Sunday, 20 November 2011

Ногоон нүдэн лам залуутай наалдан пад суухаа

Өчигдөр миний амралтын өдөр байсаан, бөрр зориуд тийм өдөр болгоцон. Сургууль зүглэх энэ тэр ёстой нөү... Өдөр дөрвөөс хажуугийн хот руу хэдэн гадаад оюутнууд бас манай сургуулийн хэдэн проф нартай явах нэг үйл ажиллагаанд бүртгүүлцийн, тэгээд цаг дөхөх тусам за ерөөсөө болий, гэртээ сайхан номоо уншаад сууя гэж боджийлаа. Чонон сүлдийг талаас нь өнгөрөөцөн, давхар Ногоон нүдэн ламыг эхэлүүцэн суужийв. Цаг ч аль хэдийн дөрөв арав болчикэж, хүмүүс утасдсангүй ашгүй ухааны юм боджийтал гэнэт утас пижигнэтэл чичрээд унаваа, хартал үл таних дугаар. Авлаа Ёобүсэюу? (конглишоор байна уу гэсэн үг) гэтэл өөдөөс англишээр ярьжийна. Хаана байна, та нөгөө үйл ажиллагаанд явах уу, хүмүүс явчихсан, би таныг хүлээжийнэ эдэр гээд нэг эмэгтэй. Тэгсэн нөгөө явахгүй гэцэн байсан хүн чинь суурин дээрээ эргээд явнаа, одоохон аравхан минутын дараа чавхдаад очий ёо гэцэн. Тэгээд гяааалс хувцаа өмсөөд гараад гүйцэн. Очсон хоёр эмэгтэй нэг эрэгтэй проф үлдсэн байна. Хэдүүл машаанд суугаад явж өгсөн. Энэ хэдэн хүмүүстэй түрүү сарын эхээр ууланд хайкинг хийсийн. Нэг жижигхэн эмэгтэй профессор нь анх хараад л надад ихээ эртний танил мэт санагдсан гэж байгаа. Яджийхад инээхээрээ нүд нь алга болчдог, яг над шиг. Ер нь нүүрний хэлбэр төрх нь маньтай адилхан дуу. Манай сургуулийн математикийн салбар сургуулийн ганц эмэгтэй проф нь юм гэсэн. Бодуул их мундаг хүн байх, энд проф хийх, багш болох эд нар чинь шалгуур өндөртэй.
Очлоо, хөөрхөн хөөрхөн урлагийн үзүүлбэрүүд. Энэтхэг энэ тэр зүгийн бараан зүсмийн царайтай хүмүүс нилээд иржээ. Хэдэн жунгаа оюутнууд, ганц нэг өөр өөр орны оюутнууд, монголоос би ганцаараа, нэг иймэрхүү. Нэг тоглоомонд оролцоод нэг юмаар шагнуулсын, юу юм бол гээд тэмтэрсэн чинь тааааааавчик байдын. Дээшээ харсан сав гэсэн юм бодогдож, бэлэгшээсэн гэж байгаа, (үэ хэ хэ).
Гурван цаг үргэлжлээд буцаад нутгийн зүг. Кааампус дотроо буучаад гэрийн зүг маааарш.
Гэртээ орж ирж хувцас хунараа тайчиж, гар хөлөө угаачаад Ногоон нүдэн ламтай наалдан пад суухаа. Энэ номыг Чонон сүлдээс түрүүлж дуусахдаг шүү, янз нь. Сонирхолтой зохиол байна лээ. Чоно сүлд ч бас оргил хэсэг дээрээ явж байгаа... За нэг иймэрхүү тиймэрхүү амарлаа дөөө.

6 comments:

би said...

Хөөрхөн ном шүү. Их энгийн бас их хурдан уншигддаг ном. Ногоон нүдэн дамыг нүдэндээ төсөөлөн бас Даян дээрх гэдэг үгийг номыг уншиж дуустал аманд хэлэгдээд байдаг сонин шүү.

Монгол бүсгүй said...

@ Бөбөг
ойрын хэдэн жилд иймэрхүү зохиолын ном уншаагүйг ч хэлэх үү, салахгүй шинжтэй... нэг хэсэгтэй ллл

Тэмээчин бүсгүй said...

Энэ олон шалгалт шүүлгийн ард гарчаад наадахтай чинь наалдана даа.

Монгол бүсгүй said...

тэгээрэй хөө, их сонирхолтой уншууштай ном байна лээ шүү. урд шөнөжингөө уншиж хонолоо. одоо хэдхэн хуудас үлдцэн, хайрлаад дуусгамааргүй л байх юм

Гудиггүй эр said...

Аль эрт аль алиныг нь умшцын байна. Номыг нэг бариад авуул чиг дуусгажээж л сална шүү. Юун хоол, юун нойр. ккк

Монгол бүсгүй said...

@ Гудиггүй эр
аая юун лагийн, аль эрт уншцан байдаг.
гоё номонд нэг донтож бодит ертөнцөөс тасрах ч бас л гоё шүү, тээ