2019 он эхэндээ нам жим, чимээ аниргүй байсан ч намраас эхлэн адал явдлаар дүүрэн өрнөж эхэлсэн.
Уншсан ном: 2-3 ном юм шиг байна, мэргэжлийн ном бол байнга.
Дасгал хөдөлгөөн: Хавар амралтын өдрийн иогт бүртгүүлээд 4 удаа явсан чинь багш нь хөлөө гэмтээгээд тасарсан.Тэрнээс хойш ахиж хичээллээгүй. Нэг удаа огцом 108 мөргөөд хамаг бие өвчин орохоор нь тэгээд больчихсон. Аа тийн Төвдийн залуужуулах 5 дасгал хийж эхэлсэн чинь бүр балрах шахсан. Тэгээд бас л хаясан. Бие үндсэндээ зүгээр мах болчихсон юм байна гэдэгтээ эвлэрсэн.
Зуны амралт: Хийх ажил ихтэй гээд хот орчмоор лагер магер гэж амарсан болсон. Зундаа цөөн хоногоор ч хамаагүй хөдөөгийн агаар салхинд гарах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
Олз омог: Маш боломжийн байсан. Тун ч алдартай нэг гадаад эрдэмтэн надад бүр мөнгө бэлэглэсэн юм даа.
Хувь хүний хөгжил: Маш олон сургалтанд суусан ялангуяа хавар ядартлаа л сурсан. Намар бүр гадагшаа сургалтанд явсан.
Эрүүл мэнд: Энэ тал дээр хэд хэдэн асуудал гарч ирсэн. Юу өвдөөд байгаагаа мэдэхгүй шулуун гэдсээ хүртэл дурандуулж үзэв. Унтуулгагүй дурандуулсан биш юун төрөхийн өвдөлт цаашаа балиар өвддөг эд байна лээ. 30 мин тамлуулсан. Сүүлдээ би эрүүл одоо боль гэж эмч, сувилагчийг нь загинасан. Энэ зүг рүү эв эрүүл, хоол боловсруулах системийн нэг эрхтэн өвдөөд байсныг мэдэхгүй төөрч төөрч эхоны эмч оношлож эм ууснаар асуудлыг намжаав. Хувийн эмнэлэгийн мөнгө олох арга заль байсныг хожим ойлгосон. Намар бөөр өвдөөд гэдэг шалтгаанаар тан ууснаас болж бөөр биш эмэгтэйчүүд өвдөж эхлэв. Бүр хурц үрэвсэл явагдаад баахан антибиотик ууж, тариа хийлгэсэн боловч дээрдэхгүй байсаар эмч нарын үгнээс зөрөөд гадагшаа сургалтандаа явчихсан. Очоод өвдөөд байхаар нь тэндээ эмнэлэгт үзүүлж эм ууснаар асуудлыг нилээн намжаагаад сургалтаа амжилттай дуусгаад ирсэн. Хятад анагаах ухааныг биширсэн. Хятад улсын хүчирхэгийг, Хятад хүмүүсийн чадварлагийг, энгийнийг нь танин мэдэж тэдний талаарх харанхуй төсөөлөл өөрчлөгдсөн.
Шинэ танилууд: Маш гайхалтай хүмүүстэй танилцаж амьдралдаа дурсагдах сайхан дурсамжийг бүтээсэн. Яг л тэнгэрт гялалзах одод шиг л хүмүүс байлаа.
Ээжийн ажил: Том хүү сургуульд орсон. Сургууль олох гэж бөөн ажил болсны эцэст шийдэж чадсан ч гэрээс хол учир зөөх ажил амаргүй. Хадмынхтай ойрхон сургууль учир хадмынд 4 хоног, гэртээ 3 хоног гэдэг горимоор амьдарч байна. Бага хүүхдүүдийн цэцэрлэгийг хүртэл тэнд шийдэв.
Шинэ салбар луу орох хүсэл ихээр төрсөн, эхлэл тавигдсан. Одоо өөрийгөө сорих, дайчлах л үлдсэн.
Соошл хэрэглээг багасгая гэж хичнээн бодовч хэрэгжүүлсэн нь үгүй.

Үзэл бодол нийлэхгүй, бараан үг хэл, үйлдэлтэй хүмүүсээс шууд л зай барьж хол байдаг болсон.
Өнгөрсөн оны онцлог зүйлүүдийг тоймловол иймэрхүү.
2020 он маш их амбицтай эхэлж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Энэ зөн совин үнэний хувьтай гэдэгт итгэлтэй байгаа. Зун чадвал 10 хоногийн бясалгалд суух бодолтой.