Thursday, 30 June 2011

2011-06-30

Тэр бүүүүр явчихсан. Урьдын бүхэн түүх болон ард хоцорсон. Юу болохыг ганцxан цаг хугацаа л харуулах байх.

Tuesday, 28 June 2011

2011-06-28

Ирсэн гийчин буцдаг, явсан хүн ирдэг учирсан цаг байхад хагацах үе байдаг ирж буцахын хооронд үргэлжлэх хүмүүний амьдрал гэж. Хэдий дотны хүн биш ч түрхэн салах мөчид сэтгэл доторхыг минь аваад явчиж байгаам шиг санагдах нь сонин. Хэдхэн хоноод ирэхийн хооронд ингэж байгаам чинь бүүр холдоод одох тэр мөчид яах юм бол.  Миний л сэтгэлийн онцлог байхдаа, эрэгтэй эмэгтэй сэтгэлд дотно санагдсан хүндээ амархан дасдаг зантай минь ч холбоотой байх. Ялангуяа ойр дотны хайртай бүхнээсээ хол байгаа энэ үед хүний хүнийг ч хүнийх гэлгүй ээнэгшин дасах нь бүүр ч амархан шиг байна. Уул нь өөртөө хатуу байж, сэтгэлээ их барихыг хичээж, тодорхой хэмжээнд цэнээд байдаг боловч нэг мэдэхэд л буугаад өгчихсөн гэгэлзээд, донголзоод л сууж байдгийн. Өнөөдөр бас тиймэрхүү л сууж байна. Бүр хүүхэд байхын л хүн хол юманд явахад их сонин санагддаг байсан. Хүн явсан тэр өдөртөө юм хум идэж чадахгүй, гадаа л байгаад баймаар. Өөрөө өөртөө л төвөг удах юм даа, сэтгэлээ захирч дийлэхгүй хүн. Гаднаас нь харахад юу ч болоогүй юм шиг харагддаг ч дотроо ган төмөр хайлуулж буцалгаад, уул эргүүлж, усыг юүлэн сэтгэлээ мэрэн өөрөө өөртөө нажидаа эдлэн зовдог. Уул нь хамгийн хуурмаг зүйл бол сэтгэл гэдгийг, бүх юм түр зуурынх гэдгийг маш сайн мэддэг хэдий ч болохгүй л юм, заримдаа. Сэтгэлтэйгээ байлдаж сурна гэдэг амаргүй дэгээ. Галав юүлж байсан ч амирлангуй байж сурах юмсан.

Thursday, 23 June 2011

Зуны үдшийн замбараагүй бодол

Одоо жаахан юмыг бодитой харж бодитойгоор төсөөлөн боддог болоод байгаамуу гэж бодогдох боллоо. Гэхдээ заримдаа ямар ч бодигүй бас харнаа, бодноо. Энэ ертөнцийн хүн бишийм шиг, бөрр нэг хийсвэрлэж ирээд, ямартаа л заримдаа би энэ ертөнцийн хүмүүсийг сайтар ойлгохгүй байна гэж үглэж суухав дээ. За тэгээд бодитой харахаараа яаж байна гэхээр ингэжийнэ.
Хүүхэд байхад, за бүр тун саяхандаа ноднин моднин бол даарч хөрөх гэдэг асуудлыг нэг л хүйтэнд байх үеийн мэдрэмжээр ойлгоод байдаг байж. Одоо бол хэрэв даарвал энэ бие организмд ямар ямар процээс явагдах уу, тэрүүний үр уршиг хор хөнөөл нь юу байхав гэх мэтээр ихээ ул суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэй авч үздэг болжээ. Нас явжаагаагийн нэг илрэл байхаа даа, ер нь. Хүнийг өмнө зүгээр хүн л гэж хардаг байж, гэтэл одоо тэр хүний дотор хүнийг харчмаар ч юм шиг, хувцасыг нь нэвтлээд махан бие, араг ясыг нь бүр цаашилбал өвчин хуучийг нь ч харуул харчмаар юм шиг санагдаад байх боллоо. Сэтгэл зүйч болчих гээд л байна, гэрлэсэн эсэх, гэр бүлдээ хайртай эсэх, хичнээн янзын баг өмсдөг эсэх, хэлж байгаа үг өгүүлбэр нь бүр нэг сэтгэлийнх нь уг ёзоороос гарч ирж байна уу эс бөгөөс өнгөц мэдрэмжээр хэлнийх нь үзүүрээс гарч ирээд байна уу энэ тэрийг мэдээд, мэдрээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг.
Хайр гэж юу юм эцэг эхийн, хань ижлийн, үр хүүхдийн, амраг хосын гээд бүхий л хайрын хувьд, хүнийг хайрлаж гэж чухам яг яахыг хэлдийн гэх мэтийг ер нь ойлгочих гээд л байна. Явж явж хүн өрөөлийг биш өөрийгөө хайрладаг учраас л өрөөлийг хайрладаг юм шигээ. Гэхдээ энд аав, ээжийн хайр арай өөрөөр яригдах байхаа, тэр хайр бол агуу хайр.
За тэгээд энэ амьдрал хэмжээтэй гэдгийг маш сайн ойлгодог боллоо. Бидний махан бие өөрөө мөнх бус зүйлсээс хамааралтай мөнх бус эд. Мөнх бус зүйл бидэнд бий гэвэл тэр нь биднийг удирдаж байгаа оюун ухаан, сэтгэл зүрх гэгдэх гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй хэрнээ оршсоор байгаа тэр нэгэн зүйл. Хүн гэдэг амьтан энэхүү махан биеэ хооллож ундлах гэж, гоёж хувцаслах гэж, янз бүрийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх гэж ихэд чармайн зүтгэсээр байгаад дуусдаг аж. Бодоод байхад тийм л байгаан. Гэтэл хичнээн алтаар чимэж, амттанаар тэтгэлээ ч нэг л өдөр өөр нэг зүйлийн тэжээл болсоор ор юу ч үлдэхгүй арилна. Хүн сэтгэл зүрх рүүгээ харж, би хэн бэ гэдгээ мэдэхийг хүсдэггүй, тэгэх боломжийг ч хайдаггүй, гагцxүү гадаад ертөнц рүү, хажууд байгаа хэн нэгэн рүү харсаар байгаад өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй өөрийнхөө биш бусдын амьдралаар амьдарсаар хаашаа ч юм яваад өгдөг шиг байна. Хүн өөрийнхөө мэдрэмжийг сонсож өөрийн хүслийг дагаж бараг л амьдардаггүй байх. Хичнээн дуртай байсан ч бусдын хэл амнаас айж, эсвэл хэн нэгэнтэй адилхан байх гэж түүнийг дуурайж, мөн ямарваа нэг зүйлд баригдаж хүлэгдэн хүслээсээ буцаж амьдардаг шиг. Өөрийн сэтгэл зүрхээ сонсож түүнтэйгээ ярьж чадвал аливаад хайрцаглагдаж хандах хандлага арилж жинхэнэ өөрөөрөө байх эрх чөлөөг мэдэрдэг шигээ. Үүнийг хийхэд, өөрийгөө олж харахад багагүй хугацаа, бас тодорхой орчин хэрэгтэй байж болох юм. Хэрвээ жинхэнэ үнэн мөнөөр нь өөрийгөө олж харж чадсан бол маш их эрх чөлөө, ухаарлыг мэдэрч,  ямар ч болзол нөхцөлгүйгээр хэнд ч тусалж, хаанаас ч юм бүү мэд хязгааргүй хайр ундарч хэнийг ч хамаагүй хайрладаг гэнэм.
Гадаа үүлтэй ч хараахан бороо ороогүй, нар буцсан зуны нэгэн орой элдэв бодол тархинд эргэлдэж эх хэлээрээ түүнээ эвлүүлж суугаа нь энэ бөлгөө. Завсаргүй бодол үерлүүлэх тархины тушаалаар арван хуруу минь үсэг тоншин үүнийг мутарлав.

Жич: өөртэйгээ гэж бичих нь зөв үү, өөртөөгээ гэх нь зөв юмуу?

Wednesday, 22 June 2011

06-22 онцлох өдрүүдийн нэг

Өнөөдөр манай том эгчийн том охин буюу манай анхны зээ охины төрсөн өдөр. Энэ өдөр ихэнхдээ зуны туйл өдөр байдаг. Энэ жилийнх өчигдөр шөнө болсон юм байна. Бороо баахан ороод дараа нь наадам болоод тэгээд намар болчихдог доо. Өдрийн урт хором хормоор багасаад л, нас минь агшин агшнаар хорогдоод л. За энэ ч яахав.
Энэ дүү маань их авьяастай хүүхэд. Зураг их сайхан зурна, хайчилбар сайхан хийнэ. Бас дуулна, бүжиглэнэ, сагсдана гэх мэтээрыүм юманд эв дүйтэй.  Фэйсбүүк дэх уран бүтээлээс нь зарим нэг зураг авчихлаа.

Өсөхөө аваргыг хайчилбараар хийсэн нь
Бодвол Чингис хаан байх, мөн л хайчилбар
Хар зураг
Натур байх бодвол
За тэгээд дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе! Энэ бичлэгийг уншихгүй ч гэсэн, энэ өдөр миний хувьд онцлох өдөр учраас дүүдээ зориулж ийнхүү бичлэг үйлдлээ.

Monday, 20 June 2011

Ингээд байдаг байхгүй юу

Хэ хэ алиа юмаа нээрээ. Сая блогийнхоо статистикийг хараад ямар үгээр дамжиж орж ирээ вэ гэсэн чинь байшд дандаа зүүдтэй холбоотой түлхүүр үгээр гүүгэлдэж орж ирсэн байшүү дээ. Баларсан юм, хүнд хэрэгтэй ямар ч мэдээлэл байхгүй шд. Ингээд байдаг байхгүй юу нээрээ, тэгээл ямар сайндаа бичлэгнийхээ нэрийг өгөх гэж бөөн юм болж байхав дээ, энд тэнд нь илүү дутуу үсэг нэмж хасаад. Бичлэгэнд нэр өгөхөөс шинээр төрсөн хүүхдэд нэр өгөх нь хамаагүй хялбархан байх шүү, ер нь. Одоо тэгээд яахав нөхөд өө, ингээд л яваад байх уу. Миний бичлэгийн бараг дөчин хувь нь зүүдэлсэн зүүд минь байгаа байх даа. Өнөөдөр ч бас зүүдээ бичмээр л байна. Бичий дээ одоо.
Том эгч маань нээх том дуран шиг юмаар хиймлээр цас оруулжийна гэж зүүдэлвээ. Цас нь жинхэнэ байгалийн цасыг бодоход илүү чийгэрхэг, гурил аятай нав нарийхан ширхэгтэй хүнсний соодтой ч төстэй гэмээр. Цас ороод эхлэнгүүт хаанаас ч юм хүрэн өнгөтэй баахан болжморууд нисээд хүрээд ирсэн, шаазгайнууд ч бас. Гэтэл авгын банди энэ болжморууд сүнснүүд байна, тэд нарт юм өгье гээд л байсан. Би дотроо бодож байгаан, за энэ болжморууд хиймлээр цас оруулсанд дургүйцээд хүрээд ирлээ дээ, ер нь байгалийн юм байгалийнхаараа л байхгүй бол болдоггүй юм байна даа гэж.
Тэгсэн плиткан дээр байсан сүүтэй цайг авахын завдалгүй оргилж гарч ирээд, арай л асгачихалгүй авч өөр газар тавив. Цайны өнгө их сайхан шаргал харагдаж байсан хэдий ч дээрээс нь нэг жоохон юм хийчихсэн чинь амт нь их ааг ихтэй болчихож, хоолой гашууруулж байна гэж ээж хэлээд байсан.
Өчигдөр орой нэг клип үзсэн юм, тэгээд л ээжийгээ санасан хэрэг юм болов уу даа. Ижий, аав хоёртоо сайхан цай чанаж өгнөө, очиж байгаад.

Sunday, 19 June 2011

Ай далай тэнгис нуураа

Ойрд ус ихтэй бороо л зүүдлээд байх боллоо. Урьд шөнө цахилгаан цахиж байгааг бөррр удаашруулж бариад, ямар тод томруунаар тухтай гэгч нь харваа. Бараг л аянга буугаад байх шиг байсандаа.
Очих дуртай, тэнд очиж амьдрахыг хүсдэг газраа оччихсон байна гэж бас зүүдэллээ. Оччихсон байгаа мөртөө эндээс визээ авахаа мартаад явчихсан байгаамдаа, яарвал даарнаа гэж тэр байх даа. Тэр газар л миний байх ёстой газар юм шиг санагддаг юм, анх очиход л тийм мэдрэмж төрсөн. Очих бүрд өөрийн гэсэн сайхныг мэдрээд хоргодсоор л буцдаг даа. Ёроолгүй, хязгаар нь үл мэдэгдэх усны захад суугаад мэлтэлзэх тэр уснаас их бодол үелзүүлж суух жаргалтай мөч тэнд л байдаг юм.
Бодоод байх нь би усанд их дуртай шигээ. Хамгийн анх Байгаль далайг хараад цочсондоо өө бурхан минь ямар их ус вэ, ямар гээч аугаа байгалийн үзэсгэлэн бэ гэж өөрийн эрхгүй дуу алдаж нүдэндээ итгэмээргүй санагдаж билээ. Хар хөх будгийг нэлийтэл асгачихсан юм шиг, хөх тэнгэр тэр чигээрээ газарт буугаад ирчихсэн юм шиг санагдаж их сүрдэж бас бахдаж байсан даа. Газар дээр, энэ дэлхий биш тэс өөр газар оччихсон юм шиг их л сонин мэдрэмж төрж байсан тэр үед. Хугас өдрийг нуурын хөвөөгөөр тойрон явж барсан ч хангалтгүй, хичнээн олон янзаар зургийг нь авсан ч харамсалтай чанартай гарсан нь тун цөөхөн. Дахиж нэг очих юмсан. Нэг их бороотой, манантай өдөр усан онгоцоор дээгүүр нь явж Олханий арлыг тойрч гарах тэр үеийн сэтгэгдэл яг далайн дээрэмчидтэй киног санагдуулж билээ.

Tuesday, 14 June 2011

Гурван цаг огтлолцох мөчийг хүлээнэ

Эрсэн хайсан амьдрал минь надад үл захирагдахаар үл барам намайг чирж одон үргэлжилсээр. Хэний ч тулгаагүй миний өөрийн сонгосон зам болохоор эцсий нь хүртэл явна гэж шүд зуун өөртөө л шивнэнэ. Өнгөрсөн амьдралын минь түүх явах ёстой зам чинь яалтчгүй мөн гэж сануулах шиг, зэрэгцэн алхаж буй одоо цаг юунд ч юм эргэлзэн зог тусан гайхширах шиг, ирээдүй цагт хэн байх, ямар байх минь элсэн цөл дэх усан зэрэглээ шиг. Өнгөрсөн, одоо, ирээдүй энэ гурав нэг дор огтлолцох тэр мөчид би өөрийгөө олж харж, бүгдийн учир тайлагдана гэж бодно.
Хоёр жилийн өмнөх зураг цоргисон харцаар намайг цоо ширтэхэд өнөө цагийн би харж үл чадан дальдрах нь юуных уу. Дахиж үл эргэх үнэтэй хором мөчүүд уулын гол шиг урсана, түүнд зүгээ үл олон хөвөх навч одоогийн надтай адилхан санагдана. Цорын ганц тохиох тэрхүү хормуудад ижлийг үйлдэж амьдрах хүмүүний амьдрал аа гэж...

Saturday, 11 June 2011

Маццццаг зацаг

Одоогоос бараг зургаа долоон жилийн өмнө юмуу даа зурагтаар мацаг барих сайн гээд нэг хүн ярьж байхыг нь сонсчихоод туршиж үзэж байсын. Сар тэргэл байх үед мацаглавал их үр дүнтэй гэхээр нь нэгэн сартай өдөр дан ус уугаад өөр юу ч идэлгүй өнжлөө. Тэр үед ажил ихтэй байсан болохоор ажилдаа түүртээд хоолоо ч анзаарах сөхөөгүй байсан нь бас их нэмэр болсон л доо. Ажил ихтэй үед хоолноос гарчдаг сул талтай хүн л дээ, ер нь. Дан буцалсан уугаад л өөр нэг ч юм идэж уугаагүй. Өдөр нь дажгүй өнгөрчихсөн, орой унтах үед ч дажгүй байсан. Гэтэл яг шөнө ид нойрон дунд түргэн авч эхэлдгийм даа. Хамаг бие чичирээд халуураад ч байгаам шиг, хар шүлс асгараад, гэдэс базлаад шууд нойлын өрөө рүү гүйсэн. Дээшээ гашуун юмаар огиод, доошоогоо бас их эвгүй үнэртэй зүйлээр гүйлгээд гэдэс доторх юмнууд зэрэг зэрэг гадагшлаад намайг сандаргаж өгсөн. Дотор эрхтнүүдийн хувьд маш их цэвэрлэгээ явагдаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Хар шүлс бүр хоолойн угаас асгараад тэсэхийн биш, аймаар. Дээрээс нь хар хөлс асгараад л. Толинд харсан нүд нь гархилсан зэхий саарал амьтан. Тэгээд бодож байгаам л даа, хамаагүй юмаар оролдож байж чадхийх гэж байгаан биш байгаа даа гэж. Гэрийхэн бүгд нам жим унтацгааж байгаа болохоор тэд нарт мэдэгдэхгүйгээр байдлыг намжаачих санаатай гал тогооны өрөө хавиар эргэлдэж ус буцалгаж өтгөн, чихэртэй хар байхуу ууж, багахан шиг гурилан юм идсэнд байдал арай дээрдэж эхэлсэн. Аймаар сульдцан байсышд, аягүй сонин. Аягатай цайгаа барих гэж чичирээд мичрээд л. Гэтэл амны амтлах мэдрэмж маш өөр болчихсон байдын. Чихэртэй цай маш нялуун, маш хурц үнэртэй анх удаа л ийм амтыг мэдэрч байгаам шиг санагдаж билээ. Тэгээд байдлыг нилээн гайгүй болгож байгаад унтаад өгсөн. Өглөө нь маш гайхалтай сэргэг босч ирсэн, бие хөнгөн шингэн нэг л өөр мэдрэмжтэй. Иймэрхүү мацгийг үүнээс хойш хэд хэдэн удаа туршиж үзсэн. Яг адилхан процесс, үр дүн мэдрэмжүүд. Гол нь мацгаа зөв тайлж сурах хэрэгтэйм билээ. Жимсний шүүс ууж ногооны салат идэх гэх мэтээр.
Сард нэг удаа ч юмуу иймэрхүү мацаг баривал их сайн гэсэн биед. Ялангуяа элэг цөсөнд. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч мацгийн үеийн үйл явц, үр дүн нь өөр өөр байх болов уу даа. Маш их өөх тостой хүнд хоол иддэг хүний хувьд үр дүн удаан гарч магадгүй, бүр ямарч реакц өгөхгүй ч байж болох. Яагаад гэвэл хоол боловсруулах эрхтнүүд нь хоол хүнсний зүйлсээр бүрхэгдэж дархлаажчихсан учраас. 
Саваагүй хүний өөр дээрээ туршсан туршилтуудын нэг энэ байлаа.

Thursday, 9 June 2011

Нөхөрт гарахад бэлэн үү?

ЗА би бодлоо л доо. Хүнтэй сууяа гээд яараад байдаг гэтэл би тэр үйл явцад бэлэн үү гэж... Нээх хээппийи гүйжийгаад суудаг тэгсэн асуудал гараад ирүүл яахуу гэж бодоод хальт сэтгэл зүйн бэлтгэл хийж хэдэн асуулт өөрөө өөртөө тавиад хариулж үзлээ.  Өөрийнхөө ойр орчим байдаг гэр бүлүүдээс санаа аван  зохиов.

Асуулт1:- Хэрвээ нөхөр ажлаасаа оройтвол би байн байн утасдах болов уу?
Ганц нэг удаа бол асуух байх өө, орой бүр лав биш.

Асуулт2:
Найзуудтайгаа гадуур явжийхад нь хурдан ирэхийг шаардах болов уу?
Явалтын давтамж олон бол шаарднөө

Асуулт3:
Түүний цалингаар өөртөө гоё юм авахуулах гэж заль зохиож чадах болов уу?
За энийг истой бүү мэд, мань хүн өөрөө л санаачлахгүй бол чадахгүй байх.

Асуулт4:
Түүний аав ээжийг хадам гэж хэлэхгүй байж чадах болов уу?
Болж өгвөл хадам гэдэг үгийг хэлэхгүйг л хичээнэ. Би энэ үгэнд үнэн дургүй. Тэгэж хэлээд байгаа хүмүүст бүүүр ч дургүй. Адилхан л аав ээж нь байтал яагаад ийм үгээр ялгаад байдгийн бол доо.

Асуулт5:
Түүний хамаатнуудад өөрийн хамаатнууд шиг хандах болов уу?
Тэдний, миний гэсэн зааг ялгаа гаргахгүй байхыг маш их анхаарна.

Асуулт6:
Аар саар ч гэсэн асуудлаас болж маргалдахгүй байж чадах болов уу?
Бүр багаасаа хэрүүл уруулд дургүй өссөн, цаанаасаа жихүйцээд байдгийн. Тийм болохоор барагтай бол маргалдахгүйм шүү гэж бодоол байгаа. Маргалдлаа гэхэд хүүхдийнхээ нүднээс хол, дуу шуугиан багатай асуудлыг шийдэх гэж хичээнэ. Ер нь нэг гэрийн эхнэр нөхөр хоёр чи би-дээ тулаад маргалдаад байх их муухай.

Асуулт7:
Утсыг нь шалгаж, мэйл хаягийх нь нууц үгийг мэдэхийг хүсэх болов уу?
Магадгүй сэжигтэй тохиолдолд тоглоом шоглоомоор анхааруулаад эсвэл ганц нэг удаадаа өөрийх нь дэргэд шалгаж үзэж магадгүй юм.

Асуулт8:
Гудамжинд өөр эмэгтэй рүү хараад байвал уурлах болов уу?
За ёстой асуултыг тэр үед шийдэх хэрэг, дуртай биш байх байлгүй дээ.

Асуулт9:
Түүнд гоё харагдах гэж үргэлж аль байдгаараа хичээх болов уу?
Тэгнээ, яагаад гэвэл энэ ертөнц дээр байгаа надад зориулсан ганц эр хүн минь юм чинь түүндээ өдөр бүр сайхан харагдах гэж хичээх болно.

Асуулт10:
Суусан хойноо насаараа энэ хүнтэй хамт байх юм гэж үү гэсэн бодол төрөх болов уу?
Энэ асуултыг асуухгүйн тулд анхнаасаа л бодолтой байх хэрэгтэй.

Гэх мэт өчүүхэн юм шиг санагдах хэрнээ амьдралд том нөлөө үзүүлдэг асуултууд өөртөө тавьж үзлээ. Тэгээд нөхөр болох хүн өөрөө хэн бэ гэдгээс бүх зүйл шалтгаалах юм байна гэсэн дүгнэлт дээр буулаа. Дараа үргэлжилнэ...

 Дуу сонсоорой :-)


Wednesday, 8 June 2011

Алаг цоог

Би доороо ганц эрэгтэй дүүтэй, надаас гурав дүүм байжийж намайг одоо хэр нь эгч гэдгүүшд. Эхнэр нь бол мэдээж эгч гэнэ л дээ. Би ч тэгээд хүн өөрөө ухаараад эгч энэ тэр гэвэл гэнэ биз гэж бодоод тэр талаар гомдол тавьж мавьж нэр хүндээ алдаж шогтоод байдгүймөө, буянаараа л болниз. Бас шарандаа тэгэж хэлэхгүй гэж бодоод байдын. Уул нь эгч гэвэл өөрт нь л сайн юм байгаам шд, намайг эгч гэх тоолонгоор нь би түүнийг адислаж байх учиртайм, ер нь бол. Дээрээ нэг ах, хоёр эгчтэй, тэднүүс надаас насаар хол зөрүүтэй хамгийн ойр нь л гэхэд зургаан насаар эгч гэж байгаа. Ах эгч нар насныхаа эрэмбээр сургууль гэж явсаар дээтлийн эгчийн ээлж ирэхэд  би ихээ эрт тусд орсымөө. Хаврын тэр нэг өдөр анх удаа гурил зуурч байсан маань санагдаад байдгийн, амьдралын их л том талбар луу эргэлт буцалтгүй яваад орчжийгаам шиг санагдаал явцан.
Гэр цэвэрлэх аяга угаах дээрээс дүүтэйгээ аймаар их муудалцаж бас зодолддог байсышд. Бага байхад нь ч дийлдэг байсын, томроод дуу хоолой нь бүдүүрээд ирсэн чинь гар хөл нь чангараад, гадуур дотуур тэнэх нь ихсээд над олдохоо байгаад олдсон ч гэрийн ажилд оролцохгүй гэдэг болоод тэгэнгүүт би цохиж авна биз дээ, гэвч хүчирхээ байцан байдын. Шалны мод зодтой л хамжиж ганц нэг тоншихгүй бол. За тэгээд эрэгтэй дүү бол ойлгомжтой л доо, шал хоёр өөр ертөнц, өнөөх чинь айлын бага гээд бөөн эрх амьтан, ямар сайндаа л сургуульд ортлоо мөөмөөнөөсөө зүүгдээстэй байхав дээ.
Нилээд сүүлд надаас арван нэгэн насны зөрөөтэй анхны зээ охин том эгчээс маань төрөв. Гал дээр төрсөн, ээж аавыг эмээ өвөө болгосон анхны зээ гээд манайхан амь. Багад нь би сургууль соёл гээд тэр бүр хамт биш. Намайг ажил дээр гарах үед өнөөх маань над дээр ирж есдүгээр ангид суралцаж эхэлснээр эмэгтэй дүү гэдэг ойлголт бий болов. Гэхдээ насны зөрүү ихтэй болохоор тэр бүр ойлголцохгүй ээ, миний сонголт мань хүний сонголт хувцас хунар дээр байнга зөрнө. Өнөөх болохоор нүдэнд нь гоё л харагдвал авах гэнэ гэх мэтээр үзэл бодол зөрөөстэй, насны зөрөө их болохоор найзлахаас илүүтэйгээр өнөөхдөө зөвлөх, сургамжлах гээд яваад өгчиж байгаам даа. Нэг бодлын яг ээж шиг нь юм шиг. Одоо тэгээд чаатлахаар ярьдаг анхааруулдаг гол зүйл нь яагаачгүй эрт найзтай болчив гэх мэтийн яриа. За нэг иймэрхүү.
Энэ бичлэгийг юу бодож бичвээ гэвэл үе тэнгийн эмэгтэй эгч эсвэл охин дүүтэй байсан бол би ямар хүн байх байсан болоо гэж бодсын. Хэрвээ доороо эмэгтэй дүүтэй байсан бол одоогийнх шигээ тас түс хүн лав биш байх байсан байхаа, их уян хатан байх байсан байж магадгүй. Тэрүүхэндээ ганцаараа ч юм шиг өссийм шиг санагдаад байдын аягүй сонин. Хоёр эгч  2  насны зөрөөтэй болохоор хоорондоо бас их ходий. Гэхдээ намайг өсөж томрох үед хань болох үедээ болж байсан дөө.
Гэхдээ би ах эгч нартаа дүү гэдэг үүднээс нь биш тэд нарт нэг тийм сургаал зөвлөмж хэлж, зөвлөлдөх маягаар харьцаад байдгийн. Бүр хүүхэд байхаасаа л тийм байсын. Мэдээж нөгөөдүүл намайг загниж таарна шүү дээ, хүүхэд байж том том юм ярилаа эсүүл бидний амьдралыг заалаа ч гэдгиймүү. Болохгүй юм хийгээд байгаам шиг, ингэчүүл болчихым шиг санагдаал тэгээд хэлчдийн. Гэхдээ яс юман дээрээ миний зөв байдаг байхгүй юу. Тэд нар мэддэг хэдий ч нэрээ хичээгээд надаар заалгахгүй л дээ мэдээж. Том эгч маань нилээн хөдөлгөөнтэй л дээ, тийм болохоор эгчдээ болох болохгүйг нь хэлээд зөндөө загинуулдаг байсын. Миний зөв гэдгийг хожим нь ойлгодгиймөө. Айлын бага хүүхдүүд ах эгч нар болон аав ээжийнхээ алдаа онооноос аягүй их суралцдаг байж магадгүй ээ, ер нь. Азаар би бага охин гээд эрхэлж өсөөгүйм, хэлээ хазсан туниа муутай юм болчихсон бол өдийд би юу хийгээд явжаах байсын бол бо дмоор л асуудал ккк.
Одоо бодоод байсан чинь нэг тийм биеэ даасан ч гэхиймүү, бусдын нөлөөнд тэр бүр автаад байдаггүй, хэрэндээ л өөрийнхөө ертөнцөд амьдарч ирсийм шигээ. Өөрийхөө итгэл үнэмшилээр  баахан зүйл цуглуулаад л яваам шиг хэрэв хэн нэгэн тэр цуглуулганаас минь ухаж төнхөж хэрэгтэй юмаа авбал хүнд хэрэгтэй зүйлс маш их байгаа. Гэхдээ тэр зүйлс материаллаг эд биш оюун санаа, миний ертөнцийг үзэх үзэл минь билээ.

Энд тэндээс бичсэн алаг цоохор бичлэг болчихжээ. За даады даады тээ

Friday, 3 June 2011

Хүний зэрэгтэй хүү чинь явнаа гэхэд нь тэссэнгүй


Мундаг авъяастай бас их сэтгэлийн тэнхээтэй хөөөөрхөн хүү байна. Ойрхон бол баахан тэвэрч суух сан.
Сая энэ дууг сонсчихсон чинь нүд хамар чийгтээд уйлангаа алдлаа. Өсгийнийхөө холгосныг эдгээх арга хэмжээг маш хурдан авч эхэлллээ. Lorlya  энэ дууг сонсоод үз, дахин дахин сонсвол их "эм" гарч байна

Стийл ай доонт билийийив

Өнөөдөр бараг өмсөөгүй байсан нэг ботинкоо өмсөөд гарч ирсэн чинь ганц буудал хүрэхгүй газар алхахад холгочихлоо. Италиас авсан гутал юмсан. Тэндэхийн гуталнууд ингэж хөлийг минь өвтгөж байсныг лав санахгүй юм. Мань Итали гутлын улаан фээн. Энэ гутал ингэж итгэл алдаж байгаад үнэндээ гайхжийна, итгэж чадахгүй байна одоог хүртэл, хөл минь өвдөөд байгаа мөртөө арай ч дээ үнэн үү л гэж бодогдоод байна.

Энэ гуталд ямар учир байнаа. Оймсгүй нүцгэн хөлөн дээр оймсоод тэгчихвүү. Хоёр хөлийн өсгий хорсоод мияа байна, яг одоо. Ядаж байхад сая ойрхон нэг газар юм авах гээд гарсан чинь тэр газрын юм өөрчлөгдчихсөн гэдгийг очсон хойноо санаад тэндээсээ өөр газар луу явж хэдэн алхам илүү хийчихсэн чинь бөрр нэмэр болчихлоо. Холгосон хэсэг нэгсэгтэй зовуурилах байх даа, балай юмаа. Хөл холгохоос бүр халшраад байдгийн. Орой харанхуй болохоор л лаабдаа өмсдөг таавчиктайгаа харихаас. Тэгэхгүй бол бүүр аймаар болчих байх. Янгуучлаад өнөөхтэйгээ явжич чадахгүй биз.

Гутал гэснээс эндэхийн гутал сар өмсөөд л өлмий нь цоорчдын, дээд хэсэг нь эв эрүүл, зөв зүгээр байхад ганцxан өлмий нь яг эрхий хурууны тэр хавьд цоорчдын, ирсээр авсан зуны гурван сандаал яг тэгсийшд. Нэгнийх нь уланд хаймар наалгаж өмссөн, гэхдээ хаймар нь бас их үнэтэй 10.000вон, хосоороо. Бас нэг даавуун кээт авч өмссөн чинь даавуун байж хөлийг минь холгоод сүйд хийсэн. Зун тэгээд их сонин урьд нь зөв зүгээр байсан гутал хөл өвтгөөд цэврүүтүүлээд байдгийн, халуунд хөлөнд өөрчлөлт ороод тэгдийм шиг байгаан.

Thursday, 2 June 2011

2011-06-02

Наааанаааа ойрд би цаг хугацааг үнэн гамгүй үржийнаааа. Бодохоос өөртөө уур хүрээд өөрийгөө яамаар ч юм, мэдкүү эээ мэдкүү яах гээд байгаан. Гадаа халуун байгаатай холбоотой юм болуу ч гэж бодохын, энэ ч худлаа шалтаг л даа. Заримдаа үсний үзүүрээ ч дийлэхгүй шахуу нөгөө Очир ахаа бяр дуусчлаа гэдэг шиг нэг ийм дүппппп болчихымаа, заримдаа уул ус эргүүлээд хаячмаар бяр мяр амтагдаад чухам болчдын. Энэ долоо хоногт би юууууу ч хийсэнгүй, тэгсэн хэрнээ толгой дотор зүү орох зайгүй олон бодлууд. Хэн нэг хүн миний дотор очоод надаар дамшиглаад ч байгаам шиг санагдахын, арга ядсан хүний л бодол байх даа. Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлчий гэдэг билүү юу билээ. Арван жилд ангийн самбарын дээр нэг сахалтай эрхэмийн зургийн доор ингээд бичсэн зураг байнга өлгөөстэй байдагсан. Хэн билээ тэр хүн, Архимед байх шүү тээ.