Thursday, 15 June 2017

Нөү чойс

Сонголтгүй сонгуультай нүүр тулаад алуулжийна доо. Сүүлийн 2 удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүйм билээ. Энэ жил өгье гэсэн энэ 3 нөхөр бас арай л бишиймаа. Амралтаа авангуут сонгууль монгууль гэж сэнтэглэхгүй шууд хөдөө явлаа. Зуны сар зургаа биш яджийхад энэ зун балга бороо ч орохгүй улаанаараа шуураад байна. Энэ янзаараа гайгүй зун болохгүй ч байж мэдэх шинжтэй тул эртхэн агаар салхинд гарсан нь дээр шиг байна.