Дараа долооногт эндэхийн цагаан сар болно гэж байгаа, сунайтал гурван өдөр амарна. Сайхан унтанаа л гэж бодоод суугаа. Нойрны халуун болжийнаа, үнэндээ. Гол нь унтах цаг солигдцоон. Шөнө гурваас наашгүй. Эртдээ л гэхэд нэг цаг гэж сургуулиас гарна, за тэгээд гэртээ очоод ус цасанд орох, заримдаа хувцас угаах энэ тэр гэсээр байгаад яг гурав болчино. Өглөө нь сэрүүлэг долоод байдаг боловч за ёстой яг босож харагдаач болжоогоон. Гучин минут, арван минут, за тавхан минут гэж шургасаар байгаад найм гучид дэф дафхийгээл яалт чгүй босно доо хөөрхий.
Шөнө унтахын өмнө чинь чухам мундаг хүн уул ус эргүүлчих ухааны юм бодоод унтанаа. Хар шөнөөр яахаараа хүнд тийм мундаг мундаг бодлууд орж ирдгийн. Ер нь шөнийн бодол яагаад тийм айхтар далайцтай байдгийн бол??? Өглөө нь юуууун тэр уул ус эргүүлэх дөхсөн юм бодох манатай, оймс хаанийнаа, тиркоо хаанийнаа, юу өмсөж явахын бэ, нүүрээ будахымуу яахын, ганц өдөр пялчдымуу, хуралтайшд болохгүй гэсэн юм бодсоор дуртай дургүй өндийж сууна даа.
Иймэрхүү байрлалтай нэгсэг юм болж, нилээн хэдэн юм боджийж босдын...
За тэгээд нэг босоод авчуул ч сэфхийгээл явчихна тэр.

6 comments:
haha yag daa :)shuniin bodol aguu aguu
зовлон нэгт анд минь, ккк... нээрээ яахаараа шөнө тийм аймаар том том юмнуул бодогдоод байдын бол, сонион...
hahhahahaha chi yag ingeed suudiimuuu kkkk
shunu ert untaj baih heregtei ireeduid biend mash muu gedgiin bn lee bi ch bas chaddagguin gehdee hicheediimaaa boluul ert untahiig
Би яг ийм байжийгаад мундаг хүний лекц сонсоод түүнээс хойш өдөрт 8 цаг унтдаг болоод байгаа. Амжилтын үзүүр цухуйж байгаа. Сонирхвол би энэ талаар бээгий шахсан хө.
yaaaaaag unen.
@siilen
Ер нь нэг имэрхүү поозтой сууна шүү. Харин шөнийн нойр их чухал гэдийн байна лээ, одоо дүүрсээн...
@Тэмээчин бүсгүй
Тэр бээгийгээ дахиад нэг оруулаач хөө...
@jagaa
дүхххх.
Post a Comment