Уул нь сэтгэл дотроо бараан юм бодохгүй юм сан гэж их хичээдэг юм. Хэдий хэцүү байсан ч мартаж орхиод инээж л суудаг юм. Гэтэл хажууд буй хүмүүс яалтчгүй санаатай байхыг шаардаж байна. Худлаа дүр эсгэж чаддаггүй аливаад тууштай байдаг хүн дүрд тоглож сурах гээд л мунгинаж суунаа.
Хүн хүнийг өөр чигээ санадаг гэж үнэхээр үнэн юм. Би гэж хүн хүний өмнөөс хүний алдааг цайруулж бодоод, хийх гэж байгаа хийж байгаа үйлдлийг нь аль хэдийн өөрийнхөөрөө хийгээд үр дүнг нь төсөөлчихсөн бөөн баяр баясгалан сууж байдаг гэтэл бодит байдал миний төсөөлснөөс тэс өөр. Цаад хүн буцаад миний хэлсэн, үйлдсэн бүхнийг өөрийнхөөрөө бодож төсөөлөөд намайг бас буруугаар ойлгох нь энүүхэнд. Түүний нүдэнд би яг өөр шиг нь л хүн харагддаг биз. Алхам бүр, үг бүрээ хүнд хэлж суух нь утгагүй учир ингээд андуурагдаад л сууж байхаас. Гэхдээ би огтхон ч тоохгүй ээ. Юм үнэнээрээ сайхан гэдэг. Хэдий тэр хүн миний бодож санаж, хийж байгааг мэдэхгүй мөртөө буруугаар төсөөлж байлаа ч би л өөрөө өөртөө үнэнч, өөрийнхөө сэтгэлийн орон зайг ариун байлгаж байгаа минь л чухал. Тэгээд ч нэг үг байдаг билүү бүх юм бурхан бид хоёрын дунд үлддэг гэж. Гомдоож, баярлуулсан аль ч тохиолдолд би ерөөл хэлээд л хоцордог. Тиймдээ ч би хүнд гомдож, тунирхаж сүйд болдоггүй юм. Харин баярласан тохиолдолд алхам бүрдээ санаж явахыг хичээдэг.
Махан нүд, махан зүрхнээсээ өөрөөр харж мэдрэхээ байчихсан харалган хүмүүсийн буруу ч гэж юу байхав дээ. Мунхагийн харанхуй нь арилаагүй тэднийг ариуслын гэгээн гэрлийг цухас ч болсон хараасай гэж үдэш бүр залбирдаг минь үнэн.
Муухай ааш гаргаад бусдыг доромжлоод, хамаг байдгаараа харааж зүхэж чадах шиг амархан юм байхгүй байх. Гэлээ гээд надад өөрт минь ямар тус байх билээ. Нэгэнт л би өөртөө тэр бүхнийг хийхгүй гээд амалчихсан бол өөрөө өөртөө үнэнч үлдэж хөөрхий тэр хүмүүсийг хар муугаар бодохоос илүүтэйгээр өрөвдөөд л хоцордог юм.
Ганц л яваад өнгөрөх дуу шиг амьдралыг гэрэл гэгээгээр дүүрэн өнгөрүүлж яагаад болдоггүй юм бол ...

7 comments:
hun huniig oor shgee sanadag gj yaag unen, bi end anh ireed setgeleer ih unasoon bas bus zuilees bolood kkk unenee yridaggui yertonts, hudalch byalduuchdin dund l yvaad bh shg... mgl hunii amnaas sanaandgui mgl hunees l hol yvdiim shu ghig sonschihood ih l gaihaj blaa.
zamin nohoi hutsaj l baig jingiin tsuvaa gdg biluu. hunii amand bagtaj amidarna ch gj bhgui sho ho. lai l bn, ted demii hov jiv hootsoldoj l baig harin bid ter tsagt n oorsdiigoo hogjuulj surch l bh um chn dee tmee
Аааяяя
Юун лагийн
Амьдралаас янз бүрийн юм сураа л
@Гуталчин
жингийн цуваа явсаар л байгаа :-)
@УУБ
Их олон юм сурчийна дооо.
сур сур бас дахин сур,
амьдрал бол эцэс төгсгөлгүй суралцах явдал юм, хамгийн сүүлд шалгалтаа өгөөд үсэрдэг гэх мэтээр их олон үгнүүд байн оо бас...
дуулсныг хураавал эрдэм гэдэг билүү?
одоо юм сурч байнаа гээдэг чинь амьд байнаа гээсэн үг шүү дээ хө
@ Ухна унасан баатар
яриангүй тийм :-)
Би юу гэж хэлснийхээ төлөө хариуцлагаа хүлээнэ
Чиний юу гэж хариулсаны төлөө хариуцлага хүлээж чадку гэдэг үг байгаа шдэ
http://hunsanaa.blogspot.com/2011/11/blog-post_7927.html#more
@Хүн санаа
үнэн үг шар тос
Post a Comment