Wednesday, 8 June 2011

Алаг цоог

Би доороо ганц эрэгтэй дүүтэй, надаас гурав дүүм байжийж намайг одоо хэр нь эгч гэдгүүшд. Эхнэр нь бол мэдээж эгч гэнэ л дээ. Би ч тэгээд хүн өөрөө ухаараад эгч энэ тэр гэвэл гэнэ биз гэж бодоод тэр талаар гомдол тавьж мавьж нэр хүндээ алдаж шогтоод байдгүймөө, буянаараа л болниз. Бас шарандаа тэгэж хэлэхгүй гэж бодоод байдын. Уул нь эгч гэвэл өөрт нь л сайн юм байгаам шд, намайг эгч гэх тоолонгоор нь би түүнийг адислаж байх учиртайм, ер нь бол. Дээрээ нэг ах, хоёр эгчтэй, тэднүүс надаас насаар хол зөрүүтэй хамгийн ойр нь л гэхэд зургаан насаар эгч гэж байгаа. Ах эгч нар насныхаа эрэмбээр сургууль гэж явсаар дээтлийн эгчийн ээлж ирэхэд  би ихээ эрт тусд орсымөө. Хаврын тэр нэг өдөр анх удаа гурил зуурч байсан маань санагдаад байдгийн, амьдралын их л том талбар луу эргэлт буцалтгүй яваад орчжийгаам шиг санагдаал явцан.
Гэр цэвэрлэх аяга угаах дээрээс дүүтэйгээ аймаар их муудалцаж бас зодолддог байсышд. Бага байхад нь ч дийлдэг байсын, томроод дуу хоолой нь бүдүүрээд ирсэн чинь гар хөл нь чангараад, гадуур дотуур тэнэх нь ихсээд над олдохоо байгаад олдсон ч гэрийн ажилд оролцохгүй гэдэг болоод тэгэнгүүт би цохиж авна биз дээ, гэвч хүчирхээ байцан байдын. Шалны мод зодтой л хамжиж ганц нэг тоншихгүй бол. За тэгээд эрэгтэй дүү бол ойлгомжтой л доо, шал хоёр өөр ертөнц, өнөөх чинь айлын бага гээд бөөн эрх амьтан, ямар сайндаа л сургуульд ортлоо мөөмөөнөөсөө зүүгдээстэй байхав дээ.
Нилээд сүүлд надаас арван нэгэн насны зөрөөтэй анхны зээ охин том эгчээс маань төрөв. Гал дээр төрсөн, ээж аавыг эмээ өвөө болгосон анхны зээ гээд манайхан амь. Багад нь би сургууль соёл гээд тэр бүр хамт биш. Намайг ажил дээр гарах үед өнөөх маань над дээр ирж есдүгээр ангид суралцаж эхэлснээр эмэгтэй дүү гэдэг ойлголт бий болов. Гэхдээ насны зөрүү ихтэй болохоор тэр бүр ойлголцохгүй ээ, миний сонголт мань хүний сонголт хувцас хунар дээр байнга зөрнө. Өнөөх болохоор нүдэнд нь гоё л харагдвал авах гэнэ гэх мэтээр үзэл бодол зөрөөстэй, насны зөрөө их болохоор найзлахаас илүүтэйгээр өнөөхдөө зөвлөх, сургамжлах гээд яваад өгчиж байгаам даа. Нэг бодлын яг ээж шиг нь юм шиг. Одоо тэгээд чаатлахаар ярьдаг анхааруулдаг гол зүйл нь яагаачгүй эрт найзтай болчив гэх мэтийн яриа. За нэг иймэрхүү.
Энэ бичлэгийг юу бодож бичвээ гэвэл үе тэнгийн эмэгтэй эгч эсвэл охин дүүтэй байсан бол би ямар хүн байх байсан болоо гэж бодсын. Хэрвээ доороо эмэгтэй дүүтэй байсан бол одоогийнх шигээ тас түс хүн лав биш байх байсан байхаа, их уян хатан байх байсан байж магадгүй. Тэрүүхэндээ ганцаараа ч юм шиг өссийм шиг санагдаад байдын аягүй сонин. Хоёр эгч  2  насны зөрөөтэй болохоор хоорондоо бас их ходий. Гэхдээ намайг өсөж томрох үед хань болох үедээ болж байсан дөө.
Гэхдээ би ах эгч нартаа дүү гэдэг үүднээс нь биш тэд нарт нэг тийм сургаал зөвлөмж хэлж, зөвлөлдөх маягаар харьцаад байдгийн. Бүр хүүхэд байхаасаа л тийм байсын. Мэдээж нөгөөдүүл намайг загниж таарна шүү дээ, хүүхэд байж том том юм ярилаа эсүүл бидний амьдралыг заалаа ч гэдгиймүү. Болохгүй юм хийгээд байгаам шиг, ингэчүүл болчихым шиг санагдаал тэгээд хэлчдийн. Гэхдээ яс юман дээрээ миний зөв байдаг байхгүй юу. Тэд нар мэддэг хэдий ч нэрээ хичээгээд надаар заалгахгүй л дээ мэдээж. Том эгч маань нилээн хөдөлгөөнтэй л дээ, тийм болохоор эгчдээ болох болохгүйг нь хэлээд зөндөө загинуулдаг байсын. Миний зөв гэдгийг хожим нь ойлгодгиймөө. Айлын бага хүүхдүүд ах эгч нар болон аав ээжийнхээ алдаа онооноос аягүй их суралцдаг байж магадгүй ээ, ер нь. Азаар би бага охин гээд эрхэлж өсөөгүйм, хэлээ хазсан туниа муутай юм болчихсон бол өдийд би юу хийгээд явжаах байсын бол бо дмоор л асуудал ккк.
Одоо бодоод байсан чинь нэг тийм биеэ даасан ч гэхиймүү, бусдын нөлөөнд тэр бүр автаад байдаггүй, хэрэндээ л өөрийнхөө ертөнцөд амьдарч ирсийм шигээ. Өөрийхөө итгэл үнэмшилээр  баахан зүйл цуглуулаад л яваам шиг хэрэв хэн нэгэн тэр цуглуулганаас минь ухаж төнхөж хэрэгтэй юмаа авбал хүнд хэрэгтэй зүйлс маш их байгаа. Гэхдээ тэр зүйлс материаллаг эд биш оюун санаа, миний ертөнцийг үзэх үзэл минь билээ.

Энд тэндээс бичсэн алаг цоохор бичлэг болчихжээ. За даады даады тээ

11 comments:

Гуталчин said...

iiiiii uulgun num shtee, jaaaa naaadiii naadiiin. eleever hulaaval uulgun l bn shtee geed bichuul yajiin hehe.

egchtei, duutei bhig moroodsoor l uheh um shig bn sht LoL. manai batsaan namg egch gedgui bsan chn yu bolsiim genet l neg odor egch egee ta ntr gedeg boltson bnlee sht, bi ayagui gaihaj maihaad ch bh shig... yu bilee chi chn manai bulgiin gishuun biz dee? gui biluu. tegsen duu aali hediin ehner avtsan ain.

Гилийн хатан said...

chi ch bas 2 egchtei, getel bi egch, duu baihgui

ohiduud olontoi ail neeh goyo haragdaad bdgiin

Хүслийнжигүүр said...

Олон хүүхэдтэй болохсон :)

Монгол бүсгүй said...

@Gutalchin
танай дүү
эхнэр аваад ухаан сууцан байшд, манай дүү ухаан суухгүй дэгээ. хэрэв намайг зуу хүрэх үед амьд байвал нэг хэлж магадгүйм гсн

@Giliin hatan
олон хүргэнтэй болж барина гээд гоё шүү бас :р

@Jigvvr
хэнд хэлчээд гараад явчиваа

Гуталчин said...

guiee tanai duu ehner avchaad bgaag helsiimaa hehe.

manai duu ehner avku bloogui gseen

Монгол бүсгүй said...

тэр асуултыг гайхаад байсымаа, танай дүүгийн явдалтай холбож ойлгоод..
да да, дүү байтугай ахын хүү эхнэртэй болоод хүүхэдтэй болцон.

Монгол бүсгүй said...

одооны хүүхдүүд ах зах эрэмбэ дараагаа мэдэхгүй надаас түрүүлээд намайг ганц алжугаа байхгүй юу...би энд биеэ засчаад гэрээ засахгээд завгүй явжаахад чинь

Лили said...

Minii 2 duu, chi l gedeg bsan bas. Suuliin ued egch, ta en ter geed bgaa shd :)

Nonna said...

өөрийг нь биеийг нь даалгаад хаячихаар л эднүүд чинь хүн болдын байна лээ бас эхнэр аваад өрх толгойлоод эхлэхээрээ төрөл арилжина шө дээ ... намайг их тамласан нөхөр нэг ширхэг бий ... одоо их ухаан сууж байгаа ... суурь хүмүүжил сайтай бол аяндаа зөв замаар явчидын байлээ

Nonna said...

айлын том байх ямар хэцүү гээч би ч нэг ахтай байсан болоосой гэж аягүй их хүсдэг шө , бас ямар байх байсан бол гээл төсөөлдийн хэхэ

Монгол бүсгүй said...

@Lorlya

Би харин айлын том байсан болоосой гэж их боддгийншд. Ах эгч нарын үйлдэл жаахан дутуу дулимаг юм шиг санагдаад байдгийн. Хэрвээ би айлын том байсан бол пижигнүүлж өгөх байсан даа гэж бодох үе их бий. Хаа нэг ах эгч нарт юм хэлэхээр тэднүүд дургүйцээд байдгийн, тэдний ч зөв байхдаа дүүгээрээ заалгана ч гэж юу байхав. Тэхдээ ах эгчтэй байх гоёооо...