Tuesday, 17 January 2012

Бурханы хуваарилалт нь шог байна

Энэ бичлэгийг эрчүүд уншихыг хориглоно :р.
Бурхан багш эмэгтэйчүүд бидэнд арай л энэрэлгүй хандчижээ. Сар бүрийн урилгагүй найзаас болж үхэнгээ алдах шахжийна. Ирээсэй гэж хэзээ ч хүсдэггүй, ирлээ гэж алга ташин баярладдаггүй. Тэгэх шалтгаан байхгүй учраас, харин ч ирэх сургаар нь яая яана даа л гэхийн. Тэр үеэр ажлын чадвар эрс буурчийна. Базаад байгаамуу илээд байгаамуу ниххх муухай хорлонтой өвдөхийг нь яана. Төрөхөд тэгэж өвддийн гэсэн. Хүмүүс яаж тэгэж олон хүүхэд гаргаад байдын. Өдрийн хэд хэд нойлийн өрөө рүү гүйнэ, базалтаас нь болж. Барилдах гэж байгаа хоёр бөх өөд өөдөөс хараад өвдгөө тулаад өрөөд зогсдог байрлалаар хэсэг зогсож нэг үзэхийн, бөөр нуруугаа цохиж нэг үзэхийн, сүүлдээ дотор муухай оргиод ч байх шиг, давчдаад ч байх шиг юм юм л болохын. Урд нь зүгээр байсан, тэгсэн энэ жилээс аймаар өвдөлттэй байдаг болчлоо. Насных юм болуу. Энд тэнд найзын үеэрх өвдөлт намдаах энэ тэр гээд юмнууд бичцэн л байдгийн шал тооддоггүй байсан чинь өөр дээр ирдэг байшд. Яг ид ажлын цагаар айлчлахыг нь яана. Амралтын өдөр, шөнө орой байж болно доо. Яг одоо сайхан хэвтмээр байна. Ямар гэв гэнэт гэртээ хариад ирье гэлтэйнишд. Яджаахад эргэн тойрон эрчүүд олонтойг хэлэх үү, тэд юм мэдэх биш....

Эрчүүд хүүхэд хийж л мэдэхээс өөр юу ч мэдэхгүй. Эр хүн гурван минутад жаргахад эмэгтэй хүн гучин жил зовдог гэдэг билүү, аймаар шүү...

15 comments:

Гуталчин said...

hehe miniih bas ireh geed zugeer ch irchihgui nuruu chileegeed zovlontoin bee, yag ter boh barildah gej bgaa shg chn bairlalaar haaya otsiichihiin nuruu chileed hehe.

ovdolttei bgaa bol chiklad idej bgaarai, um irsen uyed chiklad idheer ovchin namddin bas buleehen jin tavij bai. bas tsus shingeleh buteegdehuun hereglej bgaarai.

Монгол бүсгүй said...

@Гуталчин
чилэх ч юу ч бишийм байна, хөө. бүсэлхий орчмоор эргэн тойронгүй базлаад аймаар аймаар. урд нь ирж л байдаг, явж л байдаг шал тоодоггүй байсан чинь... зөвөлгөөнүүдийг дуртайяа хэрэгжүүлнээ... цус багатай болохоор тэгэж байгаа ч байж болохын

Эртний анд. said...

huiten usand garaa hurgej bolohgui haluun yum ih uu gej humuus heldiin ble

harin tiime nz irj hed honoh gej bas hetsuuduulne shu de byadnuusiig chin

Хүн санаа said...

Би уншаагүй...

Монгол бүсгүй said...

@ Эртний анд
шууд халуун цай ууж газар дээр нь зөвөлгөөг хэрэгжүүлж эхлэв... нээрээ бодоод байсан энэ талын зөвөлгөөг ер мэддэггүй юм байншд...

@ Хүн санаа
үнэмшлээ, уншсан бол зөвөлгөө өгөх байсан байх...

miracle said...

Харин энэ наснаас бас хамаараад байна уу гүй юу урд нь зүгээр л байдаг байсан сүүлийн үед ирсэн өдөр нь бүтэн өдөржингөө орондоо хэвтэхээс өөр сонголтгүй болгоод байгаа. Тэгээд бас зүгээр ирэхгүй ирэхийн өмнөх хэд хоног хүний сэтгэл санааг хямруулна үнэн ядаргаатай би бас хэлдийн та ч биднээр их тоглох юм даа гэж кк бурханд

Монгол бүсгүй said...

@ miracle

харин яг тэгээд байгаа юм, сэтгэл санаа хүртэл сонин болдог. урд нь юу ч болжийгаа юм байдаггүй сэн. насны доройтол болжийгаан байх даа, ккккк

A.Амарсайхан said...

Эрэгтэй хэрнээ уншчихлаа. Эртүүд хань минь надад ариун цэврийн хэрэглэл захиад. Тэгтэл нэрийг нь мэддэггүй. Утсаа авдаггүй. Худалдагчтай нь зөвлөж зөвлөж авсан чинь зөвийг нь авсан байсан.

Сэдвийн тухайд: Эрчүүд шиг хэнэггүй заваан улсуудад найз ирдэг байсан бол хорвоо дээр нэг ч эр хүн байхгүй болсон. Анхны найз ирэлтэд л бохир оруулаад, тэгээд хөөрхий үрэвслээр чадхийнэ

chuups said...

huuhed gargasanii daraa bas ovdoj ireh ni gaigui bolchdogiin bn lee, miniih lav tegsen, gehdee hun huniih oor l baidag bh.
er ni tgd nas ahih tusal l ireesei, ih ireesei l gej boddog bolchdogiin bn lee shdee kkkkk,
zovlogoo ene ter ogch chadahgui bolhooroo oor deeree l bodood bichchihlee shuu sorry

Монгол бүсгүй said...

@Амарсайхан
Эхнэртээ тэр тал дээр нь тусалдаг эрэгтэй хүн бол уншиж болжийнаа бас, зөвшөөрлөө,ккк.

хэ хэ арван жилд байхад анх анатомийн хичээл дээр энэ тухай хальт орсын, тэгсэн хөвгүүд эрэгтэй эмэгтэй ялгаагүй л гэж ойлгосым шиг байгаан, батаа чинийх ирсиймүү, тэр нь хэзээ ирж алахын бол гэж ярьцгаагаад бөөн инээд болж байсан санаанд орчлоо.

@chuups
бас мэдүүштэй юм байна шүү, ер нь тэгээд он цаг явах тусам аливаа юм хуучирч байдаг болохоор хүний бие ч ялгаагүй л байх даа

Nogoohon said...

Даарч болохгүй шүү, дулаан хувцасла, халуун юм сайн уу. Би бол шууд нэг ширхэг өвчин намдаах эм уучихдаг юм. Солонгосын аптек нь амар шд, ороод шууд нэг өвчин намдаах эм аваад уучих. Энд Японд аптек нэртэй мөртлөө эм байдаггүй юм. Харин сарын тэмдгийн өвдөлтийг багасгадаг наадаг наалтууд янз бүрээрээ байдаг юм байна лээ.

Монгол бүсгүй said...

эм уухаас бусдыг нь хэрэглэнэээ, би нь эмийн хэрэглээнээс нилээд зайлсxийдэг юм л даа. зөндөө хэрэгтэй зөвөлгөө өгчээ, баярлалаа :-)

Aamregled said...

ер нь даарч хөрч биеээ бага бодсоноос болдог гэж уншиж байсан юм байна

Монгол бүсгүй said...

@ I AM HERE ......
би чинь өөрийгөө бөөцийлөхдөө их тааруууу... цаашид сайн анхаарая

Nimkaa said...

уг нь наана чинэ тэр үед өвдөлт намдаадаг эм нтр бдым даа. Гэснээс бурхан гуай та яагаад эр хүнийг эхлэж бүтээсэн юм бэ гэсэн чинэ төгс төгөлдрийг бүтээхэд ноорог хэрэгтэй бсымаа гэсэн гэдэг .