Tuesday, 3 January 2012

Санта өвөөгийн бэлгийг задалхуй

За өчигдөр хэлсэн ёсоороо өнөөдөр зурагтай бичлэг оруулья. Гэртээ очоод алс газраас ирсэн бэлгийг их тухтай задалж үзлээ.
Эхлээд ийм боодолтой байсан. Гаднах гялгар нь хуурч унаад миний ширээ, бас гар, цамцыг минь гялалзуулчихсан.

Боодлыг задалж доторх зүйлсийг үзээд Тэмээчин бүсгүй над руу бүхэл бүтэн дэлгүүр явуулчиж гэж айсан бас сандарсан.

За энэ уйгаржин монгол босоо бичгээрээ сэтгэлийнхээ үгийг бичсэн ил захидал. Монгол бүсэгүй дэгэн гэж эхлээд дуустал нь эг маг хийн уншиж дуусаад Тэмээчин бүсгүйгээ их сүрхий бүсгүй юмаа гэж бодсон, бас их бахархсан.

За энэ кириллээр бичсэн захиа. Гаргацтай, цэвэрхэн сайхан бичсэн байгаа биз. Тэр нь тийм учиртай энэ нь ийм учиртай гэж илгээсэн бэлгээ тайлбарласан.
За энэ болохоор ном, завандаа уншинаа.
Энэ бээлий, монитад оролцсон хүн бүрт явуулсан гэсэн. Их дулаахан юм билээ.
Энэ улавчийг өөрөө нэхсэн гэсэн. Их дулаахан юм билээ. Хөлдөө углангуутаа л дулааныг нь мэдэрсэн. Энэ өвөл гар хөл хоёр минь даарахааргүй болсон.
Энэ футвольк. Ялимгүй томдож таарсан. Алсдаа таргалчихуул яв цав таарах байхаа.
Энэ болохоор сарзгар нэхээстэй цамц. Яг таарсан гэж байгаа. Загварлаг, шинэлэг.
За энэ хоёр болохоор энгэрийн зүүлт, түлхүүрийн оосор. Заанаар урт насыг бэлэгдэж авсан гэсээн. 


Энэ жигнэмэг. Гоё амттай юм билээ.

Аа тийн нэг бал байсан, тусад нь зураг авахаа мартжээ. Гэхдээ тэр дээтлийн олуулаа зурган дээр байгаа. Бүх зүйлд Тэмээчин бүсгүйн сэтгэл шингэсэн байгааг би мэдэрсээн. Бас Канад улс үнэртэж байсан.

За тэгээд баярлалаа гэдэг үг багадахаар л юм болж байна. Ийм бэлэг авна гэж төсөөлөөчгүй байсан. Намайг бараг бүрэн хувцаслачихлаа шд (өөрийн явуулсан бэлгээ бодохоор ичмээр санагдсан). Энд би нэг сонин гэмээр юм хэлэхэд өмнө монитагийн тухай бичлэгт дурсаж байсан монита залуу одоо канадад сурч байгаа. Бид хааяа холбогддог. Бас ноднин дүү маань ажлаар канад руу хэдэн сарын хугацаатай яваад монгол буцсан. Энэ зун намайг очиход тэндээс авчирсан бэлэг маань дуусчихлаа энийг л өгье дөө гээд нэг бал өгч байсын. Тухайн үед нь балнаас өөр юм авмаар санагдаад өнөөхий нь дотроо жаахан голонгуй байсан гэж байгаа. Тэгсэн өнөөдөр тэр газраас зөндөө юм санаандгүй байж байгаад хүлээж авлаа. Энд танилцсан нэг танил маань одоо канадад амьдарч байгаа. Одоо тэмээчин бүсгүйнхээр байнга орж гараастай. Гээд яагаад ч юм канад улстай нэг биш нилээд хэдэн сэжмээр холбогдсон. Мөд аягүй бол өөрөө тийшээ явах байх оо.

Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж манай монголчууд ярилцдаг билээ. Хожим тэмээчин бүсгүйтэйгээ хаа нэгтэй болзож нүүр тулан заавал уулзана гэж бодож байгаа.

4 comments:

би said...

Үнэхээр гоё бэлэг явуулжээ. Би нь хөндлөнгөөс л хараад догдлоод сууж байлаа. Тэмээчин бүсгүй минь ямартай ч чаджээ. Та хэдийн минь блог үнэхээр гоё шүү.

Монгол бүсгүй said...

@Бөбөг
харин тиймээ сайхан зүйлсүүд явуулсан.
монита гэдэг сургийг сонсоод л хөөрчихсөн тэгээд дуун дээр гараа өргөсөн. бэлэг цуглуулах, юу авах уу гэх мэтээр хэрэндээ л хөл болсон. хойтон жилийхэд нь заавал ороорой :-)

Тэмээчин бүсгүй said...

Таалагдсан бол би нь үнээр их баяртай байнаа. Хоёулаа Хан мѳрний эрэг дээр эсвэл Ниагара Хүрхрээ дээр уулзалданаа.

Монгол бүсгүй said...

@ Тэмээчин бүсгүй
Аль алин дээр нь л уулзацгаая :-)