За сайнууцгаана уу?
Ойрд блог эднүүрээ ч мартцым шиг байшд. Таньдаг айлуудаар гальт орох гэхээр цоожтой хаалга мөргөж хуруугаа баахан өвтгөлөө шүү. Таанууд яагаад байгаан, яацын ер нь. Юу болоод хаалга үүдээ хааж айлгүйтээд байгаан. Айлууд зөндөө байхад чинь л айлгүйтээд байхын :р. Цагаан сар болоод бэлэг энэ тэр өгөх гэж төвөгшөөгөөд тэгчив үү яав. Би лав бэлэг авах гэж айл хэсдгүйм дэг. Өдөрт ноормийн нэг бээгий хийчдэг, халуурвал хоёрлочихдог байсан мань мэт долооногтоо нэг бээгийдэж мээгийдэж энэ тэр. Ер нь энэ шинэ гарч байгаа луу жилд блоогчид их идэвхгүй байх шинжтэй дэг шүү, энэ янзаараа. Мэргэний чулуунд тэгэж буугаад байна. Блогоо хаалгүй, бичлэг энэ тэрээ сайн бичвэл амь нас батжиж, явсан суусан ажил төрөл бодохын зуурт бүтэж, хийморь лундаа, цогийн наран мандан дэлгэрнэээ гэж судар номонд заацан байна цаана чинь. Нэгийг бодож хоёр бээгий бичиж баймаар юм даа, нөхдүүд!!!

Өнгөрсөн амралтын өдрүүдээр хальт өөр хотоор хэсэв, нөгөө ирсэн найзтайгаа уулзав, хуучлав бас тэнэв. Хоёр ул боов, хоёр уут том чихэр, хоёр чиклаад, хэдэн тооны ааруул, гоё цэнхэр өнгөтэй говийн ноолууран ороолт эд нарыг өглөө. Намайг тураад жожкон болцон байна гэдийн. Хамт дэлгүүрт явжийгаад найз хүүдээ цамц авна гээд. Тэгсэн нэг шувууны зурагтай цамц байнаа. Майр үнэтэй хямдраад дөчин таван мянга гэжүгаам. Ёо тээ хүүхдийн хувцас үнэтэй байдгийг мэднэ л дээ. Гэхдээ таван настай хүүхэд ганц цамц дөчин гэхээр чинь төсвийн байгууллагат ажилладаг найз юугаар амьдрах уу айн. Авна гэдийн өнөөх чинь, гүй ядаж хослол ав л даа энэ үнээр нь. Ганцxан цамц арай бишээ гээд илүү үглээд би. Тэгсэн нөхөр бас яг над шиг тэгээд байдын гэнэ. Эмэгтэй хүн ч тэгээд хүүхэдтэй болчуул хайр найргүй л юм авдышд хүүхэддээ гэнээ. Нээрээ ч тийм байх шүү. Манай дүү бас хүүхэддээ майр үнэтэй хувцас авч өгдийн, зуу мянгаар пүүз ч гэх шиг. Цаг цагаар өсжийгаа хүүхэд тийм үнэтэй хувцасыг үсрээд зургаан сар л өмсөнө биддээ. За за мэдэхгүй цаг дээрээ мань бас байдгийгаа хүүхэддээ зориулсан ээж л болох байх. Одоо нээх хүмүүсийг пүү паа гээд л байгаа болохоос биш.
Намсан цамхаг гээд хосуудын очдог цамхаг дээр очиж үзэв. Нэг танилтайгаа очсын, хайртай хүнтэйгээ хамт очоод амлалт, тангаргаа өргөөд зүрхээ цоожилчихвол их арманчик юм билээ. Зүгээр л нэг танилтайгаа очсон болохоор сэтгэл ердөөсөө ч хөдлөөгүй. Хосууд зөндөө байна лээ. Зүрхэн дээр хайрын үгээ бичээд цоожилчихсон цоожнууд майр их, асссар сэтгэл хөдлөв шүү. Цоожлогдсон хайрууд мөнх үргэлжилдэг байх гэж найдья. Аппраачикний цэнэг дуусцан учраас зураг хөрөг ч дарж чадсангүй.
Өөр чинь юу билээ. Нээрээ санаснаас энэ жил чинь өндөр жил юм байна шд, тиймүү. Өнөөдөр чинь хорин есөн. Дөрвөн жилд ганц тохиодог өдрийм байна.