блоог бичээд суухымаа, ккк. За яахуу яахуу юм юмыг амжуулахгүй бол энэ амьдрал гэдэг чинь нисээл өнгөрчийшд гэдэг билүү. Энэ сар дууслаа. Дараа сар гоё сар байгаасай гэж хүсчийнэ. Энэ сарын эхэнд хальт зурхай харсымаа, тэгсэн жаахан тиймхэн юмнууд бичцэн байсан нь оргүй байгаагүй гэж байгаа. Сэтгэл санааг минь эерэг сөрөг хоёр туйл руу нь татаж чангаасан үйл явдлууд болоод, нэг давтамж дээр нь торгоох гэж нилээн л үзэж тарав. Гэхдээ би ялсоон, одоо бодоход өөрийгөө ялж чадсан санагджийна. Тиймэрхүү байдлаас гарах туршлага хуримтлуулж сурлаа гсн. Хүний био хэмнэл гээд нэг юм байдаг даа, төрсөн он сараа хийгээд гаргаад ирдэг. Тэрийг хальт үзсэн чинь яг тэр дэгэнцэн догонцож байх үед бүх үзүүлэлтүүд төв шулууны доор зэрэгцээ байрлацан байгаа байхгүй юу. Миний хувьд тэр био хэмнэлийн шугам ортой юм шиг санагдаад байдаг юмаа. Ойрын хэдэн сард ганц таарах хамгийн бага утгууд нь бүр давхцчихсан байгаам. Ирэх сард шинэ жил болно. Монголд одооноос уур амьсгал ороод эхэлчээ байлгүй дээ. Бүтэн сарын турш их наастртай явдагсан, хаа сайгүй чимэглэлтэй сүлд мод, шинэ жилийн холбогдолтой дуунууд яваад л. Энэ жил шинэ жилийг гоё өнгөрүүлнэ гэж бодоод байгаа. Авч ирсэн даашинзаа гаргаж өмсөж үзнэ, гурван жилийн өмнө өмсөж байсан одоо таарах болов уу, тэр үед их туранхай байсан гэсэн юм бодоостой.
Ойрд энэ дууг их сонсжийгоо. Сонсохоор яг нисэж байгаа юм шиг, эсвэл ихээ өндөр хавцлын ирмэг дээр гараа алдлаад, салхид илбүүлэн тэнгэр ширтэн зогсож байгаа юм шиг санагдаад байдгийн. Клипэн дээр нь гарч байгаа эрчүүд их таалагдаад байгаам, бас.
Ойрд энэ дууг их сонсжийгоо. Сонсохоор яг нисэж байгаа юм шиг, эсвэл ихээ өндөр хавцлын ирмэг дээр гараа алдлаад, салхид илбүүлэн тэнгэр ширтэн зогсож байгаа юм шиг санагдаад байдгийн. Клипэн дээр нь гарч байгаа эрчүүд их таалагдаад байгаам, бас.
2 comments:
Био хэмнэл чинь оргүй зүйл биш шүү хө
хат сууж л байгаа бүсгүй байна даа
@Ухна унасан баатар
хайлсан тугалга шиг хүн хатан болд мэт хайлах дургүй нэгэн болж байх шиг байна дөө...
Post a Comment