Thursday, 11 January 2018

...

За сайнууцгаана уу? Энүүгээр нэг шагай юу гэж бодлоо. Сүүлийн бичлэгээс хойш бүхэл бүтэн 4 сар өнгөрч. Намар үсэндээ хими энэ тэр л хийлгэх гэсэн болтой дог шүү, энэ хүүхэн. Хими ч хийлгэх нь ч хийлгэмэр аядсаан. Даанч нөгөөх нь ороогүй. Мия үсчин лүү гүйж орсноос л болчив уу гэж бодсон. Дараах зурагнаас хэр зэрэг орсныг нь харж болноо. 
Энэ дөнгөж хийлгэсэн орой нь авсан зураг. Ёстой гурилдсан байгааз. 

Энэ болохоор Со-д байхдаа хийлгэсэн химитэй үсний зураг. Би ингэж л орох болов уу гэж ямар их горьдсон гээч.

Маргааш орой нь хуйх загатнаад болдгүй ээ. Уулаасаа хийж байхдаа үсчин хүүхэн 2дугаар хороо ороосон үс рүү биш хуйх руу минь асгаад байсым чинь аргагүй шд. Угаагаад тэжээлийн тосоо түрхээд, усаар зайлаад, алчуураар арчаад харсан чинь юун нөгөө хими мими шув шулуун юм болцон байгаам чинь, уур хүрч уушиг сагсайна биз дээ. Тэгээд нүүрномын хотхоныхоо руу ороод пост хийгээ хаясоон. Салоных нь нэр усыг дурьдаж ирж байгаал. Тэгсэн хүмүүсийн сэтгэгдэл урсаж өгч байноо. Уулаасаа эднийх үсээ ч аятайхан хяргачиж чаддаггүй газар. Миний үсийг бүр энд тэндээс нь ухаад хаяцан, дараа нь арай гэж нэг жоохон ургуулж байгаад өөр үсчин дээр очсон чинь үсэндээ бохь наачаад ингээд өм өм авцымуу энэ гээд байсан шд гэсэн нэг комээнт. Төсөөлж бодохоос бүр инээд, уур 2 зэрэг хүрээд байгаам чинь. Өөр бас бус комээнтүүд зөндөө зөндөө. Магтсан нааштай комээнт нэг ч алга. Тэгсэн салоны эзэн хүүхэн нь өөрөө орж байноо. Худлаа салоны нэр төрд халдах гэлээ мэлээ гээд. Би ч юу гуцаад байгаан, би тэгэж хүний муу үзэх гээд худлаа юм яриад явах хүн биш, зав ч алга, өнөөдөр надад үзүүлж байгаа ийм үйлчилгээгээ дараа нь өөр нэг хүнд үзүүлэх вий гэсэндээ бичсийн яады,маады гээл баахан сөрсөн базаа хийгээл. Тэгсэн хотхоны хүмүүс болохоор зөв шд угаасаа, ямар үсчин нь олигтой олиггүйг ингээд ил тод бичиж байх нь зөв мөв гээл миний талд. Салоны эзэн хүүхэн ч сүүлдээ шалдаа буугаастай, уучлаарай муучлаарай хохирлыг чинь барагдуулж өгөөд би өөрийн гараараа дижитал хими хийж өгий (Мандухай: би өөрөө хатан нь болно гэдэг шиг сүртэй сүртэй), тэжээлийн тосоо хэд хэдэн удаа түрхэж өгий мөгий гээл бүр өвдөг сөхрөөд сууцан гуйгаад байгаам шиг ллл. Бүр над руу чат бичиж байноо. Би жоохон хүүхэдтэй болохоор сүүлийн үед ер ажил дээрээ ирж чадахгүй байгаа. Тийм болохоор манай хэдэн үсчин бүр дураараа дургиад замбараагаа алдаж байх шиг байна. Би уул нь салонаа хотхондоо л лаг нь болгох юмсан гэж их хичээдийн энэ тэр гээд хүрэн зүрхний үг мүгээ хэлээд ч байгаам шиг. За за амьдрах гэж ядаж яваа юмнуудыг гэж өрөвдөөд постоо устгачихлаа. Удвал бүр хэрүүл ч болж мэдэхээр.
Тэгээд шинэ жилээр дижитал химийг нь хийлгэхээр болов. Байгууллагынхаа шинэ жилээс өмнө нэг орой бүр хүлээж сууж байж, хуйхаа түлэх шахан барин гүрийж өнөө гайхал дижитал химийг нь хийлгэлээ. Ингэж халуун юмаар шарж байхад буржийхгүй яахав дээ гээл, тун ч гоё хүн болно гэж төсөөлөөл суугаад байлаа. Тэгээд цаг дуусаад ороолтоо авсан чинь олигтой ороогүй байдын, өмнөхтэйгээ яг адилхан. Ингээд 2 удаа хими хийлгэх гээд бүтэлгүйтчихвээ. Сүүлд хүнээс сонсох нээ үс гэмтэлтэй, эзэн өөрөө ядаргаатай бол хими авдаггүй гэнээ. Үнэн байх л гэж бодов. Учир нь ойрхон 3 төрсөн, дээрээс нь одоо хөхүүл хүний үс яаж эрүүл, бат бэх байхав.