мөртөө эмээл бичихгүй болохоор нь би аминдаа заавал эмээлийн хариу авч байж мээсэнжрээр холбогдоно гэж гүрийгээд мээсэнжэртэй нуугдаад хагас сар болсон. Өнөөдөр тэсэлгүй юу гэх нүү гэж бодоод мээсэнжэртээ орж ирсэн чинь сайхан зав гаргажийгаад тухтай бичий гээд хариу бичиж амжихгүй өдий хүрчлээ гэнээ. Тэрийгээ тэгээд офлайнаар шидчиж болддоггүй л юм байх даа. Миний туйлын дургүй зүйл бол иймэрхүү эмээл, захиа, мэссэж гэсэн биет бус харилцаанд таг чиг байгаа хүмүүсийн яасан нь мэдэгдэхгүй дүлий дүмбэ байдал. Өөрөө цаг тухайд нь тохирсон хариултыг нь ямар нэг аргаар заавал өгөх гэж хичээдэг учраас бүр голоос дургүй хөдлөөд байдын.

Бүх юм чинь сайн уу энээ тэрээ гэсэн жижүүрийн асуултад нь хариулаачгүй. Ийм найзтай билүү ч гэх шиг юм хальт бодогдлоо, захиа бичснээ ч бас мартаж орхиж хэлээд тавьчихсан, уурласын байгааз хариу бичихгүй л байна. Би ч бичихгүй юм чинь. Дотны найз гэчээд ийм байж болохгүй биз дээ. Гэр бүлтэй, ажилтай төрөлтэй нь тэндээ л биз. Цаг нь болохоор тэр бүхэн над дээр ирж л таараа. Тэглээ гээд би бусдын хийгээгүйг хийцийм шиг иймэрхүү авир лав гаргахгүй. Завгүй, гэр бүлтэй нь ганцxан тэд нар биш. Найз нөхөрлөл гэдгээ ажил төрөл, гэр бүлээсээ ялгаж салгах ухаан байдаггүй л юм байх даа. За за тэгээд буянаараа л болно биз, ер. Тэд нар байлаа гээд надад юм наалдах биш бас надаас юм мултарч унах биш.

Инээх үү

Инээдтэй зүйл бичмээр санагдаадаа. Болсон явдлууд бичье.

Бүүр хөдөө. Зав залуухан хоёр хос гэрлэжээ. Хуримаа хийгээд л, гэрээр дүүрэн хүмүүс найрлаад найр ид дундаа. Хөдөө болохоор юм бүхэн ёс горимын дагуу. Хүмүүс насны эрэмбээр хоймороос гэрийн хоёр тал руу сууцгаачихсан. Зун учраас гэрийн үүдийг цэлийтэл нээгээстэй. Гэнэтхэн гэрийн баруун хатавч хавьцаа суусан нэг халамцуухан залуу босч ирснээ учиргүй л хоймор өөд зүтгээд эхлэв. Замдаа байгаа ахмад настай хүмүүсийг гишгэлэн алдаад. Хүмүүс гайхаад хүүе хаая яах нь уу, хаачих нь уу гэхэд гадаа гарья гэж онигоонд орсон гэнэ лээ. Учир болбоос хойморт байрлуулсан толинд туссан хаалга согтуу түүний нүдэнд хаалга болон харагдсан явдал юм (Нэг хүн ярьж өгсөн)

Долоо найман настай байсан байх. Нэг өдөр авгындаа орсон чинь бас нэг авга ирцэн сууж байв. Залуу хүн л дээ. Тэгсэн намайг харснаа за сайн уу ......... гээл аягүй мэндэлдийн, бүр нэг том хүнтэй ярьжийгаам шиг. Тэгэнгүүт нь би урдаас хуц гэж авсан. Яагаад гэхээр над шиг жоохон хүүхдийг том хүн гэж тоож мэндлэнэ гэдэг ховор тохиолдол шд. Тийм болохоор цочсондоо тэгээд хэлчихсийм шиг байгаан. Тэгсэн авгын эхнэр, гэрийн эзэгтэй намайг загинаад. Том хүний өөдөөс хуц гэдэг чинь юу гэсэн хэлэв? гэж мэгээд. Энэ явдлын хувьд миний буруу байхгүй гэж боддышд, одоо хэр нь. Яадын угаасаа гэнэт том хүн шиг харьцахаар чинь жоохон хүүхэд чинь цочийшд, анх удаагаа. Гэхдээ заримдаа тэр авга маань тухайн үедээ тэнд байсан хүмүүсээс санаа нь зовж ямар эвгүй байдалд орсон бол гэж бодохоор өрөвдөөд байдаг юм.

Нэг удаа хичээлдээ явжийлаа, өдөр ордог байсын. Хичээл нь тарцан дээд талын нэг ангийн хүүхдүүд сургуулийн хашаанд нааваа тоглоод байжийсын. Тэгсэн гэнэтхэн миний нэрийг хэлснээ гүйгээрэй гэж авдын, би ч бараг гүйн алдсан ухасгээд. Тэгсэн нэг охин чи бишээ гээд инээхээр нь юу билээ гэж бодоод харсан чинь тэдний ангийн надтай адилхан нэртэй охин гүйж энэ тэр тэнэгтдэг байшд. Ёооо тэхэд би ёстой муухай байдалд орсышд. Банди нар нь инээж минээгээд, шогтож өгсөн. Дараа нь нэгсэгтэй л тэдний ангийхнаас дутааж явсан гэж байгаа. Би ч гэж би юун уулгамч юм шиг гүйж мүйх гэж ухас мухас хийжийдэг.

Monday, 7 November 2011

Архиан бага ууж айргаан тааваараа зооглогтун


Өнөөдөр Дээрхийн Гэгээн арван дөрөвдүгээр Далай Лам Монгол улсад айлчлах гэж байгаа гэдгийг өчигдөр орой мэдээд их баярлав. Миний мэдэхийн таван жилийн өмнө морилж байсан. Хүн амын ихэнх нь Буддийн шашинд итгэж сүсэглэдэг, эртнээс уламжилж ирсэн шашны тэгүүн айлчилж байгаа нь тэмдэглүүштэй үйл явдал мөн гэж бодож байна. Далай багшийн хэлсэн хэд хэдэн үгийг байн санаж явдаг юм. Өмнө ч бас блогтоо бичиж байсан.
-  Буддийн шашныг би шашин гэхээс илүү сэтгэлийн шинжлэх ухаан гэж хэлэх дуртай.
-  Хүний сэтгэл бол анхнаасаа тунгалаг ариун чанартай. Бидний бодлоор бүрхэгдэж өөрийн   тэрхүү тунгалаг чанарыг алдсан байдаг.
-  Бид бүгд адилхан хүн төрөлтөн, бидний гол ялгаа бол гадаад дүр байдлын ялгамжаатай байдал. Өндөр, нам нуруу, махлаг, туранхай бие, шонхор, навтгар хамар, хар шар өнгийн арьс, үс гэх мэт төдийхнөөр ялгаатай болохоос бид бүгд адилхан зүрх сэтгэлтэй. Ийм гадаад дүр байдлын ялгаанаас болж өөр хоорондоо хатуу зааг ялгаа үүсгэх нь сайн зүйл биш. Энэхүү зааг ялгаанаас болж бид байнга үл ойлголцол, дайсагналцлын асуудлуудтай тулгарч улмаар нэгнээ хөнөөдөг.  
-  Цаг хором бүрд хайр энэрэл нигүүлсэл, бусдын төлөө гэсэн сэтгэлийг үүсгэж энэхүү хандлагыг өөртөө дадал болгон хэвшүүлж өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж байвал нэн тустай.

Гээд бичээд байвал дуусахгүй тул энэ хүрээд зогсооё. Өөрийн санаанд тогтоосноороо энд буулгалаа, мэдээж өөрийнх нь айлдсан нь арай өөрөөр байх болов уу.
Өчигдөр Японд айлчлах үеийн бичлэгийнх нь сүүл хэсгийг харж байхад:
-  Өмнөх амьдралын үйлийн үрээр бид энэ дэлхий дээр төрөл авсан. Өмнө адилхан цаг хугацаанд, адилхан газар, адилхан үйл хийж байсан хүмүүс дараах төрөлдөө тэрхүү барилдлагаараа нэг цаг үед, нэг газар дахин цуглардаг. Хэрэв хэн нэгэн сайн буянт үйл хийх аваас өмнөх амьдралын муу үйлийн үр арилж, оронд нь сайн үйлийн үр нэмэгдэх болно. Гэж хэлж байна лээ. Дээрх бичлэгээс илүү дэлгэрэнгүй үзээрэй.

Sunday, 6 November 2011

Зүүдний ертөнцдөө эргээд орцон

Нас барсан авгатайгаа яриад байсан шд. Ойрд чиний энергийг мэдэрсэнгүй, манайхаар үзэгдэхгүй байна гээд байсан. Би харин тиймээ үнэн би ойрд танайд очоогүй гэж мэгээд. Авга улаан бор дээлтэй, нэг тийм сонин малгай өмсцөн их сайхан өнгө зүстэй сууж байгаа харагдсан. Нилээн юм яриад л байсан. Тэгсэн тэр нь зүүдэн дундах зүүд минь болж таарсан. Дараа нь аавд энэ тухайгаа хэлээд, авга маань сайн газар төрөл авсн юм шиг байна лээ, надад тийм шинж тэмдэг ажиглагдсан гэж мэгээл юм яриад байсан.
Дараа нь шумуул алах гэж хоёр шумуултай хөөцөлдөөл байсан. Зүүдлэхгүй гайгүй сайхан нам тайван унтаад байсан чинь буцаад зүүдлээд эхэлсэн. Яг кино үзэж байгаам шиг л. Бүр ярьж энэ тэр. 

Өглөө босоод ирсэн чинь толгой өвдчихэж...

Friday, 4 November 2011

Яг юугүй юм шиг мэдрэмж

Хэдүүн нэг өдөр юу болсын хамаг тиркоонууд маань урагдаад. Өмсцөн байгаа нь хүртэл өсгийнийхөө ард урагдцан байдын. Тэгээд солих санаатай өөр тиркоонуудаа үзсэн чинь хөлд углагдаал урагдаад байсан, чөөгий шүгэлцэн байсан байхаа тэд нарт :р. Цайвар буюу биеийн өнгийн тиркоонд дургүй. Бараануудыгаа ийнхүү цааш харуулчихсан. Тэгээд өчигдөр нэг тиркоо авсан чинь тиркоо биш оймс авчиж, гуя хүрсэн урттай. Үнэ нь миний авдаг тиркоонуудын үнэтэй адилхан болохоор нь сайн үзэж хараачгүй авчихсан чинь. Тэгээд өнөөхийгөө өнөөдөр өмсөөд гараад ирсэн чинь дээд хэсгийн ирзээн нь бариад тухгүйтүүлээд байхын. Анх удаа иймийм өмсөж үзсэн эвгүйм байна, тэр нэг хэсгээрээ юу ч өмсөөгүйм шиг санагдаад салхи энэ тэр хүртэл илүү сийгээд байгаа ч юм шиг, гэхдээ тэр мэдрэмж их таатай гэж байгаа. Заримдаа юу билээ би чинь бандаажаа өмссөн билүү яасан билээ ч гэж бодогдож палаажны гаднаас сэм тэмтэрч үзэж энэ тэр. Ойрд зунаас дутуугүй дулаахан байнаа. Тийм болохоор өнөөдрийн энэ хувцаслалт бол цагаа олсон байгаам.
За нэг иймэрхүү.

Нээрээ хэдүүн нэг орой англиш дээр  Halloween баярын талаар юм сонсоод лаабдаа ганцаараа сууж байсан чинь өрөөний нөгөө буланд цонхны дэргэд учир битүүлэг чимээ гараад. Гадаа хүн байгаан байлгүй гэсэн юм бодоод тоосонч гүй. Тэгэсгээд намдчихсан. Тэгсэн дахид бүүр айхтар дуугараад болдоггүй, бүр зориуд сонсгох гээд байгаа юм шиг маягтай. Бас л түрүүнийх шигээ юм бодоод өнгөрөв. Хэсэг байзснаа дахиад л. Сүүлдээ тэсэхээ байгаад босоод хол зайнаас харлаа. Юу ч алга. Гайхоол, чимээ гарч байгаа газар нь яг тулж очоод хардымуу гэснээ амьтан байгаам шиг санагдаад нэг л зүрх хүрээгүй. Лаабад уг нь шумуулнаас өөр амьтан харагддаггүй л юм. Хэсэг чимээгүй болсноо дахиал дуугараад. Цаг аль хэдийн шөнийн 12 өнгөрчихсөн. За за ер нь гэр лүүгээ харья гэж бодоод гарсан. Гараад сургуулийн байраа тойрч цонхны тэнд ямар юм байна гэдгийг харав, лааб нэг давхарт байдаг юм. Юу ч, хэн ч байсангүй.

Wednesday, 2 November 2011

Эр бор харцага болоод Дүүриймаа

Хэдүүн энэ дууг олж сонсоод тэрнээс хойш хэд ч сонсов, нэг өдөр лав их олон сонссон. Өвлийн жавартай талд цас чихруулан, цан хүүрэг болсон морьтойгоо хамт ам хамраараа уур савсуулан давхиж яваа хүдэр чийрэг эр хүн төсөөлөгдөөд байгаа нэх гоё, яг энэ клипэн дээрээ гардаг шиг. Клипэн дээр нь жинхэнэ монгол эрчүүд гэж ийм л байдаг байх даа гэмээр сайхан сайхан харчууд харагдсан. Дээр үеийн кинонууд дээр ч зөндөө гардаг шүү, диймээ. Одоо ч тэгээд ийм эрчүүд өдрийн од шиг болоо байлгүй дээ, байвал хөдөөгүүр л ганц нэг үзэгдэж магадгүй. Аа гэхдээ бөхчүүд нэг иймэрхүү байж магадгүйм байшүү. Ер нь тэгээд цаг хугацаа явж, хотжиж хөгжих гэдэг нэрийн дор их олон зүйл сэм сэмхэн устаад байгаам шигээ. Жишээ нь гэхэд л сайхан гүндүүгүй хүр хүр хийтэл инээж суух ясны монгол эр хүн, цэвэр ичимтгий ааль авир, ёс журам бүхий монгол бүсгүйчүүд улаан номонд орохоор болчиж, бүр устцан ч байж магадгүй. Жаахан хуучинсаг санагдаж магадгүй, гэхдээ бидний өвөг дээдэс ямар мундаг ёс горим, дэг жаягтай байсан билээ. Тэгэж явлаа гээд муудаж дордсон нь лав байхгүй байх.
Бас Дүүриймаа гээд энэ дууг би бүр зөндөө дагаж дуулсан. Ёстой нөгөө цаад уулын царс мод, наад уулын нарс мод зүснийх нь сайханд ургана гэж үлгэрт гардаг шиг зүс тунгалаг, ааль ялдам сайхан монгол бүсгүйчүүд маань ардын дуундаа л мөнхрөн үлдээ юу гэлтэй. Энэ дууг ая донжийг нь олоод их сайхан дуулсан байна лээ, бас клипний зохиомж зураг авалт эд нар нь ч их сайхан болжээ гэж дүгнэсэн. Жинхэнэ монгол залуу хосын янаглал нэг иймэрхүү байх болов уу. Монгол бүсгүй хүн болж төрснийх энэ клипэн дээр гарч байгаа бүсгүй шиг хээ хуар бүхий таван ханатдаа монгол эмэгтэйн гоёл зүүсгэл, дээл хувцас гээд бүхнээр өөрийгөө чимээд залуу бүсгүйн илэрхийлэл болсон шанз хөгжмийг уйлуулан, хайртай хүнээ баясгах юм сан гэж мөрөөдөөл...

Tuesday, 1 November 2011

Мэдэхгүйм даа

Уг нь би хүнд хар буруу санаад, уурлаад, сэтгэлдээ ямар нэг байдлаар хар бараан бодол тээж явахгүй юм сан гэж их хичээдэг юм. Тэр хэрээрээ ч болоод өнгөрсөн таагүй, онцгүй зүйлсийг ор тас мартаад юу ч болоогүй юм шиг инээгээд л явж байдаг. Гэтэл сүүлийн үед хүмүүс намайг жаахан бухимдуулах гээд л байх юм. Уурлах, хар бараан бодол сэтгэлдээ агуулж явах нь хүнд өөрт нь л муу болохоос тэр үйлдлүүдийг хийлээ гээд асуудлыг нааштай шийдэж чадахгүй шүү дээ.

Хэн нэгэн намайг гомдоосон, надад таагүй үг хэлсэн аль ч тохиолдолд тухайн үед нь цочоод багахан бухимдаад бас гайхаад л өнгөрдөг. Тэр бүгдийг мартаад хожим нь юу ч болоогүйм шиг загнах зангий минь хүмүүс буруугаар ойлгоод ч байх шиг. Муу санаатай, хэрүүл уруултай, үзэн ядалттай, хууран мэхлэлттэй амьдраад яах ч билээ дээ. Ганц л амьдраад дуусах хором хугацааг тийм бараан өнгөтэй өнгөрүүлнэ гэдэг хайран биз дээ.  

Амьдрал бол аялал гэдэг. Хэн нэгэн аялахдаа аль болох амарч, сайхныг үзэж харахыг л хичээдэг атлаа амьдрал гэдэг зүйлд яагаад тийм байдлаар ханддаггүй юм бол. Нэг голын усанд нэг ч орж болохгүй гэдэг шиг эргэж ирэхгүй өнгөрч буй амьдралын хором хугацааг тийм утгагүй өнгөрүүлдгийг ердөөсөө ч ойлгохгүй юм. Хүн яагаад нэгэндээ чин сэтгэлээсээ хандаж, яг оршин байгаагаараа байддаггүй юм бол. Дүр үзүүлсэн, жинхэнэ дүрээ өөрөөсөө ч нуусан нуугдмал бөгөөд хаагдмал амьдрал амттай л байдаг юм байх даа.

Сурсныг сураар боож болдоггүй гэдэг шиг за ёстой дараа л жаахан санаатай байх юм шүү гэж бодовч өнөөх л гэнэн, юмны наад цаадыг хар муу ухаанаар бодолгүй хийдэг үйлдлүүд хийгдчихсэн л байдаг. Сураагүй юмыг сурна гэдэг амаргүй шигээ. 

Friday, 28 October 2011

Юу гэж ойлгох уу?

Хэ хэ марзан юмаа, миний хажууд нэг хүн надтай барьцаад байх юм. Эрэгтэй хүн байж ямар инээдтэй юм бэ? Манай монгол эрчүүд арай ийм биш гэж найджийна. Яадаг вэ гэхээр гайгүй хувцас өмсөөд ирэхээр яг дуурайна, гадуур хүмүүстэй уулзаад нэг орой лаабдаа суухгүй бол дараа өдөр нь бас яг дуурайгаад байхгүй болчихно. Утсанд дуудлага ирэх, мэссэж ирэх тохиолдолд бас яг дуурайна. Гадаа жаахан удаахан утсаар ярьжийгаад ороод ирэхээр жаахан байжийгаад утсаа бариад гараад явчина. Эхэндээ ч тоодоггүй байсын сүүлдээ бүр сонин санагдаа явчлаа. Эмэгтэй хүн бол яахав гэхсэн, эрэгтэй хүн тэгээд байхаар чинь ямар мээкээ юм бэ, сүүлдээ бүрр шал дургүй ч хүрэх шиг. Гол нь тэгэж хийгээд байгаа үйлдлүүдээ надад бүр зориуд мэдэгдүүлээд алиалагч царайлаад байгаа байхгүй юу. Тэрний юугаа хийж хаана яаж явна ямар ч падгүй байхад чинь, горьдцон голио. Одоо бас л дуурайх байх гэж бодохоос юм хийхээс дургүй хүрээд ч байх шиг. Эр юм байж хүний хувцас хунарыг дандаа сонжино. Хэдээр авсын, хаанаас авсын, хэдийг авсын гэх мэтээр. Өөрөө нэг хувцас авчуул майр ириклаамдаад, илж таалаад салахгүй, бараг л. Эмэгтэй хүн надаас долоон дор эм хошуутай, эм зантай гар.

 Өчигдөр би найзын төрсөн өдөртэй гээд бүр хэргээр худлаа хэлээд орой эрт гараад явцын, тэгсэн нөгөөх чинь өнөөдөр нялуун ус түрхэж аваад нүүрээ угаагаад нөгөө хувцаа өмсөөд гараад яваад өгсөн, хэ хэ энүүхэндээ жүжиг найруулчихын байна л даа.

Надаас илүү миний хэргийг сонирхоно. Хэн юм, юу идсэн уусан гэх мэтээр. Ийм монгол эр хүнтэй таарч байгаагүй л санагдах юм. Ай даа түмэн янзын хорвоогийн хүмүүсээ гэж...