Thursday, 9 February 2012

А байрлал сурав

Өчигдөр бүтэн өдөржингөө хөлдөө салаа хоёр мод (яг ч мод биш л дээ) углаад цасан дээр эрхэлж өнжив. Өнөөдөр горыг нь амсаад хөдөлж ч чадахгүй янцаглаад суужийна. Толгойн үс, гар, хөлийн хумснаас бусад нь өвдөжийна. Хоёр мөр нил өвчин, хүнд гэж жигтэйхэн. Хоёр өгзөг бас аймаар байна.
Өглөө арав гэж хөдлөөд арван нэг гуч гэж очоод, хувцас хунар, цана эднүүдээ авчаад хоол идэцгээчихээд хөлдөө цанаа углаад, хөлсөлж авсан багшаа дагаад явж өгсөн. Хувцас, цана эд нэрээ авахад цанаар гулгах гэж байгаа хүний өндөр, хөлийн хэмжээ зэргийг аваад тэрэнд нь таарсан гутал, цана өгдөг. Хувцасаа бол харж байгаад л өөрт таарахыгаа үзэмжээр нь хослуулаад сонгоод авчихна. Кааск, шил эд нараа хувцасныхаа өнгөтэй хослуулаад авчихна. За тэр цанын гутлыг дахиж өмсөлтгүйн байна лээ, хатуу бас хүнд гэж тамтаггүй. Хөл нухаад, аятайхан ч гишгэж явж болохгүй ай бас овоо эд. Тийм гуталтай хүмүүсийн явж байгаа нь яг нэг робот аятай. Хип хоп жаалууд нэг тиймэрхүү алхдаг даа, мань боломжийг ашиглаад хипоопууд шиг баавартай алхсөөн, тиймэрхүү стилээр алхах чинь өөрт аягүй кайфтай байдын байна лээ шд. Хэнийм бэ, өдөөдийнүү гүй юу, аятайхан байгаарай эгээн дүү, ай гэсэн юм хар аяндаа бодогдын байн лээ. Өвдгөөрөө нугараад хоёр гараа алхаандаа тохируулж савлаад баахан баавартай алхсан, яадын яадын. 
Хүүхэд байхад цанан дээр гулгаж явсан хэдий ч бөррр мартцан байлээ. Гэхдээ бидний гулгадаг байсан цана чинь модон цананууд, оросын. Зарим хүүхдүүдийн таяг эд нар бол гэрийн унины мод энэ тэр гээд монголчилчихсон бас сүртэй гэж байгаа. Норвик гэдэг цанатай хүүхэд бол одоогийхоор хаймар жийптэй хүний зиндаанд л дүйцэж очихоор байдаг байлаашд. Ийм цана нь биеийн тамирын багш нарт, зарим нэг тэмцээн уралдаанд ордог хүүхдүүдэд ганц нэг байвал байна, хөдөө суманд их ховор, нүдний гэм байсын. Нарийхаан урт цана, бодвол мэргэжлийн тамирчид л гулгадаг байсан байлгүй. Бас цанын тос их чухал юмны нэг байв. Одооных шиг пластик цананууд биш модон цананууд болохоор ул нь бохирдчихвол зууралдаад сайн гулгахгүй, цанын тосоор тосолчихоор хэсэгтээ л сүнгэнүүлж өгнө. Тос нь баримлын шавар шиг хэлбэртэй, хувцас цэвэрлэдэг замаасктай төстэй тиймэрхүү эд. Бас л ховор эд байсан. Модон цана эвгүйхэн унаж муначихвал амархан хугарчихдаг. Харин энэ пластик цана бол яаж л бол яаж унасан хугарна гэсэн юм байхгүй юм шиг байлээ. Өчигдөр хичнээн унаж тусав.
За тэгээд өнөө багш маань анхан сурагчдад зориулсан хөл гарын үндсэн байрлал, хөдөлгөөнүүд зааж өгөв. Хүүхэд байхад хар муйхар ухаанаараа л гулгадаг байснаас ийм тийм дүрэм энэ тэр гэж мэддэггүй байсан болохоор энэ хичээл их хэрэгтэй байсан. Эхлэн сурч байгаа хүмүүс ихэвчлэн А байрлалаар явдаг юм байна, сайн суртлаа. Урд талын хоёр үзүүр хоорондоо арван санжийн зайтай, хойд талых нь болж өгвөл их өргөн байх тусмаа хүчний хувиарлалт жид болж, цанандаа чирэгдэж давхихгүй, харин цанаа өөрөө захирч жолоодох эрхтэй байдын байна. Энэ их чухал байрлал юм билээ. Дараа нь чиглэлээ хэрхэн солих тухай заасан. Нэг хөл дээрээ илүү хүч өгөхөд аяндаа тэгээд чиглэлээ солиод байх юм билээ. Хамгийн гол нь хөлийн өвдөгнөөс дооших хэсгийг мэдэрч тэр хавиараа л хөдөлгөөн хийх нь чухал бөгөөд бүтэн биеэрээ хөдөлгөөн хийх гэж оролдвол тэгээд дуусаа, унана эсвэл хүчний хувиарлалт буруугаас хурдалж, цанандаа захирагдаж хаа хамаагүй давхиж өгнө тэгээд нэг газар очоод сүйрээ.
Эхэндээ цанаа захирч чадахгүй цанандаа захирагдаж зөндөө унасан. Хамт заалгаж байгаа хүүхдүүд яваад байхад би чаддаггүй, бүр уур хүрмээр. Нэг удаа багшаар бүр хөтлүүлж явсан. Яваандаа учрыг нь олоод давхиж өгсөн. Өнөө багшаа бараа сураггүй хаяад. Багш хэтэрхий хурдан яваад байна аюултай удаан яв гээд болдоггүй. Би аль болох хурдан явмаар сангадаад. Яг сайхан сураад эгээ лтамирчин хүн шиг явдаг болцон байсан чинь оройн хоолны цаг гээд түр завсарлага авав. Хоол идэж ирчихээд дахиад гулгах гэсэн яг анхных шигээ унаад ер болдоггүй. Нэг удаа бүр хоёр цана маань мултарч ойчоод. Тэгээд яваа яваандаа урьдын байдалдаа орсон гэж байгаа. Салхи татуулан, цас бужигнуулан баахан гулгасан. өөрт кайфтай гэж жигтэйхэн. Чиглэл сольж молихдоо цас манаруулаад сүртэй байгаан бишүү. Нэг анзаарсан зүйл бол жаахан анхаарал сарних юм бол эвгүйтэж эхэлдэг. Хажуугаар явж байгаа хүмүүстэй мөргөлдөхгүй гэж хичээх гэх мэтээр анхаарал сарнихад л хэмнэл алдагдаад ирж байсан.
Board гээд ганц тавцан дээр гулгаж байгаа хүмүүс бас их гоё харагддаг юм билээ. Янз бүрийн үсрэлт хөдөлгөөн хийгээд, муруй сарий хэлбэр дүрстэй зам үүсгээд гулгаж байгаа хүмүүсийг хараад тэрүүгээр гулгаж сурмаар санагдсан.
Орой хаах цаг 10 цаг хүртэл нь тоглох байсан хэдий ч ес гээд амармаар санагдаад цанаа тайлаад дотор ороод жаал суув. Бас нөгөө айхтар гутлаа ч тайлав. Дөнгөнөөс салсым шиг л сайхан байв. Лаабийхнаа ирэхийг хүлээх зуур хүмүүсийг баахан ажиглав. Хосоороо голдуу залуучууд. Ихэнх нь Board-аар гулгаж байгаан. Өмссөн хувцас нь хипооп стил, өргөн өмд, урт цамц. Нэг залуугийн малгай нь үнэн саак, харуудын үс шиг нарийхан нарийхан сүлжсэн метр шахуу уртаа хар үстэй малгай. Асссар кайфтай харагдаж, манггар таалагдсан гэж байгаа. Хүмүүс жаахан амарч байгаад гарч гулгана. Иймэрхүү.
Ашгүй цаг дөхөж манай хэд ч ирэв. Замаараа дэлгүүрт түрээсэлсэн бүгдээ тоо ёсоор нь эргүүлж өгчихөөд машиндаа суугаад гэрийн зүг гэдэн годон. Замаар нэг газар орж хоол идэцгээчихээд замдаа шуудрав. Зам зуур цас ороод машины цонх цантаад гадаах харагдахгүй, жолооч хийж байгаа оюутнаас бусад нь унтаад нэг хэсэг сандрав. Жолооч дагаж унтах шахуу юм болж зүүрмэглээд. Нэг цаг гаруй явдаг газар хоёр шахуу явжийж хотдоо орж ирэв. Гэрийнхээ хажууд буугаад өрөөндөө орж хөнжилдөө шургалснаар урт өдрийн хөгжилтэй амралт маань өндөрлөв.
Өвлийн амралтын өдрүүдийг сумынхаа хажуугийн уулан дээр цана чаргаар гулгаж өнгөрүүлдэг байсан цасан дунд өнгөрүүлсэн хүүхэд насны минь нэгээхэн дурсамжийг сэргээсэн сайхан өдөр байлаа.

Хамаг булчин шөрмөс өвдөөд арай л гэж энэ бээгийг бичив...

5 comments:

Tana said...

x-country skiing hiij uzeerei. anhan shatnii humuust ter n sain, gemtel bertel bagatai, eruul mended sain. Downhill skiing huch ih shaardana, amarhan gemtene. hetsuu. medeej uuruu sonirhvol ter met n chuhal bish surna l daa. tgd have fun :)

Тэмээчин бүсгүй said...

Би энэ цас мөсний оронд олон жил болчооод тийшээ нэг ч зүглээгүй ш дээ. Нэг зүглэхийсаан. Намайг аваад явдаг хүн алгооо энд. Сүртэй л гулгадаг энэ тэр л юмнууд байдын гэсэн бүү мэд.
Бага байхад манай ах тэр чаргыг чинь модооор хийгээд бид 3 нисч өгдөг байлаа хэ хэ хэ.

Эртний анд. said...

saihan bairlal bna :)

Хүн санаа said...

Би лав цасанд дургүй.
Цасны баяр /найзуудын хэлдэгээр ясны баяр/ бүрээр л асуудалд орох гээд байдаг болохоор ахиж энэ хөлдүү устай орооцолдку :P

Монгол бүсгүй said...

@ .TS
гуталнаас болоод тэрийг хийж болохгүй байх шиг байсан, гутал ардаа бас бэхэлгээтэй болохоор. харин тийн хурд ихтэй юм билээ, огцом зогсоод баахан унасан, ккк...

@ Тэмээчин бүсгүй
Наан чинь харин гоёум шиг байлээшд, дүүгийн зургийг үзээд баахан хорхой хөдөлсөн. Төмрөн ултай модон чаргаар гулгаж өсөөгүй хөдөөний хүүхэд ховор байх оо :-)

@ Эртний анд
Асссар кайфтайм байлээ, чи бас сураарай :р

@Хүн санаа
Аймхай Амэээрхийн шонхорррр, ккк. Нээрээ болгоомжтой байхгүй бол гэмтэх ч энүүхэнд шүү, энд гулгаж байхад байсгээл эмнэлэгийн нэмэх тэмдэгтэй мотортой чарга давхиал гэмтсэн хүн байр луугаа зөөгөөд байсан шүү.