Хэдүүн энэ дууг олж сонсоод тэрнээс хойш хэд ч сонсов, нэг өдөр лав их олон сонссон. Өвлийн жавартай талд цас чихруулан, цан хүүрэг болсон морьтойгоо хамт ам хамраараа уур савсуулан давхиж яваа хүдэр чийрэг эр хүн төсөөлөгдөөд байгаа нэх гоё, яг энэ клипэн дээрээ гардаг шиг. Клипэн дээр нь жинхэнэ монгол эрчүүд гэж ийм л байдаг байх даа гэмээр сайхан сайхан харчууд харагдсан. Дээр үеийн кинонууд дээр ч зөндөө гардаг шүү, диймээ. Одоо ч тэгээд ийм эрчүүд өдрийн од шиг болоо байлгүй дээ, байвал хөдөөгүүр л ганц нэг үзэгдэж магадгүй. Аа гэхдээ бөхчүүд нэг иймэрхүү байж магадгүйм байшүү. Ер нь тэгээд цаг хугацаа явж, хотжиж хөгжих гэдэг нэрийн дор их олон зүйл сэм сэмхэн устаад байгаам шигээ. Жишээ нь гэхэд л сайхан гүндүүгүй хүр хүр хийтэл инээж суух ясны монгол эр хүн, цэвэр ичимтгий ааль авир, ёс журам бүхий монгол бүсгүйчүүд улаан номонд орохоор болчиж, бүр устцан ч байж магадгүй. Жаахан хуучинсаг санагдаж магадгүй, гэхдээ бидний өвөг дээдэс ямар мундаг ёс горим, дэг жаягтай байсан билээ. Тэгэж явлаа гээд муудаж дордсон нь лав байхгүй байх.
Бас Дүүриймаа гээд энэ дууг би бүр зөндөө дагаж дуулсан. Ёстой нөгөө цаад уулын царс мод, наад уулын нарс мод зүснийх нь сайханд ургана гэж үлгэрт гардаг шиг зүс тунгалаг, ааль ялдам сайхан монгол бүсгүйчүүд маань ардын дуундаа л мөнхрөн үлдээ юу гэлтэй. Энэ дууг ая донжийг нь олоод их сайхан дуулсан байна лээ, бас клипний зохиомж зураг авалт эд нар нь ч их сайхан болжээ гэж дүгнэсэн. Жинхэнэ монгол залуу хосын янаглал нэг иймэрхүү байх болов уу. Монгол бүсгүй хүн болж төрснийх энэ клипэн дээр гарч байгаа бүсгүй шиг хээ хуар бүхий таван ханатдаа монгол эмэгтэйн гоёл зүүсгэл, дээл хувцас гээд бүхнээр өөрийгөө чимээд залуу бүсгүйн илэрхийлэл болсон шанз хөгжмийг уйлуулан, хайртай хүнээ баясгах юм сан гэж мөрөөдөөл...
7 comments:
хэлэх л үг
бодох л бодол
залуу бүсгүйн илэрхийлэл болсон шанз хөгжмийг уйлуулан, хайртай хүнээ баясгах юм сан гэж мөрөөдөөл...
мөрөөдөл биелэх болтугай...
сайхан байлаа...
@ Ухна унасан баатар
хэлэх л ёстой сээгий :-)
@sain uu andaa
ерөөл бат оршиг :-)
ингэхэд та хоёр жинхэнэ монгол эр хүний алиугаар нь татах уу?
тэрийг би биш
тэнгэр мэддийн хэ хэ
@ Ухна унасан баатар
би нэг муу гайгүй гадарладышд. надаар сонжуулаач :p
ээж минь багад дууны ном бариж байгаад орон дээрээ хэвтэж байгаал дуунуудыг дуулдаг байж билээ....ардын дуунуудыг тэрний ачаар мэдээд бгаан шүү хэхэ...дүүриймаа чинь их сонин дуу шүү сонсоод л байхад ,ер нь ардын дуунууд гоё сонсголонтой хэн ч дуулсан эвтэйхэн байдгийн...
@quarelle
манай том эгч ардын дууг их сайхан дуулдаг, хүүхэд байхад эгч өөрөө дуулахаас гадна телевиз радио гээд хаа л тэр дуунууд явж байна алдахгүй сонсох гэж хичээдэг байсан нь над бас нөлөөлсийм шиг байгаан. би нь ардын дуун хөгжимд дуртай.
Post a Comment