Өнөөдөр энд тун сайхан өдөр болж байна. Яг хавар эхэлж байгаа юм шиг л. Монголын цагаан сарын шинийн нэгний өдөр яг ийм байдаг даа. Налайсан дулаахан өдөр гоё хувцасаа өмсчихөөд чихэр бурманд бялуураад үеийхэнтэйгээ гадаа баахан тоглодог сон. Сайхан байнаа сайхан байна.
Энэ өдөр манай сургуулийн төгсөлт болсон бас. Хамт ирсэн найзуудаас маань хоёр нь зорьж ирсэн хэргээ амжилттай дуусгаад өнөөдөр дипломоо гардаж авцгаав. Нэг нь дооктор, нөгөө нь магистр. Дооктор хамгаалсан найз маань гуравхан жилийн дотор маналзуулчихсан шд, мундаг байгааз. Өөрөө том ажлын цаана гарцым шиг л баярлаад байгаа, мань чинь. Бас манай лаабийн непал залуу өнөөдөр дипломоо авсан. Бүтэн долоон жилийн нүсэр хөдөлмөрсний гэрчилгээ, ирээдүйн амьдралын баталгаагаа ийнхүү гардаж авав. Оюуны ажил гэдэг биеэр хийх хар ажлаас ч илүү хүнд. Цаг их авна, суугаад л байна, нухаад л байна. Хүн харахад зүгээр сууж буй мэт боловч гарсан орсон, унтсан идсэн аль ч үедээ тархиа гашилгаж явдаг нээрвний ажил. Эрдэм номын мөр хөөж нөр их хөдөлмөрийн цаана гараад нүүр бардам дипломоо гардаж авах ямар сайхан бахархалтай байдгийг хараад сэтгэл үнэхээр их хөдлөв. Олон олон мундаг хүмүүсийн баяртай царайг хараад сэтгэл огшоод нэг л гоё байсан. Нэгэнт зорьсон эрдмийн ажилдаа идэвхийлэн шамдаж, үнэнхүү хичээнгүйлэн суралцаж бас судалж ажиллах болно гэж өөрөө өөртөө үүрэг өгсөн өдөр болж байна.
Номын хур бууж, эрдмийн мөр дардан байг!
2 comments:
amjilt huuhee guimon shn beegii bichne shuu
chi n yugaar surdag bilee :D
мань чинь блог бичээчийн дамжаанд сурчаагаашд :p
Post a Comment