Wednesday, 19 January 2011

Дэмий зүүд

Урьд шөнө сонин юмнууд зүүдлээд. Зүүдээ хүнд ярихаар биелэдэггүй гэдэг дээ. Блогтоо бичээд сэтгэлээ амраачихья. Манай авгын миний үеийн охиныг нас барчиж гэж зүүдлээд. Их сонин хоёр сарын өмнө нас барах гэж байснаа болиод хоёр сарын дараа жинхнээсээ нас барчиж гээд. Нэг цыгаан төрхтэй монгол эмэгтэй цаас харчихаад л баахан юм хэлээд байсан, тэрэн дундаас барьж авсан нь хоёр сард маш хүчтэй газар хөдлөлт болно (монголд л юм шиг байгаан) гэдэг өгүүлбэр байв. Тэгээл нэг хэсэг хүмүүстэй юм яриад сууж байхымаа, газрын зураг харчихаад. Нэг хүн ямар улсын тухай яриад байгаан, энэ улс их том газар нутагтай байж байгаад одоо иймхэн л үлдсэндээ гэхэд би хариуд нь наадах чинь юу ч биш манай улс Чингис хааны үед дэлхийн талыг эзэгнэж байсан мөртөө одоо иймхэн л газартай болчихоод байна шүү дээ энэ тэр гээл газрын зурган дээр л баахан юм яриад байсан. 

3 comments:

Badman said...

Одоо чиний бээгийг уншсан үзмэрч зурхайч нар монголд газар хөдлөнө гээд хүн амьтан үймүүлээд эхлэнэ дээ аягүлол.

Anonymous said...

арай танайхан энэ жилийн чиний зурлагийг чамруу явуулциймуу... чи тэрийг нь гарчиглачихсиймуу...

ямартай ч түй түй холуур холуур тэ

жигүүр

Монгол бүсгүй said...

@Badman
нээрээ олоод уншчуул бөөн сэнсаац юм даа, устгадым билүү гсн.
@jigvvr
зурхай зурлагатай холбоогүй ээ хөө, зүгээр л нэг зүүд.