Thursday, 29 September 2011

Хамгийн хэцүү тэмцэл

Хүн сэтгэлийн амьтан гээд өмнө зөндөө л сонсож байлаа, тухайн үедээ тийм байх шүү гэж бодож байснаас нухацтай бодож байсангүй. Саяхнаас Буддийн философийг уншаад үнэхээр тийм юм байна гэдгийг алхам бүрдээ сэтгэл гэдгээ анзаарч, түүн дотор тухайн агшинд ямар бодлууд төрж байгааг анзаарч үзснээр нилээд сайн ойлгож авлаа. Өөр дээрээ ч бас туршиж, ажиглаж үзэх гэж оролдоод л байна. Хүний амьдрал бүхэлдээ тухайн хүний явдал суудал, дадал зуршлаас бүрддэг бол явдал суудал, дадал зуршил нь уг хүний сэтгэлд байх бодлоос л бий болдог юм байна. Сэтгэл гэдэг нь үнсэндээ хий гэдэг зүйлийг унаад л хаа хамаагүй явж өгдөг эд гэнэ. Тэрхүү хий нь биднийхээр бодол аж. Янз янзын бодол хором агшин бүрд тасралтгүй төрж байдаг. Тэрхүү төрж байгаа бодлын гүйцэтгэл нь үг, үйлдэл болж гадагшилдаг. Бодол нь өнгөрсний тухай, ирээдүйн тухай, хэн нэгний тухай, сайн сайхан, саар буруу зүйлс гээд л түмэн янзаараа огтхон ч чөлөө завгүй ар араасаа бүр давхцаад заримдаа чихэлдэн төрж байдаг. Яг л долгион нь таараагүй шугамын радио тэр гэхийг нь үл мэдэх сонин авиа гарган шуугин шаагиж байдагтай адилтгаж болох. Тэрхүү замбараагүй бодол нь ихэнхдээ өнгөрсний хойноос харамсах сэтгэл, ирээдүйн өмнөөс шунах, хэн нэгэнд уурлах, атаархах гэх ер нь лав сайн сайхан сэтгэл тэр бүр байдаггүй байх ихэнхдээ л.  Тэргүүлшгүй цагаас дадуулчихсан сэтгэлийн гурван хар хор болох мунхаг, уур хилэн, хүсэл шунал гэсэн нисванисийн эрхэнд өөрөө ч мэдэлгүй автчихсан болохоор тийм байдаг гэнэ. Тийм болохоор уурлаад, шунаад атаархаад байгаа хүнд уурлахаас илүү нисванисийн эрхэнд орчихоод өөрөө ч мэдэлгүй тийм үйлдэл хийгээд байгааг нь өрөвдмөөр ч юм шиг. Уурлах гэдгийг зааж өгөөгүй байхад дөнгөж төрсөн хүүхэд хүртэл уурлаж байдаг.

Хүн баруун тийш явж байснаа гэнэт зүүн тийш явах, урагш явж байснаа буцаад ухрах гэх мэтээр яваад байвал хүний бие их ядрана даа, тодорхой хугацааны дараа. Үүнтэй адилаар нэг хоромд үй зайгүй бодогдох өнгөрсөн, ирээдүйн талаарх цэгцгүй замбараагүй  бодлууд хүний оюун санаа, тархийг ямар их ядраадаг бол?! Ер нь хүн их ажил хийсэндээ биш хэрэгтэй хэрэггүй дэмий бодлууд бодсондоо л ядардаг байх.

Тухайн нэг агшинд би яг юу бодож байна гээд анзаараад үзэхэд дандаа өнгөрсөн эсвэл ирээдүйн тухай, хэн нэгний тухай. Яг одоо дээр яг юу бодоод байна вэ гэдэг процесс дээрээ төвлөрөх нь даанч үгүй. Огт юу ч бодохгүй байх тэр нэг зурвас үеийг барьж авах гэж гүэ мөн их үзэн тарж байнаа. Сэтгэл нэг мэдэхэд юу ч юм нэг зүйл рүү аль хэдийн оччихсон байдаг, буцаад л авчирна, тав арван секунд торгоож чадвал их юм. Дахиад л алдчихна, буцаад л авчирна гэх мэтээр тэнэж одчихоод байгаа сэтгэлтэйгээ байлдаад л. Тэрхүү торгоож чадаж байгаа агшинд сайхан амралтыг мэдрээд ч байгаа юм шиг.

Тэгээд би ирээдүйд болох аливаа зүйлийг тухайн үед нь л шийдэж байя, өнгөрсөнд болсон таатай таагүй бүхнийг болж өгвөл бодохгүй байхыг их хичээж байгаа. Компьютерийн С дискийг форматласнаас хойш тодорхой хугацааны дараа түүн дээр хийгдсэн үйлдлүүдээс болж бохирддог шиг л сэтгэлд хэдий чинээ олон төрлийн бодол агуулгадана төдий чинээ сэтгэл бохирдож, түүний гүйцэтгэл болж гадагшилж байгаа үйлдлүүд тоочныи зөв байх магадлал нь буурдаг байж магадгүй. Хүн хөгширхөөрөө мартамхай болдог, мэдрэлийн эсүүд нь үхэж цөөрөөд тэгдэг хэдий ч нөгөө талаас төдий хүртэл наслах хугацаандаа хадгалж ирсэн бодлууд нь сэтгэл, сэтгэхүйн тунгалаг чанарыг алдуулснаас мартдаг ч байж болох юм. Мөн тэр их замбараагүй бодлуудаас болж тархины эд эсүүд шинэлэг байдлаа алдан элэгддэг ч байж магадгүй.

Ойрдоо өөр дотор байгаа хүнийг захирах гээд л үзээд байна. Энэ бичлэг дараа үргэлжилж магадгүй. Гаднах дайсныг дарах амархан доторх дайсанг дарах хэцүү гэдэг үнэн дэг ээ

Wednesday, 28 September 2011

Танихгүй танил танил санагдах нь

Уншиж байгаа номныхоо тухай бичлэг оруулах гэд ер завдахгүй байнаа. Тэдний зураг хөргийг нь аваад нааш нь оруулаад суух зав үнэндээ гарахгүй байгаан. Энэ хагас бүтнээс нэг амжуулахыг бодноо.

Заримдаа огт танихгүй хүн нүдэнд тусах тохиолдол байдаг, та нар мэднэ л биз дээ. Тэгээд нүдэнд туссан хүнтэйгээ цаашид ямар нэг уулзалт эсвэл танилцах ч юм уу нэг тиймэрхүү харилцаа үүсдэг, заримдаа бүр сайн найзууд болох нь ч бий. Надад ийм тохиолдол их олоон. Тухайн хүний хувцас ч юмуу ямар нэг зүйл нь эхлээд анхаарал татдаг. Дараа нь нэг мэдэхэд нөгөө хүнтэйгээ юм ярьчихсан, танилцчихсан сууж байдаг. Сая наашаа ирэх үед нисэх дээр ачаа энэ тэрээгээ хиллүүлээд зогсож байхад нэг саарал урт цамц өмссөн хүүхний цамц нь нүдэнд тусаад. Учир нь нэг тиймэрхүү цамц авах гэж ганц нэг дэлгүүр орсон боловч санаанд таарах нь байгаагүй болохоор авч амжаагүй юм. Тэр эмэгтэйг хараад өө миний авах гэж шохоорхоод байсан цамцыг өмсцөн байшд гэсэн юм бодоод л өнгөрсөн. Намайг хүний өмссөн зүүсэн хараад явдаг хүн гэж бодуузай, би нь тиймэрхүү юманд ёстой дургүй. Яагаад ч юм энэ удаа тэр цамц их нүдэнд тусаад байсан юм. Тэгээд онгоцонд ороод ачаа тээшээ дээш хийчээд суужийтал хажууд өнөөх саарал цамц чинь ирээд зогсдын. Тэгсэн тэр эмэгтэй миний хажуугийн суудлын эзэн болж таарав. Би гэртээ жаахан хорогдсон хүн нүд жаахан чийгтэй, хоолой дээр хар юм тээглэчихсэн нэгсэг явсан тул нөгөө хүнтэйгээ нэг сүрхий юм ярьсангүй цонхоор харж доор цэлийх газар нутгаа харж дотроо онгойлгочих санаатай нэгсэг суусан. Хоолны дараагаас хоёул сэхээ орсым шиг танилцав. Хоол гэснээс монгол явж байхдаа билетээ баталгаажуулахдаа идэх хоолныхоо талаар саналаа хэлж болдог гэдгийг нь мэдээгүй гэнэдсэн тул салатны ногооноос өөр юм идээгүй. Үйлчлэгч нь баталгаажуулахдаа хэлж болдог юм гэсний дагуу буцахдаа хэлэхэд кассны эмэгтэй ойлголоо, болноо гэсэн чинь байдаггүй шүү. Уучлаарай манайд цагаан хоолны захиалга хийгдээгүй байна гэж авсан, үйлчлэгч нь. Тэгээд яахав дахиад л салад идэв, үнэндээ ч юун хоол манатай л байсан. Ханиадтай, хамар битүү нэг тийм онцгүй байсан болохоор тэр. Тэгээд ч юугаар ч явж байсан зам зуур гэдэс эвгүйрхээд юм хум олигтой идэж чаддаггүй.

Тэгээд бид нэгсэг ойр зуур юм ярьцгаалаа. Тэр энд ажил хийдэг, аав ээж дүү нь энд байдаг гэх мэтээр...

Ер нь нэг тийм сонин тохиолдлууд байдаг шүү. Энэ хамгийн энгийн, хамгийн ойрын жишээ юм. Оогт танихгүй анх харж байгаа хүн нэг л дотно, бүр эртний танил ч юм шиг санагдаад. Дараа нь тэр хүнтэйгээ танилцана, тэр надад тус болох эсвэл би тэр хүнд тус болох гэх мэтээр ямар нэг хамаарал үүсдэг. Магадгүй хэрвээ урд нас гэж байдаг бол тэр үед хадгалагдсан мэдээлэл нь тэрхэн зуур сэргэдэг ч байж болох юм.

Monday, 26 September 2011

Нараа нараа нааш ир

Ойрд намрын шар нар ээгээд их сайхан байнаа. Нэг номноос жилийн бүх улирлын тэнгэр огторгуйн тунгалаг чанар нь намар хамгийн их байдаг гэж уншиж байсан юм. Учир нь намрын энэ зурвас үед үүл харьцангуй бага, хур тунадас бага ордог мөн элдэв тоос тортог зэрэг нь бусад улирлыг бодвол маш бага байдаг юм байна. Намрын огторгуй мэт тунгалаг гэсэн хэллэг хүртэл байдаг юм билээ. Өвөл зун бороо цасны дараа тунгалаг болдог боловч тэр нь тийм урт хугацаанд биш түрхэн зуур тунгалагшаад буцаад үүл манан гэх мэтээр бүрхэгдэж эхлэдэг. Хүүхэд байхад намрын шар нар над дээр чам дээр тусна гээд уншдаг байсан маань санаанд бууж байна. Яагаад заавал намрынх вэ гэж бодоод энэ жил анзаарч үзлээ. Нээрээ л намрын өдрүүд нар ихтэй байдаг юм байна, бусад улирлыг бодоход нартай өдрүүдийн үргэлжлэх хугацаа нь тогтвортой бөгөөд урт. Өглөө, өдөр, оройн аль ч цагт тэнгэр өөд харах бүрд үл мэдэг нимгэн үүлийг эс тооцвол ихэнхдээ үүлгүй, ёстой тунгалаг цэнхэр тэнгэр харагдаад байгаа. Шөнө задгай газар очоод од харвал монголд байдаг шиг их биш гэхэд ямартай ч хотын гэрлийг давж гаран гялалзах оддыг харчихаж болж байна лээ. Монголд тэнгэр өөд харахаар оддын орон зайд орчихож байгаа юм шиг их сайхан шүү.
Нар ярьсных монголд маш хурц нар тусдаг ч манай хүмүүс огт хамгаалалт хэрэглэхгүй яваад байдаг юм билээ. Хуурай уур амьсгалтай, нарны цацрагийн эрчмийг сулруулах усны уур болон бусад шингээгч давхрага бага учраас нарнаас гарсан цацраг шууд л бууж байгаа. Хөх тэнгэрийн орон гэж ярьдаг ч үүнтэй холбоотой тайлбарлагдах болов уу. Гэхдээ нар тусах өндрийн хэмжээ нь бага учраас тэгтлээ хүнд хортой нөлөө үзүүлэх нь бага байдаг байх. Манайд нарны туяанаас шалтгаалсан арьсны төрөл бүрийн өвчин бага байдаг нь үүнийг гэрчлэх болов уу.
Жилд ганц тохиох нарлаг өдрүүдээр боломжоороо наранд байцгаагаарай...

Saturday, 24 September 2011

Ялгаа

Ойрд сэтгэл гэдэг зүйлийг маш их сонирхож байнаа. Явж явж хүний амьдрал тухайн хүнийхээ сэттгэл дээр л тогтдог юм шиг байна. Сэтгэлд юу байна, юу бодогдоно юмс яг л тэгэж харагдана гэж үнэн юм бололтой. Тэгээд дараах гурван үгний ялгааг олох гээд л ...

СЭТГЭЛ , СЭТГЭЛГЭЭ, СЭТГЭХҮЙ. Энэ ухагдахуунууд нэг нэгэндээ агуулагддаг, эсвэл бүр тус тусдаа оршдог эсэхийг мэдмээр байна. Танд ямар нэг тайлбар, ойлголт байгаа бол хуваалцаарай :-)

Thursday, 22 September 2011

Амралтын сонин 3

Амралтын ихэнх хугацаа гэрт өнгөрсөөн. Ийш тийш гарах энэ тэрийг кээнсэлдээд, гэрийхэнтэйгээ хамт байхыг хамгийн гол зорилгоо болгосон тэхээс өөр яахав. Хамгийн сонирхолтой нь монголд байхад шөнө сэрчихээд байв. Энд буудуулсан юм шиг унтдаг хүн чинь сэрвэлзэж, сэвэлзээд юу болцын. Даралт багатай сийрэг агаартай холбоотой ч байсан байж магадгүй гэж бодоод байгаа. Уг нь эндээс явахдаа хоёр хононо гэсэн хүн очингуутаа шууд сунгачихсан. Зуслангийн байшиндаа очиж хорвоо ертөнцөөс тасарч хэд хононо гэж бодсон боловч амжаагүй. Нэг бороотой өдөр зуслангийн байшингийн урд уул руу явж нохойн хошуу түүсэн, шиврээ бороонд цохиулаад ханиадны эх үүсвэрийг тавьчихсан.
Буцахдаа хотод тав хоносон, энэ үеэрээ нилээд ажил амжуулсан. Төрөөс өгч байгаа цалингаа аваад цөм баяжсан. Мөнгөө аваад номын дэлгүүр лүү алхсан, тэндээс харж энд тэндээс нь уншиж байгаад хэдэн тооны ном авсан. Захаасаа эмтэрсэн шүдний ломбоо янзлуулав. Хийлгэснээс хойш хоёр жил илүү болсон тул хуучин хийлгэсэн эмч дээрээ яваад очсон. Цавуу сайтай хийлээ гэсэн, чихэрлэг зүйл идэхээр жаахан өвчинтэй бас тэрүүхэндээ, энд байх хугацаа дуустал тэсээрэй гээд гуйгаад л байна.

Бас нэг хувийн эмнэлгийн эход дотор эрхтнүүдээ харуулав. Тэр эмнэлгийн тариф нь үнэн ойлгомжгүй санагдсан, ээжээс бага мөнгө аваад надаас их мөнгө авсан, тэгсэн мөртлөө ээжид зөндөө зөвөлгөө өгсөн надад харьцангуй бага зөвөлгөө өгдийн. Тэрхэн зуур жаахан бухимдаад. Угаасаа эрүүл хүнд юу ч хэлэхэв, юмыг яаж мэдэхэв гэж санаад л үзүүлсэн хэрэг. Хэдэн тооны антибиотик, витаминууд бичиж өгсөн. Юм идсний дараа зүрхний тэр хавьд заримдаа өвдөх гээд байдаг болохоор тэрийг мэдэх гэж л үзүүлсэн боловч тэр хавьд гойд юм алга гэдийн. Интернээтээс тэнд ямар эрхтэн байдаг талаар харахад дэлүү гэдэг эрхтэн тэнд байдын байнлээ. Тэгээд асуулаа, энд жаахан өвдөөд байдын, дэлүү юу эсвэл нойр булчирхай юу, эсвэл хоол идэхээр зүрх өвдөнө гэсэн юм байх уу гэсэн чинь миний сонсохыг хүсч байсан тайлбарыг хэлээгүй. Лав л дэлүү нойр булчирхай биш гэсэн. Барагтай бол бухимдаад байдаггүй хүн тэр ойлгомжгүй тарифаас нь болоод ахдаа жаахан тэр эмчийн талаар онцгүй үг хэлцэн, яагаад ч юм бухимдаад байсымаа. Тэхдээ дараа нь тайвширцоон.

Нэг орой энд хамт сурч байгаад төгсөөд явсан хоёр найзтайгаа уулзав. Нэг нь надад манай нутгийн айраг захиад, нөгөөх нь ааруул гээд байсан болохоор таван литр айраг, жижиг уут ааруулаа баадагнаж аваад л болзсон цагаасаа хоцросxын болзоотын бор толгой руугаа явж өгсөн. Очсон нөгөөдүүл чинь хүлээгээд юмаа идэж уулгүй суужийдын, ямар уддын, зөөгч нар нь захиалгаа хурдан хийхгүй бол гараарай гэсэн шахуу юм хэлээд биднүүд бүр хэцүүдээд байна гэцгээцэн. Өнө удаан хүлээлгэсэн захиалгаа өгч зөөгч хүүхнүүдэд хөөгдөх аюулаас аврагдаж, Монголоосоо гараад хэд гуруун жил болцон хүмүүс байхгүйд болсон өөрчлөлт эднүүдийг ярьж марьсан шиг, миний аваачсан айргийг сэм сэм шимсэн шиг, ааруулаараа хачир хийгээд тун сайхан суужийтал зөөгч хүүхэн ирэнгүүтээ таанууд наадахаа далд хий манай дүрмэнд ийм юм байхгүй эд нар гэж иркээтлээд. Нээрээ иркээтлэх ч юу байхав, учирлаад. Бид нар ч бас хэтрүүлцэн л дээ, хоолоо захиалахгүй баахан удаан суусан, тэгэнгүүтээ айраг майраг гээд. Тэгээд нөгөөхөө ширээн доогуураа хийцэн. Би ямар уух биш, нөгөө гурав хүмүүсийн нүд хариулж пийвний аягандаа хийгээд хаа нэг шимээд л суусан. Тэгсэн нэг юм зардаг хүү ирчээд юу аваач гээд байсан бэ, шалаад л байсан. Та хэд юм авахгүй бол ааруулнаасаа өгөөч гэж авсан, цайрцан туучий ккк. Гадаа сэрүүн жаахан даарцан байсан болохоор халуун липтон ууя гэгсэн чинь эхний аяга нь асуудалгүй байснаа хоёр дахь дээр нь орой болчихоор буцалсан ус гарддаггүй юм гээд дахиж өгөөгүй. Бас нөгөө хэд ямар ямар пийв асуусан бэ баахан нэр хэлээд л байсан, тэгсэн өөдөөс тувтан байхгүй гээд. Дөрвөн замын тэнд байх нийслэл лаунж гэдэг газар нэг иймэрхүү. Тэндээсээ гараад төв зам дагаж алхаад, модны хоёроор хойшоо өгсөөд, хорооллоор нэвт гараад гэмтэлийн хойно байдаг нэгийгээ гэрт нь оруулж өгчөөд үлдсэн гурав нь цаашаа уруудаж Саппора хүртэл алхаад сая гэр гэрийн зүг салцгаав. Энэ хэд маань надад Далай багшийн зураг бэлэглэсэн. Дараа зургийг нь оруулнаа.

Маргааш нь түрүүн уулзсан оюутан цагийн хоёр найзтайгаа уулзахаар цаг тохирсон боловч нэг нь яаралтай ажлаас болж амжаагүй тул нэгэнтэй уулзаж, хамт хооллож, гадуур баахан дэлгүүр хоршоо хэсэх шив. Бөмбөгөр захаар хүртэл ороод гарсан гэж байгаа. Учир тэнд их гоё гоё бэлэг дурсгалын зүйлс сонголт ихтэй байна гэж хүнээс сонссон тул тийш очив. Сувинер хаус гээчид байдаг сувинерүүд хэдэн хувь хямд үнэтэй байх шиг санагдсан, материал чанарын хувьд ав адилхан мөртөө. Хамт явсан найз маань хоёр ном бэлэглэсэн. Сайхан номнууд байв, үнэхээр их таалагдсан. Хамгийн сүүлд хоёул Хай-Фай дэлгүүр ороод тэндээсээ Их дэлгүүрийн урд хүртэл алхаад нэгсэг баахан юм харж зогсож байгаад арай л гэж салцгаав. Оюутан цагтаа хөтлөлцөж, бүтэн бохио таллан зажилж явсан хоёр бие биедээ хорогдоод тийм амар салахгүй байв шүү.

Улаанбаатарт нэг иймэрхүү байдалтай л тав хоносон, буцах замдаа. Гялс өнгөрчихсөн шд, нэг мэдэхэд л нисэх дээр сууж байсан. 

Monday, 19 September 2011

Зээ нараа санаадаа

Өчигдөр Күнфү Фанда-2ийг үзсэн биш шөнө их том биетэй жаал хүү зүүдлээд. Манай дүүгийн хүү тийм том болчихсон бололтой. Сая монголд очихдоо намайг энд ирснээс хойш мэндэлсэн дөрвөн жаалыг бүр занаж байгаад харлаа, уулзлаа, тэвэрлээ, үнслээ бүгдийг нь. Тэд бүгд адилхан эрэгтэй боловч тэс өөр ааш араншинтай.

Нэг жаал нь том ахын маань бага хүү, ер юу ч болж байсан өөрт нь хамаагүй л бол намжир хаячихаад л явж байдаг хэнэггүй нөхөр. Цэцэрлэгт дөнгөж явж эхэлж байгаа болохоор өглөөд дурамжхан гэрээсээ гарна, цэцэрлэгийнх нь ногоон байшин харагдаад ирэхээр янцаглаж уурлана, дотор нь ороод бүр уйлна. Бусад хүүхдүүдтэй адилхан газар унтахгүй гээд тусгай өрөөнд буйдан дээр унтдаг их эр.

Нөгөө нэг жаал нь ганц дүүгийн минь бага хүү, хүний бараа л дэргэд нь байвал машинаараа өөрийгөө тоглуулаад л, хааяа нэг хүн рүү харж нүдээрээ инээчихээд л сууж байдаг миний тодорхойлолтоор ёстой сайн жаал. Харах тусам хайр хүрээд байдаг юм. Яг одоо түүнийг маш их санаж байна :-(

Нэг жаал нь жаахан ааш муутай, бид хоёр хальт тааралдсан. Манай ахыг залуугаар нь өвөө болгох гээд хүрээд ирсэн товариш. Бас аав ээж хоёрыг маань өндөр өвөө эмээ болгосон лут хүн. Өрөмний өт шиг хөдөлгөөнтэй гэж, ээжээсээ өөр хүн дээр очино гэж байхгүй.

Сүүлд үлдсэн жаал нь том эгчийн минь бага хүү, амралтын ихэнх цагаа түүнд зарцуулахад хүргэсэн муухай амьтан. Маргааш нь очоод харахад л томорчихдог хором хормоор хүн болж байгаа том эр. Тэр гэж хэлэхийн аргагүй ариун үнэрт нь согтож, тэврээд л суумаар, үргэлж дэргэд нь баймаар хүний орчлонгийн хамгийн ариухан ертөнц. Анх харахад үнсэх уруулын ором даах төдий байсан жаалхан хүү хоёр долоо хоногийн дараа үнсээд барагдамгүй томоо бумбагар хацартай болчихсон. Одоо бүр ч том болж байгаа байх даа.

Муухай жаалуудыг санажийноо...

Sunday, 18 September 2011

Үүцээ задлая

Хэ хэ их сүртэй нэр өгчүү яав! Монголоос нэгсэг хэдэн юм хууль зөрчөөд аваад ирсэн, уучлаарай хил гаалийн хүмүүсээ :р. Яалтчгүй дуртай, дээрээс нь жоохон хэмжээтэй юм болохоор нь найдвартай арга сүвэгчилж байгаад оруулаад ирсэн, соррий дахиж тэхгүй ээ :-)

Энэ хоёр болохоор айраг. 500гр-н саваар хоёр гээд нийт нэг литр. Урьд нь өөрт оногдсныгоо уучихдаг байсан чинь сая очоод ууя гээд хоёр гурван балгаас хэтрэхгүй байлээ, толгой өвдөөд их сонин мэдрэмж төрөөд байсан болохоор яаж ч чадаагүй.

За энэ дөрөв болохоор хуш модны самар, энэ жил монголд их ургасан бололтой. Гудамж, дэлгүүр хоршоо гээд хаа сайгүй хуруугаа мэрсэн хүмүүс. Автуус, машины жолооч нар хүртэл тун завгүй байх шиг харагдсан. Эрүүл мэндийн аюулгүй байдлыг нь бодоод боргоцойгоор нь хүнд сонирхуулах гээд аваад ирсэн, цөөхөөн хэдийг.
Энэ болохоор нэрс, миний хамгийн дуртай жимс. Бас их ургасан юм шиг байнлээ, зарж байгаа хүмүүс олон байсан. Нэг литр хүрэхгүйг аваад ирсэн, хаа нэг идэж хэл амаа хөхрүүлчээд л сууж байна.
Эднүүд ааруул, чихэртэй чихэргүй хоёр янз. Манай нутаг зүгийн ааруулнууд иймэрхүү нимгэн байдгийн. Хүмүүс элдсэн гурил шиг гэж хэлэх нь ч бий. Точигнож дуугараад идэхэд урамтай, шүдний бэхжилтэнд их сайн.

Дээрээс нь баахан ном авчирсан. Дараа тусад нь бичихээс. Ачаа нэг кг-аар хэтрээд, баахан боож багалчихсан байсан болохоор авч чадаагүй илүү ачааны мөнгий нь төлсөн гэж байгаа. Анх удаа хэтэрсэн ачааны мөнгө төлж үзсэн, бүр эх орондоо байгаа мөртөө шүү. Урьд нь олон удаа хэтэрсэн ачаатай өөр улсын хил гаалиар ямар ч асуудалгүй гарчдаг байсан болохоор их сонин санагдсаан, ккк.

Энд Инчоон дээр буугаад их сонин юм харсан. Хүмүүс үнэрлэдэг нохой бий, баахан юм хураалгасан гээд л яриад байсныг сонсож байснаас нүдээр харж байгаагүйм. Жонгиносон чимээ гараад л таг яг хийтэл нь нохой үнэрлэсэн но-той цүнхийг цоожилчихдог юм байна.
Олон олон нисэх буудлаар явж байсан ч ийм үзэгдэл харж байгаагүй болохоор их сонин санагдсан. Нэг залуу болор нэртэй архийг бүр авдраар нь хураалгаж байхыг харсан.
Тэр хавиар нэг жонгиносон чимээ. Тэгээд би бодлоо л доо. Монголоос ирж байгаа онгоцны хүн нэг бүрийн ачааг алгасалгүй шалгаж, зөрчил илэрүүлдэг юм байна гэж. Манайхан ч хашрахгүй аваад ирдэг бололтойм. Хуулийн дагуу зөвшөөрсөн өөрт оногдсон хэмжээгээр аваад явахгүй яагаад заавал хэтрүүлж өөрсөддөө түвэг чирэгдэл удаж байдгийн бол доо. Наанаа хувь хүний зөрчил мэт боловч олон олон монгол олон олон удаа давтвал цаашид гэмгүй монгол хүнд хүртэл итгэх аргагүй л болох байх даа. Улсын нэр хүнд ганц шил архи, ганц годгор хиамнаас унаж байгаад үнэндээ санаа зовсон. Төгсгөл нь жаахан комуун болчих шиг боллоо, тэхтээ л үнэн юм чинь. Гол нь тохирсон хэмжээг нь хэтрүүлэхгүй, нэгэнт л аваад явж байгаа юм бол найдвартай байх хэрэгтэй биз дээ, мөн үү?!

Friday, 16 September 2011

Амралтын сонин 2

Таван цаг гаруй бараг зургаан цаг шахуу атуусанд дондогмаатаж явсаар байгаад өсөж төрсөн гал голомтондоо буусан. Аав ээжийгээ хараад хэр зэрэг өтөлж өөрчлөгдөж вэ гэдгийг нь их няхууртай ажигласан. Чаатлах үедээ камераар хараад дасцандаа ч тэр үү, гойд өөрчлөлт байхгүй шиг санагдаад санаа амарсан гэж байгаа. Очсны маргааш шууд бүүр төрсөн нутаг руугаа явсан, тэндээс гараад зургаа долоон жил болж байгаа болоод ч тэр үү их догдлоод байсан, нэх сонин. Сум руу явж байх замд хэсэгхэн үүлнээс нэг их устай бороо ороод тэгсэн зам хөндлөн гарч явсан үхэрнүүд машинд маань асуудал үүсгэцэн. Нэг үхэр зам гарчихсын уул нь, ардаас нь нэг нь гарах гэж байгаам шиг эргэж буцаад биднүүд бүгд тэр үхэр лүү хамаг анхаарлаа чиглүүлцэн байсан чинь түрүүний зам гарцан үхэр нь хальтирч ирэнгүүтээ миний сууж яваа талын хаалгыг бөгсөөрөө мөргөчдийн, таг түг гээд чимээ ихтэйг нь. Хажууд сууж явсан ижий маань бурхан судраа дуудаад тэрүүхэндээ их сүртэй юм болсон. Би ч амьтан алчлаа гэж бодоод сүнс зайлчих шахав, буугаад харсан чинь өнөөх чинь юу ч болоогүйм шиг гүйж өгдийн, үнэн өдцөн үхэрээ тэр. Зам гарцан үхэр буцаад эргэчдийн байнлээ, цаашид мэдүүштэй!!!
Суманд үндсэндээ хоёр хоносон, бов боргил сумын төв хэв хэвээрээ л байх шиг санагдсан. Манай аавын дүүгийнх байдаг юм, өмнө би ховор хүн гээд бичлэгэнд энэ ахыгаа дурссан байгаа. Одоо бурхан болчихсон. Тэдний байдаг гудамж миний зүүдэнд ороод байдаг газар яг тэр хэвээрээ байсан. Энд байхдаа зүүдэлсэн зүүднийхээ биеллийг тэндээс олж харах шиг болж их сонин мэдрэмжүүд төрж байсан. Миний хийж байгаа үйлдлүүд өмнө хийснээ давтаж байгаа юм шиг л автоматаар л болоод.
Уул устай хангай нутаг минь намрын шинж ороод жаахан гандуу байсан, найм есөн жилийн өмнө очиход эргээ халин цэлэлзэж байсан нуур гол руугаа татраад, захаараа давстай эрэг нь цайраад цөөрөм аятай л харагдсан. Ер нь нуур ч төдийгүй голын ус нилээд ширгэсэн нь анзаарагдсан. Байгаль эх маань хөгширч, хуучирч байгаа юм байх даа гэх хямралт сэтгэл төрсөн, үнэндээ.
Буцах замдаа хамаатныхаа нэг айлд буув. Амьдралдаа гурав дахь удаагаа морин дээр мордож үзэв. Нов номхон их сайн морь байсан. Хоёр дахь удаагаа гүү сааж үзсэн, сууж муух гэж элгий нь аваад хаяцан, гадуур нь саагаад бас нэг гүүний нэг удаагийн саамийг нь нияд хийцэн. Гэхдээ кайфтай байсан, өөрт бол. Тэр айлын ойрхон бүр багын найзынх маань байдаг болж таараад би гэдэг хүн бөөн эргэлзээнд орчихсон. Очих уу яах уу гээд, тэднийд очино гэж зорьж гараагүй болохоор бэлтгэл муутай байдаг, оролгүй яваад өгөхөөр хожим хүнээс сонсоод тоолгүй хаяагаар минь шүргээд гарч гээд өнөөх маань гомдчих байх гэж бодогдоод эцэстээ ороод гарья гэдэг шийдэл дээр буусан. Долоо найман жилийн дараа уулзах боломж гарч байгаа болохоор, дахиад бид хэдэн жилийн дараа таарах билээ, таараа ч уу гүй ч үү гэсэн юм бас бодогдоод байсын. Очиход өнөө өглөө манай муур бүр чихээ давуулж ирээд л нүүрээ угаагаад байсын, их холын хүн ирэх гээд л тэгээд байж гэсээр угтав. Найз маань их өөр болсон байв, гадаад төрхийн хувьд. Би уул нь их юм ярина даа гэж бодож байсан боловч тэгэж чадаагүй, бид ч яарч явсан орой болчих гээд байсан тул. Хамт патиараа татуулаад 20 мин болсон уу гүй юу цааш замдаа гарав.
Зургийг нь аваад аваад ханамгүй үлгэрийн юм шиг сайхан нутагтаа хорогдон дахиж хэзээ ирэх бол, ирэхэд минь энэ хэвээрээ, ийм сайхнаараа байгаарай гэж ерөөсөөр, гуйсаар төрсөн нутгийнхаа дээсийг давсан даа.

Wednesday, 14 September 2011

Амралтын сонин 1

Монголд байхад сайбер ертөнцөөс гүү ээ мөн сайхан тасарсан сан, энд ирээд буцаад өнөөх үзэгдэж харагддаггүй хэрнээ хамаг хайран цаг хугацаа, амьдралыг минь аваад явчихдаг ертөнц рүүгээ ороод явах нээ. Төсөөрсөн дээрээ жаахан хямгатай байна даа гэж бодоод байгаамсан уул нь.

За тэгээд амралт яриангүй сайхан болсоон. Хүүхэд багачуудтай л их ойр байлаа. Манай ач зээ охид хөвгүүд өсөж өндийгөөд сайхан хөөрхөн охид хөвгүүд, залуучууд хүүхнүүд болцгоочихжээ. Өлгийтэй балчирууд ч бас бий тэдний дунд. Үдшийн бүрийтэй уралдан орондоо шургаж, үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрэхийг шахаж байв шүү (азаар хавь ойр үхэр байсангүй).

Нийслэл хотод эндээс очоод хоёр хоног, нааш буцах замдаа тав гээд нийтдээ амралтынхаа гуравны нэгийг тэнд өнгөрүүлчиж. Очсны маргааш нь төрөөс өгч байгаа мөнгөө хөөцөлдөх, ажлаараа орж хүмүүстэй уулзах гээд гарч өгсөөн. Ажлаар ортол бөөн засвар энэ тэр гээд хүмүүс ч байсангүй.
Дүүрэг орж дэвтрээ нээлгэх гэтэл хаалга нь цоожтой, ажлын цаг хэдий ч. Хагас цаг илүү хүлээжийж нэг юм хүн нь ирэв. Дэвтрээ авчаад мөнгөө авья гэтэл долооногийн дараа хүчинтэй гэнээ. Буцах замаараа авахаас өөрөөр яахав.
Тэр өдрийхөө орой оюутан цагийн чика хоёр найзтайгаа уулзлаа, уул нь бид дөрвүүлээ л дээ, гэтэл нэг маань ажил төрөл гээд зав зай муутай тэр бүр өнөө хоёртой уулзаад байддаггүй юм байхаа, базардарь гэж. Хүн томорноо гэж их айхтар эд байдаг болтой дог шүү.
Өнөө хоёр маань намайгаа монгол хоолоо санасан хүн байгаа гээд Номадст ороод хүлээжийдгийн, цагаан хоолтон болцон гэсэн гараад Хүүхдийн урлангийн урд хавьцаа нэг Энэтхэг хоолны газар орцгоов. Тэр газраа хүртэл алхсын, зам зуурын зам гэж бөөн ундуй сундуй ухаад гаргасан шороонууд. Гурвуул баахан л ярьж суулаа. Тэр хоолны газар гадаад хүмүүс их орж байнлээ. Ер нь энэ зун хотын гудамжаар маш олон гадаад хүмүүс явж байхтай таарсан.
Арав өнгөртөл суугаад гарцгаалаа. Өнөө хоёр маань намайг бүүр нэгдүгээр хороолол хүргэж өгнө гээд, би гэж бөөн эрхэлсэн хүн л байлаа. Өө яадын эдэндээ л эрхлэхгүй бол өөр хэнд тэхийн гэж бодогдоод, гоё байсаан. Ахын байрны гадаах сандал дээр сууж баахан зураг энэ тэрээ даруулцгаав. Салж чадахгүй нэгэндээ хорогдсон зөнөг гурван хүүхэн, хар шөнөөр зураг хөрөг гэцгээгээд ккк. Нөгөө хоёр маань таксигаа бүтэн хагас цаг хүлээлгэцэн гэж байгаа. Ойрд уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж хуучнаа дурсах сайхан байсаан, тэр хоёр маань хоёулаа айлын эхнэр, хүүхдийн ээж.

Маргааш нь нутгийн зүг автуусны жолоо заланхан явж өгсөн дөө гэж.


Tuesday, 13 September 2011

2011-09-13

Өчигдөр байдгийнхаа баруун хаяанд баадантай юмаа авчираад тавьчихсан бараалттай чумшиг баясгалантай чумшиг хүүхэн суужийна даа. Сэрүүн сайхан хангайн нутгийнхаа сэр сэр салхийг санахан, үнсээд үлдсэн ижий аав, ах дүүсээ үгүйлэнхэн, хааяа нэг аньсага чийгтүүлээд л ... Пижигнэсэн олон дунд байжийгаад ганцаараа болсон чинь ямар сонин юм бэ? хажууд байгаа юмнаасаа цочиж бариад, тэрээ энээ гэж ганцаараа ярьчих гээд...

Түрүү долооногийн дундуур монголд жоохон сэрүүсэхэд нь хальт даараад ханиад зооголчихжээ. Эндээс олигтой зузаан хувцас авалгүй явсны үр дагавар. Хамар шуухитнаад, нус гоожоод, өглөө босоход хоолой хөндүүрлээд мия байна. Лав ойрын гурван жилд хамрын шуухинаа ч хүрээгүй хүнд их л төвөгтэй мэдрэмжүүд байна шүү.

За тэгжийгаад мартахаасаа өмнө амралтынхаа тухай бичнээ.

Sunday, 4 September 2011

Давс давс давс

Энэ жил хаа сайгүй шар зөгий их байнаа, монголд. Нарийн туранхайгаас бүдүүн бандгар шар хүртэл зөгийнүүд дүнгэнээд нисэлдээл байхым бээшд. Манай гэрийн гадуур жимсний мод, цэцгийн мандал эдэр байгаатай холбоотой ч байж болох юм. Зөгий дүнгэнээд ирэхээр манай зээ охидууд давс давс гээд хашгиралдаад байдын. Ингэж хэлэхээр зөгий хатгадаггүй юм гэнээ. Би яаж хоцрохов давс давс гэж хашгираастай :-)
Зөгий устаж алга болвол эрэгтэй хүн устдаг гэсэн зүй тогтлыг эрдэмтэд нээсэн гэдэг юм билээ. Тэгээд би боджийна л даа, энэ жил зөгий их байгаа болохоор монгол улсын хүн ам эрэгтэй хүүхдүүдээр эрс нэмэгдэж байгаа байх гэж, ккк энэ бол цэвэр минийх нь саваагүй таамаг шүү.
Зөгийнөөс гадна хар ялаа их байх шиг байнаа бас, шумуулыг бодоход тэд ямар хазах биш гэм хоргүйм даа. Ижий маань тэднийг цохиж унагаагаад миний нүдэн дээр амьтны амь таслаад байхын, би өмнөөс нь маань хэлээстэй хэ хэ.