Wednesday, 14 September 2011

Амралтын сонин 1

Монголд байхад сайбер ертөнцөөс гүү ээ мөн сайхан тасарсан сан, энд ирээд буцаад өнөөх үзэгдэж харагддаггүй хэрнээ хамаг хайран цаг хугацаа, амьдралыг минь аваад явчихдаг ертөнц рүүгээ ороод явах нээ. Төсөөрсөн дээрээ жаахан хямгатай байна даа гэж бодоод байгаамсан уул нь.

За тэгээд амралт яриангүй сайхан болсоон. Хүүхэд багачуудтай л их ойр байлаа. Манай ач зээ охид хөвгүүд өсөж өндийгөөд сайхан хөөрхөн охид хөвгүүд, залуучууд хүүхнүүд болцгоочихжээ. Өлгийтэй балчирууд ч бас бий тэдний дунд. Үдшийн бүрийтэй уралдан орондоо шургаж, үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрэхийг шахаж байв шүү (азаар хавь ойр үхэр байсангүй).

Нийслэл хотод эндээс очоод хоёр хоног, нааш буцах замдаа тав гээд нийтдээ амралтынхаа гуравны нэгийг тэнд өнгөрүүлчиж. Очсны маргааш нь төрөөс өгч байгаа мөнгөө хөөцөлдөх, ажлаараа орж хүмүүстэй уулзах гээд гарч өгсөөн. Ажлаар ортол бөөн засвар энэ тэр гээд хүмүүс ч байсангүй.
Дүүрэг орж дэвтрээ нээлгэх гэтэл хаалга нь цоожтой, ажлын цаг хэдий ч. Хагас цаг илүү хүлээжийж нэг юм хүн нь ирэв. Дэвтрээ авчаад мөнгөө авья гэтэл долооногийн дараа хүчинтэй гэнээ. Буцах замаараа авахаас өөрөөр яахав.
Тэр өдрийхөө орой оюутан цагийн чика хоёр найзтайгаа уулзлаа, уул нь бид дөрвүүлээ л дээ, гэтэл нэг маань ажил төрөл гээд зав зай муутай тэр бүр өнөө хоёртой уулзаад байддаггүй юм байхаа, базардарь гэж. Хүн томорноо гэж их айхтар эд байдаг болтой дог шүү.
Өнөө хоёр маань намайгаа монгол хоолоо санасан хүн байгаа гээд Номадст ороод хүлээжийдгийн, цагаан хоолтон болцон гэсэн гараад Хүүхдийн урлангийн урд хавьцаа нэг Энэтхэг хоолны газар орцгоов. Тэр газраа хүртэл алхсын, зам зуурын зам гэж бөөн ундуй сундуй ухаад гаргасан шороонууд. Гурвуул баахан л ярьж суулаа. Тэр хоолны газар гадаад хүмүүс их орж байнлээ. Ер нь энэ зун хотын гудамжаар маш олон гадаад хүмүүс явж байхтай таарсан.
Арав өнгөртөл суугаад гарцгаалаа. Өнөө хоёр маань намайг бүүр нэгдүгээр хороолол хүргэж өгнө гээд, би гэж бөөн эрхэлсэн хүн л байлаа. Өө яадын эдэндээ л эрхлэхгүй бол өөр хэнд тэхийн гэж бодогдоод, гоё байсаан. Ахын байрны гадаах сандал дээр сууж баахан зураг энэ тэрээ даруулцгаав. Салж чадахгүй нэгэндээ хорогдсон зөнөг гурван хүүхэн, хар шөнөөр зураг хөрөг гэцгээгээд ккк. Нөгөө хоёр маань таксигаа бүтэн хагас цаг хүлээлгэцэн гэж байгаа. Ойрд уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж хуучнаа дурсах сайхан байсаан, тэр хоёр маань хоёулаа айлын эхнэр, хүүхдийн ээж.

Маргааш нь нутгийн зүг автуусны жолоо заланхан явж өгсөн дөө гэж.


3 comments:

bataa said...

hi ireh boloogui yum uu irnguutee zalgaarai daa

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

saihan shuu nzuudtaigaa uulzah. Chi ni haanahiinh yum

Монгол бүсгүй said...

@ siilen
Made in Mongolia shdee :D