Saturday, 19 September 2015

....

Яагаад ч юм намар болохоор л ажил ундарч эхэлдэг нээх сонион, миний л хувьд. Ажилдаа орцон, хажуугаар нь бас нэг том ажил эхлүүлцэн. Ойр дотныхон ядарна даа гээд байгаа, мань өөрөө бол гүрийнэ гээд зүтгэцэн. Том зулзага цээцээ гэдэг албанд элсэн орсон. Эхэндээ жаахан дасахгүй байснаа бодоход одоо овоо зүгширч л байх шиг байна. Өглөө өгөхөд, орой авахад жаахан худлаа уйлах аяддаг байснаас сүйдтэй уйлсан юмгүй байсан, одоо бол инээгээд орж, гардаг болсон. Эхний хэд хоног аав, ээж 2-ыгоо барьж идэх нь холгүй ирдэг байв. Нөгөө хоолыг нь өгөх гэж хойноос нь хөөж гүйдэг байсан хүүхэд чинь харсан үзсэн идэх л юм бол юу ч байсан нэхээстэй. Бид 2 наана нь инээх ч хэцүү уурлах ч хэцүү баахан гайхаастай байцгаалаа. Гэрээсээ өөр газар, гэрийхнээсээ өөр хүмүүстэй байж үзээгүй хүүхэд орчин солигдоод жаахан хямарсан бололтой догоо. Багш нарт нь гэртээ хариад харагдснаа авч идээд мангас аятай л болчлоо гэж хэлснээс хойш овоо гайгүй ч болчих шиг санагдсан. Аягүй бол хоолоо барьж идэж сураагүй хүүд минь халбагыг нь өөрт нь бариулаад өнөөх нь идэж чадахгүй баахан асгаад орой тэгэж их өлсцөн ирдэг байсын болуу ч гэж хальт бодож үзсэн. Гэрийн ойроо бараадаад хувийн цээцээ-д өгсөн болохоор 40-50 хүүхэдтэй улсын цээцээ-тэй адилгүй байх гэж бодоод байгаа шд. Үртэй хүний жаргал гэж л их сонсож байснаас үртэй үүрэг хариуцлага ихээ гэж бараг сонсож байгаагүй дэг шүү. Том хүүхдийн проблээм том байдаг гэгчээр хүүхэд томрох тусмаа ажил ихэсдэг шиг байна. Намар чинь хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж ихээ том асуудал болдын байна. Газраас л элдэв юм хум аваад ам руугаа хийчихгүй бол хүүхэд мөлхдөг үе дээрээ л хамгийн амар нь юм байшд.

Яаж зүгээр байхав орчин солигдож, олонтой хутгалдсан хүн жаахан пар пар ханиагаастай. Өвөл л сайхан өвөл болж ханиад шуухниа бага байгаасай л гэж залбирч сууна даа, үртэй хөөн гэж иймэрхүү л юм бодохым даа.

Monday, 7 September 2015

Ичиг ичиг

Монголд эмээл хаягаа шалгаж, түүгээрээ харьцана гэдгийг мэддэг хүн тун чиг цөөхиймаа. Сая нэг улсын байгууллагын заранд бүртгүүлээд хариугаа эмээлээр эсвэл утсаар өгөх байх гээд хүлээгээд байсан бөррр таг чиг шүү. Тэгээд мань өөрөө утасдаж асууж барьж байж мэдээлэл олж авлаа. Цахим хуудас дээрх утас руу нь залгахаар биш гээд өөр утас өгөхийн, тэр рүү нь залгахаар авахгүй. Иймэрхүү бүрхэг, бүдүүн бараг ертөнц энүүгээр байнаа. Ноднин хуримаа хийх болоод танилууд, найзууд руу эмээл явууллаа. Урилгаа сканердаж оруулаад хавсаргаад явуулсан хэрэг. Тэгсэн хэнээс нь ч хариу ирээгүй гээд боддоо. Мань утсаар давхар хэлсэн ч эмээл авлаа гэсэн хариу ирэх боловуу гэж хүлээж байсын. Тэд нарын ихэнх нь гадаадад доовтор, маастэр хийгээд ирцэн. Ганц нэг нь бас нэг дарганцарын суудалд сууцан гэж байгаа. Тийм байжийж цахимаар харьцана гэдгийг еөөөр мэддэггүй наасан. Мэргэжил, судалгааны ажлаараа дэлхийд танигдсан эрдэмтэдтэй цахимаар харьцаж л байлаа. Худалч хүнд -Сайн уу гэсэн ганц үгэнд 2,3 өгүүлбэрээр хариулдаг тэднийг цахим ертөнцийг чаатлах, зугаацах төдийхнөөр ашигладаг монгол сэхээтнүүдтэй харьцуулаад ч яах билээ дээ хөөрхий.