Friday, 27 January 2012

2012-01-27

Би нэг хошин юм ярих уу. Хүүхэд байхад эмээ маань ярьж өгсийн, манай эмээд тохиолдсон хөгтэй явдал. Манай эмээ чинь суманд амьдардаг, нэгдлийн гишүүн, улаан комунист за байз ямар мээстэн дээр ажилладаг байсан гээд байлаа даа, том эгч нилээн дээр нэг юм ярьжийхад хэлээд байсныг нь мартаж орхиж. Эмээ маань айлын том доороо олон дүүтэй болохоор их хэрсүү өссөн, хэдий хөрөнгө бэлтэй айлын хүүхэд байсан ч. Өндөр өвөөгийх маань нутагтаа нилээд нэртэй баян айл байсан гэж нутгийн хөгшчүүд хүүхэд байхад хуучилдаг байсын. Цас орчих вуу гэтэл цагаан 'хэн'-ий хонь бэлчиж байлаа гэсэн үг хүртэл гарч байсын гэсэн. Хонь голдуу малтай болохоор нь нэрнийх нь өмнө цагаан гэдэг нэр өгөөд тодотгочихсон юм гэнэ лээ.Хожим тэр их мал хуй тэгээд нэгдэл, нийгэмчлэл гэдэг нэрийн доор улс нийтийн өмч болоод замхарсан гэж байгаа. Нэгдэл энэ тэр гэж шал балай юм гарч ирээд мөрөөрөө, хамаг хүч хөдөлмөрөө зарцуулан мал хуйгаа өсгөн хүмүүжүүлж байсан хүмүүсийг цайны ганцтай нь шахуу үлдээсэн байгаам даа. Тэгэж нийгэмчилж нэгтгэлээ гээд улс хожиж гийгүүлсэн юм юу байгаан, бодохоос бүр дургүй хөдлөөд байдын. Сүүлд тэр нэгдэл таржийгаа сургаар юу билээ таван үнээ, арван хонь ч билүү авсан байх шүү манайх. Тэгсэн юу ч үгүй шахуу байсан хүмүүс аймаар их малтай болж энэ тэр, үнэн шударга бус. Уул нь хэл ам болоод хөөцөлдсөн бол нилээд юм авах боломж байсын гэсэн аав дургүйцээд өгснийг нь л авсан гэсэн.

Эмээ маань нуруу туруу зүс царай сайтай нутгийнхаа сайхан хүүхнүүдийн нэг байж. Үеийн нэг бүсгүйтэй үй зайгүй найз, шаргын хоёр гээд бүр алдартай хоёр сайхан хүүхэн байсын гэдэг. Өмсөх хувцас, унах морио хүртэл ижилсүүлэн унах хүртлээ нөхөрлөсөн бүсгүйчүүд. Хэдий тийм сайхан хүүхэн ч эмээгийн зан бол түс тас, нялуунаас шулуун. Муухан байтугай барагтай эр хүнийг дагуулахгүй гүжирмэг зантай. Хэ хэ юун урт оршил болчивоо. Гол юмандаа орьё.

Эмээ улсад үүрэгт ажлаа хийхээс гадна сумын ард түмний тусын тулд сайн дурын ажил хийдэг байсны нэг нь орон тооны бус сумын цагдаа. Яадаг гэхээр залуу хосууд хааяа погоодохоороо эмээг дууддаг. Эмээ ч бүр сурцан очоод асуудлыг зохицуулчаад ирдэг. Зарим залуу эхнэрүүд нөхөр согтуу байгаа тантай хамт харина гээд сахиад суучдаг байсан гэсэн, үэхэ хэ хэ алжугаам шүү. Хань ижлээ олоогүй ганц бие хүүхэн залуусыг хооронд нь нийлүүлж тоонотой гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбуулах одоогийнхоор бол гэр бүлийн зуулчлах товчооны захирал байсан гэж байгаа бас. Олон ч хүн надаар дамжиж хосоо олсон доо. Тэрийгээ санаад ирж золгох нэг байхад, огт танихгүй юм шиг загнах нэгэн ч байдаг юм гэж хуучилж байсым даг нэг удаа.

Нэг удаа баахан жоохон хүүхдүүдийн хамт гэртээ байж. Том нь сургуульд орж амжсымуу гэмээр. Зүс бороо шаагисан зуны орой. Байшингийх нь хаалгыг цохих бүдэгхэн чимээ гарч. Онгойлготол хэн ч алга. Удалгүй дахиад л цохиж. Мөн л онгойлготол аанай л хэн ч байхгүй. Хэд хэд давтагдаж, хаалга цохих бүрд нээхэд хэн ч байхгүй. Сүүлдээ айж эхэлж. Энэ лав хэдэн жоохон хүүхэдтэй намайг элэг барих гэсэн л хүн байх шиг байна. Хань нөхрөө байгаам шиг л байхым шүү гэж бодоод алив бандгай та эртхэн хажуул гэх мэтээр их л үнэмшилтэй жүжиглэж гэрээсээ цухуйлгүй маргаашийн өглөөг болгож. Өглөө нь гадаа гараад ул мөр хайтал юу ч байхгүй харин хаалганы хажууд өлгөсөн үнээгээ саахад өмсдөг тэрлэг нь сүүнд дагтаршсан хэсгээрээ салхинд хаалгыг нь цохиод байсан нь шөнөжингөө том жижиггүй айлгаж дөнгөсөн байгаам. Хожим айхад аргал хөдлөнө гэдэг ч үнэн шүү, тэгэж нэг айж билээ хог гэж хуучилж билээ.

Thursday, 26 January 2012

Маш их санаж байна ...

Гэрийнхнээ ямар их санаж байнаа. Аавыгаа, ээжийгээ, ахыгаа, эгч нараа, дүүгээ, тэднийхээ хүүхдүүдийг, хамаатан саднуудаа гээд л энэ биенийхээ мах цусаар холбоотой энэ дэлхий дээр байгаа миний гэж өмчилж чадах, өмчлөх бүрэн эрхтэй бүхнээ маш их санаж байна. Хайр халамж, халуун дулаан сэтгэл гээд өөрт байгаа хамаг сайхан бүхнээ шингээсэн ээжийнхээ гарын хоол цайг идэж уумаар байна. Хааяа нэг балчир хүүхэд минь эрхлүүлдэг аавдаа үнсүүлмээр. Халуу дүүгсэн гал голомтдоо тухалмаар.

Жилээс жилд жижгэрээд л байгаа ачит аав ээж хоёрыгоо эрхлүүлмээр, тэвэрч үнсмээр...

Өглөө болгон цайг нь чанаж өгч, үдэш бүр хөл гарыг нь дулаацуулан хаяа дэрлэн амьдрах замыг л сонгодог байжуудээ...

Monday, 23 January 2012

Луу жил гарчихлаа

Зиак хөх тэнгэрт хүржигнээд байдаг хүч ихтэй луу жил гарчлаа. Луу жилд хүү төрүүлбэл их сайн гэдэг билүү юув лээ. Амжуулахымсаааааа, одооо.

Нээрээ ойрдоо аягүй ядарчаах шиг байнаа. Унтаал унтаал унтаалллллллллл байхын, зүүд ихтэй гэж яаана. Өнөөдөр гэхэд л өглөө найм гэж унтаад өдөр хоёр гэж босч хоол хийж идчээд буцаж унтаад зургаа гэж босоод хөнгөн цай уучаад сургууль дээр ирлээ. Өчдөр орой найзууд эндэхийн цагаан сар тэмдэглэж уулзы гээд цуглаад, шөнөжингөө хөзөрдөж, муушигдав. Ойрд хөзөр гээчийн бараа хараагүй сонин л байлаа. Дөрөв хүртэл ийнхүү пижигнэцгээгээд хоёр найз нэг нь нөхөртэйгээ хамт намайг гэрт хүргэж өгөх далимаараа замаараа нэг пийв авч манайд орж ирж тэрийгээ уунгаа баахан бла бла ярьж сууцгаав. Миний уух ч гэж юу байхав, уужийгаа хүмүүсийг харж баахан суухым даа. Нөхөр нь оронгуутаа нак явчихсан. Наана нь бид гурав өглөөний долоон цагийн миний сэрүүлэг дуугартал баахан л ам хуурайгүй ярьцгаав. Гол сэдэв эх орныг хэрхэн хурдан хөгжүүлэх үү, монголын ард түмний эмх цэгцгүй нэг зүг чиг рүү харж чадахгүй байгааг хэрхэн зохицуулах уу эдэр гээл ассссар эх оронлог сэдвээр хүүрнэлдэв. Энэ ч тэгээд тодорхой шийдэлд хүрээд хэрэгжиж чаддаггүй нэг тийм сонин мөнхийн сэдэв дээ. Хэрэв хэн нэгэн бидний үгийг сонсоод улмаар хэрэгжүүлдэг бол тун чиг сайхан сайхан санаанууд гарч ирэхийм даа. Даанч бидний аз дутахад тийм зөөлөн чихтэй аавын хүү байхгүйм.

Ойрдоо хүйтэрсээн өвөл болох гээд л байна. Өнөөдөр баярын өдөр юм чинь манай өрөөнийхөн лав сургууль дээр байхгүй байх гэж санаад нүүрээ будаж энэ тэр бололгүй хүрээд ирсэн чинь нэг нь ирцэн суужийдын. Сонин санагдаа явцан, за яады яады гээл суужийна. Тэхдээ будсан будаагүйн ялгаа ч нэг их байдгүйм доо, сайн анзаарсан хүнд хацар дээрх мэнгэнүүд л тод байдаг байж магад. За нэг иймэрхүү.

Thursday, 19 January 2012

Адуу мэт орой унтаж шувуу мэт эрт босноо гэж ....

Дараа долооногт эндэхийн цагаан сар болно гэж байгаа, сунайтал гурван өдөр амарна. Сайхан унтанаа л гэж бодоод суугаа. Нойрны халуун болжийнаа, үнэндээ. Гол нь унтах цаг солигдцоон. Шөнө гурваас наашгүй. Эртдээ л гэхэд нэг цаг гэж сургуулиас гарна, за тэгээд гэртээ очоод ус цасанд орох, заримдаа хувцас угаах энэ тэр гэсээр байгаад яг гурав болчино. Өглөө нь сэрүүлэг долоод байдаг боловч за ёстой яг босож харагдаач болжоогоон. Гучин минут, арван минут, за тавхан минут гэж шургасаар байгаад найм гучид дэф дафхийгээл яалт чгүй босно доо хөөрхий.
Шөнө унтахын өмнө чинь чухам мундаг хүн уул ус эргүүлчих ухааны юм бодоод унтанаа. Хар шөнөөр яахаараа хүнд тийм мундаг мундаг бодлууд орж ирдгийн. Ер нь шөнийн бодол яагаад тийм айхтар далайцтай байдгийн бол??? Өглөө нь юуууун тэр уул ус эргүүлэх дөхсөн юм бодох манатай, оймс хаанийнаа, тиркоо хаанийнаа, юу өмсөж явахын бэ, нүүрээ будахымуу яахын, ганц өдөр пялчдымуу, хуралтайшд болохгүй гэсэн юм бодсоор дуртай дургүй өндийж сууна даа.

Иймэрхүү байрлалтай нэгсэг юм болж, нилээн хэдэн юм боджийж босдын...
За тэгээд нэг босоод авчуул ч сэфхийгээл явчихна тэр.

Tuesday, 17 January 2012

Бурханы хуваарилалт нь шог байна

Энэ бичлэгийг эрчүүд уншихыг хориглоно :р.
Бурхан багш эмэгтэйчүүд бидэнд арай л энэрэлгүй хандчижээ. Сар бүрийн урилгагүй найзаас болж үхэнгээ алдах шахжийна. Ирээсэй гэж хэзээ ч хүсдэггүй, ирлээ гэж алга ташин баярладдаггүй. Тэгэх шалтгаан байхгүй учраас, харин ч ирэх сургаар нь яая яана даа л гэхийн. Тэр үеэр ажлын чадвар эрс буурчийна. Базаад байгаамуу илээд байгаамуу ниххх муухай хорлонтой өвдөхийг нь яана. Төрөхөд тэгэж өвддийн гэсэн. Хүмүүс яаж тэгэж олон хүүхэд гаргаад байдын. Өдрийн хэд хэд нойлийн өрөө рүү гүйнэ, базалтаас нь болж. Барилдах гэж байгаа хоёр бөх өөд өөдөөс хараад өвдгөө тулаад өрөөд зогсдог байрлалаар хэсэг зогсож нэг үзэхийн, бөөр нуруугаа цохиж нэг үзэхийн, сүүлдээ дотор муухай оргиод ч байх шиг, давчдаад ч байх шиг юм юм л болохын. Урд нь зүгээр байсан, тэгсэн энэ жилээс аймаар өвдөлттэй байдаг болчлоо. Насных юм болуу. Энд тэнд найзын үеэрх өвдөлт намдаах энэ тэр гээд юмнууд бичцэн л байдгийн шал тооддоггүй байсан чинь өөр дээр ирдэг байшд. Яг ид ажлын цагаар айлчлахыг нь яана. Амралтын өдөр, шөнө орой байж болно доо. Яг одоо сайхан хэвтмээр байна. Ямар гэв гэнэт гэртээ хариад ирье гэлтэйнишд. Яджаахад эргэн тойрон эрчүүд олонтойг хэлэх үү, тэд юм мэдэх биш....

Эрчүүд хүүхэд хийж л мэдэхээс өөр юу ч мэдэхгүй. Эр хүн гурван минутад жаргахад эмэгтэй хүн гучин жил зовдог гэдэг билүү, аймаар шүү...

Monday, 16 January 2012

Зүгээр гурван цаг гэдэг гарчигтай ...

Энэ цаг хугацаа манггар хурдан явжийнаа. Надаа ороо хураах ч зав алга. Өглөө нартай уралдаж гараад, шөнө дундалж гэрийн бараа харжийгаа хүнд юун тийм хураагаад буцаагаад нурааж суух зав зай. Тэрний оронд чимх нойроо авчийсан нь дээр биддээ. Компүүтэрийн өмнөөс салахаа байсаа байсан. Тэгээд ч тэр үү нүүрний арьс хуурайшаад бөррр гачин байна. Эрүү, дух, хамрын хэсгээр ховхроод л байх юм (гуужилт явагджаагаамуу хаашаа юм одоо). Үндсэндээ царай алдцан хүн нэг ширхэг байна.

Хажуугаар нь бас сэтгэлд шуурга дэгдээд :-(. Үгүй бүрр түймэр гараад ч байгаамуу. За нэг тиймэрхүү байгаа, яагаад байгаагаа ч мэдэхээ байчиж, ккк.
Амаа чилтэл нэг сайхан яримаар байнаа. Ярих чинь их хэрэгтэй юм байнлээ. Тархинд байгаа бодлуудаасаа ярьчихаар усанд орсым шиг сайхан хөнгөрчдийм билээ. Хэдүүн хэдүүл уулзаж баахан ярьж суусан. Маргааш нь чухам сар амраад ирсэн хүн шиг цовоо сэргэлэн байгаан бишүү.

Эндээ бас ингээд хэд гурван юм биччихээр бас өөр байдын шд. Бодсон бодлыг ямар нэг байдлаар гадагшлуулж л байх ёстой шиг байгаан. Ямар ч байсан дотор бөглөрүүлээд байгаа жаахан тиймхэн мэдрэмжүүдийг цаасан буулгачихаар замхарчдгийн.

Энэ жил чинь нөгөө ертөнцийн төгсгөл болно гэдэг жил биддээ. Би ч тооддоггүйм лдаа. Гэхдээ тэр үнэн болчуул хайртай дотны хүмүүсээсээ хол, ингэж цаг нартай уралдаж гүйгээд байгаа маань ассссар утгагүй чумшиг. Тэхдээ маргааш дэлхий сөнөх байсан ч өнөөдөр алимны мод тарь гэсэн нэг үг бий шүү бий. Надаас үр аваад алим тарьцгаа, таанууд...

Friday, 13 January 2012

Архичин болдог юм билүү

Ямар нэг баяр ёслол энэ тэрийг архи пийвгүйгээр тэмдэглэхээ больсон энэ үед иймэрхүү үйл явдлын үеэр хүрээллийн гадна үлдчихээд байх юм. Уул нь дуслын төдий ч хүртэхгүй байгаа юмсан. Яамаар ч юм дээ...

Wednesday, 11 January 2012

2012-01-11

Буцаад хүүхэд болчихымсаа. Толгойтой үснээс их ажлаас үнэндээ халгажийшүү. Хажуугаар нь нойрны цаг солигдчихсон. Шөнө хоёр гурван цаг гэхэд энэ хоёр нүд сортолзоод унтах шинжгүй. Тэгэж тэгэж нам яваад өглөө арайх гэж өндийж байна. Толгой ч өвдцөн байх шиг. Өмнөх амьдралынхаа түүхэнд өглөө босох гэж ингэж үгээ хэлж байснаа санахгүй байна.
Гэрээ санаад гэвэл хүн шоолох байх даа. Ингэж бодоод санахгүйг хичээдэг л юм, гэвч шөнө болгон зүүдлээстэй, автоматаар л ердөөсөө. Бэтгэрнэ гэж байдаг билүү, тэр нь болж онигоо болох вий дээ.

Хажууд нь хүн амьтан бас ажил төрлөө дуусгаад амралт энэ тэрээрээ гэр лүү гээ явж маваад хорхой хөдөлгөөд байхымоо. Би хэзээ тэгэж аз жаргал ханхлууланхан суужаахын бол гэсэн бодол тээгээстэй.

Хэдүүн эгчийн охинтой чааталсан чинь өөдөөс хөөрхөн хөөрхөн юм яриад. Одоо дунд сургуулиа дүүргээд хавар шалгалт өгөөд их сургуульд орхохоор бэлдэж байгаан. Жижиг биендээ таарсан бөөн проблемтай л байгаа гэнэ. Яг юугаар конкүрсдэх үү, бас царай зүс гоо сайхан, найз нөхөд гээд л шилжилтийн насанд тохиолддог охидын проблемүүд тоочоостой. Хамгийн том асуудал нь аав ээж намайг ерөөсөө ойлгохгүй байна гэсэн нээх хөөрхөн. Нээрээ л шилжилтийн насанд аав ээжтэйгээ их бага хэмжээгээр зөрчөлддөг дөө.

Миний проблемүүдийн хажууд дүүгийн проблем юу ч биш л санагдаж байгаан. Хүн хүн өөр өөртөө таарсан проблемтай. Проблемгүй болчуул амьдрал утгагүй болчих байх даа.

Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэдэг их гоё үг тээ.

Friday, 6 January 2012

Бөөстэй блоог

Мань хүүхнийх нь блоог бөөстчихжээ. Блог руугаа орохоор л шинэ вээб хуудсууд өөрсдөө ар араасаа нээгдээд аюумшгийн байна. Нэг нэгээр нь хаагаад, бүр бүгдийг нь зэрэг хаагаад ч нэмэргүй дахин дахин гарч ирээд сандаргажийн даа харин ч нэг. Сиймхийг нь ашиглаад сэмхээн ороод гарахаас. Сүүлийн үед унтаж байгаа хүн сэрээхгүй гэж хөлийн өлмий дээрээ гишгэж, чимээ гаргахгүй гэхдээ хэл, амаа жайвагнуулдаг шиг л гэтсэн хүн блог руугаа сэм сэмхэн ороод гардаг болсон. Цаашид тэгээд долооногтоо нэг мэг л бээгийдэхгүй бол писигээ дахиж формаатлах юм болчуул баларлаа. Эсгүүл энэ мэт сиймхий ашиглаад ганц нэг өгүүлбэр чолхноо оруулаад байж магадгүй. Ямар интэрнээт каафээ хэсэлтэйниш, хүний писинээс бээгийдэлтэйниш. Ер нь тэгээд интэрнээтэд орох маань ингээд хязгаарлагдаж байх шиг байна. Юмаа хий л гээд байгаамшиг байшд. За өнөө бөөс сэрэхээс өмнө үтэр түргэн гарч одьё...

Гэхдээ хүн дуртай юмаа яаж ийгээд болгоод байдаг хойно яаж ийгээл бээгийдээд байх байх оо. Угаасаа энэ блоггүйгээр яаж амьдрах юм, хоолгүй бол амьдраад болоод байх байх шүү...

Wednesday, 4 January 2012

Одоо би гол дүр

Найруулагчгүй жүжиг үзэж үзэгчийн суудалд сууж ханалаа бас залхлаа.

Үзэгчгүй байсандаа ч хамаагүй тайзан дээр гарч гол дүрд тоглох цаг минь нэгэнт болжээ.

Энэ жил хийх зүйл маш их байнаа. Хувь хувьсгал гээд ар араасаа эгнэж, оочероо дайран зүтгэлдэх тэднийг хэрхэн зохицуулж эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн зарчмыг барьж барианы газар бүгд нүүр дүүрэн баяртай орж ирүүлэх талаар оны эхнээс л толгой гашилгаж эхлэв.

Цаг гэж ямар үнэтэй болохыг энэ махан биеийнхээ ёроолд хүртэл ойлгож байна. Хамаг ажил зуун задгай жаран хагархай мэт санагдаж бачуурна, заримдаа. Сэтгэлд агуулгадах хүсэл бүхнийг гүйцээж үл чадах хойно сорчилж хэдийг сонгоод, элдэв бодлыг эмхэлж нэг цэгцлээд оройхон гараад ширүүхэн үзэлцэхээр хамрын нусаа шурхийтэл нэг татаад, хамуутай бор даагандаа хулсан ташуурын амтыг үзүүлээд холоо бүртийх уулсын зүг давхиж одлоо, баяртай найзуудаа тэр нэг тэргэл сартай өдөр мөрөөдлийн ууландаа хүрчихээд гаансанд улалзах тамхиныхаа галаар дохио өгнөө. Тэр үед уулзан учралдаж, хоёр усаар нэрсэн шимийн архийг хээрийн гал дээр халааж сар шиг мөнгө аягандаа мэлтэлзүүлэн сартай хамт залгилан хорвоогийн сонин хачныг хүүрнэцгээе.

Гээд энэ блогоо хаачихмаар санагданаа. Гэвчиг чадашгүй нь...

Tuesday, 3 January 2012

Санта өвөөгийн бэлгийг задалхуй

За өчигдөр хэлсэн ёсоороо өнөөдөр зурагтай бичлэг оруулья. Гэртээ очоод алс газраас ирсэн бэлгийг их тухтай задалж үзлээ.
Эхлээд ийм боодолтой байсан. Гаднах гялгар нь хуурч унаад миний ширээ, бас гар, цамцыг минь гялалзуулчихсан.

Боодлыг задалж доторх зүйлсийг үзээд Тэмээчин бүсгүй над руу бүхэл бүтэн дэлгүүр явуулчиж гэж айсан бас сандарсан.

За энэ уйгаржин монгол босоо бичгээрээ сэтгэлийнхээ үгийг бичсэн ил захидал. Монгол бүсэгүй дэгэн гэж эхлээд дуустал нь эг маг хийн уншиж дуусаад Тэмээчин бүсгүйгээ их сүрхий бүсгүй юмаа гэж бодсон, бас их бахархсан.

За энэ кириллээр бичсэн захиа. Гаргацтай, цэвэрхэн сайхан бичсэн байгаа биз. Тэр нь тийм учиртай энэ нь ийм учиртай гэж илгээсэн бэлгээ тайлбарласан.
За энэ болохоор ном, завандаа уншинаа.
Энэ бээлий, монитад оролцсон хүн бүрт явуулсан гэсэн. Их дулаахан юм билээ.
Энэ улавчийг өөрөө нэхсэн гэсэн. Их дулаахан юм билээ. Хөлдөө углангуутаа л дулааныг нь мэдэрсэн. Энэ өвөл гар хөл хоёр минь даарахааргүй болсон.
Энэ футвольк. Ялимгүй томдож таарсан. Алсдаа таргалчихуул яв цав таарах байхаа.
Энэ болохоор сарзгар нэхээстэй цамц. Яг таарсан гэж байгаа. Загварлаг, шинэлэг.
За энэ хоёр болохоор энгэрийн зүүлт, түлхүүрийн оосор. Заанаар урт насыг бэлэгдэж авсан гэсээн. 


Энэ жигнэмэг. Гоё амттай юм билээ.

Аа тийн нэг бал байсан, тусад нь зураг авахаа мартжээ. Гэхдээ тэр дээтлийн олуулаа зурган дээр байгаа. Бүх зүйлд Тэмээчин бүсгүйн сэтгэл шингэсэн байгааг би мэдэрсээн. Бас Канад улс үнэртэж байсан.

За тэгээд баярлалаа гэдэг үг багадахаар л юм болж байна. Ийм бэлэг авна гэж төсөөлөөчгүй байсан. Намайг бараг бүрэн хувцаслачихлаа шд (өөрийн явуулсан бэлгээ бодохоор ичмээр санагдсан). Энд би нэг сонин гэмээр юм хэлэхэд өмнө монитагийн тухай бичлэгт дурсаж байсан монита залуу одоо канадад сурч байгаа. Бид хааяа холбогддог. Бас ноднин дүү маань ажлаар канад руу хэдэн сарын хугацаатай яваад монгол буцсан. Энэ зун намайг очиход тэндээс авчирсан бэлэг маань дуусчихлаа энийг л өгье дөө гээд нэг бал өгч байсын. Тухайн үед нь балнаас өөр юм авмаар санагдаад өнөөхий нь дотроо жаахан голонгуй байсан гэж байгаа. Тэгсэн өнөөдөр тэр газраас зөндөө юм санаандгүй байж байгаад хүлээж авлаа. Энд танилцсан нэг танил маань одоо канадад амьдарч байгаа. Одоо тэмээчин бүсгүйнхээр байнга орж гараастай. Гээд яагаад ч юм канад улстай нэг биш нилээд хэдэн сэжмээр холбогдсон. Мөд аягүй бол өөрөө тийшээ явах байх оо.

Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж манай монголчууд ярилцдаг билээ. Хожим тэмээчин бүсгүйтэйгээ хаа нэгтэй болзож нүүр тулан заавал уулзана гэж бодож байгаа.

Monday, 2 January 2012

Канадын Санта өвөөгөөс бэлэг ирээдээ

Хэлэх үг үнэндээ олддоггүй ээ, тулгамдаад. Оройн хоолны цагаа ашиглаад дэлгүүр орж хүнсээ авч тавьчихаад сургууль дээр иртэл ширээн дээр минь нэг ууттай юм байж байх нь тэр. Юу билээ гээд хартал Canada гэсэн бичиг байхыг хараад зог тусав юу билээ гээд. Монита маань Тэмээчин бүсгүй байна гэж ер санаагүй. Энэ хавиас л байгаа болов уу гэж бодож байсан. Тэсэлгүй шууд задалчихсан. Захиа уншаад маш их сэтгэл хөдлөв. Гараар бичсэн захиа авалгүй хичнээн ч их удсан юм. Бас монгол бичгээр бичсэн ил захидлыг хараад монгол хүн гэсэн омогшил минь өөрийн эрхгүй төрлөө. Ээрч муурч эг маг хийж байж бүрэн утгыг нь гаргалаа, мартжээ монгол бичиг ээ. Монгол бичгээ марталгүй ийнхүү хэрэглэж байгаа тэмээчин бүсгүйгээрээ маш их бахархаж байна. Апраат маань гэрт байгаа болохоор одоогоор зураг дарсангүй. Гэртээ харьж байгаад л баахан зураг дарья, тэгээд маргааш зурагтай бээгий оруулнаа.
Захианаас бусдыг тухтай үзэж чадсангүй. Захиа асар их таалагдав, сайхан ч бичдэг юм байна, монгол, кирилл аль алинаар нь. Тэр холоос сэтгэл гарган, ажил хичээлийнхээ цагаас хумслан монита зохион байгуулж сэтгэлээ шингээсэн бэлэг илгээсэн анд чамдаа маш их баярлалаа.

Sunday, 1 January 2012

2012-01-01

За сайн байцгаана уу? Шив шинэ гоогоо он гараад ирлээ дээ. Хажуу өрөөнийхөө охинтой он гаргачаад өрөөндөө орж улирч одсон хуучин ондоо талархаж, угтан ирж буй шинэ оноо угтсан дүгнэлт болоод төөвлөгөө маягийн зүйл тэмдэглэлийн дэвтэртээ биччихээд унтаад өгсөн. Эндэхийн цагаар л он гаргасан. Ноднин бүр хоёр удаа он гаргажийсышд. Монголын цагаар гээд. Сайхан унтжийтал нэг цаг өнгөрчийхад Монголын цагаар он гаргасан хүмүүс утасдаад сэрээцэн. Тэд нартай пан пун хийжийгаад буцаад унтах гэсэн нойр хүрдэггүй. Аа тэгсэн нэг хүн лүү (гадаад хүн) баярын мэнд гээд мэссэж явуулсын өөдөөс шинэ оноо угтаагүй гэнээ, тэхээр нь яагаад гэсэн чинь ойрд би ердөөсөө ч алхокольний төрлийн юм хэрэглэхгүй байгаа тийм болохоор ямар ч тэмдэглэх юм энэ тэр байхгүй гэнээ. Тэхээр нь өөдөөс нь пөөх тэр чинь их сайн шүү сайн, гэхдээ иймэрхүү дэглэмтэй байна гэдэг хэцүү байгаа биз дээ гээд явуулцан чинь хариу ирээгүй. Уурлацым шиг байгаан ккк, олон юм ярьжийдаг миний энэ ам уу. Гэхдээ тэр хүн аймаар уудаг хүн байхгүй юу, тийм болохоор нь л тэгээд хэлцийн, өрөвдсөндөө ч гэхиймүү юу ч гэхийн нэг тиймэрхүү утгаар нь. Нарийндаа бол нэг их буруудаад байх юм байхгүй.

Ирж буй онд ерөнхий хоёр том төлөвлөгөөтэй ороод явцан. Айхтар нарийн деталь задаргаа хийгээгүй. Хойтон яг өдийд би ийм ийм юмнууд хийчээд сууж байх болно гээд он гарангуут өөртөө ам тангараг тавьцан. Явцын дунд блогоо ч хааж магадгүй, түр хугацаагаар.
Аа тийн нээрээ өнгөрсөн шөнийн зүүд их сонин байсан. Нар сар хоёр давхцаж харагдаад. Тал сарыг нар зүсэж өнгөрч байгаа харагдсан.

Зиак тэгээд ирж буй шинэ он та бүхэнд сайн сайхан бүхнийг авчирсан, гайхалтай дурсамжууд үлдээсэн он байх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсч байнаа.