Босон суун барьж тавин уншсаар өнөө Ногоон нүдэн ламаа гурван өдөрт уншаад дууслаа, бас ч тийм нимгэн ном биш байна. Түүхэн зохиол гэдэг утгаараа ч тэрүү аль эсвэл зохиогчийн онцлогтой (мэргэжлийн гэх үү юу гэх үү зохиолч хүн биш болохоор) холбоотой ч юмуу байгаль болоод хүний талаарх элдэв уянгын халил, залхмаар дүрслэл харьцангуй багатай нь анзаарагдсан. Тиймдээ ч тэр үү үйл явдлууд ар араасаа болон зэрэг зэрэг хурдан өрнөөд байгаагийн хирээр унших хорхой хуудас эргэх тоолонд хөдөлсөөр сүүлийн хуудсыг уншиж үйл явдлын зангилаа тайлагдснаар түүхэн сэдэвт зохиол маань дуусав.
Үйл явдал нэг байшин, нэг газарт цөөн хэдэн хүний хүрээнд бас одоо цагт өрнөөгүй болохоор зохиогч уг зохиолыг бичихдээ олон хүнтэй уулзаж, түүхэн ном зохиол, архивын материалтай уншиж танилцан мөн зарим нэг сүм хийдээр орж, зарим нэг газар нутгаар явж байгалийн тогтоц зэргийг өөрийн нүдээр харсны эцэст номондоо тэдгээрийг дүрслэн буулгасан болов уу гэсэн бодол төрсөн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн биш зохиолч хүнээс нилээд хөдөлмөр шаардсан бүтээл болсон бөгөөд зохиогчийн анхны зохиол гэхэд час хийсэн бүтээл болсон байна гэж үзэж байнээ.
Зохиогч эмэгтэйн Миний ажлын Ноу Хау гэдэг номыг яг жилийн өмнө уншиж байлаа. Тэндээс Ц.Оюунгэрэл гуайг их дайчин, аливаад ул суурьтай ханддаг хүн юм байна гэсэн төсөөлөл авч байсан маань энэ номыг уншсанаар улам батжив.
Хүүхэд байхад дээрх зохиолтой сэдэв ойролцоо Пүрэвдорж гэдэг хүн бодит түүхээс сэдэвлэн бичсэн Даяанчийн хяслан гэдэг ном уншиж байлаа. Айл бүрийг нөмөрсөн айдас хүйдэс, гэмгүй олон хүний үхэл ...
Хагас зуунаас олон жилийн өмнөх тэрхүү түүхийн хар шуурганд өртөөгүй айл ховорхон байдаг болов уу?
Миний мэдэхийн ээжийн минь өндөр нагац буюу эмээгийн маань нагац болох хоёр ч лам тийм замаар амиа алдсан гэдэг. Хожим мянга есөн зуун ерэн зургаа долоон оны үед миний хувьд өндөр нагац маань болох буурай хэлмэгдсэн дээдсээ цагаатгуулах гэж хөөцөлдөж явсны эцэст цагаатгуулж нэг сая гаруй төгрөг авч байсан юм.
Номыг уншиж суух зуур шоронд тамлагдаж байгаа хөгшин лам нарын хэсэг дээр хэдий би мэдэхгүй ч өндөр нагац нар маань бас тийм зовлон үүрч, тийм байдлаар нүд аньсан байх даа гэж бодон шимширч байлаа.
Буддизмийг шашин биш мухар сүсэг гэж ард түмний толгойд нь гүн бат суулгаж, эрдэм номтой лам нар, дахиж бүтээж чадахгүй сүм хийдүүд, хамаг үнэтэй цэнэтэй урлагийн бүтээл, ном судруудыг өөрсдийнх нь гараар устгуулж чадсан нь даанч харамсалтай.
Тийм их золиосоор соёлт ертөнцтэй золгох учиртай ард түмэн байсан юм байх даа бидний Монголчууд...

5 comments:
Сүүлийн хэсэг чинь лайк
gaihaltai nom daanch bi duusgaj chadalgui irsen dee, 2dah devter hiigdej bgaa gsn sht
@ Элжигэн Б.Дашравдан
сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа
@ Гуталчин
харин тийм сураг байсан.
миний бодлоор хоёдугаар дэвтэр нэг шигээ сонирхолтой байж чадахгүй л болов уу, нэгээрээ дуусвал зүгээр санагджийна.
2-р дэвтрийг өөрийнхөөрөө үргэлжлүүлэн бодсон бас л сонин юм бодогдож байна лээ. Дүү нь бас л анзааргагүй гар шүү. Үргэлжилбэл хотод л үргэлжлэх байх.
@Бөбөг
Чулуунжий гэдэг хүүхэнтэй суугаад хот зүглэх байх гэж үү, магадгүй. Би лав үргэлжлүүлнэ гэдэгт тааламжтай хандахгүй байгаа. Одоо сүйд болтол өрнөөд байх үйл явдал бараг байхгүй.
Post a Comment