Monday, 31 January 2011

Монголын багш нарын баярын мэнд

Нээрээ одоо чинь багш нарын баяр болж байгаа шдээ. Монголын бүх эрдэмтэн багш нартаа, багш блоогчингууддаа багш нарын баярын мэндийг хүргэе. Эрдэм түгээх их үйлс тань дардан байж эрдэмтэй олон олон шавь нарыг төрүүлээрэй.

Ойр зуур, аар саар

Ойрд нээрээ нойроо дийлэхгүй үнэн тэнэг байнаа. Энэнээсээ болоод өөртөө дургүй хүрээд байна. Гадаа бас дулаарахгүй, хүйтэн байгаад байх юм. Энэ долоо хоногт цагаан сар болох байх тиймүү, энд би гэж хүнд бэлдэж барьжаагаа ч юм алга, 2-3 өдөр амрах нь гэж бодоол баясаж байгаа хүн байна. Энэ солонгосууд манайхан шиг нэг их айхтар бэлдэж бариад байддаггүйм шиг байгаан. Дэлгүүр хоршооноос бэлэн юм аваал бэлэглэчихдгийн болов уу. Шинийн нэгнийхээ өдөр харин манайхан шиг айл хэсдэг болтойм билээ.
Гэснээс өрөөний непал өнөө өглөө нутаг явчихсан. Гэрт нь асуудал гараад гэнэт явахаар болсон гэсийшд, хэн мэдэхэв. Би бодохдоо өөр тийшээ л явчихвуу л гэж бодоод байгаам. Яагаад гэхээр байншдэ, энд өмсдөг зузаан куртикээ сандал дээрээ тохож орхиод оронд нь непалийн хүйтэн байтугай эндэхийн хүйтэнд өмсөмгүй нимгэн куртикээ аваад өмсөөд явсым шиг байна, өчигдөр тэрийгээ гаргаад шкафнаас өлгөцөн байсан өглөө алга болсон болохоор ер нь ойлгомжтой. Мань хүн ер нь зайтай толгой, хөөрхөн сэнхрүүлчиж мэдэх л хүн шиг санагддын. Гэрт нь асуудал гараад гэхээр нь ноцтой юм болсын болуу гэж бодоод ямар гэхэд тоймтой юм хэлэхгүй тэгэс ингэс хийж хариулаад байсан юм. Уул нь намар бараг хоёр сар шахуу нутагтаа амрчийгаад ирсийн, хуралд оролцоно гэсэн шалтгаанаар далимдуулаад профессороор билетний мөнгөө даалгасан гэжүгаа. За за тэгээд хүний явдал судал над ямар хамаатайв дээ. Нэг иймэрхүү тиймэрхүү л байна. Цагаан сар болох гэж байгаа болохоор гэр орон, нутаг ус бодогдоод дондогмаа шиг л байна дөө.

Tuesday, 25 January 2011

Төмс хураасан дурсамж

Долоо билүү наймдугаар ангид байхад хөдөө төмс хураах гээд явжүлээ. Хичээл ороод удаагүй намрын шар нар над чам дээр хайр найргүй туссан тийм өдрүүд байлаа. Очоод хөвгүүд охидын хоёр гэрээ эрчүүд нь голдуу бариад охидууд нь гал тогоо, хоол хош хавиар эргэлдээд л. Эхлээд нэг цай чанаваа, тогоо дүүрэн бараг 10 литр хар цай. Шанага байхгүй, данх руугаа хийж чаддаггүй. Тэгээд даавуугаар жийрэглэж байгаад тогоогоор нь данх руугаа хийе гэтэл бариулгүй хөнгөн цагаан тогоо байдгийн. Данх руу уудалчих тэнхээтэй амьтан байдаггүй, тэгээд би гэдэг хүн хийдэг болсон чинь нөгөө тогоо нь далбилзаад хөл рүү буцалсан халуун цай асгардаг байн шд. Халцгай энэ тэр болоод өмдний түрүүгээ сөхөөд хартал шилбэний өмнөх хэсэг улайснаас өөргүй болохоор нь гайгүйм байна гээд баярлаад өнгөрөв. Тэгээд шөнө хөнжилдөө орцон унтах гэжийтэл хөлний шилбэ хавьцаа чим чим хийгээд нэг л бишээ. Сэмээрхэн гараараа явуулаад тэмтэртэл ээ бурхан минь том гэгчийн цэврүү үүсчихсэн бамбалзаж байдгийн. Сүүл рүүгээ аймаар хорсоод нойр муутай хоносон. Маргааш нь найзууддаа хэллээ, тал талаас бөөн зөвөлгөө. Нэгнийх нь зөвөлгөөгөөр хагалаад таван хошуу наачихав. Алганы 3ны нэг хэртээ газар, харахад аймаар байсан шүү. Салхи орохоороо ясанд тултал хорсоод л. Биднийг ахалж яваа багш мэдчээд буцаж яваад гайгүй болохоор нь хүрээд ир гэхээр нь зөрөөд үлдчихсэн. Хүүхэд юм болохоороо хөөрч баясаад өдөртөө өвдөхийг нь тэр бүр анзаарахгүй, шөнө хөнжилдөө орсон хойноо ясандаа хүртэл хорсож байгааг нь мэднэ.
Хөвгүүд гэж үнэн сахилгагүй нөхдүүд, төмснийхээ шуудайнуудыг нэг шуудайд нь хийчээд тэрүүгээрээ охидуудаа цохих гээд хөөж гүйгээд, өнөөдүүл нь зугатаагаад л. Шөнө харанхуй болтол гаднаа пижигнэчихнэ. Багшаас эхлээд айна, яваандаа халуураад багшийг тоох хүн нэг ч байхгүй, багш аргаа бараад гэрээс хол очиж тоглоцгоо гэж хашгирна.
Өдөр халуунд төмс түүгээд суух ч бас амар ажил биш, хагалсан мөрөө дуусгаагүй байхад дараагийн мөрийг нь хагалчихна. Тухайн үедээ амаргүй ч одоо бодоход бөөн дурсамж юмоо.

Monday, 24 January 2011

Гацаа

Энэ намар нэг хуралд явж байгаад нэг хятад залуутай (надаас 3 дүү манай дүүтэй чацуу) танилцаж нилээд найз болсон. Өмнө нь хятадуудтай мэндийн зөрөөтэй байснаас биш дэлгүүр хоршоо хамт хэсэх, ийш тийш аялал, үзвэр энэ тэрт хамт явж байгаагүйм. Яахав ээ, дотор хүний санаа бол байжил байгаам. Хэнд ч тал алдахгүй хөгшин залуу хамаагүй нэрээ хичээгээд найзаа гээл гүйгээд байна. Эр хүнийхээ хувьд миний дэргэд жентелмэн байх гэдэг оролдлого байнга ажиглагдана. Тэрийгээ баяртай гээд салах эцсийн мөч хар үүрээр босоод 15кг хүнд үүргэвчийг үүрээд автуус 20 мин шахам хүлээгээд суулгаж өгөх хүртэл хамгаалаад л яваад байгаам даа, сүрхий эдээ бас. Анх харахад дотор хүний өвөрмөц төрхтэй бус хальт монголжуу ч юм шиг харагдсан гэж байгаа. Мань хүн болохоор намайг хятад хүн мөнөөсөө мөн гэж бодож их горьдсон юм гэсэн. Хар, шар, монхор шонхор гээд түмэн орны зүсэн зүйлийн хүн цугларсан үед зүс нэгтийгээ бараадах нь хаа нэг байх л зүйл. Эхэндээ ч мэнд мэдэлцэхээс хэтэрхгүй байлоо. Сүүлээр хэдэн хүмүүсийн хамт баг бүрдүүлээд хамтдаа аялаад тэр зуур бас хууч хөөрөөд, сосээдүүд гэсэндээ бас данх хоосолчих хугацааны юмнууд яриад авсан даг шүү. Өвөр Монголд байдаг найзындаа очсон нь Монголчуудыг гайгүй гадарлах далим болсымдагуудаа. Ганц нэг монгол үг мэддэг тэрний нэг нь ГАЦАА гэдэг үг. Ц үсгийг үл ялиг Ч-рхүү дууддаг. Юу гэсэн үгүү гэдгийг тайлбарлаж ер нь тосгон гээд тогтоочиход болно гэж зөвлөсөн нь буруудсан уу яасан. Би өөрөө ч сайн мэдэхгүй ер нь нэг тиймэрхүү утгатай байх гэж бодоод тэгээд хэлчихсэн.
За тэгээд нөгөө сосээд найз маань хөөрхөөн бас дэлгүүр хоршоонд явжийхад авсан юмыг маань барьчаад өөрөө юм авахгүй хажууд дагаал яваад байна. Болоогүй бас эвтэйхэн байр байрыг нь олоод торонд хийгээд өөрийхөө юмыг авч яваам шиг бариад алхчиж байгаа нь хятад хүний талаар базаахгүй төсөөллийг мань өөрчилөх гээл байсан даа. Бас дээрээс нь 4 ерврогийн зайрмагаар шатаачихсан, өөрөө л нөхөрлөлийнхөө төлөө гээд намайг тооцоо хийх гэтэл өмнөөс төлчихсөн. Явахаасаа өмнө өрөө төлж ямар нэг юм авч өгнө гэж бодож байгаад амжаагүй. За яахав дараа таарах байлгүй гэж бодоол өнгөрсөн. Аа тийн ханиад томуу хүрвэл эсвэл нойр энэ тэр хүрвэл хэрэглээрэй гээд жинхэнэ хятад гавар өгсөн, жижигхэн бөөрөнхий улаан хайрцагтай. Айхтар санаатай байгаан шүү, хүнд хэрэгтэй, нөгөө талаас улс орноо сурталчилах давхар санаа агуулчиж байгаам. Над уг нь нэг монголын төрийн далбаатай, тэмээ, жижигхэн гэр гэсэн нүүдэлчин ахуйг харуулсан бэлэг дурсгалын зүйл байсан боловч мань хүнд нэг л өгөмгүй санагдаад. Яагаад гэхээр нүүрэн дээр сайхан загнаж байгаа хэдий ч дотроо юу бодож байгааг хэн мэдлээ, гэртээ очоод далбааг минь яагаач билээ гэж бодогдоод байсын. Тэгээд тэрийгээ бодож бодож нэг Энэтхэг ахад өгсөн гэж байгаа, хол газрын хүн арай өөр биз гэж бодоод, бас аймаар муу санаатай байгаамаа.
Нэг анзаарсан юм мань хүн ерөөсөө юм худалдаж аваагүй. Яагаад гэсэн чинь манай улсад бүгд байгаа гэдгээр ам тагласан. Дээрх бэлэг өгсөн Энэтхэг ах бид хоёр мааш их чиклаад, бас бус гоо сайхны зүйл хувц хунар авахад гайхаад та нарын амьдардаг газар наадах чинь байдаггүй юмуу гээд байхаар нь өөдөөс нь өөр чанар, тэр тусмаа европ чанар анги шүү дээ гэжж бардам амыг нь тагласан.
Юу гэх гээл ийм урт юмнууд хамж шимээд явцан бэ гэхлээр мань хүн эмээл ирүүлжээ. Ирж буй туулай жилийн мэнд хүргээд, зүг нэг, цаг тоолол, итгэл үнэмшил нь ойролцоон болохоор тэгсийм болов уу даа. Энэ 3 дахь өдрөөс эхлээд 10 хоног амралтаа аваад надад яриад байсан дээрх ГАЦАА руу гэрийхэнтэйгээ явжийгаан гэнэ. Хөөрхөн хөөрхөн юмнууд ирж буй туулай жилд надад хүссэн байсны нэг нь царайлаг найз залуутай болоорой гэсэн ерөөл байлаа. Таалагдсан ч гэж юухэв, биелэх юм шиг л санагдаад байгаам даа. Мань хүний тухай дараа нэг бичлэг бичдийм билүү, зураг хөргийг нь оруулж байгаад. Ямартай ч хятад хүний талаар эерэг ойлголт түрүүлж чадсан жентелмэн залуу.

Friday, 21 January 2011

Өө Африкаа

Өглөө ирээд эмээлээ шалгасан чинь Германд байдаг нэг танил маань Африкт ирчихсэн байна гээд баахан зурагтай захиа явуулчихаж. Африк тив болбоос миний хөл тавьхыг хүсдэг олон олон газруудын нэг. Би энэ цэнхэр гаригийнхаа бүхий газраар явахымсан гэж их хүсдгийн. Нилээн орны хүмүүстэй танилцсан, болж өгвөл тэр хүмүүсийнхээ амьдардаг газрыг үзчихиймсэн гэж бодоол байгаа. Тэгжийгаад нэг явах байхаа. Энэтхэгүүдтэй, Колумб, Бразил, Аргентин, Итали, Америк, Пакистан, Хятад, Орос, Непаль, Герман, Морокко, Алжир, Судан, Ботсван, Танзан, Зимбабвэ, Гана, Египт, Кени, Камерун, Венесуэль, Канад, Иран, Узбекстан, Гүрж, Ветьнам, Шриланк, Индонези, Флиппин, Япон за мэдээж Солонгос гээд олон орны хүмүүстэй яг амьдаараа танилцчихсан. Одоо тэгээд энэ олон газраар яаж явж дуусганаа. Монголдоо ч очихгүй нээ, ккк. Нээрээ миний нэг хооббий онгоцонд суугаад цонхны дэргэд тухалж аваад зураг хөрөг дарсан шигээ аялах. 

Thursday, 20 January 2011

Кино үзээд

Өнөөдөр нэг орос сериал үзэж эхэллээ. Энгийн амьдрал харуулсан. Эхнэр нөхөр хоёр дунд нь нэг оюутан охин нөхөртэй нь учир ургуулаад, нэг иймэрхүү үйл явдал цааш өрнөх юм шиг байна. Орос хэл дээр болохоор бас хэл амаараа яриад өгүүлээд байгаа нарийн ширийн тайлбаруудыг нь точныи ойлгохгүй байгаа л даа. Киноны эхний хэсгүүдээс харахад амьдрал ч аймаар юмаа. Нөхөр нь улаан цайм эхнэрээ хуураал, эхнэр нь гэж цайлган амьтан нүдээрээ харсан ч гэсэн нөхрөө хөөж тууж чадахгүй, нөгөө охинтой нь очиж уулзаж бариад л яваад байх юм. Амьдрал ийм байдаг бол ч хэцүү юм даа. Ер нь хүн яагаад нэгэнт сонгочихсон амьдралдаа үнэнч байгаад, нэг замаараа шулуун яваад дуусчихдаггүй юм бол доо. 
Иймэрхүү асуудлын гол хэргийн эзэн нь эрчүүд байгаад байх шиг ажиглагддаг юм, ортой биз. Киноноос ч тэр бодит амьдралаас ч харж байхад гэр бүл болоод амьдрана гэдэг эмэгтэй хүнд их тэсвэр тэвчээр шаардсан зүйл байдаг шигээ. Нэгэнт өөрөөс нь уйдчихсан тэр сэтгэлийг эргүүлж авчираад, урьдын сайхан уур амьсгалыг бий болгоно гэдэг бүтэшгүй дэг ээ. Нэгэнт л болсон зүйлийг уучилна гэдэг маш их тэвчээр, уучлал юм даа. Гэр бүлийн амьдралд үсний үзүүрээ ч дүрж үзээгүй миний нүдээр асуудал ихтэй, ярвигтай л харагдах юм. Гэхдээ хүнээ олж учраад, ойлголцоод болж бүтэхээрээ сайхан амьдарч байгаа хүмүүс ч олон байгаа л даа. Энэ кинон дээр гарч байгаа эмэгтэйн дүр төрх байдал надтай төстэй санагдлаа. Аливаа асуудлын учир эв гавыг нь олох гээд л яваад байгаан. Юу юугүй хашгирч гуугачаад юм хумаа шидлээд байхгүй. Би тэгээд бодлоо л доо ийм байдалтай байснаар энэ эмэгтэй юу хожиж юуг алдах уу, хажуунаас нь харахад заримдаа хэтэрхий зөөлөн, хүлцэнгүй  байгаа нь маш буруу ч юм шиг. Өөрийгөө уг нь амьдралд овоо бэлтгэгдэж байгаа хүн гэж бодсон чинь энэ киног үзээд эргэлзлээ. Хэрвээ надад ийм асуудал тулгарвал би яахуу, бүгдийг дуусгаад салаад явах уу эсвэл хийсэн бүгдийг нь уучлаад өөр хүүхэн үнсэж байгаад ирсэн уруулыг нь үнсээд худлаа жүжгэнд нь итгээд, тэвчээд амьдрах уу гэсэн асуултуудад лав хариулж мэдэхгүй байна. Юутай ч киноныхоо бүх ангийг үзээд дуусжийтал хариу харагдах байх. Гэр бүлийн амьдрал ч тэгээд жинхэнэ жүжиг юм шиг байна даа.

Wednesday, 19 January 2011

Кофе, дуу, дурсамж

Өчдөр орой сургууль дээрээс 12 өнгөрөөж гараад 2 өнгөрөөж унтсан чинь саяхнаас амны хэмжээ аваад, толгой бүррр ажиллагаагүй болчихоор нэг кофе хийж аваад дээрх дууг сонсоод энэ бичлэгийг бичин сууна. Уул нь орой зургаагаас хойш кофе уучвал нойр цагтаа хүрэхгүй нэг тиймэрхүү байдаг юм, сая яалтчгүй уучихлаа. Үнэрийг нь аваад, нэг балгахад л нүд нээгдэх шиг л болдын, кофенд их мэдрэг юм шиг байгаан. Саяхнаас энэ дууг олж сонссын. Үг нь их таалагдаад байгаа. Клип нь ч бас их хөөрхөн өгүүлэмжтэй. Ер нь сүүлийн үед их аятайхан дуу, клипүүд хийдэг болсон байна лээ.
.....
Тэнгэрт дүүлэн дүүлэн дүүлэн чам руу нисэхсэн
Чиний үнэртэй салхийг даган нисмээр байна
Нарны туяа чиний инээд бороо нь миний нулимс
Сайхан төрсөн чи минь хаана байна
.....
гэсэн үгтэй.

Дэмий зүүд

Урьд шөнө сонин юмнууд зүүдлээд. Зүүдээ хүнд ярихаар биелэдэггүй гэдэг дээ. Блогтоо бичээд сэтгэлээ амраачихья. Манай авгын миний үеийн охиныг нас барчиж гэж зүүдлээд. Их сонин хоёр сарын өмнө нас барах гэж байснаа болиод хоёр сарын дараа жинхнээсээ нас барчиж гээд. Нэг цыгаан төрхтэй монгол эмэгтэй цаас харчихаад л баахан юм хэлээд байсан, тэрэн дундаас барьж авсан нь хоёр сард маш хүчтэй газар хөдлөлт болно (монголд л юм шиг байгаан) гэдэг өгүүлбэр байв. Тэгээл нэг хэсэг хүмүүстэй юм яриад сууж байхымаа, газрын зураг харчихаад. Нэг хүн ямар улсын тухай яриад байгаан, энэ улс их том газар нутагтай байж байгаад одоо иймхэн л үлдсэндээ гэхэд би хариуд нь наадах чинь юу ч биш манай улс Чингис хааны үед дэлхийн талыг эзэгнэж байсан мөртөө одоо иймхэн л газартай болчихоод байна шүү дээ энэ тэр гээл газрын зурган дээр л баахан юм яриад байсан. 

Tuesday, 18 January 2011

Сарниад байнаа

Манай өрөөнд надтай нилээд дөрвөн хүн суудаг. Миний ард нэг хаалга бий, хажуугийн өрөөний. Тэр өрөөнд принтерүүд, хөргөгч, пээч, угаалтуур эдэр гэсэн хэрэглээний зүйлсүүд байдаг болохоор тийшээ орох хөдөлгөөн тасрахгүй. Тэр тоолонд миний анхаарал сарнина. Тэгэх бүрд үнэтэй цаг минь дэмий өнгөрнө. Ингэснээр зорилгодоо хүрэх хугацаа минь сунжирна. Энэ мэтээр амьдралдаа багахан зүйл хийх болчихно. Монголд 5 давхрын зүүн тийш харсан цонхтой өрөөнд гурвуулаа суудаг, миний ширээ цонхны дэргэд тул яг өглөө мандаж байгаа нар миний ширээн дээр эхэлж тусдаг байсан. Хавар өглөө эртээ гэгч нь ажил дээрээ ирчээд поорчикоо онгойлгочоод өглөөний нарны туяанд суугаад юмаа хийх ямар сайхан байсныг нэг давхрын хойшоо харсан цонхтой, цонхноос хол суух болсон энэ үед асар ихээр үгүйлдэг юм байна.
Өрөөний непаль залуу үнэн их чимээ гаргадаг. Хэхрэнэ, цайгаа хөгшин хүн шиг дуутай оочилно, гахх, ахх гэсэн сул авиа их хэрэглэнэ, цайгаа балгасныхаа дараа. Бас нусгүй байжийж нусаа байнга татна, бүүр ириплээксээрээ. Ганцаараа ярина. Огцом огцом шээт гэж орилно. Хүмүүс яг сайхан төвлөрөөд сууж байхад чинь. Хажуу өрөө рүү хамгийн их ордог нь, даяргаатай. Өөрийгөө хянах мэдрэмжээ алдчихдгиймуу, эсвэл би байнаа гэдгээ мэдрүүлэх гээд худлаа жүжиглээд байдгиймуу. Сүүлийн үед худлаа маяглаад байгаан болуу гэж бодогдоод байгаан. Би өөрөө илүү дутуу дуу чимээнд дургүй болохоор үнэн тээртэй санагдахын. Уул нь хүн ном эрдэм сурахын хажуугаар соёл, бусдад саад бологүйгээр биеэ авч явах байдлыг хамтад нь хөгжүүлээд аваад явчуул зүгээрсэн. Муухай үнэр гаргахаар ярвайчихдгийг маань анзаарсым шиг байгаан. Нээх хурц үнэртэй ус юм уу юу юм нэг юм түрхчээд гүйгээд байхын.
За тэгээд би өөрөө ямарваа орчинд байж сурч дадахгүй бол хөлд тээгэлсэн чулуу, нүдэнд орсон шороо бүхэнд бухимдаад байвал сайн зурхайчид гарах өдөр олдохгүй гэдэг шиг юм болох байх даа.

Monday, 17 January 2011

Санахымоо

Өчдөр орой ав иж хоёртойгоо жаал чаатлав. Манай хоёр нилээд өргөн фронтоор боов шоовоо хийгээд түрүүн дууслаа, хоолоо хийж идээд амсxийж байна гэцэн, улаа бутарсан хоёр хүн каамэрний цаанаас шомболзоод суужийв. Бид гурав ойрд тухтай яриагүй учраас хэн хэнийгээ санасан хүмүүс хамаг юм хамж шимээд хууч хөөрцгөөв. Ойрд каамэртай чаатлаагүй, би гэдэг хүн аав ээж хоёрыгоо хараад золтой л тогоо нэрж шараа болсонгүй. Нилээд саначихсан бололтой дог, барьж аваад үнсмээр санагдаад, хоолой сааралтаад, нүд чийгтээд, хамар шархираад хэрэндээ сандраад авсан гэж байгаа. Каамэрнаас өөрөөр хараагүй 2 жил болчихсон, өтөлсөн л харагдаад байдаг юм. Энэ зун эсвэл намар очоод золгоно доо гэж төлөвлөчихөөд л байгаа.
Энэ жилийн зурхайтай сонингоос миний зурхайг уншиж өгөв. Гэснээс ноднин надад сар шинийн идээ будааны хишиг явуулсын, тэгсэн хамтад нь баахан зурхайтай сонин канондоод явуулцан байж билээ, хамгийн хөөрхөн нь хайр дурлалтай хэсэг нь лаг бүдэг гарцан байсныг нь дахиж бүр тодоор канондуулаад 2%-ийг явуулцан байжуу. Манай ижий тэгэж байгаад хөөрхөн хөөрхөн юм хийгээд инээд хүргээд байдгийн. Ашгүй энэ жилийн зурхай тун дажгүй зурагдсан байна, яг таг итгэхгүй ч бас сэтгэл дагаад байдгийн.
Тэгжийтэл дүү мээссэнжирт ороод ирэв. Канадад очоод 2-3 хонож байгаа хүн бөөн сонинтой байгаа байлгүй яахав. Ав иж хоёр ч шууд бага хүү рүүгээ хандаад, замын дундаас хүүхнээ орхидог байшдээ, ккк. Тэгэнгүүт нь би за за би гарлаа гэж мэж ижийд айлгаал, гадуур зөндөө удсан зөнөг хүүхэн байжийж дөнгөж гэрээс гарчийгаа дүүтэйгээ барьцаад ккк.

Sunday, 16 January 2011

Тухгүй унталт

Өнөөдөр хамаг бие нил хөндүүр. Өчигдөрийн дасгал нилээд хэтэрсэн дэг ээ. Өглөө босоод сургууль дээр иртэл өрөөний непаль залуу өчигдөр яагаад ирээгүй вэ? паартийдаа юу гэнээ, тиймээ найзын төрсөн өдөр болоод  л гэлээ. Шөнө баахан холион бантан болсон юмнууд зүүдлээд, ам л их цангасан даг, бодоод байсан шингэн юм бараг уугаагүй баахан идчихсэн байна лээ. Уул нь орой нэг их юм хум идээд байддаггүй хүн чинь өчигдөр нилээн юм болсон, ганц удаа юм даа гэж бодоол өнгөрлөө. Тэрнийх нь гор гарч шөнөжин зүүдлээстэй. Нээх их сүүтэй үнээнүүд саагаад л, зэрэг зэрэг тугалыг нь хөхүүлж ивэлгэчихээд сандарч гүйгээд л байсан. Дараа нь тараг бүрчихсэн байсан уу яасан...Хөргөгчөөр дүүрэн хүйтэн юмнууд тараг эд нар уугаад байгаа мөртөө амны цангаа арилахгүй, уугаад л байдаг хэв хэвээрээ зүүд л хойно. Нэг өрөөнд баахан амьтад авчираад тавьчихсан байхымаа, аймаар урт хэлтэй могой, нуруун дээрээ зөндөө олон нүдтэй яст мэлхий, өөр юу юу байлаа даа. Тэгээд нэг жижкээн эгдүүтэй бацаан байгаад байгаан. Би нөгөө бацааныг өнөө амьтдаас нь хамгаалаад л орон дээр тэвэрч хэвтээл эсвэл дээш нь өргөж тоглуулаал, бас завандаа нөгөө аймаар могойг нь барьж авчаал хол шидэж мэдээл байсан. Тэгсэн нэг мэдсэн нэг том лекцийн танхимд баахан хүмүүстэй байхым. Тэгсэн чинь оюутан байхад хичээл ордог байсан нэг багш тэр өрөөнд нас барчихымаа. Би тэгээл бодож байгаан энэ өрөөнд одоо тэгээд сүнс нь үлдчихсэн байх даа гэж мэгээл, ёстой домбоорсон зүүдээ. Тэгээд сэрчихсэн. Цаг харсан 3.50 гэж авсан. Босож шалны гаазаа хаачихаад гэрлээ асаагаад ном уншдагийн болсон чинь нэг мэдсэн чинь дээшээ харцан дуг хийцэн байдгийн, тэхээр нь гэрлээ унтраачаад яшиг унты гээд хэвтсэн нам явчихсан байв. Азаар дахиж дэмий юм зүүдлээгүй.

Иймэрхүү тиймэрхүү

Уржигдар хуучин рүүмэйт охин утасдаад орой уулзаад нэг айлд очий гэв. Жаахан юм хум ярьж суудымуу гэж санаад тэгий л гэлээ. Тэгээд уулзацгаалаа. Ойр зуур юм хум ярьцгаалаа, уг нь урьд нь гайгүй санаа оноо нийлээд байх шиг байсан бас биш болсон санагдав. Хүмүүс ер нь яагаад зүгээр суугаад санаа оноогоо солилцоод, үгүй дээ л гэхэд онигоо яриад хөнгөхөөн инээж баясаад цагийг аятайхан өнгөрүүлж болдоггүй юм бол. Нэг бол хаа хамаагүй мөрөөрөө амьдарч яваа нэгнээ муу хэлнэ, эсвэл би ийм хүн гэж тун ялихгүй инээдтэй зүйлээр өөрийгөө магтана. Эсвэл мөнгө, энэ тэр гээд өөр бусад материаллаг юм хум яриад байдгийн бол доо. Миний хамгийн дургүй ярианы сэдвүүд эд нар. Ярих бүү хэл тэр талаар ч бодох дургүй. Хүн өөр өөрийн хүсэл сонирхол итгэл үнэмшлээр л амьдрана шүү дээ. Тэрнээс би цагаан өнгөнд дуртай тэр хүн ч бас ийм өнгөнд дуртай байх ёстой, тэр хар өнгөнд дуртай ёстой тэнэгээ гээд байх утгагүй биз дээ. Ер нь хүмүүсийн яриа шууд биш утгаараа иймэрхүү байдаг болчихож. Тийм юм ярьж сууснаар ядарна уу гэхээс алжаал тайлж амарна гэж үгүй дээ. Тав дахийн орой нэг иймэрхүү байлаа. Маргааш нь буюу хагас сайнд нэг танилын төрсөн өдөр тул хамт хоолонд орохоор болоод тарцгаалаа.
Маргааш нь хагас сайн. Өглөө хажуу өрөөний эгчид төрсөн өдрийн мэнд хүргэж жимс оруулж өгчихөөд жаал юм суув. Дараа нь ой явж хоёр цаг гаруй алхлаа. Аймаар хүйтэрчихсэн байсан. Гэхдээ модон дотроо нөмөртэй учраас гайгүй. Хөгжимгүй гарсан учраас баахан юм бодоол өгсөж уруудаал алхсан. Нэг удаа халтирч ойчоод ээжээ гэж өөрт мэдэгдэх төдий шивэгнэснийг эс тооцвол адал явдал багатай явж явж гэрийн бараа харав. Гэрт ирээд жаахан дасгал хийв. Тэгжийтэл оройны явах цаг ч болчихов.
Гадаа аймаар хүйтэн байсан, яг шинэ жилийн үеэр монголд ямар байдаг билээ, тийм л хүйтэн. Гэвч трикотой, нүцгэн хөл нь цухуйсан хүүхнүүд нэг бишээр барахгүй явж харагдсан. Хараад царцах шахсан. Аа тэгээд хүмүүс уулзав, гэр бүлийн эхнэр нөхөр 2, хажуу өрөөний эгч, би ийм бүрэлдэхүүн. Миний дуртай ресторанд орцгоосон, мэдээж хэрэг махгүй. Нэг юм ярих гэхээр тэр айлын нөхөр нь өөдөөс сөрөг талын гаргалгаа заавал хийнэ, эр хүн гэхэд эхнэрээсээ ч долоон дор чуганч хошуутай баагий болчихож, уг нь урд гайгүй санаа оноо нийлээд юм хум яриад суудаг байсан чинь нэг л эвлэсэнгүй. Зав л гарвал хүн муу хэлчих гээд л, өөрийгөө магтах гээд л нөгөө эгч бид хоёр наана нь тав тух алдаастай. Өдий 30 хүрч байгаа эр хүн, тэгээд ном эрдмийн мөр хөөж байгаа хүн жаахан ч гэсэн уужуухан, юм хум уншиж харж, ухаан санаагаа тэлж, хорвоо ертөнцийн хаана юу болж байгааг хальтхан ч болов сонсож дуулж, бусдын хажууд биеэ зөв авч явж сураагүй байдаг юм бол доо. Нөгөө л нэг жалга довны үзэл, хажуу хавиргаа муу хэлдэг зөнөсөн чуганч зан хэв хэвээрээ.
За нэг тиймэрхүү, дахиж энэ нөхөртэй уулзаад цагийн гарз юм гэсэн дүгнэлт хийсэн.
Орой нь гэртээ ирээд шалаа халаачихаад унтаад өгсөн.

Friday, 14 January 2011

Сар шинийн бэлтгэл

Сар шинэ болох гээд айл, гэр бүлүүд ажил төрөл ихтэй л болж байгаа байх даа. Таанууд бас бэлдээд эхэлцэн биз дээ. Манай аав ээж хоёр өнөөдрөөс бэлдэж эхэлж байгаа гэнэ. Ойр биш хол байгаа болохоор шал дэмий хошуу нэмэрлэхээс цаашгүй байгаа маань нэг их таатай санагдахгүй байнээ, гэлээ гээд гүйгээд очих саахалтын зайтай биш хойно сууж л байхаас. Бодоод байхад аав ээж, ах дүү хамаатан саднаасаа хол амьдарна гэдэг хувиа бодсон өөдгүй зүйл юмаа. Гар биеэрээ тус нэмэр болж байгаа юм байхгүй мияагийн мияагийн мияа юм. Боов шоовоо худалдаад авчих гэхээр ёс төртэй юмаа ёс төрөөр нь хийнэ гээд халгаахгүй. Бууз бааншаа ч бас өөрсдөө хийнэ гээд. Уул нь бэлэн юм авчуул өөрсдөд нь амар байхсан. Олон жил хийгээд сурчихсан тэгээд настай хүмүүс чинь ёс төрөө бодоод өөрсдөө заавал хийнэ гэх юм даа. Цагаан сар ч бас нүсэр баяр шүү, сарын өмнөөс бэлдээл байна, бэлдэж бэлдсэн юмнууд нь хоёр гурван өдөрт пир хийгээд л дуусчихна. Өөрсөддөө төвөг болж түүртэхээргүй бэлдээрэй гээд хошуу нэмэрлээд орхисон гэж байгаа. Тэд тэнд зай завгүй шахуу хөдөлмөрлөж байхад би энд ширээний ард суухаас өөрийг хийхгүй байна гэж бодохоор дургүй хүрээд байхын, бүр бачимдаад ч байх шиг.

Thursday, 13 January 2011

Үнэр

Аливаа үнэрт дургүй, хурц нялуун үнэрийг тэсч чадахгүй болоод нилээд удаж байна. Хүмүүс бие давхар болохоор тэгдэг билүү, энэ бол тэрэнтээ огт холбоогүй (давхарлаад байх шалтаг шалтгаан ч байхгүй). Миний үнэрлэх эрхтэн маш сайн ажиллаад байх шиг байнаа. Өчигдөр орой мах шардаг газар (миний хамгийн очих дургүй газар) орсон биш арай муурч унасангүй, тэрний гор нь өглөө илэрч яг шартсан хүн шиг толгой өвдөөд, хоолой хорсчихсон байв. Хүмүүс пийв уусан ч би дусал ч амсаагүй, мах ч идээгүй. Гагцxүү хиншүүтэй газраас бушуухан гарахын түүс болж суусан. Гарч агаар амьсгалах ямар сайхан байсан гээч яг л хүчилтөрөгчгүй орчинд байж байгаад гарч ирсэн юм шиг.  Урьд нь үнэртэй ус өөрт үнэртэх төдийгөөр ганц нэг цацдаг байсан бол одоо хамгийн дуртай усаа ганц шүрших төдийд өдөржин үнэрт нь мансуураастай. Тиймээс хаа нэг чухал үед л ёс төдий цацаж байна. Худалч хүнд 2 метрийн цаана сууж байгаа хүний идсэн хоолны үнэрийг бараг мэдрээд байгаа. За тэгээд үнэртэй усаа өөр дээрээ асгачихсан юмуу гэтэл нялуун ус ханхлуулсан хүүхнүүд хамрыг минь сэтлэх шахжийна. Хурц үнэрт удахаараа хамар хатах, хуурайших мэдрэмж төрж тухгүйтээд. Өчигдөр орой яг ийм байсан. Өмссөн байсан бүх хувцсанд бүр дотуур хувцасанд хүртэл үнэр шингэсэн байв. Хурц амтлагчтай, янз бүрийн үнэртэй хоол идсэн хүний хажууд тэсэхийн аргагүй. Дэндүү үнэрч болчихсон. Гадаа сэнгэнэсэн өвлийн агаарт цээж дүүрэн амьсгалаад л байж байх санаатай хамар гуай. Өчигдөр орой тэгээд бодлоо, ер нь дахиж ийм үнэр танартай газар ирж хамрыг зовоохгүй гэж.

Wednesday, 12 January 2011

Тиймээ, намайг гялалзсан ирээдүй хүлээж байгаа

Өглөө иртэл ширээн дээр минь шив шинэхэн, хэвлэлийн будаг нь ханхалсан докторийн диссертацийн ажил байж байлаа. Өчигдөр орой гарах гэж байхад саяхан хамгаалсан сомбэй миний нэрийг монголоор хэрхэн бичдгийг асуугаад заалгаж аваад хоцорсон юм. Нээгээд хартал эхний хуудсан дээр криллээр хичээнгүйлэн бичсэн аавын маань нэрний эхний үсэг миний нэр, доор нь "for your brilliant future ... 2011.1.11" гэсэн байв. Хэзээ би ингээд өөрийнхийгөө хүмүүст бас тараах юм болдоо гэсэн бодол төрлөө.
Тэр англи үгнүүд надад маш их таалагдсан, үнэхээр намайг гялазсан сайхан ирээдүй хүлээж байгаадаа гэсэн итгэл төрсөөн.
Өнөө орой сомбэйд баяр хүргэж пийвдэхийн байх. Би гэдэг хүн пийвнээс хөндийрөөд уджийдаг, сомбэйгийн урмыг боджийдаг гацаанд орчихсон. Юутай ч явьяа л гэсэн.

Хоолны даруулга

Сая хоолонд ороод ирсэн чинь жаахан нозоорсон маягтай юм болчихоод тэгээд ганц нэг мэдээний сайтуудаар орсон шиг, блогоо эргүүлдсэн шиг суужийна. Өнөөдрийн хоол жаахан ихэдчих шиг боллоо, манай лаабийхан нэг жаахан үнэтэй газар ороод. Намайг мах идэхгүй байгаа гээд нэг тийм газар очив. Намайг үнэн тэгээд байгаамуу, эсүүл жүжиг тавиад байгаамуу гэж бодсымуу яасын гэсэн бодол бас надаа төрж байгаан шүү тэр үед. Гэхдээ би бол үерхэлдээ, нэгэнт амалсандаа үнэнч хүн шүү дээ. Махнаас бусдыг л идэж уулаа. Хэвийн нормоос хэтрүүлсэн аливаа юм угаасаа дараа нь яршигтай л даа, тиймээ. За нэг тиймэрхүү залхуудуу хүн л ширээний ард хомпүүтэр шагайгаад, хээтэйхэн боордоо тоншоод суужийна даа. 
Энэ мэдээнүүдийг уншаад байхаар заримдаа хөгжилтэй юмнууд байх юмаа. Он шилжих мөчид нэг үнэт эдлэлийн ченж хийдэг залуу их хэмжээний мөнгөтэй гараад сураггүй болчихлоо гээд байхаар нь тэр үед өрөвдөөд чадарчихаагүй л байгаасай гээд залбирч байсан чиннь нөгөөх чинь харин банкинд баахан өр зээл эднүүс тавьчаад зугатаасан байдаг байна шүү, хайран сэтгэл зүрх, цаг хугацаа минь гэж. Бас Баабарын зөн билэгийн тулаанчдын тухай байлуу яалаа нэг нийтлэлийг нь хальт харжийсан чинь ингэсэн байхын, Хэрвээ тэр зөн билэгтнүүд чинь үнэхээр л их чадал чансаатай юм бол энд тэнд нуугдаад байгаа алан хядагч эд нарыг байгаа газар оронтой юутай хийтэй нь гаргаад ирээч гэсэн байсан. Энийг уншаад би бодлоо л доо тэр террористууд нь өөрсдөө энэ зөн билэгчдээс нь илүү чадалтай хүмүүсээр хамгаалуулчихсан ч юм билүү хэн мэдлээ гэж. Би Баабар гуайг нэг их уншдаггүй л дээ. Таалдаггүй гэх үү дээ. Их юм уншдаг, тэд нарыгаа хольж солиод хооронд нь найруулаад цаг үетэйгээ холбоод байгаагаас нэх гоц гойд юм байхгүй шиг санагддын. Гэхдээ ганц нэг номнууд нь зүгээр байх шүү. Сүүлийн үед хэтэрхий туйлшраад сайн сайн гэхээр сахлаа будав гэдэг үлгэрээр юм юм руу үсчиж ороод байгаам шиг анзаарагдсан, гэхдээ би бүх нийтлэлүүдийг нь уншаагүй. Зах зухаас нь хараад тэгэж санагдаад байгаан.
Дуучин Жавхлан 7 буудалд гэрт амьдарчийгаа сурагтай. Монгол гэрт амьдрах ч гоёлдоо, орон зай, гэр доторх агаарын урсгал энэ тэр нь хамгийн зөв зохирсон орон сууц юм гэнэ лээ, манай монгол гэр чинь. Гэхдээ дэлхий нийтийн жишгийг дагаж хотжиж, соёлжих гээд байгаа нийслэл хотод монгол бариад түүндээ амьдрах нь зөв сонголт биш дэгээ, минийхээр. Бусдаар энэ залууг харин үнэлээд байгаан шдээ. Эх орон, өв уламжлал, уламжлалт ахуй соёл энэ тэр гээд бас зөв юм яриад байх шиг байгаан. Гэхдээ зарим нэг нь бас хэт туйлшраад байгаам шиг талтай. Эх орноосоо гадна байгаа хүний нүдээр хэнээс юугаараа бид илүүв, юугаа бид хайрлаж, хадгалж хойч үедээ үлдээх үү, энэ янзаараа бол бид хаачих уу гэсэн эх оронлог үзлийн хувьд дуучин залуугийн яриад, уриалаад байгааг зуун хувьтай дэмжиж байгаа.

За ашгүй залхуу гуай замхрах шиг боллоо. 

Tuesday, 11 January 2011

Бетховений хайрын захиа

Людьвиг ван Бетховен (1770-1827) дэлхийн түүхэн алдартай, нууцлаг хөгжмийн зохиолчдын нэг байсан бөгөөд 57 насандаа нэгэн агуу нууцтайгаар нас баржээ (гэсэн байгаа юм, намтарыг нь дэлгэрэнгүй уншмаар санагдсан). Түүнийг нас барсны дараа нэгэн хайрын захиаг түүний хувийн эд зүйлс дотроос олжээ. Энэхүү захиа Бетховений өөрийнх нь нэрлэснээр "миний мөнхийн хайр" гэж нэрлэгдэх нэгэн үл таних эмэгтэйд зориулан бичигдсэн аж.
Хүмүүс тэрхүү эмэгтэйг хэзээ ч хараагүй эсвэл тэдний хоорондох учир явдлыг мэдээгүй байж болох ч Бетховений түүнд зориулсан захидлууд бүгд хожим түүнийг алдартай болгосон гайхамшигтай аялгуунууд болон үлдсэн ч байж болох юм. Сарны сонат болон бусад олон симфониудийн адилаар бүх бүтээлүүд нь сонсогч олон хэзээ ч үл ойлгох нэгэн эмгэнэлт харилцааны талаар илэрхийлж байдаг юм.

1806-06-06
Хайрт минь, миний бүхий л зүйл минь ...
гээд захиа эхэлж байгаам. Нилээд нухжийж орчуулагдах эд шиг байнаа. Хоёр хүний хоорондын маш нарийн харилцааны тухай, сэтгэл зүрхний тэр агуу догдлол хөөрийг уран гоёор бас одоогоос олон зуун жилийн өмнөх сэдэл, сэтгэхүйгээр илэрхийлсэн болохоор ганц хараад төгс төгөлдөр утга гарчихгүй шиг санагдсан. Эхний ноорог нь гарчихсан ч утга нь нэг гоё болдоггүй. Бетховен нилээн армаанчиг товариш байсан даг аа.

Monday, 10 January 2011

2011-01-10

Өнөөдөр 7.00д боссон, угаалга энэ тэр гэж мэсээр гэрээсээ 8.30д гарав. Сургууль дээр 8.50д ирсэн. Ирээд нилээд юм нухлаа, ахицтай байгаад нь урамтай байлаа. Бас Бетховений нэгэн үл мэдэгдэх бүсгүйд бичсэн хайрын захиаг хэвлэж авсан, өнөө орой цээжлээд орчуулчихвал маргааш блогтоо орчуулгатай юутай хээтэй нь оруулья гэж бодоол байна. Үдийн хоолноос хойш 2-3 эмээл явуулав. Өдрийн нормыхоо 2 пээпэрийг хэвлэж авсан ч уншиж амжаагүй л байна, за яахав шөнө гэж хугацаа байна гэж хойшуулаастай. Өнөөдөр гадаа нилээд хүйтэрчихсэн байна. Аргагүй биз дээ, үхрийн эвэр хөлдөөдөг есүүд эхэлж байгаа байх, баримжаагаар.
Өнөөдрийн төлөвлөгөө ер нилээн гайгүй ч юм шиг. Одоогийн байдлаар 40%, орой хийх зүйлсээ хийчүүл нилээн дээшлэх гээд байна. Хийнэ дээ.

Амралтын өдрүүд

Уржигдар өглөө жаахан аажуу 10 өнгөрөөж өндийв (ккк, хөгшин хүн шиг). Босоод хөнгөхөн шиг хоол хийж идчээд ойрхон байдаг ой руу гараад алхчихсан. Дулаахан гэж сайхан өдөр байлаа, өвлийн ойд Бетховен сонсоод алхсан нь нүдээ олсон амралт болсоон. Өгсөөд уруудаад, дахиад өгсөөд дундаа ганц нэг дасгал хийгээд, бас элдэв янзын юмнууд бодоол. Би ингээл энд алхжийдаг тэнд аав ээж хоёр маань юу хийж суугаа бол, гадуур дотуур гарахдаа даарчийгаа байх даа, хүйтэн нь гайгүй л байгаасай, хажууд нь байсан бол сайхан гэгч хоол хийж өгөөд аяглаж өгсөн шигээ сууж байх байсан даа гэсэн хөөмсийк маягийн бодол. Зөндөө л юмнууд бодоод байсан одоо мартсан даг. Иймэрхүү байдалтай хоёр цаг гаруй алхсан. Шууд сургууль дээр ирээд жоол хомпүүтэр шагайж байгаад үдшээр гэрийн бараа харж ходоодоо ажилуулчихаад ганц нэг дасгал хөдөлгөөн хийв. Балетийн үндсэн хэдэн байрлал хэвлэж аваад тэрийгээ хэсэг нухав. Оролдоод байвал өлмий дээрээ явахаас бусдыг нь хийчих шинжтэй дэгээ. Хөдөлгөөнүүд хийж байхдаа анзаарахад балет чинь мөр гаран, хүзүүнд хөлнөөсөө дутуугүй ачаалал өгдөг бүжиг юм байна. Гар чилээд л гүрийгээд хунгийндэвэлт мэт хөдөлгөөнүүдийг хийж сурсан. Дараа нь баахан транс аянд савсагнасан юм байна. Сүүлд нь намуухан аянд ном уншиж сууснаар хагас сайн дуусав.

Бүтэн сайны өглөө босоод угааж арчих энэ тэр гэсэн юмнууд хийгээд заваараа ходоодоо баясгачаад гарч ой явдымуу гэснээ нэг л гарамгүй санагдаад жаал ном харж суув. Үдээс хойш  шахуу үед дэлгүүр лүү явж хүнсээ цуглуулав. Гадаа өчигдөрийн сайхан дулаанаас үлдсэн юм юу ч алга, салхитай сэрүүхэн байв. Үтэр түргэн алхалж ажлаа амжуулаад гэртээ ирэв. Урьд өдрийн дасгал хөдөлгөөний үр дүн нь мэдэгдэж мөр, гэдэс гүзээ хөндүүр оргицон байв. Гэвч дасгалаа үргэлжлүүлсэн гэж байгаа. Орой нь номын санд сууснаар бүтэн сайн конээц.

Friday, 7 January 2011

2011-01-07

Дурлалгүй хичнээн удаав дээ
Дулаахан зүрхэнд минь жавар хургачихаагүй байгаа даа
Хайрлалгүй яасан их удаав дээ
Халуухан зүрх минь хөрчихөөгүй байгаа даа
Тог тог хийх өндөр өсгийтийн чимээ
Хонгилын үзүүр лүү замхран одох шиг
Торгон даашинзны дэрэвгэр хормой
Холын уул даваад алсрах шиг
Зуны цэцэгс шиг зуурдхан амьтай
Залуухан бас халуухан бүсгүй нас минь

Thursday, 6 January 2011

2011-01-06

Өглөө 7.50-д боссон, уул нь 7.00-д сэрсэн боловч хэвтмээр санагдаад. Тэгсэн нам унтчихаж, шүршүүр худлаа болсон. Өглөөний цай зүсэм талх гүзээлзгэний чанамалтай, самарнууд, буурцгийн сүү 200 г. Сургууль дээр 8.55-д ирсэн.
Өчигдөр орой харих замдаа дэлгүүр орж нөгөөхөө шалгаж үзсэн чинь яах аргагүй 1-г нь дутуу явуулсан байдымдаа. Өнөөдөр захианы хариу харлаа, таг чиг. Уул нь худалдан авагч юм авах тусам илүү уян хатан болмоор юм тэгсэн бүр хасаж танадаг болжээ. Шал дургүй хүрээд дахиад юм авахгүйгээр шийдсэн.
Өдрийн хоол болтол юм уншив. Өдрийн хоол вандуй, дүүпүү, броколи, бууцай, луувантай шөл байв. Дисэрт нь мандарин.
Үдээс хойш бас бус юмнууд хийлээ. Англи дээр нэг захианы загвар цээжлэв.

Өнөөдөр утгагүй, хэрэггүй цаг үрсэн зүйл хийж байгаагаа хажуугаасаа өөрөө харвал их инээдтэй харагдах болно гэсэн юм бодогдов.

Өнөөдөр за нэг 35% орчим.

Wednesday, 5 January 2011

2011-01-05

Өглөө 7.30д боссон, өчигдөр 7.43 байсныг бодоход бас ч гэж дэвшил. Жаахан юм угаачаад дараа нь шүршүүрт ороод, шалаа арчаад байжийтал явах цаг бараг дөхцөн. 9.05д сургууль дээр ирсэн. Гэртээ өглөөний цай гэж тухалж чадсангүй, сүү халааж уусан сургууль дээр. Нэг ном хэвлэж аваад одоог хүртэл нилээд харлаа, хэрэгтэйг нь тэмдэглэлээ, өнөөдөр өчигдөрийг бодвол улаан цагаан дэмий суусангүй, бас ч гэж.
Нэг танил руу эмээл явуулсан. Нээтээр захиалсан юмнууд маань хүрээд ирсэн. Гэтэл нэг юм нь урьд өмнө ирдэг байснаасаа дутуу байх шиг санагдаад байх юм. Хайрцган дээрээ 2 гэсэн мөртөө 1 байгаад байх юм, нийлүүлээд нэг уутанд хийцийн болуу гэж бодоод л сууж байна. Орой замаараа дэлгүүрээр дайрч хиллүүлж үздгийн билүү...
Гайхсандаа нөгөө газар луугаа Со, англиш 2 янзын эмээл явуулчихсан. Хариуг нь хүлээгээстэй. Юмс өмнөх шигээ ёс горимоороо жин тан биш болоод ирэхээр бас төвөгтэй, сэтгэл хямраачих гээд.
Өнөөдрийн төлөвлөгөө 35% биелэсэн.

Өнөөдөр бодогдсон бодол: өнөөдөр өчигдөрөөс өөр, өчигдрийг өнөөдөр битгий давт. Нэг байдалд, нэг байранд битгий бай, байнга урсаж бай бүх талаараа, яг голын ус шиг. Тонтонги нуурын ус өмхийрдэг.

Tuesday, 4 January 2011

2011-01-04

Өнөөдөр ёстой юу ч хийсэнгүй. Юун нөгөө норм төлөвлөгөө, юу болцын энэ толгой огт төвлөрч өгсөнгүй. Баахан олон юманд санаа зовоод барьцтай хийсэн юмгүй суулаа. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг шал дэмий баахан бодлуудыг нэг зүг чигт нь болгож цэгцлэх юмсан.
Төлөвлөгөөний биелэлт бүр хасах руу орчихсон. -100%ийн биелэлттэй өнөөдөр :(

Monday, 3 January 2011

2011-01-03

Өнөөдөр өглөө ирэнгүүтээ лаг лаг юмнууд төлөвлөж бариад нэг цагийн хуваарирхуу юм шивээд хэвлээд гаргаад авсан гэж байгаа (шинэ он гарах бүрд ингэдэг уламжлалтай ч оны сүүлд ор тас мартчихсан байх нь олонтой). Тэрийг харжээ байхад өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, унтах гэснийг эс тооцвол дандаа энэ бие хааг нэг юманд зүтгүүлсэн, зүлгүүлсэн тун садист хуваарь болчихож. Ганц бие, номын дуу сонсох гэж ирсэн хүн өөрөөр яалтай чийм гэж нэг зөвшөөж бодох ч нөгөө талаас Нообил авах гээд байгаамуу, нээлт хийх гээд байгаамуу, ингэж номтой ноцолдож, нөхцөж суухын хэрэг юу байгаан гэх тэрсүүд гэх үү, тэнэг гэхүү, зөв гэх үү нэг тийм бодол бас орж ирэхиймаа. Олон эсрэг тэсрэг бодол дунд эцсийн шийд алга, тэгэж тэгэж нэг өдөр тэсэрч эрс тэс шийд гаргачиж мэдэхээр төлөвтэй байгаа, энэ онд.
Ойрд цас их ороод гадаа гүйдэг байсан ажил маань тасалдаад, амьдралаас авдаг ганц кайф маань завсарлачихаад нэг тиймэрхүү. Хүн амьтны хөлс, шивтэр үнэртсэн дотор гүйснээс хүйтэн чигсэн (монгол шиг тас няс хийсэн хүйтэн биш болохоор гүйхэд боломжийн) гадаа агаар салхинд гүйхийг дээрд үзсэн нь одоогийн байдлаар цас хайлж бараантахыг хүлээсэн маягтай жаахан миядуухан байна. Иог хийж сурах санаатай нэг зузаан гэж тоймгүй англи дээр бичигдсэн ном хэвлээд авчихсныгаа хэдүйн эргүүлж тойруулж арай боломжийн хугарч нугарсныг нь тоочиглож байгаад хийх гэж оролдсон, амьсгал бачуураад, толгой дүүрээд эхэндээ ч амаргүй шинжтэй дэг ээ. Гэхдээ тоотой хэдийг нь зүгшрүүлнэ гээд заначихсан байгаа, найдаж л сууна. Уул нь багадаа моост зоост унаад бас ч гэж нугарч явсан бие хаа юмсан.
Өнөөдөр нилээд хүйтэрчихжээ янз нь, малгайгүй гараад ирсэн толгой сийгээд. Угаачаад гараад ирснийг ч хэлэх үү. За өнөөдөр нэг иймэрхүү тиймэрхүү. Төлөвлөсөн хуваарь 30% тай, ккк.

Saturday, 1 January 2011

Сайн байна уу, шинэ аравны эхлэл 2011 он минь

Зиа 2011 он маань их өнгөлөг, оюунлаг, тунгалаг, толигор, гөлгөр гарчийнаа. Нэг биш нилээд жижиг биш том том юмнууд төлөвлөчихсөн гэж байгаа. Хамгийн нэн тэргүүний зорилт нь хүний эхнэр болж, хүүхдийн ээж болох явдал юм. Үгүй ядаж шавыг нь тавьчихымсан гэсэн бодолтой энэ он руу ороод явчихлаа. Идэвх зүтгэлтэй ажиллана гээд график гаргачихсан гэхгүй юу, за тэр нь ч юув. Ном хомпүүтэр хоёрт зарцуулдаг цагаа хязгаарлаж, хувийн амьдарлаа төвхнүүлий дээ. Оройхон гараад ширүүхэн... гэсэн палаан зураг зурчихлаа энэхүү шинэ оны эхний өдөр.
Өчигдөр орой он гаргах үед алхокоол уухгүй гэж үзээд дийлсэнгүй хоёр үрүүнк шампаанск, нэг үрүүнк вино аргагүй хүчээр уусан. Ойрд алхокоол хэрэглэхгүй байгаа, ер нь цаашид нөү гэж бодож байна. Тэгсэн өглөө толгой дүнкүүрээд яалтчгүй мэдэгдэж байна лээ. Бас дээрээс нь нойр дутуу байсан нь нэмэр болчихсон байх, 3 өнгөрөөж унтаад 7 өнгөрөөж босчихсон болохоор. Айл хэсэж яваад оройтоод хаясан. Уул нь гэртээ ганцаараадаа ч хамаагүй оноо гаргах юм шүү гээд айл руу очсон хүн чинь бараг өглөө болжийход орж иржийгаамдаа. Хүмүүс байжий, байжий гээд. Ойрд ирээгүй, уулзаагүй, өнөөдөр ирэхгүй байх гэж айжийлаа, ирсэнд чинь аймар их баярлажийна эдэр гээд байхаар нь явы гээд хоёр удаа өндийсэн хүн чинь буцаад суучиж байгаам.
Өглөө босоод хоёр жийнсэн өмдөө угааж шинэ оны эхний наранд хатаах гээд тохчихсон, одоо бараг хатаж байгаа биз, эсүүл хөлдцөн ч байж магадгүй. Уул нь он гарахаас өмнө угаая гэжийсан боловч завдалгүй явсааран байгаад энэ. Гэхдээ муу нь ч юу байхав. Гэрээ цэвэрлэчээд сургууль дээр ирээд хомпүүтэртэй наалдан пад. Одоо ховхорч орд өргөөнийхөө барааг харья даа.
Шинэ он та бүхний хүссэн бүхнийг авчирах болтугай. Гэхдээ гол нь гэрэл гэгээтэй сайн сайхан зүйл хүсэх хэрэгтэй шүү. Тийм л хүсэл нүд ирмэх зуурт биелэнэ.