Saturday, 24 September 2011

Ялгаа

Ойрд сэтгэл гэдэг зүйлийг маш их сонирхож байнаа. Явж явж хүний амьдрал тухайн хүнийхээ сэттгэл дээр л тогтдог юм шиг байна. Сэтгэлд юу байна, юу бодогдоно юмс яг л тэгэж харагдана гэж үнэн юм бололтой. Тэгээд дараах гурван үгний ялгааг олох гээд л ...

СЭТГЭЛ , СЭТГЭЛГЭЭ, СЭТГЭХҮЙ. Энэ ухагдахуунууд нэг нэгэндээ агуулагддаг, эсвэл бүр тус тусдаа оршдог эсэхийг мэдмээр байна. Танд ямар нэг тайлбар, ойлголт байгаа бол хуваалцаарай :-)

4 comments:

Nimkaa said...

сэтгэл дутсан
сэтгэлгүй шдээ би
сэтгэлтэй болчжээ
сэтгэлээсээ ...
сэтгэлээрээ сайхооон
сэтгэл нь сайхан юм даа
дандаа үнэ төлбөргүй юмыг ингэж яриж бна тэхээр их сул дорой хүний өөрийгөө өмгөөлөхдөө хэргэлдэг үг юм бна

Монгол бүсгүй said...

хүн ямар нөхцөлд яаж тодорхойлж, яаж ашиглаж байгаагаас л болох байх даа. ариухан, сайхан бодолтой хүнд сайхнаар л, жаахан тааруухан бодолтой хүний хувьд тааруухан дүгнэлт л гарах болов уу даа.

Light said...

Миний бодлоор: сэтгэхүй нь хүн юмыг хийсвэрлэн танин мэдэж байгаа тархины үйл явц. энгийнээр хэлбэл толгойдоо юмыг бодож харьцуулж дүгнэлт гаргаж байгаа тэр үйл явц.
сэтгэж байгаа хэв маяг,цар хүрээ онцлог нь сэтгэлгээ гэж боддог. монголчуудын нүүдэлчин сэтгэлгээ,логик сэтгэлгээ сайтай гэх мэтээр ярьдаг.
сэтгэл гэдэг нь сэтгэхүйг бодит болгон нэршүүлсэн нэр үг.сэтгэлээ тань гэдэг нь юу бодож байгаагаа таньж мэдэж зөв бодол руу жолоод гэсэн үг байх.монголчууд сэтгэл бодол гэж хоршуулж бас хэлдэг.

Монгол бүсгүй said...

@Light

тайлбарт баярлалаа анд минь :-)