Wednesday, 30 November 2011

2011-11-30

Өнөөдөр энд бороотой өдөр болжийна. Ээжийнхээ чанасан сүүтэй будаатай цайг өрөмтэй хольж идчихээд аавынхаа хөвөнтэй дээлэнд хошуугаа шургуулаад дээлэнд шингэсэн үнэрийг тааламжтайхан үнэрлэн унтдаг хүүхэд насны минь бороотой өдрүүдийг санагдуулсан нэг тийм өдөртэй төстэй санагдана.

Tuesday, 29 November 2011

Аймаар завгүй мөртөө ниххх чухал царайлчаал

блоог бичээд суухымаа, ккк. За яахуу яахуу юм юмыг амжуулахгүй бол энэ амьдрал гэдэг чинь нисээл өнгөрчийшд гэдэг билүү. Энэ сар дууслаа. Дараа сар гоё сар байгаасай гэж хүсчийнэ. Энэ сарын эхэнд хальт зурхай харсымаа, тэгсэн жаахан тиймхэн юмнууд бичцэн байсан нь оргүй байгаагүй гэж байгаа. Сэтгэл санааг минь эерэг сөрөг хоёр туйл руу нь татаж чангаасан үйл явдлууд болоод, нэг давтамж дээр нь торгоох гэж нилээн л үзэж тарав. Гэхдээ би ялсоон, одоо бодоход өөрийгөө ялж чадсан санагджийна. Тиймэрхүү байдлаас гарах туршлага хуримтлуулж сурлаа гсн. Хүний био хэмнэл гээд нэг юм байдаг даа, төрсөн он сараа хийгээд гаргаад ирдэг. Тэрийг хальт үзсэн чинь яг тэр дэгэнцэн догонцож байх үед бүх үзүүлэлтүүд төв шулууны доор зэрэгцээ байрлацан байгаа байхгүй юу. Миний хувьд тэр био хэмнэлийн шугам ортой юм шиг санагдаад байдаг юмаа. Ойрын хэдэн сард ганц таарах хамгийн бага утгууд нь бүр давхцчихсан байгаам. Ирэх сард шинэ жил болно. Монголд одооноос уур амьсгал ороод эхэлчээ байлгүй дээ. Бүтэн сарын турш их наастртай явдагсан, хаа сайгүй чимэглэлтэй сүлд мод, шинэ жилийн холбогдолтой дуунууд яваад л. Энэ жил шинэ жилийг гоё өнгөрүүлнэ гэж бодоод байгаа. Авч ирсэн даашинзаа гаргаж өмсөж үзнэ, гурван жилийн өмнө өмсөж байсан одоо таарах болов уу, тэр үед их туранхай байсан гэсэн юм бодоостой.

Ойрд энэ дууг их сонсжийгоо. Сонсохоор яг нисэж байгаа юм шиг, эсвэл ихээ өндөр хавцлын ирмэг дээр гараа алдлаад, салхид илбүүлэн тэнгэр ширтэн зогсож байгаа юм шиг санагдаад байдгийн.  Клипэн дээр нь гарч байгаа эрчүүд их таалагдаад байгаам, бас. 

Monday, 28 November 2011

Амьдрал намайг муу санаанд сургаж байна

Уул нь сэтгэл дотроо бараан юм бодохгүй юм сан гэж их хичээдэг юм. Хэдий хэцүү байсан ч мартаж орхиод инээж л суудаг юм. Гэтэл хажууд буй хүмүүс яалтчгүй санаатай байхыг шаардаж байна. Худлаа дүр эсгэж чаддаггүй аливаад тууштай байдаг хүн дүрд тоглож сурах гээд л мунгинаж суунаа.

Хүн хүнийг өөр чигээ санадаг гэж үнэхээр үнэн юм. Би гэж хүн хүний өмнөөс хүний алдааг цайруулж бодоод, хийх гэж байгаа хийж байгаа үйлдлийг нь аль хэдийн өөрийнхөөрөө хийгээд үр дүнг нь төсөөлчихсөн бөөн баяр баясгалан сууж байдаг гэтэл бодит байдал миний төсөөлснөөс тэс өөр. Цаад хүн буцаад миний хэлсэн, үйлдсэн бүхнийг өөрийнхөөрөө бодож төсөөлөөд намайг бас буруугаар ойлгох нь энүүхэнд. Түүний нүдэнд би яг өөр шиг нь л хүн харагддаг биз. Алхам бүр, үг бүрээ хүнд хэлж суух нь утгагүй учир ингээд андуурагдаад л сууж байхаас. Гэхдээ би огтхон ч тоохгүй ээ. Юм үнэнээрээ сайхан гэдэг. Хэдий тэр хүн миний бодож санаж, хийж байгааг мэдэхгүй мөртөө буруугаар төсөөлж байлаа ч би л өөрөө өөртөө үнэнч, өөрийнхөө сэтгэлийн орон зайг ариун байлгаж байгаа минь л чухал. Тэгээд ч нэг үг байдаг билүү бүх юм бурхан бид хоёрын дунд үлддэг гэж. Гомдоож, баярлуулсан аль ч тохиолдолд би ерөөл хэлээд л хоцордог. Тиймдээ ч би хүнд гомдож, тунирхаж сүйд болдоггүй юм. Харин баярласан тохиолдолд алхам бүрдээ санаж явахыг хичээдэг.

Махан нүд, махан зүрхнээсээ өөрөөр харж мэдрэхээ байчихсан харалган хүмүүсийн буруу ч гэж юу байхав дээ. Мунхагийн харанхуй нь арилаагүй тэднийг ариуслын гэгээн гэрлийг цухас ч болсон хараасай гэж үдэш бүр залбирдаг минь үнэн.

Муухай ааш гаргаад бусдыг доромжлоод, хамаг байдгаараа харааж зүхэж чадах шиг амархан юм байхгүй байх. Гэлээ гээд надад өөрт минь ямар тус байх билээ. Нэгэнт л би өөртөө тэр бүхнийг хийхгүй гээд амалчихсан бол өөрөө өөртөө үнэнч үлдэж хөөрхий тэр хүмүүсийг хар муугаар бодохоос илүүтэйгээр өрөвдөөд л хоцордог юм.

Ганц л яваад өнгөрөх дуу шиг амьдралыг гэрэл гэгээгээр дүүрэн өнгөрүүлж яагаад болдоггүй юм бол ...

Sunday, 27 November 2011

Өвлийн шөнө од харах сайхаан

Өвлийн тэнгэрт байгаа одод ч бас л сүртэй шүү тээ. Мань багадаа өвлийн орой гадаа гарах юм бол тэнгэр ширтсээр байгаад гэртээ ордог тийм хүүхэд байлаа. Одоо ч хэвээрээ л дээ. Өдөр ч шөнө ч байнга л дээшээ өлийгөөстэй. Гэвч энд Монголын тэнгэрт байдаг шиг олон одод байдаггүй юм.

Хүүхэд байхад том эгч орой хамт гарч бие засья гэж дандаа гуйна. Идэр ес эхэлж мэхэлцэн хүйтэн үед бол хэцүүшд. Эгч намайг даараад дэрчийж байгааг мэджийгаа ч юм байхгүй тухлана гэж жигтэйхэн. Тэгээд би эгээ болжийна уу, яг хөлдлөө гэхэр арай болоогүй ээ гээд шүлсээ хаяад хаалгыг нь онгойлгоцон модон жоогийдоо суугаал байна. Тэр хооронд өөрийгөө сатааруулахын тулд юу хийхэв од л харж зогсчийгаан. Эхлээд долоон бурхан одыг харна, дараа нь хүн таван од гээд л явж өгнө. Яагаад ч юм тэнгэрт буй хирнээ юу юугүй дээрээс унаад ирэх гэж байгаа юм шиг однуудыг харахаар шал өөр ертөнц руу яваад орчиж байгаам шиг санагдаад заримдаа их аймаар байдаг. Цаанаа л нэг сүрдмээр.

Friday, 25 November 2011

Кино булан

Хуучирч буй цэнхэр дэлхий минь.

Хүн төрөлтөн бид өөрсдийн амар амгалан, тохь тухын төлөө цэнхэр дэлхийгээ ямархан гамгүй эдэлж байгаасан билээ. Байгаль ямар гайхалтай бүтээгч, өглөгч болохыг энэ баримтат киног үзэх бүрд бодогддог. Байсxийгээл үзээд суучихдаг кинонуудын нэг. Зураглал сайтай дэлхийн олон орны амьдрал болон байгалийн гайхалтай тогтцын талаар мэдээлэл авч болохуйц. Олон хүн энэ киног үзээсэй гэж боддог. Хүмүүн төрөлхтөн бид гэр дотроо, хашаан дотроо эргэлдэх биш арай өргөн хүрээнд харж сэтгээсэй гэсэн ойлголтыг өгөх гэж энэхүү киног бүтээжээ гэдгийг олон хүн ойлгоосой билээ.


Англи дээрх хувилбар нь болж байгаа мөртөө энд ганцxан итали хэл дээрх нь болоод байнаа. Юутүүб рүү ороод англи дээрхийг үзээрэй.

Хүмүүс аль хэдийн үзцэн байх дөө.

Thursday, 24 November 2011

2011-11-24

Өглөөний хүн больё гэж бодоод ер чадахгүй байна оо. Шөнө хоёр цагаас нааш унтаж чадахаа байж. Уул нь арван нэг гээд унтах гэж оролдоод байдаг байсан маань овоо үр дүнтэй болохын даваан дээр буцаад горим алдагдааский.

Урд шөнө хоёр өнгөрөөж унтаад өглөө найм өнгөрч байхад бослоо. Сэрүүлэг 5.30-д байсныг нь наашлуулж 7.30 болгосныгоо унтраачихаад буцаад нам унтдаг болсон. Үндсэндээ зургаан цаг гаруй унтаад байгаа юм. Эрт унтаад эрт босдог болчуул гүэ мөн их сайн байхсанж.
Өчигдрөөс нэг дасгал эхлүүлцэн чинь өнөөдөр бие их хүнд байна. Нойр ч хүрээд байгаам шиг, толгой ч өвдөх шиг, хөл гар, гэдэс гүзээ энэ тэрүүгээр хөндүүрлээд. Их л үр дүнтэй дасгал гэхээр нь эхлүүлцэн, үр дүнгий нь үзтэл явж чадах юмуу гүй юу бөө мэд.

Гадаа их хүйтэн болжээ. Гэвч эрс тэс уур амьсгалтай эх газарт төрж өссөн би юу алзах сан билээ гээд энгэр задгай алхаж явна дөө.

Давчдаад байгаамуу яагаад байгаан нэг сонин болохоор гадаа гарч баахан тэнгэр өөд харж байгаад орж ирлээшд. 

Tuesday, 22 November 2011

Номоо уншаад дуухаа

Босон суун барьж тавин уншсаар өнөө Ногоон нүдэн ламаа гурван өдөрт уншаад дууслаа, бас ч тийм нимгэн ном биш байна. Түүхэн зохиол гэдэг утгаараа ч тэрүү аль эсвэл зохиогчийн онцлогтой (мэргэжлийн гэх үү юу гэх үү зохиолч хүн биш болохоор) холбоотой ч юмуу байгаль болоод хүний талаарх элдэв уянгын халил, залхмаар дүрслэл харьцангуй багатай нь анзаарагдсан. Тиймдээ ч тэр үү үйл явдлууд ар араасаа болон зэрэг зэрэг хурдан өрнөөд байгаагийн хирээр унших хорхой хуудас эргэх тоолонд хөдөлсөөр сүүлийн хуудсыг уншиж үйл явдлын зангилаа тайлагдснаар түүхэн сэдэвт зохиол маань дуусав.

Үйл явдал нэг байшин, нэг газарт цөөн хэдэн хүний хүрээнд бас одоо цагт өрнөөгүй болохоор зохиогч уг зохиолыг бичихдээ олон хүнтэй уулзаж, түүхэн ном зохиол, архивын материалтай уншиж танилцан мөн зарим нэг сүм хийдээр орж, зарим нэг газар нутгаар явж байгалийн тогтоц зэргийг өөрийн нүдээр харсны эцэст номондоо тэдгээрийг дүрслэн буулгасан болов уу гэсэн бодол төрсөн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн биш зохиолч хүнээс нилээд хөдөлмөр шаардсан бүтээл болсон бөгөөд зохиогчийн анхны зохиол гэхэд час хийсэн бүтээл болсон байна гэж үзэж байнээ.

Зохиогч эмэгтэйн Миний ажлын Ноу Хау гэдэг номыг яг жилийн өмнө уншиж байлаа. Тэндээс Ц.Оюунгэрэл гуайг их дайчин, аливаад ул суурьтай ханддаг хүн юм байна гэсэн төсөөлөл авч байсан маань энэ номыг уншсанаар улам батжив.

Хүүхэд байхад дээрх зохиолтой сэдэв ойролцоо Пүрэвдорж гэдэг хүн бодит түүхээс сэдэвлэн бичсэн Даяанчийн хяслан гэдэг ном уншиж байлаа. Айл бүрийг нөмөрсөн айдас хүйдэс, гэмгүй олон хүний үхэл ...

Хагас зуунаас олон жилийн өмнөх тэрхүү түүхийн хар шуурганд өртөөгүй айл ховорхон байдаг болов уу?
Миний мэдэхийн ээжийн минь өндөр нагац буюу эмээгийн маань нагац болох хоёр ч лам тийм замаар амиа алдсан гэдэг. Хожим мянга есөн зуун ерэн зургаа долоон оны үед миний хувьд өндөр нагац маань болох буурай хэлмэгдсэн дээдсээ цагаатгуулах гэж хөөцөлдөж явсны эцэст цагаатгуулж нэг сая гаруй төгрөг авч байсан юм.

Номыг уншиж суух зуур шоронд тамлагдаж байгаа хөгшин лам нарын хэсэг дээр хэдий би мэдэхгүй ч өндөр нагац нар маань бас тийм зовлон үүрч, тийм байдлаар нүд аньсан байх даа гэж бодон шимширч байлаа.

Буддизмийг шашин биш мухар сүсэг гэж ард түмний толгойд нь гүн бат суулгаж, эрдэм номтой лам нар, дахиж бүтээж чадахгүй сүм хийдүүд, хамаг үнэтэй цэнэтэй урлагийн бүтээл, ном судруудыг өөрсдийнх нь гараар устгуулж чадсан нь даанч харамсалтай.

Тийм их золиосоор соёлт ертөнцтэй золгох учиртай ард түмэн байсан юм байх даа бидний Монголчууд...

Sunday, 20 November 2011

Ногоон нүдэн лам залуутай наалдан пад суухаа

Өчигдөр миний амралтын өдөр байсаан, бөрр зориуд тийм өдөр болгоцон. Сургууль зүглэх энэ тэр ёстой нөү... Өдөр дөрвөөс хажуугийн хот руу хэдэн гадаад оюутнууд бас манай сургуулийн хэдэн проф нартай явах нэг үйл ажиллагаанд бүртгүүлцийн, тэгээд цаг дөхөх тусам за ерөөсөө болий, гэртээ сайхан номоо уншаад сууя гэж боджийлаа. Чонон сүлдийг талаас нь өнгөрөөцөн, давхар Ногоон нүдэн ламыг эхэлүүцэн суужийв. Цаг ч аль хэдийн дөрөв арав болчикэж, хүмүүс утасдсангүй ашгүй ухааны юм боджийтал гэнэт утас пижигнэтэл чичрээд унаваа, хартал үл таних дугаар. Авлаа Ёобүсэюу? (конглишоор байна уу гэсэн үг) гэтэл өөдөөс англишээр ярьжийна. Хаана байна, та нөгөө үйл ажиллагаанд явах уу, хүмүүс явчихсан, би таныг хүлээжийнэ эдэр гээд нэг эмэгтэй. Тэгсэн нөгөө явахгүй гэцэн байсан хүн чинь суурин дээрээ эргээд явнаа, одоохон аравхан минутын дараа чавхдаад очий ёо гэцэн. Тэгээд гяааалс хувцаа өмсөөд гараад гүйцэн. Очсон хоёр эмэгтэй нэг эрэгтэй проф үлдсэн байна. Хэдүүл машаанд суугаад явж өгсөн. Энэ хэдэн хүмүүстэй түрүү сарын эхээр ууланд хайкинг хийсийн. Нэг жижигхэн эмэгтэй профессор нь анх хараад л надад ихээ эртний танил мэт санагдсан гэж байгаа. Яджийхад инээхээрээ нүд нь алга болчдог, яг над шиг. Ер нь нүүрний хэлбэр төрх нь маньтай адилхан дуу. Манай сургуулийн математикийн салбар сургуулийн ганц эмэгтэй проф нь юм гэсэн. Бодуул их мундаг хүн байх, энд проф хийх, багш болох эд нар чинь шалгуур өндөртэй.
Очлоо, хөөрхөн хөөрхөн урлагийн үзүүлбэрүүд. Энэтхэг энэ тэр зүгийн бараан зүсмийн царайтай хүмүүс нилээд иржээ. Хэдэн жунгаа оюутнууд, ганц нэг өөр өөр орны оюутнууд, монголоос би ганцаараа, нэг иймэрхүү. Нэг тоглоомонд оролцоод нэг юмаар шагнуулсын, юу юм бол гээд тэмтэрсэн чинь тааааааавчик байдын. Дээшээ харсан сав гэсэн юм бодогдож, бэлэгшээсэн гэж байгаа, (үэ хэ хэ).
Гурван цаг үргэлжлээд буцаад нутгийн зүг. Кааампус дотроо буучаад гэрийн зүг маааарш.
Гэртээ орж ирж хувцас хунараа тайчиж, гар хөлөө угаачаад Ногоон нүдэн ламтай наалдан пад суухаа. Энэ номыг Чонон сүлдээс түрүүлж дуусахдаг шүү, янз нь. Сонирхолтой зохиол байна лээ. Чоно сүлд ч бас оргил хэсэг дээрээ явж байгаа... За нэг иймэрхүү тиймэрхүү амарлаа дөөө.

Friday, 18 November 2011

Кино булан

За нэг ийм нэртэй бичлэг оруулж байя гэж бодлоо. Ямар нэг кино үзээд төрсөн сэтгэгдлээ буулгаж байх юм. Монголын уран сайхны кинонуудыг Юутүүбд оруулсан байна лээ. Гарьд магнай, Мандухай цэцэн хатан, Тунгалаг тамир, Цогт Тайж гээд түүхэн зохиолуудаар найруулж, чадварлаг жүжигчид тоглосон монголын кино урлагийн сор болсон бүтээлүүдийг тэнд байхыг үзээд ямар их баярлав. Өнгөрсөн долоо хоногт Мандухай цэцэн хатан киноны бүх ангиудыг үзсэн. Бидний ярьдгаар том том жүжигчид тоглосон сайхан кино шүү. Сэтгэлд хүрч догдлуулсан сайхан сайхан агшнууд их олон байсан. Дахиж үзээд төрсөн сэтгэгдлээ буулгая гэж бодлоо.

Мандуул хааны тушаалаар Сатай сайд Мандухайн гэрт ирж байгаа хэсэг их сэтгэл хөдөлгөмөөр. Аав ээжийн хайранд дутаж гуцах зүйлгүй өсөж торнисон цэвэр ариухан, гэнэн бас танхил бүсгүй Мандухайн дүрийг Н.Сувд гуай тун чадварлаг гаргасан байгаан. Энэ хэсгийг үзээд нэг л гоё мэдрэмж төрсөн, би охиноо ийм л хүн болгож хүмүүжүүлнэ дээ гэж бодогдсон шүү, нууцгүй хэлэхэд.

Сатай сайд их таалагддаг, ноён нуруутай, эрдэм мэдлэгтэй жинхэнэ төрийн хүний жишээ нэг иймэрхүү байх болов уу гэж эрхгүй бодогдуулдаг. Очирбат гуайд яг сайхан таарсан дүр.

Исмэл тайж нэрийг нь хэлэх байтугай сонсохоос ч дургүй хүрмээр зэвүүн дүр. Санасандаа хүртэл хорыг жинхэнэ найруулж чаддаг баатар эр гэмээр. Үхэхдээ хүртэл өршөөл гуйхгүйгээр булуулж дуусдаг шийртэй эр, бахархмаар. Өөрийгөө бодит амьдрал дээр нь хүртэл үзэн ядахад хүртэл дүрээ гаргасан Дамчаа гуайгаас өөр хүн ингэж амилуулж чадахгүй байсан болов уу гэмээр санагддаг. Өөр кинонд хичнээн сайхан эерэг дүр бүтээсэн байлаа ч "муу Исмэл" гэдэг нэр хамгийн түрүүнд орж ирдэг.

Юнгэн хатан, хааны удам залгах хүүхэд төрүүлээгүйн төлөө бага хатанд суудлаа алдсан хөгшин хатан. Сүүний үнэр нь арилаагүй бяцxан охинд хортой чавга өгч амийг нь хорлож залуу хатныг чадсан хатуу сэтгэлтэй айхтар эмэгтэй. Мэндбаяр гуайг харах бүрд энэ дүр нь хамгийн түрүүнд бууж ирдэг, бас л мундаг жүжигчин.

Батмөнх даян хаан, үе мултарсан хатны нөмөр нөөлөгт эрхэлж явсан нялх эр нэг л өдөр өнчин хүүгийн хамт үлдэж хоцордог. Хожуу ч гэсэн ухаарсан тэр амраглаж явсан хүүхнээ нүхэнд бултлаа хатууждаг. Сүххүяг гуайн дэлгэцэнд мөнхөрсөн дүрүүдээс Чилүгэний дүрд нь дуртай.

Жижигхэн ч гэсэн киног чимж чадсан дүрүүд бол Начгаа зайран, Цэгц баатар, Хөхдэй мэргэн, Ибрай тайш, боол Минхай нар.
За ингээд тухлан сууж кионгоо үзэцгээнэ үү...

Thursday, 17 November 2011

Шилний таглаа нар буруу эргэж онгойдог

Хүүхэд байлаа, ойролцоогоор ес арван настай байсын болуу эсвэл тэрнээс арай бага ч байсан байж магадгүй. Самбуу өвөө гээд жижгэвтэр биетэй, үл мэдэг бөгтөр нуруутай, дуу цөөтэй, нухацтай сүрхий харцтай өвөө хаа нэг манайхаар үзэгддэг. Ирэх бүрд нь ижий аав хоёр маань байдгаа барьж гүйгээд сүйд болно гэж жигтэйхэн. Тэр өвөө их номтой лам хүн, нутагтаа бүү хэл зэргэлдээ нутгуудад хүртэл эрэл сурал болон үгүйлэгдэж байдаг тийм хүн. "Ховч хар" гэдэг их ховор бас их хэрэгтэй судар ганцxан энэ өвөөд байдаг гэж хүмүүс ярилцдаг байсан. Тэр сударт нь байхгүй юм байхгүй шахуу л гэцгээдэг, ялангуяа мэргэ төлөгний тал дээр.

Нэг өдөр гэртээ ганцаараа байжийтал нөгөө өвөө ороод ирсэн, сэтгэлд нэг л дулаахан хирнээ яагаад ч юм айгаад гэрэвшээд байдаг юм. Тэгээд цай хийж, тавагтай идээ барьж айлд ирсэн хүнд үйлддэг ёслолыг хийчихээд авдар дээр байгаа хавтастай толины урд байрлуулсан цаг руу хараад зогсчиж билээ. Нөгөө өвөө жаахан сууж байгаад "ганцаараа гэрээ сахиж байгаа хүүхэд юм биз дээ, сайн байна" гэж хэлээд гарахад нь "та аав ээжийг ирэхээр дахиж ирээрэй "гэж хэлээд хоцорсон. Тэгээд үргэлжлүүлээд нөгөө цаг руугаа хараад л хааяа нэг толинд өөрийгөө хяламхийж харчихаад эрүүгээ тулаад цаг руу хараад л байлаа. Тэгж анх цагийн зүү зогсолтгүй хөдлөөд байгааг олж мэдсэн.

Бага дүү их өвдөмтгий хүүхэд байсан, яасан нь мэдэгдэхгүй уйлна. Тэгээд нөгөө өвөөгөөс юм аваад хэрэглэчихээр зүгээр болчихдог. Ээж аав хоёр маань хар залуугаасаа нялх нойтон хүүхдээ хоёрыг ч алдаж байсан болохоор хүүхэд өвдөхөд сууж чаддаггүй хүмүүс, залуу хүмүүс болохоор учир сайн мэдэхгүй тэгээд нөгөө өвөө рүү л гүйдэг байсым шиг байгаан. Би бага болохоор тэр бүр учрыг нь ойлгохгүй, хожим ахын ярианаас л там тум учрыг нь ойлгосон.

Нэг зун нөгөө өвөө маань эмнэлэгт хэвтээд. Нэг орой намайг нөгөө өвөөд оройн хоол аваачиж өг гээд нилээн том барианы шилэнд хийсэн банштай шөлтэй хоол сонингийн цаасанд боогоод гадуур нь уутанд хийгээд халуун савтай цайтай хамт бариулаад явууллаа. Очтол намайг өрөөнд нь орохыг зөвшөөрдгийн байна, сувилагч нь. Өрөөндөө өөр нэг өвөөтэй хамт хоёулаа хэвтэж байв. Шилтэй хоолоо гаргаж өгөв. Нөгөө хоёр хөгшин маань шилний таглааг эргүүлж онгойлгох гэж нилээн юм болсон. Хоолны халуун ууранд тэлчихсэн шил таглаагаа нилээд сайн зуусан шиг байгаан. Гарын бяр нь харьчихсан хоёр хөгшний тэнхээг нилээн шалгасан. Би наана нь гарын хөдөлгөөнийг нь дагуулж уруул амаа жайвагнуулахаас өөр нэмэргүй. "Уул нь нар буруу эргээд л онгойх учиртай даа" гээд нөгөө хоёр хөгшин маань гар дамжуулан оролдсоор байгаад онгойлгочихсон. Эндээс би шилний таглаа нар буруу эргэж онгойдог юм байна гэдгийг анх удаа олж мэдсэн.

Миний аваачиж өгсөн энэ хоол нөгөө лам өвөөгийн маань сүүлчийн оройн хоол нь байсан. Маргааш өглөө нь аав "хөгшин бурхан болжээ" гэсээр гэртээ ирсэн. Нэг том орон зай, нөмөр нөөлөг манай нутгаас алга болчихож байгаа юм шиг санагдаж билээ.

Wednesday, 16 November 2011

За би нэг юм хэлмээр санагдаад байнөө

Микрофоноо нааш нь явуулдаа гсн :-).
Хэдүүн гэр бүлийн тухай нэг бээгий оруулсан даа. Таанууд санажийгаа биддээ. Яг тэрний дараачаар нь хүмүүсийн хандалт чухам их байваа, бөррр гайхаад статисчикаа харсан чинь нээвс айди гэсэн айдигаар дамжаад зөндөө хүн орж гарчээ. Сонирхоод тэр хаяг руу нь орсон чинь блоог гэдэг ангилалд нь миний муу бээгий туужээдгийн, ичсэн гэж яаваа хацар халуу шатаал явцан. Гээд одоо яахав тэндээс дэлит хийх эрх байхгүйм чинь. Доор нь бас хүмүүс сээгий эд нар үлдээдийм шиг байгаан. Нэг хүн бөррр намайг аягүй загинасан байгаа байхгүй юу!!! "Амьдрал үзээгүй байж их юм мэддийм шиг том том яриад, ийм сэтгүүлч гэж юу байсын яасан мөрөөдцийн" эдэр гээд. Би чинь бүүр ичэээл унана биз дээ, энчээнээ. Еээ нүдний булай энэ хүний зөвшд угаасаа миний гэр бүл мэдэх гэж юу байдын уучлаарай гээл бодохоос дэлгэц рүүгээ ч харж чадахгүй байгаам чинь.

Тэгээд тэр сайтад миний блоогоос бичлэг оруулдаг хүнээс хүсэх нэг хүсэлт байнаа "Битий л дээ дэхүү, миний блоогт хүнд хэрэгтэй юм нээг ч байхгүй. Мань нь зүгээр л харсан үзсэн, бодсон санаснаа хэлэх хүн хажууд байхгүй болохоор блоогтоо л бурдын. Юун тэр сэтгүүлч мэтгүүлч, интэрнээтэд байгаа бүхнийг сэтгүүлч хүн бичдэг гэж бодож байгаа тэр хүний түмэн зөв, тэх зөв шүү хөөрхий минннн, тэр хүнийг буруушааж ер болохгүй. За тэгээд зөв зүгээр байжийгаад би нь бас хүн амьтан уурлуулмааргүй байна, гэм зэмгүй суужийгаад хүнд бас загинуулмааргүй байна, айн мөн үү? "

Tuesday, 15 November 2011

Ай тий тий тий халуун пааранд гараа наахымсан

Ойрд ойрд ч юу байхав өчигдрөөс аягүй сэрүүсч байнаа. Өвөл гэж бодсон чинь хамаг биений үс ноос өрвийж сөрвийгөөд бас л эфгүй байшүү. Би дотуур тиркоондоо орцон. Ноолууран цамцаа өмсцөн, алчуураа гаргаад зүүцэн, бээлээгээ арай л өмсөөгүй байгаа. Ингэхэд иймэрхүү чийгтэй газар манай ноолууран бүтээгдэхүүнүүд аминд ордог гэдгийг мэднэ биз дээ. За тэгээд цааш улам хүйтэрвэл бүтэн жил ганд дэвтээж, бүтэн жил элдсэн хурганы арьсаар хийсэн лээнин болоод лээдий гаагаа эд нараа гаргаж өмсөнө дөө. Лээнин гэж мэднэ биз дээ, эмэгтэй хүний дээгүүр өмсдөг дортуур хувцас, оюутан байхад найз охидуудтайгаа ийм үгээр пороолдож ярьдаг байлаашд. Одоо ч хэвээрээ. Миний лээнин хуучирцан, шинэ лээнин авахынсаан, тэр ямар гоё лээнин бэ гэж мэгээд явж өгнө. Лээдий гаага бол ойлгомжтой шд, нөгөө юу...

Мань цус багатайг хэлэх үү гар хөл цэв мөс хэрэг алга. Хөл гар дулаацуулдаг хүнтэй болохынсан, хөгширөхөөр тэгээд хөнжил дулаацуулах хүн гэж ярих байх даа, балай ч юмаа даа нээрээ хүн хөгширнө гэж. Сайхан паар юмуу эсвэл пийшин тэвэрч суухымсан гэж бодогдохын заримдаа. Айконий халуун ч тэгээд дээгүүрээ яваад доогуураа юу ч байхгүй тиймхэн эд.

Энэ жил харин их орой хүйтэрлээ. Одоо шунаад яахав мөн үү. Хүйтэрвэл хүйтэрхээс биш.


Жич нэг бяцxан тайлбар зүүлт хийе.

Лээнин гэж юу яриад байнаа гэж уншигч асуугаад байна.
(о)(о) энэ гээчид өмсгөдөг хувцасны авгайлсан нэр болой. 

Monday, 14 November 2011

Та хэзээ усанд ордог уу????

Шөнө усанд ороод унтчихаар гүэ мөн сайийхан амархымаа. Өглөө таван минут ч болтугай дуг хийгээд авчихын. Үс хүртэл өглөө босч ирэхэд их сайхан намирсан гоё болцон байхын, бие хүртэл сайхан амарчихсан хонодын байшд. Ер нь тэгээд боджийна л даа. Өдөржингөө баахан хүмүүсийн дунд байж байчихсан юм чинь орой унтахын өмнө усанд орж өдрийн турш биед хуримтлагдсан сайн муу аливаа мэдээлэл, энергийг устгах нь зүйтэй гэж. Усанд орсны дараа бие нэг их хөнгөрцөн ч юм шиг байдаг даа. Бас нэг тиймэрхүү шинээр мэндэлцэн ч юм шиг гоогоо мэдрэмж төрдөг шд. Тэр чинь тийм их хир хур угааж арилгасан даа ч биш юм. Худлаа гэвэл усанд орохоосоо өмнө болоод усанд орсныхоо дараа өөрийгөө нэг жинлээд үзээрэй. Бараг л зөрүү байхгүй, байвал үсрээл зуун грам байх биз, энэ хэмжээ бол харин хэр байх магадлалтай :. Тэрхүү хөнгөн шингэн байгаагийн шалтгаан бол биед буй хирнээ нүдэнд үл харагдах тэрхүү сөрөг, биед таагүй нөлөө үзүүлдэг мэдээллийн оронг устгаж байгаа явдал юм шиг байгаан.

За тэгээд цааш нь яривал хүн гэдэг амьтны энэ мах цусан бие хий, шороо, гал, ус, мод гэсэн таван махбодийн бүрдэл гэж уламжлалт анагаах ухаанд үздэг гэдэг. Энэ талаас нь үзвэл усанд орсноор биед байгаа усан мах бодоо тэтгэж, цэвэрлэж байгаа явдал байж болох талтай. Хүний биеийн дал гаруй хувь нь ус гэдэг. Гэх мэтээр холбоод бодоод байвал наян юм гарч шинжтэй. За тэгээд шөнө усанд орж унтаж байгаарай. Шөнө нь зүгээр унтаагүй хүмсүүд харин өглөө нь дахиад усанд орох шаардлагатай байдаг байх даа бодвол, тээ. Би ч юу мэдэхэв.

Sunday, 13 November 2011

2011-11-13

Урждар шөнийн зүүд гэж юу байваа. Өрөөсөн далавчтай саарал өнгийн аймар том онгоц юу юугүй л хошуугаараа онхолдчихсон шд, гал мал гараад бөөн л юм болж байх шиг байсан. Тэнгэрээс ямар нэг зүйл унаж ирж байна гэж гүэ мөн их зүүдлэх юм. Шалтгаан болоод тайлал нь юу байдгийн болдоо.

Тавдахийн орой гэртээ эртээ гэгч нь харьж гэр орноо сайийхан цэвэрлэж, ус цасанд орж, хуруу хумсаа будаж аваад, бас орныхоо даавуу эд нарыг сольчихоод уншиж байгаа номоо бариад эрт гэгч нь орондоо оров. Бас болоогүй арц уугиулсан гэж байгаа. Ойрд иймэрхүү байдалтай байгаагүйн билээ. Дандаа шөнө дундтай уралдан орж ирж хам хум юмнуудаа амжуулчаад хажуулдаад яваад байсан байгаам. Яг сайхан эрт унтья гэхээр нойр бүр алга болчдог, сонин. Шөнө дундаас нааш унтдаггүйм даа харин ч. Номын хуудас л харин нилээд эргэх шиг болсон. Чоно сүлд чинь ямммар манннгар зузаан туучий вэ? Оройд хэдэн хуудас явуулахын. Одоо л тал руугаа оржийшд. Гэхдээ ер нь их нуршуу эд байлээ, үнэндээ. Гэвчиг ганц үсэг ч гээхгүй уншиж дуусгана даа чамайг гэж гүрийгээд байгаа мань үүхэн чинь. Тэр хятад залуу маниусыг хаа нэг газар муу хэлцэн байж магадгүй гэсэн хар буугаад байгаан, сайндаа ч биш харандаагаа бариад хаа нэгтээ тиймэрхүү утгатай үг өгүүлбэр байвал сэмхэн тэмдэг тавьчихаад л. Хэ хэ үнэн хартай үүхэн байгааз.

Хагас сайнд угаасан хувцасаа хатаах гэж, хогоо хаях гэж гарснаас өөрөөр гэрээс хошуугаа цухуйлгаагүй. Унтаал унтаал, босож ирж хоол хийж идчээд ном уншаал уншаал. Ойрд амраагүйгээрээ амарлаа даа харин ч нэг. Азаар утасны цэнэг ч дуусчихаж. Гадаад ертөнцөөс бүрэн тусгаар найссс. Утасны цэнэглэгч сургууль дээр бөөн далим.

Гэртээ өнжихөөр гэрт байгаа эд юмс маань хүртэл өнгө зүс ороод надад баярлаад ч байгаам шиг санагдаад байдышд, нээрээ ккк. Та нар тэгдэг үү?

Tuesday, 8 November 2011

Шал сонин санагдчихлаа

Түрүүхэн инээгээд байсан хүн гэнэт гэдэн хөдлөөдөө...

Сая найз охинтойгоо хальт мээсэнжэрт таарсан чинь бүр дургүй хөдөлчлөө. Бараг сарын өмнө би монголд байхдаа хамт авахуулсан зураг хөрөг багтаасан эмээл явуулсын. Өдөр болгон шахуу нээтэд байдаг болохоор нь хариу нь тэр дороо ирчих байх гэж бодоод байсан чинь өнөөг хүртэл байхгүй шүү. Мээссэнжэрт байгаа мөртөө эмээл бичихгүй болохоор нь би аминдаа заавал эмээлийн хариу авч байж мээсэнжрээр холбогдоно гэж гүрийгээд мээсэнжэртэй нуугдаад хагас сар болсон. Өнөөдөр тэсэлгүй юу гэх нүү гэж бодоод мээсэнжэртээ орж ирсэн чинь сайхан зав гаргажийгаад тухтай бичий гээд хариу бичиж амжихгүй өдий хүрчлээ гэнээ. Тэрийгээ тэгээд офлайнаар шидчиж болддоггүй л юм байх даа. Миний туйлын дургүй зүйл бол иймэрхүү эмээл, захиа, мэссэж гэсэн биет бус харилцаанд таг чиг байгаа хүмүүсийн яасан нь мэдэгдэхгүй дүлий дүмбэ байдал. Өөрөө цаг тухайд нь тохирсон хариултыг нь ямар нэг аргаар заавал өгөх гэж хичээдэг учраас бүр голоос дургүй хөдлөөд байдын.

Бүх юм чинь сайн уу энээ тэрээ гэсэн жижүүрийн асуултад нь хариулаачгүй. Ийм найзтай билүү ч гэх шиг юм хальт бодогдлоо, захиа бичснээ ч бас мартаж орхиж хэлээд тавьчихсан, уурласын байгааз хариу бичихгүй л байна. Би ч бичихгүй юм чинь. Дотны найз гэчээд ийм байж болохгүй биз дээ. Гэр бүлтэй, ажилтай төрөлтэй нь тэндээ л биз. Цаг нь болохоор тэр бүхэн над дээр ирж л таараа. Тэглээ гээд би бусдын хийгээгүйг хийцийм шиг иймэрхүү авир лав гаргахгүй. Завгүй, гэр бүлтэй нь ганцxан тэд нар биш. Найз нөхөрлөл гэдгээ ажил төрөл, гэр бүлээсээ ялгаж салгах ухаан байдаггүй л юм байх даа. За за тэгээд буянаараа л болно биз, ер. Тэд нар байлаа гээд надад юм наалдах биш бас надаас юм мултарч унах биш.

Инээх үү

Инээдтэй зүйл бичмээр санагдаадаа. Болсон явдлууд бичье.

Бүүр хөдөө. Зав залуухан хоёр хос гэрлэжээ. Хуримаа хийгээд л, гэрээр дүүрэн хүмүүс найрлаад найр ид дундаа. Хөдөө болохоор юм бүхэн ёс горимын дагуу. Хүмүүс насны эрэмбээр хоймороос гэрийн хоёр тал руу сууцгаачихсан. Зун учраас гэрийн үүдийг цэлийтэл нээгээстэй. Гэнэтхэн гэрийн баруун хатавч хавьцаа суусан нэг халамцуухан залуу босч ирснээ учиргүй л хоймор өөд зүтгээд эхлэв. Замдаа байгаа ахмад настай хүмүүсийг гишгэлэн алдаад. Хүмүүс гайхаад хүүе хаая яах нь уу, хаачих нь уу гэхэд гадаа гарья гэж онигоонд орсон гэнэ лээ. Учир болбоос хойморт байрлуулсан толинд туссан хаалга согтуу түүний нүдэнд хаалга болон харагдсан явдал юм (Нэг хүн ярьж өгсөн)

Долоо найман настай байсан байх. Нэг өдөр авгындаа орсон чинь бас нэг авга ирцэн сууж байв. Залуу хүн л дээ. Тэгсэн намайг харснаа за сайн уу ......... гээл аягүй мэндэлдийн, бүр нэг том хүнтэй ярьжийгаам шиг. Тэгэнгүүт нь би урдаас хуц гэж авсан. Яагаад гэхээр над шиг жоохон хүүхдийг том хүн гэж тоож мэндлэнэ гэдэг ховор тохиолдол шд. Тийм болохоор цочсондоо тэгээд хэлчихсийм шиг байгаан. Тэгсэн авгын эхнэр, гэрийн эзэгтэй намайг загинаад. Том хүний өөдөөс хуц гэдэг чинь юу гэсэн хэлэв? гэж мэгээд. Энэ явдлын хувьд миний буруу байхгүй гэж боддышд, одоо хэр нь. Яадын угаасаа гэнэт том хүн шиг харьцахаар чинь жоохон хүүхэд чинь цочийшд, анх удаагаа. Гэхдээ заримдаа тэр авга маань тухайн үедээ тэнд байсан хүмүүсээс санаа нь зовж ямар эвгүй байдалд орсон бол гэж бодохоор өрөвдөөд байдаг юм.

Нэг удаа хичээлдээ явжийлаа, өдөр ордог байсын. Хичээл нь тарцан дээд талын нэг ангийн хүүхдүүд сургуулийн хашаанд нааваа тоглоод байжийсын. Тэгсэн гэнэтхэн миний нэрийг хэлснээ гүйгээрэй гэж авдын, би ч бараг гүйн алдсан ухасгээд. Тэгсэн нэг охин чи бишээ гээд инээхээр нь юу билээ гэж бодоод харсан чинь тэдний ангийн надтай адилхан нэртэй охин гүйж энэ тэр тэнэгтдэг байшд. Ёооо тэхэд би ёстой муухай байдалд орсышд. Банди нар нь инээж минээгээд, шогтож өгсөн. Дараа нь нэгсэгтэй л тэдний ангийхнаас дутааж явсан гэж байгаа. Би ч гэж би юун уулгамч юм шиг гүйж мүйх гэж ухас мухас хийжийдэг.

Monday, 7 November 2011

Архиан бага ууж айргаан тааваараа зооглогтун


Өнөөдөр Дээрхийн Гэгээн арван дөрөвдүгээр Далай Лам Монгол улсад айлчлах гэж байгаа гэдгийг өчигдөр орой мэдээд их баярлав. Миний мэдэхийн таван жилийн өмнө морилж байсан. Хүн амын ихэнх нь Буддийн шашинд итгэж сүсэглэдэг, эртнээс уламжилж ирсэн шашны тэгүүн айлчилж байгаа нь тэмдэглүүштэй үйл явдал мөн гэж бодож байна. Далай багшийн хэлсэн хэд хэдэн үгийг байн санаж явдаг юм. Өмнө ч бас блогтоо бичиж байсан.
-  Буддийн шашныг би шашин гэхээс илүү сэтгэлийн шинжлэх ухаан гэж хэлэх дуртай.
-  Хүний сэтгэл бол анхнаасаа тунгалаг ариун чанартай. Бидний бодлоор бүрхэгдэж өөрийн   тэрхүү тунгалаг чанарыг алдсан байдаг.
-  Бид бүгд адилхан хүн төрөлтөн, бидний гол ялгаа бол гадаад дүр байдлын ялгамжаатай байдал. Өндөр, нам нуруу, махлаг, туранхай бие, шонхор, навтгар хамар, хар шар өнгийн арьс, үс гэх мэт төдийхнөөр ялгаатай болохоос бид бүгд адилхан зүрх сэтгэлтэй. Ийм гадаад дүр байдлын ялгаанаас болж өөр хоорондоо хатуу зааг ялгаа үүсгэх нь сайн зүйл биш. Энэхүү зааг ялгаанаас болж бид байнга үл ойлголцол, дайсагналцлын асуудлуудтай тулгарч улмаар нэгнээ хөнөөдөг.  
-  Цаг хором бүрд хайр энэрэл нигүүлсэл, бусдын төлөө гэсэн сэтгэлийг үүсгэж энэхүү хандлагыг өөртөө дадал болгон хэвшүүлж өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж байвал нэн тустай.

Гээд бичээд байвал дуусахгүй тул энэ хүрээд зогсооё. Өөрийн санаанд тогтоосноороо энд буулгалаа, мэдээж өөрийнх нь айлдсан нь арай өөрөөр байх болов уу.
Өчигдөр Японд айлчлах үеийн бичлэгийнх нь сүүл хэсгийг харж байхад:
-  Өмнөх амьдралын үйлийн үрээр бид энэ дэлхий дээр төрөл авсан. Өмнө адилхан цаг хугацаанд, адилхан газар, адилхан үйл хийж байсан хүмүүс дараах төрөлдөө тэрхүү барилдлагаараа нэг цаг үед, нэг газар дахин цуглардаг. Хэрэв хэн нэгэн сайн буянт үйл хийх аваас өмнөх амьдралын муу үйлийн үр арилж, оронд нь сайн үйлийн үр нэмэгдэх болно. Гэж хэлж байна лээ. Дээрх бичлэгээс илүү дэлгэрэнгүй үзээрэй.

Sunday, 6 November 2011

Зүүдний ертөнцдөө эргээд орцон

Нас барсан авгатайгаа яриад байсан шд. Ойрд чиний энергийг мэдэрсэнгүй, манайхаар үзэгдэхгүй байна гээд байсан. Би харин тиймээ үнэн би ойрд танайд очоогүй гэж мэгээд. Авга улаан бор дээлтэй, нэг тийм сонин малгай өмсцөн их сайхан өнгө зүстэй сууж байгаа харагдсан. Нилээн юм яриад л байсан. Тэгсэн тэр нь зүүдэн дундах зүүд минь болж таарсан. Дараа нь аавд энэ тухайгаа хэлээд, авга маань сайн газар төрөл авсн юм шиг байна лээ, надад тийм шинж тэмдэг ажиглагдсан гэж мэгээл юм яриад байсан.
Дараа нь шумуул алах гэж хоёр шумуултай хөөцөлдөөл байсан. Зүүдлэхгүй гайгүй сайхан нам тайван унтаад байсан чинь буцаад зүүдлээд эхэлсэн. Яг кино үзэж байгаам шиг л. Бүр ярьж энэ тэр. 

Өглөө босоод ирсэн чинь толгой өвдчихэж...

Friday, 4 November 2011

Яг юугүй юм шиг мэдрэмж

Хэдүүн нэг өдөр юу болсын хамаг тиркоонууд маань урагдаад. Өмсцөн байгаа нь хүртэл өсгийнийхөө ард урагдцан байдын. Тэгээд солих санаатай өөр тиркоонуудаа үзсэн чинь хөлд углагдаал урагдаад байсан, чөөгий шүгэлцэн байсан байхаа тэд нарт :р. Цайвар буюу биеийн өнгийн тиркоонд дургүй. Бараануудыгаа ийнхүү цааш харуулчихсан. Тэгээд өчигдөр нэг тиркоо авсан чинь тиркоо биш оймс авчиж, гуя хүрсэн урттай. Үнэ нь миний авдаг тиркоонуудын үнэтэй адилхан болохоор нь сайн үзэж хараачгүй авчихсан чинь. Тэгээд өнөөхийгөө өнөөдөр өмсөөд гараад ирсэн чинь дээд хэсгийн ирзээн нь бариад тухгүйтүүлээд байхын. Анх удаа иймийм өмсөж үзсэн эвгүйм байна, тэр нэг хэсгээрээ юу ч өмсөөгүйм шиг санагдаад салхи энэ тэр хүртэл илүү сийгээд байгаа ч юм шиг, гэхдээ тэр мэдрэмж их таатай гэж байгаа. Заримдаа юу билээ би чинь бандаажаа өмссөн билүү яасан билээ ч гэж бодогдож палаажны гаднаас сэм тэмтэрч үзэж энэ тэр. Ойрд зунаас дутуугүй дулаахан байнаа. Тийм болохоор өнөөдрийн энэ хувцаслалт бол цагаа олсон байгаам.
За нэг иймэрхүү.

Нээрээ хэдүүн нэг орой англиш дээр  Halloween баярын талаар юм сонсоод лаабдаа ганцаараа сууж байсан чинь өрөөний нөгөө буланд цонхны дэргэд учир битүүлэг чимээ гараад. Гадаа хүн байгаан байлгүй гэсэн юм бодоод тоосонч гүй. Тэгэсгээд намдчихсан. Тэгсэн дахид бүүр айхтар дуугараад болдоггүй, бүр зориуд сонсгох гээд байгаа юм шиг маягтай. Бас л түрүүнийх шигээ юм бодоод өнгөрөв. Хэсэг байзснаа дахиад л. Сүүлдээ тэсэхээ байгаад босоод хол зайнаас харлаа. Юу ч алга. Гайхоол, чимээ гарч байгаа газар нь яг тулж очоод хардымуу гэснээ амьтан байгаам шиг санагдаад нэг л зүрх хүрээгүй. Лаабад уг нь шумуулнаас өөр амьтан харагддаггүй л юм. Хэсэг чимээгүй болсноо дахиал дуугараад. Цаг аль хэдийн шөнийн 12 өнгөрчихсөн. За за ер нь гэр лүүгээ харья гэж бодоод гарсан. Гараад сургуулийн байраа тойрч цонхны тэнд ямар юм байна гэдгийг харав, лааб нэг давхарт байдаг юм. Юу ч, хэн ч байсангүй.

Wednesday, 2 November 2011

Эр бор харцага болоод Дүүриймаа

Хэдүүн энэ дууг олж сонсоод тэрнээс хойш хэд ч сонсов, нэг өдөр лав их олон сонссон. Өвлийн жавартай талд цас чихруулан, цан хүүрэг болсон морьтойгоо хамт ам хамраараа уур савсуулан давхиж яваа хүдэр чийрэг эр хүн төсөөлөгдөөд байгаа нэх гоё, яг энэ клипэн дээрээ гардаг шиг. Клипэн дээр нь жинхэнэ монгол эрчүүд гэж ийм л байдаг байх даа гэмээр сайхан сайхан харчууд харагдсан. Дээр үеийн кинонууд дээр ч зөндөө гардаг шүү, диймээ. Одоо ч тэгээд ийм эрчүүд өдрийн од шиг болоо байлгүй дээ, байвал хөдөөгүүр л ганц нэг үзэгдэж магадгүй. Аа гэхдээ бөхчүүд нэг иймэрхүү байж магадгүйм байшүү. Ер нь тэгээд цаг хугацаа явж, хотжиж хөгжих гэдэг нэрийн дор их олон зүйл сэм сэмхэн устаад байгаам шигээ. Жишээ нь гэхэд л сайхан гүндүүгүй хүр хүр хийтэл инээж суух ясны монгол эр хүн, цэвэр ичимтгий ааль авир, ёс журам бүхий монгол бүсгүйчүүд улаан номонд орохоор болчиж, бүр устцан ч байж магадгүй. Жаахан хуучинсаг санагдаж магадгүй, гэхдээ бидний өвөг дээдэс ямар мундаг ёс горим, дэг жаягтай байсан билээ. Тэгэж явлаа гээд муудаж дордсон нь лав байхгүй байх.
Бас Дүүриймаа гээд энэ дууг би бүр зөндөө дагаж дуулсан. Ёстой нөгөө цаад уулын царс мод, наад уулын нарс мод зүснийх нь сайханд ургана гэж үлгэрт гардаг шиг зүс тунгалаг, ааль ялдам сайхан монгол бүсгүйчүүд маань ардын дуундаа л мөнхрөн үлдээ юу гэлтэй. Энэ дууг ая донжийг нь олоод их сайхан дуулсан байна лээ, бас клипний зохиомж зураг авалт эд нар нь ч их сайхан болжээ гэж дүгнэсэн. Жинхэнэ монгол залуу хосын янаглал нэг иймэрхүү байх болов уу. Монгол бүсгүй хүн болж төрснийх энэ клипэн дээр гарч байгаа бүсгүй шиг хээ хуар бүхий таван ханатдаа монгол эмэгтэйн гоёл зүүсгэл, дээл хувцас гээд бүхнээр өөрийгөө чимээд залуу бүсгүйн илэрхийлэл болсон шанз хөгжмийг уйлуулан, хайртай хүнээ баясгах юм сан гэж мөрөөдөөл...

Tuesday, 1 November 2011

Мэдэхгүйм даа

Уг нь би хүнд хар буруу санаад, уурлаад, сэтгэлдээ ямар нэг байдлаар хар бараан бодол тээж явахгүй юм сан гэж их хичээдэг юм. Тэр хэрээрээ ч болоод өнгөрсөн таагүй, онцгүй зүйлсийг ор тас мартаад юу ч болоогүй юм шиг инээгээд л явж байдаг. Гэтэл сүүлийн үед хүмүүс намайг жаахан бухимдуулах гээд л байх юм. Уурлах, хар бараан бодол сэтгэлдээ агуулж явах нь хүнд өөрт нь л муу болохоос тэр үйлдлүүдийг хийлээ гээд асуудлыг нааштай шийдэж чадахгүй шүү дээ.

Хэн нэгэн намайг гомдоосон, надад таагүй үг хэлсэн аль ч тохиолдолд тухайн үед нь цочоод багахан бухимдаад бас гайхаад л өнгөрдөг. Тэр бүгдийг мартаад хожим нь юу ч болоогүйм шиг загнах зангий минь хүмүүс буруугаар ойлгоод ч байх шиг. Муу санаатай, хэрүүл уруултай, үзэн ядалттай, хууран мэхлэлттэй амьдраад яах ч билээ дээ. Ганц л амьдраад дуусах хором хугацааг тийм бараан өнгөтэй өнгөрүүлнэ гэдэг хайран биз дээ.  

Амьдрал бол аялал гэдэг. Хэн нэгэн аялахдаа аль болох амарч, сайхныг үзэж харахыг л хичээдэг атлаа амьдрал гэдэг зүйлд яагаад тийм байдлаар ханддаггүй юм бол. Нэг голын усанд нэг ч орж болохгүй гэдэг шиг эргэж ирэхгүй өнгөрч буй амьдралын хором хугацааг тийм утгагүй өнгөрүүлдгийг ердөөсөө ч ойлгохгүй юм. Хүн яагаад нэгэндээ чин сэтгэлээсээ хандаж, яг оршин байгаагаараа байддаггүй юм бол. Дүр үзүүлсэн, жинхэнэ дүрээ өөрөөсөө ч нуусан нуугдмал бөгөөд хаагдмал амьдрал амттай л байдаг юм байх даа.

Сурсныг сураар боож болдоггүй гэдэг шиг за ёстой дараа л жаахан санаатай байх юм шүү гэж бодовч өнөөх л гэнэн, юмны наад цаадыг хар муу ухаанаар бодолгүй хийдэг үйлдлүүд хийгдчихсэн л байдаг. Сураагүй юмыг сурна гэдэг амаргүй шигээ.