Tuesday, 12 May 2015

Ам нээснийх

хотод баригдаж байгаа барилгатай холбоотой хэдэн үг хэлье гэж бодлоо. Хавар болоод барилгын ажил эхлэхтэй зэрэгцээд том оврын, хүнд даацын машинууд их олширдог. Би тийм машинуудад үнэндээ л дургүй. Хэдэн сар бөглөрөө таглараа үүсгэж байж засаж янзалсан, шинээр тавьсан замуудыг хамгийн ихээр сүйд хийж байгаа нь эд нар гэж боддог. Нэг явсан замаараа хэд ч холхидог юм бүү мэд болиосой гэтэл эргэж буцаад л яваад байгаа харагддаг. Зам эвдэлсэн төлбөрөө өгдөг ч юмуу гүй ч юмуу хэн мэдлээ. Ийм төрлийн машин хотын замд явуулж байгаа барилгын компаниудаас нэмэлт татвар аваад эвдэлсэн замыг нь засахад зарцуулах хэрэгтэй гэж боддог.

Манай урд барилга барих гээд 2-3 суурь цутгачихсан байгаа. 2 суурь нь бүр булангаараа нийлцэн. Дээшээгээ 16 давхар босно. Дээр тв-ээр 9 давхар байр хоорондын зай 45м байх ёстой гэж гарч байна лээ. Дэлхийн стандарт уу эсвэл мэргэжлийн үнэлгээ юу. Ямартаа ч энэ стандартаар бол яг ш дээ байгаа байхгүй юу. Одоо барьцан байгаа 16 давхруудаа 2 давхраас нь доош холбоод бас нэг юмнууд барьцан. Монголчууд барилга барихыг хүүхэд тоглоомоо өрж тоглож байгаа юм шиг сэтгэдэг болсон бололтой. Уулаасаа 5 ханатай гэр барихаас хэтэрдэггүй байсан нүүдэлчид яг таг стандартын дагуу хийтлээ ч удах биз дээ. 

Аа тийн барьж дуустлаа бөөн хог шороо. Хаврын салхинд нөгөөдүүл нь хаа хамаагүй хийсээстэй. Ойрхон хятадууд бас барилга бариад байгаан. Манайх ирэхэд л бөөн овоолсон хог харагдаад байсан одоо хэр нь хэвээрээ (2 жил болох гэж байна). Бараг нэг давхартай тэнцэхээр их овоолсон хог. Барилгадаа ашиглах гээд байлгаад байдымуу хаашайн.

За тэгээд барилгын доторх засал чимэглэл бол үнэн халтуурны санагдаад байгаа. Яахав үнэтэй, тансаг зэрэглэлийх бол мэдээж өөр байдаг байлгүй. Дундаж түвшний барилгын хувьд арай ч дээ гэмээр санагдаж лав л миний санаанд хүрэхгүй байгаа. Банны өрөө, 00-ийн өрөөний плита наасан царай нь сохор хүн хийсийм шиг. Замааскаа бавайтал нь шавчихсан, усны хоолойгоо будах гэж хавиар нэг цацчихсан. Со-д хямд хөлсний байранд амьдарч л байлаа, ийм хөгийн байхыг нь нэг ч хараагүй. Ер нь хүн байр шинээр захиалж, шинээр барьж байгаа байранд орох гэж байгаа бол өөрсдөө очиж иймэрхүү зүйл дээр нь хяналт тавьж өөрсдийн санаандаа нийцүүлэх хэрэгтэй юм билээ. Манайх ашиглалтанд ороод 5-6 сар болсон хойно орсон болохоор явцын дунд хянаж чадаагүй. Одоо харахад засаж янзлах юм харагдаад л байгаа. Хэдхэн цагт гарын үзүүрээр өөрсдөө хийчих биш иймэрхүү хүн хүч, цаг хугацаа шаардсан ажил чинь заавал тусдаа төлөлвлөж байж хийгдэх болж байгаам.

Чадвараас гадна сэтгэл гэдэг юм бүр нойл болсон шиг байгаан. Энд ямар би амьдрах биш бушуухан л дуусгаж байвал гээд тэгэс ингэс хийгээд хийсэн болоод орхидог шиг. Тэрийг нь барилгын компани нь шалгадаг ч гүй бололтой. Манай байр хямддаа бол орохгүй. Ийм байхад л хангалтгүй л санагдаад, өөртөө нийцүүлэхийн тулд засаж янзлах юм их л санагдаж байна.

Ер нь тэгээд хүн аливааг хийхдээ сэтгэлгүй бол тэгээд дуусдаг юм байна. Монголчуудад бусдыг гэх сэтгэл гэдэг юм алга болж. Дэлгүүрт ороод юм аваад бичүүлэхэд өөдөөс шидэх маягтай өгөхийн.

2 comments:

Salvatore said...

Сүүлийн хэдэн бичлэгийг нь уншсан чинь Монголдоо буцаж очмооргүй санагдтал бичжээ. Авах гэрэлтэй гэгээтэй юм ганц ч байхгүй юм шиг.

Монгол бүсгүй said...

Salvatore:

За хөө тэгэж өнгөцxөн бас бодож болохгүй шүү. Сайн сайхан, өөдтэй өнгөтэй бүхэн их бий.