Нээрээ сүүлийн хэдэн бичлэгээ хараад байсан нилээд сөрөг хандлагатай явчихжээ. Би ер нь аливаа юмны болохгүй, засчихмаар, дутагдалтай талуудыг түрүүлээд харчихдаг талтай. Тэр дутуу дулимаг бүхнээ засаж янзлаад авчихвал болчих юм шиг санагдаад байдаг. Өөртөө бол маш өндөр шаардлагатай, хатуу зарчимч ханддаг. Одоо боллоо гэж хэзээ ч өөртөө хангалттай үнэлгээ өгдөггүй. Болоогүй, дутуу байна гэж үзээд л зүтгээд байдаг сул талтай. Өмнөх бичлэгийн комэнт уншаад бүр зориуд нойроо хасан сууж энэ бичлэгийг бичиж байна. Зулзаганууд давсандаа явцгаасан тул харин ч нэг тухтай сууж байна, сонсох дуртай ая энэ тэрээ сонссон шигээ.
За тэхээр Монголд маань дээшилж, өөдөлж байгаа юмнууд зөндөө байнаа. Улаанбаатарын хувьд ярихын бол зам харилцаанаас авахуулаад маш их юм хийгдсэн байна. Нүүрнөм, твитэр зэргээс харж байгаа байлгүй дээ, хол байгаа та бүхэн. Замын ажлуудыг маш их хийсэн байна лээ. Том том уулзварууд, 3 эгнээтэй 2 урсгал бүхий зам гэх мэт. Замын тэмдэг тэмдэглэгээг бас маш сайн хийж өгсөн байгаад талархууштай. Хөдөө явах засмал замд хүртэл зохих тэмдэглэгээнүүдийг ёсоор нь хийсэн байгаа нь урамтай гэж. Улаанбаатар бол миний байх 2008 оны юмгүй болтлоо хувирч өөрчлөгдсөн байгаамаа. Одоо хэр нь гадуур гарах бүрдээ энд бас ийм аятайхан юм хийциймүү гэж гайхаастай л байдгийн. Нэг юм хэлэхэд өмнө 5 алхаал нэг нэгтэйгээ үнсэлцчихсэн машинууд байдаг байсан бол одоо тэр чинь ер нь л ховордсон байх шүү. Бас нээрээ эксээл гэдэг машины оронд прус гэдэг машин орж ирсэн байна. 3 машины 2 нь энэ машин байх шүү бараг л.
Улсын Их дэлгүүр лав танигдахааргүй болсон байна лээ, дотор тал нь. Би ирсээр нэг л удаа орсон, гүй ээ бас аятайхан болжээ гэсээр л гарч ирсэн. Өөр том дэлгүүрүүдээр орж амжаагүй л байна. Идэш уушийн газар бол маяг маягаараа л олширсон шиг. Мань Double shot гэдэг газар хэд хэд орсон. Таалагдсан болохоор нь дахин дахин орсон хэрэг.
Ноос ноолуур, арьс ширээрээ аятайхан юмнууд хийдэг болсныг цагаан сард зориулсан үзэсгэлэн үзэж явахдаа мэдээд маш их баярлаж билээ. Нээх гоё хөнгөн, нимгэн ноосон хөнжил цагаан сараар айл манайд бэлгэнд өгсөн. Эрдэнэт үйлдвэрийх байсан уу яасан. Их таалагдсан шүү. Бас эсгий гудас Номинд зарж байхаар нь авсан, жаахан хүнд л болохоос тун ч боломжийн санагдаж байгаа, хэрэглэхэд. Гурилан бүтээгдэхүүн бол янз янзаараа үйлдвэрлэгддэг болж. Бас сүүн бүтээгдэхүүнүүд байна. Амттай тараг, сүүнүүд, зөөхий, цөцгий, аарц гээд л аваад хэрэглэж байхад сэтгэл ханамж өндөр байх юмс их болсон байна. Өвөлжингөө монгол лууван, төмс тасралтгүй зарагдаастай. Хавар өдийгөөс эхлээд шинэ ургацын өгөрций, улаан лооль гараад ирдэг юм байна. Намар бол жинхэнэ ургацын далай болно. Монгол хөрсөнд тарьж ургуулсан төрөл бүрийн ногоонууд дээр байгальд жамаараа ургасан зэрлэг жимс жимсгэнүүд нэмэгдээд.
Гээд тоочоод байвал сайн юмс саараасаа олон байна. Хамгийн онцлууштай нь хөдөө хотын ялгаагүй хүн бүхэн интэрнэт хэрэглэдэг болжээ. Төрсний гэрчилгээтэй бүхэн л Нүүрнөмтөи болж. Энд тэнд эмээ өвөө нар фэйсдээ сээлфий хийгээд, жиргээнд RT хийгээд энэ тэр гэж ярихыг сонсоход гайхаад байхым байхгүй болсон догоо. Энэ хэрээр хөгшин залуу, лам хар, эр эмгүй англи хэлний анхан шатны мэдлэгтэй болж байгаа байх гэдэгт лавтай эргэлзэхгүй байгаа.
За тэгээд энэ хямрал гээчээ булт олноороо эвтэйхэн давж гарчихаад ирэх сонгууль гээчээ оновчтой өгцгөөчихвөл Монголын заяа өөдөө л явж өгнө дөө.