Friday, 4 November 2011

Яг юугүй юм шиг мэдрэмж

Хэдүүн нэг өдөр юу болсын хамаг тиркоонууд маань урагдаад. Өмсцөн байгаа нь хүртэл өсгийнийхөө ард урагдцан байдын. Тэгээд солих санаатай өөр тиркоонуудаа үзсэн чинь хөлд углагдаал урагдаад байсан, чөөгий шүгэлцэн байсан байхаа тэд нарт :р. Цайвар буюу биеийн өнгийн тиркоонд дургүй. Бараануудыгаа ийнхүү цааш харуулчихсан. Тэгээд өчигдөр нэг тиркоо авсан чинь тиркоо биш оймс авчиж, гуя хүрсэн урттай. Үнэ нь миний авдаг тиркоонуудын үнэтэй адилхан болохоор нь сайн үзэж хараачгүй авчихсан чинь. Тэгээд өнөөхийгөө өнөөдөр өмсөөд гараад ирсэн чинь дээд хэсгийн ирзээн нь бариад тухгүйтүүлээд байхын. Анх удаа иймийм өмсөж үзсэн эвгүйм байна, тэр нэг хэсгээрээ юу ч өмсөөгүйм шиг санагдаад салхи энэ тэр хүртэл илүү сийгээд байгаа ч юм шиг, гэхдээ тэр мэдрэмж их таатай гэж байгаа. Заримдаа юу билээ би чинь бандаажаа өмссөн билүү яасан билээ ч гэж бодогдож палаажны гаднаас сэм тэмтэрч үзэж энэ тэр. Ойрд зунаас дутуугүй дулаахан байнаа. Тийм болохоор өнөөдрийн энэ хувцаслалт бол цагаа олсон байгаам.
За нэг иймэрхүү.

Нээрээ хэдүүн нэг орой англиш дээр  Halloween баярын талаар юм сонсоод лаабдаа ганцаараа сууж байсан чинь өрөөний нөгөө буланд цонхны дэргэд учир битүүлэг чимээ гараад. Гадаа хүн байгаан байлгүй гэсэн юм бодоод тоосонч гүй. Тэгэсгээд намдчихсан. Тэгсэн дахид бүүр айхтар дуугараад болдоггүй, бүр зориуд сонсгох гээд байгаа юм шиг маягтай. Бас л түрүүнийх шигээ юм бодоод өнгөрөв. Хэсэг байзснаа дахиад л. Сүүлдээ тэсэхээ байгаад босоод хол зайнаас харлаа. Юу ч алга. Гайхоол, чимээ гарч байгаа газар нь яг тулж очоод хардымуу гэснээ амьтан байгаам шиг санагдаад нэг л зүрх хүрээгүй. Лаабад уг нь шумуулнаас өөр амьтан харагддаггүй л юм. Хэсэг чимээгүй болсноо дахиал дуугараад. Цаг аль хэдийн шөнийн 12 өнгөрчихсөн. За за ер нь гэр лүүгээ харья гэж бодоод гарсан. Гараад сургуулийн байраа тойрч цонхны тэнд ямар юм байна гэдгийг харав, лааб нэг давхарт байдаг юм. Юу ч, хэн ч байсангүй.

13 comments:

Ухна унасан баатар said...

энэ чинь 2 өөр бээгий байна

эхнийх нь эротик ч юм шиг
хоёр дахь нь аймшгийн ч юм шиг

Гилийн хатан said...

end hunuus uranhai tirkotoigoo l guildeed baidgiinshd, mungund hemnelttei zugeer ch umuu

Монгол бүсгүй said...

@Ухна унасан баатар
нэг сумаар хоёр туулай буудсын :D

@Гилийн хатан
өө тэгүүл ёстой найсссс юм бээшд. энд ганц утас татагдах төдийд ч хаядаг байх шүү.
өнөөх оймсоо дахиад өсгийгий нь цоолчиж, өнөөдөртөө ингээд өнжихөөс. тиркоонд үнэн ширүүн байх чинь вээ...

Гуталчин said...

bi yag tm tirko omsood deeguur n hiideg tatuurgiig n ul yalig il gargaad ogotor yubkatai showdaj umuu halloweendaj uzhiimsaa gej boddi sht zorig hruvel ireh jil halloween-r tgj yavnaa yaadiin hehe. hunuus ghdee dandaa l il gargaad omsood bdin bnlee sht.

yaanaa haaya bas end um duugarch l bdin ehendee aidag bsn ch odoo toohoo bj dee

Ухна унасан баатар said...

эмэгтэйчүүдээ гэж....

триконы асуудал ч
тэнгэр нурахаас хүнд бололтойдог ооо

Монгол бүсгүй said...

@ Гуталчин
иймэрхүү тиркоо чинь бас зүгээриймаа, эмэгтэй хүн гэдгээ илүү мэдрээд ч байх шиг :p.
хааяа өмсчиймаар юм байна, хавар намрын дулаан цагт.

@Ухна унасан баатар
тэгийшд, гудамжинд уранхай тиркоотой эмэгтэй явж байхыг харвал ямар санагдах уу танай ангийн эрэгтэйчүүдэд. лав сайхан сэтгэгдэл төрөхгүй байх даа.

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

uragdsan tirkoogoo mushgaad umschdiin tegeed ter ni unen rock S%I tai haragduuliish dee bas l neg hemnelt

Тэмээчин бүсгүй said...

Tirkonii uildwert ajilladag busguichuudees boondood hyamd awchihgui yu hu. Manai angiin nusgai Boldoo-n egch bgaa shuu gej megeed kkkk

Гуталчин said...

Uragdsan tirkogoo bitii hayaarai booronhiilj bgad gutla archval ynzin ongo ordi sht

quarelle said...

триконы асуудлыг бараг л мэдкүүм хэхэ ашиглалт тал дээр бол зөндөө кк Гуталчины хэлснээр арчиж болжийн бас савангийн өөдсөө хийгээд оёчиж болжийн,бас банк дээрэмдэхдээ өмсөж болдгийн бнлээшд ,гэхдээ тэгэх шаардлага гаркүү л болвуу хэхэ

quarelle said...

neeree uragdsan trikotoi emegtei neeh muuhai hyamdhan archaagui haragddin shd erchuud geltgui emegtei hun harhad ch

Монгол бүсгүй said...

@siilen
тэгэж арай л зүрх хүрэхгүй байх, роок стайлгүй болохоор

@Тэмээчин бүсгүй
хүүеээ тиймүү хаягий нь өгөөрэй, насаараа өмсөх тиркотой болж авья байз

@Гуталчин
өө бас ууу? тэхдээ энд ч гутал арчих шаардлага гарахгүй юм дөө...

@quarelle
банк дээрэмдэхдээ л өмсий, дандаа бүтэлгүйтээд байдын, тирко өмсөөгүйтэй холбоо байж болохын байшд :D
урагдсан бүү хэл жаахан томдсон, нугаларч хунирсан тирко тэгэж санагдуулаад байдаг шүү

dream said...

uu harin tiim bgaazdee... tiim guya hursen tirko chin ayagu goy bdiim bnlee kk. neg tm oortoo ih goy emegteileg sanagddag, harhaar lag goy sexy sanagdaj etr... nz zaluutai bol haruulbal goy yum bnda gej bodjiisiin bn :P

dulaand omsohod ih zugeer bgaaz?dooroos holroh ntr asuudal garku :P