Sunday, 18 September 2011

Үүцээ задлая

Хэ хэ их сүртэй нэр өгчүү яав! Монголоос нэгсэг хэдэн юм хууль зөрчөөд аваад ирсэн, уучлаарай хил гаалийн хүмүүсээ :р. Яалтчгүй дуртай, дээрээс нь жоохон хэмжээтэй юм болохоор нь найдвартай арга сүвэгчилж байгаад оруулаад ирсэн, соррий дахиж тэхгүй ээ :-)

Энэ хоёр болохоор айраг. 500гр-н саваар хоёр гээд нийт нэг литр. Урьд нь өөрт оногдсныгоо уучихдаг байсан чинь сая очоод ууя гээд хоёр гурван балгаас хэтрэхгүй байлээ, толгой өвдөөд их сонин мэдрэмж төрөөд байсан болохоор яаж ч чадаагүй.

За энэ дөрөв болохоор хуш модны самар, энэ жил монголд их ургасан бололтой. Гудамж, дэлгүүр хоршоо гээд хаа сайгүй хуруугаа мэрсэн хүмүүс. Автуус, машины жолооч нар хүртэл тун завгүй байх шиг харагдсан. Эрүүл мэндийн аюулгүй байдлыг нь бодоод боргоцойгоор нь хүнд сонирхуулах гээд аваад ирсэн, цөөхөөн хэдийг.
Энэ болохоор нэрс, миний хамгийн дуртай жимс. Бас их ургасан юм шиг байнлээ, зарж байгаа хүмүүс олон байсан. Нэг литр хүрэхгүйг аваад ирсэн, хаа нэг идэж хэл амаа хөхрүүлчээд л сууж байна.
Эднүүд ааруул, чихэртэй чихэргүй хоёр янз. Манай нутаг зүгийн ааруулнууд иймэрхүү нимгэн байдгийн. Хүмүүс элдсэн гурил шиг гэж хэлэх нь ч бий. Точигнож дуугараад идэхэд урамтай, шүдний бэхжилтэнд их сайн.

Дээрээс нь баахан ном авчирсан. Дараа тусад нь бичихээс. Ачаа нэг кг-аар хэтрээд, баахан боож багалчихсан байсан болохоор авч чадаагүй илүү ачааны мөнгий нь төлсөн гэж байгаа. Анх удаа хэтэрсэн ачааны мөнгө төлж үзсэн, бүр эх орондоо байгаа мөртөө шүү. Урьд нь олон удаа хэтэрсэн ачаатай өөр улсын хил гаалиар ямар ч асуудалгүй гарчдаг байсан болохоор их сонин санагдсаан, ккк.

Энд Инчоон дээр буугаад их сонин юм харсан. Хүмүүс үнэрлэдэг нохой бий, баахан юм хураалгасан гээд л яриад байсныг сонсож байснаас нүдээр харж байгаагүйм. Жонгиносон чимээ гараад л таг яг хийтэл нь нохой үнэрлэсэн но-той цүнхийг цоожилчихдог юм байна.
Олон олон нисэх буудлаар явж байсан ч ийм үзэгдэл харж байгаагүй болохоор их сонин санагдсан. Нэг залуу болор нэртэй архийг бүр авдраар нь хураалгаж байхыг харсан.
Тэр хавиар нэг жонгиносон чимээ. Тэгээд би бодлоо л доо. Монголоос ирж байгаа онгоцны хүн нэг бүрийн ачааг алгасалгүй шалгаж, зөрчил илэрүүлдэг юм байна гэж. Манайхан ч хашрахгүй аваад ирдэг бололтойм. Хуулийн дагуу зөвшөөрсөн өөрт оногдсон хэмжээгээр аваад явахгүй яагаад заавал хэтрүүлж өөрсөддөө түвэг чирэгдэл удаж байдгийн бол доо. Наанаа хувь хүний зөрчил мэт боловч олон олон монгол олон олон удаа давтвал цаашид гэмгүй монгол хүнд хүртэл итгэх аргагүй л болох байх даа. Улсын нэр хүнд ганц шил архи, ганц годгор хиамнаас унаж байгаад үнэндээ санаа зовсон. Төгсгөл нь жаахан комуун болчих шиг боллоо, тэхтээ л үнэн юм чинь. Гол нь тохирсон хэмжээг нь хэтрүүлэхгүй, нэгэнт л аваад явж байгаа юм бол найдвартай байх хэрэгтэй биз дээ, мөн үү?!

8 comments:

Гуталчин said...

Samraa yaj avaad garchuu, nuutsaa zadlaach? nomnuud chn horhoi hurgeed bn, hurdan oruulaarai

Монгол бүсгүй said...

Пильёнкний хар уут гээд байдаг юм билээ, зурагчин хүмүүст их байдаг болтой. Тийм уутанд дээр байгаа айраг, ааруул, жимс, самар гээд бүгдийг нь багтаагаад аваад ирсэн. Номны тухай бичих бхаа

Nimkaa said...

хар уутан ер гайгүүү шд гэхдээ тэр нохой нэвт үнэртээд олно гэж юу бхав дэээ ерөнхийдөө хүний биеэ авж явжаагаа бдал нтрээс болж л шалгана уу гэхээс хар тамхи аваад орсон ч мидкүү л юм бна лээ шд.

Монгол бүсгүй said...

Үүүүүе Нямкаа зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гээч болоодийгаан бишүүз дээ, ккк. Би бүр өмнөөс чинь энд санаа зовчлоо байна.

Тэр хар уут найдвартайм билээ :р

Light said...

айрагнаасаа тэх үү?

Монгол бүсгүй said...

@Light
харин өгөөд л байна шүү дээ, гэдэснийхээ хэмжээгээр уугаарай :-)

alice said...

ter aaruul chini neg l tanil xaragdaad bna daa. Syxbaatariin aaruul uu ygyi yu? Mun ch saixan amttai shyy. yostoi l neg tojignuulna daa. Tendees ni l ochij avaxgyi bol oldoxgyi yum oo.

Монгол бүсгүй said...

@ alice
Сүхбаатарын ааруул биш хөө, хангай нутгийн ааруул. Точигнуулаад идэж байгаа хүн гүэ мөн хорхой хүргэм шүү.