Энэ долоо хоногт хоёрын хоёр кино үзэж гийгүүлэв. Яагаад гийгүүлэв гэсэн гэхээр тиймэрхүү интэртаймэнтүүдэд цаг гаргаж ердөөсөө ч чадахгүй байгааен. Цаг заваа зохицуулаад өөрийгөө зугаацуулж чадахгүй тиймэрхүү байна. Кино үзээд суухаар л хамаг цаг явчаад байгаам шиг санагдаад дэв дав хийгээл нэг л тийм байдаг болцон байлээшд, энэ юуных уу? За тэгээд кино үзэхээрээ бүрэн ч үзэхгүй энэ тэндээс нь хасаж масаад гүйлгэж энэ тэр болж ассссар хулхины үзэж байгаа байхгүй юу эцсийн эцэст кино урлагийг биш өөрийгөө л хуурчаагаамшд. Үзсэн хоёр киноны эхнийх Эмэгтэй хүний үнэр гэдэг кино. Лаг таалагдсан гэж байгаа. Гол дүр нь тэтгэвэрт суусан америкийн армид хурандаа байсан, алба хаах хугацаандаа хараагүй болсон, улмаар үүнээсээ эзмэглэж ганцаардсан ганцаардлаасаа болж баргийн хүнтэй таарахаа байсан хахир ааштай хөгшин, тэр хөгшнийг маллах цагийн ажил хийж байгаа оюутан хоёрын хооронд болсон долоо хоногийн адал явдлын тухай.
Хахир ааштай хөгшин хурандаа асссар таалагдав. Хараагүй болоод ч тэр үү үнэрлэх эрхтэн нь маш сайн хөгжчихсөн. Хажуугаараа өнгөрөх эмэгтэй бүрийн үнэртэй усыг андахгүй. Түүнээс гадна асар мэдрэмжтэй. Юм хумны наад цаадахыг бодох, эргэцүүлэх энэ тэр нь мундаг. Нэг үгээр хэлбэл тун хашир бурхи, гэсэн хэдий ч хүн чанартай сайн хүн. Ер нь бодит амьдрал дээр ч иймэрхүү хүмүүс байдаг л даа. Цаанаа л нэг өөр, юмыг өөрөөр хардаг, мэдрэмжтэй эрчүүд. Мөнгөтэй, царайлаг гэхээсээ илүү иймэрхүү хүмүүс их таалагдаад байдгийн. Магадгүй ихэнх эмэгтэйчүүд л тийм байдаг байх.
Хахир ааштай хөгшин хурандаа асссар таалагдав. Хараагүй болоод ч тэр үү үнэрлэх эрхтэн нь маш сайн хөгжчихсөн. Хажуугаараа өнгөрөх эмэгтэй бүрийн үнэртэй усыг андахгүй. Түүнээс гадна асар мэдрэмжтэй. Юм хумны наад цаадахыг бодох, эргэцүүлэх энэ тэр нь мундаг. Нэг үгээр хэлбэл тун хашир бурхи, гэсэн хэдий ч хүн чанартай сайн хүн. Ер нь бодит амьдрал дээр ч иймэрхүү хүмүүс байдаг л даа. Цаанаа л нэг өөр, юмыг өөрөөр хардаг, мэдрэмжтэй эрчүүд. Мөнгөтэй, царайлаг гэхээсээ илүү иймэрхүү хүмүүс их таалагдаад байдгийн. Магадгүй ихэнх эмэгтэйчүүд л тийм байдаг байх.
Нөгөө кино нь болохоор францийн алдарт дуучин бүсгүйн амьдралаас сэдэвлэсэн Урлаг дахь сарнай гэдэг кино байв. Аль намар хүн санал болгож байсныг нь амжихгүй явсаар өдийг хүргэсэн хэрэг. Гайхалтай авьяастай гудамжны охин хэрхэн нэр алдарт хүрсэн тухай. Авьяасыг харамгүй заяасан ч хайр дурлал, хувийн амьдрал нь төдий л сайхан байгаагүй ганцаардсан нэг л уйтгартай амьдрал. Уг хүн нь цагаан цайлган мэт харагдавч өөрийхөөрөө зүтгэсэн мөн л хахир ааштай нэгэн. Дуу, үзэгчид, алга ташилтгүйгээр төсөөлшгүй амьдралтай дуучин бүсгүй эхнэртэй залууд дурлана, харамсалтай нь нөгөөх нь онгоцны ослоор нас барна, энэ цагаас эхлэн зүрхний өвчтэй болно. Бие, эрүүл мэнд нь сайнгүй ч дуулсаар л... Азаар тэр сайн найзуудтай байсан, эцсийн мөч хүртэл нь тэд нар дэргэд нь байсан. Нэг тиймэрхүү амьдрал байлаа....
4 comments:
bi bs gertee kino uzheer guilgej ntr aimar haltuurnii uzdii sht hehe aimr tewcheergui. thde hajuda chips cola tawicha l oron deeree deree arda tawij awaa l kinogoo uzeh ch goe shuu
Би сая амралтаараа War Horse үзсэн. Хөөрхийн байна лээ. Хүмүүс уйлсан гэсэн би уйлаагүй ш дээ. Нээрээ танай наад хавийн 2 хану үзээд байгаа ш дээ. Найз хүүхэн намайг Канадад оччихоод Со хану үзээд гээд загнасан ккккк.
@ Zoloo Az
харин тийн, заримдаа тухгүй үзэхээрээ тэгээд халтуурдаад байдгийн, гэхдээ гоё кино байвал үг өгүүлбэр алгасахгүй амьсгаа даран үздэг гэж байгаа бас...
@Тэмээчин бүсгүй
Тэгэж байгаад үзнээ тэр киног.
Би Со кинонд нэг их дуртай бишээ, энд тэндээс шагнал авсан гоё кинонууд нь юу юм гэхээс драм энэ тэрт нь бүр нооль. аа тийн нондин HARMONI гэдэг кино үзээд уйлж байсын байна. тэр киног олж үзээрэй. өгүүлж байгаа өгүүлэмж, үзэгчдэд өгөх гэсэн мэссэж нь их гоё санагдсан.
Scent of a woman yahav dajgui sanagddiin, gehdee olon dahin uzehed nehh goy bish hehehe. Chinii helsneer emegtei hun bur neg iimerhu er husdeg bh. Osvor nasnii ohin bhdaa tsarailag hovguun boddog blaa. Odoo bol hichneen saihan bgaad tolgoinoos n avah umgui bol ineedtei sanagdaad bdg bolchihson bn lee :D zov zamaaraa yavj bgaa hereg yu gui ch yumuu buu med :P
Post a Comment