Өчигдөр Күнфү Фанда-2ийг үзсэн биш шөнө их том биетэй жаал хүү зүүдлээд. Манай дүүгийн хүү тийм том болчихсон бололтой. Сая монголд очихдоо намайг энд ирснээс хойш мэндэлсэн дөрвөн жаалыг бүр занаж байгаад харлаа, уулзлаа, тэвэрлээ, үнслээ бүгдийг нь. Тэд бүгд адилхан эрэгтэй боловч тэс өөр ааш араншинтай.
Нэг жаал нь том ахын маань бага хүү, ер юу ч болж байсан өөрт нь хамаагүй л бол намжир хаячихаад л явж байдаг хэнэггүй нөхөр. Цэцэрлэгт дөнгөж явж эхэлж байгаа болохоор өглөөд дурамжхан гэрээсээ гарна, цэцэрлэгийнх нь ногоон байшин харагдаад ирэхээр янцаглаж уурлана, дотор нь ороод бүр уйлна. Бусад хүүхдүүдтэй адилхан газар унтахгүй гээд тусгай өрөөнд буйдан дээр унтдаг их эр.
Нөгөө нэг жаал нь ганц дүүгийн минь бага хүү, хүний бараа л дэргэд нь байвал машинаараа өөрийгөө тоглуулаад л, хааяа нэг хүн рүү харж нүдээрээ инээчихээд л сууж байдаг миний тодорхойлолтоор ёстой сайн жаал. Харах тусам хайр хүрээд байдаг юм. Яг одоо түүнийг маш их санаж байна :-(
Нэг жаал нь жаахан ааш муутай, бид хоёр хальт тааралдсан. Манай ахыг залуугаар нь өвөө болгох гээд хүрээд ирсэн товариш. Бас аав ээж хоёрыг маань өндөр өвөө эмээ болгосон лут хүн. Өрөмний өт шиг хөдөлгөөнтэй гэж, ээжээсээ өөр хүн дээр очино гэж байхгүй.
Сүүлд үлдсэн жаал нь том эгчийн минь бага хүү, амралтын ихэнх цагаа түүнд зарцуулахад хүргэсэн муухай амьтан. Маргааш нь очоод харахад л томорчихдог хором хормоор хүн болж байгаа том эр. Тэр гэж хэлэхийн аргагүй ариун үнэрт нь согтож, тэврээд л суумаар, үргэлж дэргэд нь баймаар хүний орчлонгийн хамгийн ариухан ертөнц. Анх харахад үнсэх уруулын ором даах төдий байсан жаалхан хүү хоёр долоо хоногийн дараа үнсээд барагдамгүй томоо бумбагар хацартай болчихсон. Одоо бүр ч том болж байгаа байх даа.
Муухай жаалуудыг санажийноо...

2 comments:
Сайн байцгаана уу Мишаагийн блогийн эрхэм уншигчидаа.
13 нд Мишаа маань автын осолд орсон талаар монголд хамт байсан эгч нь надруу утасдаж мэдэгдсэн юм.
Бие нь маш хүнд байгаа гэдгээс өөр зүйл хэлээгүй.
Би гэдэг хүн энд дэмий шаналж санаа зовсон хүн байна.
Цагийн өмнө азаар ээжтэй нь холбогдлоо.
Мишаа маань тархиндаа хүнд гэмтэл авсан хагалгаанд орсон ч ухаангүй хэвээрээ байгаа гэнэ.
Олон зүйлс толгойд бодогдож би л буруутан юм шиг сэтгэл маш хүнд байна.
Аргаа бараад энд бичиж суухав.
Мишаа бурханд итгэдгүй.
Надад та бүхнээс хүсэх ганц гуйлт байна.
Надтай хамт залбираач.
Бидэнд хийж чадах зүйл энэ л байна.
Сүүлд утсаар ярьхад хайртай гэдгээ хэлж чадаагүй юмсан.
Хичнээн их хайртайг минь мэдсэн ч болоосой.
Би Мишаад хайртай.
Та бүгд ч бас хайртай гэдэгт би итгэлтэй байна.
Цааш нь дамжуулна уу !!!
Төгсжаргал.
өөөөх ямар таагүй мэдээ вэ????
үнэндээ хол байгаа бидэнд чадах зүйл залбирах л болж байна даа.
бурхан ивээнээээ, бидний андыг.
Post a Comment