Wednesday, 6 September 2017

Яах уу

Ойрд үснийхээ стилийг өөрчилдиймүү гэж бодоол яваад байна. Буржгар хими хийлгэчдиймүү гэсийн. Үс гэмтээгээд сүйд хийгээ хаячдын болуу гээллл эргэлзээд байхын. Уул нь Со-д байхдаа нэг хийлгэж байсынь айхтар гэмтснийг санахгүй юм. Манайд байгаа химинүүд ямархуу юмнууд байдын боллл?Үсний урт нэг иймэрхүү. Ийм гоё хими хийдэг газар байгаа болуу?

Thursday, 15 June 2017

Нөү чойс

Сонголтгүй сонгуультай нүүр тулаад алуулжийна доо. Сүүлийн 2 удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүйм билээ. Энэ жил өгье гэсэн энэ 3 нөхөр бас арай л бишиймаа. Амралтаа авангуут сонгууль монгууль гэж сэнтэглэхгүй шууд хөдөө явлаа. Зуны сар зургаа биш яджийхад энэ зун балга бороо ч орохгүй улаанаараа шуураад байна. Энэ янзаараа гайгүй зун болохгүй ч байж мэдэх шинжтэй тул эртхэн агаар салхинд гарсан нь дээр шиг байна.